Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Үүн шиг их эрх мэдэлтэй Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулган нээсэн. Чуулганы нээлтийн үеэр парламент дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд коронавируст халдварын нөхцөл байдлын хүндрэлийг эрх баригчдад сануулсан зурагт хуудас барьсан байсан юм.

Нээлтийн дараа тус намынхан Сүхбаатарын талбай дээр “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж эхэллээ. Ийн О.Цогтгэрэл, М.Тулгат нар оройлж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Уг жагсаалд иргэд нэмэгдэж ирсээр байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “30 жилийн өмнө бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хууль хэрэгжиж байна уу. Найм дахь удаагийн энэ УИХ байгуулагдахдаа ард түмний 30-хан хувийн саналаар, авлигаар, мөнгө тараалтаар байгуулагдсан. Гэтэл нэг жил, зургаан сарын хугацаанд харанхуй засагтай, харанхуй төртэй болчихоод байна. Урсахгүй ус үмхийрдэг.

Засгийн газарт ямар их эрх мэдэл байна. Ийм эрх мэдэлтэй, ийм Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй. Ард түмний жагсаал ингэж эхэлдэг юм. Бид үгээ ордон дотор орж чадахаа байсан. Иймд бид индэр дээрээс үгээ хэлж байна. Төсвийн мөнгөөр байгуулсан энэ цагаан байшингаас бүгдийг хэдхэн хүн удирддаг боллоо. Огцрох ёстой” гэллээ.

Categories
мэдээ нийгэм

Битүү орчинд урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй байх хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас УОК-т хүргүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас битүү орчинд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг уриалав.

Энэ тухай УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Халдварлах чадвар маш өндөртэй коронавирусийн дельта хувилбарын дэгдэлтийн энэ үед битүү орчинд урлаг соёлын үйл ажиллагаа явуулах, олон хүн бөөгнөрүүлэх арга хэмжээ зохиох болон тийм үйл ажиллагаанд иргэд амны хаалтаа авч үйлчлүүлэх нь өөрөө маш их эрсдэл дагуулж байгаа.

Тиймээс бид ийм арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна. Мөн ийм үйл ажиллагаанд иргэд оролцохгүй байхыг хүсье. Учир нь дельта хувилбарын халдварлах чадвар маш өндөр тул зохион байгуулагчид, оролцогчид халдвар авах эрсдэл нь их.

Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон иргэд гэртээ байгаа вакцинд хамрагдаагүй хүүхдүүд болон эрсдэлт бүлэг болох жирэмсэн эмэгтэй, өндөр настнуудад халдвар тараах аюултай.

Улмаар тухайн гэр бүлийн гишүүд хүндрэх, амь насаараа хохирох асар эрсдэл байгааг сануулж байна” гэв.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “ЭМЯ болон ХӨСҮТ-өөс битүү орчинд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, амны хаалтаа авч үйлчлүүлдэг тодорхой үйлчилгээний газруудыг цагийн хязгаарт оруулах хүсэлтийг Улсын онцгой комисст удаа дараа хүргүүлсэн” гэдгийг хэллээ.

Түүнчлэн “Урлаг соёлын арга хэмжээнээс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүд нэг дор үйлчлүүлж буй иргэдийн тоог хязгаартай байлгах нь зүйтэй. Мөн хувь хүний хариуцлага маш их чухал” гэдгийг НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд сануулав.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Тулгат: Ерөнхий сайдын нөөцгүй Засгийн газар огцрох хэрэгтэй

Ардчилсан намаас Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж буй.

Тус намын дарга М.Тулгат “Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн.

Нэгдүгээрт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өнөө маргаашийг аргацаасан, гал унтраасан байдалтай байна. Сүүлийн үед бараа материалын хомсдол, тэр дундаа шатахууны хомдсол үүслээ. Гэтэл чөлөөт үнэ, эдийн засагт халдсан, мөнгө тараасан явуургүй эдийн засгийн бодлого баримталж ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж стратегийн голлох бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох шаардлага хүргүүлсэн.

Хоёрдугаарт, хил дээр экспортын бараа гацаад байна. Энэ Засгийн газар урд, хойд хөрштэй эдийн засгийн гадаад харилцаа болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хэрэгтэй.

Гуравдугаарт, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМЯ, ГЕГ зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгат үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар халхавчилж Засгийн газар төсвийн мөнгийг УИХ-ын хяналтгүйгээр үрж байна. Тиймээс энэ хуулийг цуцлахыг шаардаж байна.

Тавдугаарт, МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх хүний нөөц байхгүй бол Засгийн газраа огцруулж, татан буугдах хэрэгтэй ” гэлээ.

Жагсаалын үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр “Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүлийн төлөө ийм төлбөртэй жагсаал зохион байгуулж болохгүй. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгах хэрэгтэй. Өнөөдрийн жагсаал төлбөргүй нь үнэн бол маргааш С.Зориг агсны амь насаа алдсан өдрөөр Сүхбаатарын талбай дээр болох жагсаалд ирээрэй” гэв.

Цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгоогүй ч Сүхбаатарын талбайд олон хүн цугларч, хүний бөөгнөрөл үүсээд байна.

Categories
мэдээ нийгэм

З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар шүүгчдэд оноосон сахилгын шийтгэлийг хүчингүй болгов

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт энэ оны тавдугаар сарын 25-ны шүүхийн магадлалаар сахилгын шийтгэл ногдуулахаар болсон.

Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны уг магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Ж.Отгонболд: Өнөөдрийн байдлаар халдвар авсан 750 оюутнаас тав нь эмнэлэгт хэвтээд байна


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд оюутнуудын халдвар авсан байдлын талаар мэдээлэл өглөө.

“Их, дээд сургуулиуд оюутнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулахыг уриалж байна”

Тэрбээр “Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор оюутны дотуур байранд орон нутгаас 10,000 орчим оюутан ирсэн. БШУЯ, НОК-ын Шуурхай штаб хамтран есдүгээр сарын эхээр хичээлийн танхим, оюутны байруудад хяналт шалгалт хийж, удирдамж арга зүйгээр хангасан.

Гол нь төрийн их, дээд сургуулиуд оюутнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулахыг уриалж байна.

Одоогийн байдлаар МУИС-ын оюутны дөрөвдүгээр байр, Оюутны өргөө-2 байрын хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байр болгон гаргаад байгаа.

Өнөөдөр СУИС дээр шинээ найман тохиолдол батлагдсан. Одоогоор нийт 750 оюутан коронавируст халдвараар өвчлөөд байгаагаас тав нь эмнэлэгт хэвтээд байна.

Халдвар авсан хойноо авах хариу арга хэмжээнд бус халдвар авахгүй байхад анхааран эрсдэлийг бодож, вакцины гурав дахь тунд хамрагдахыг иргэд, оюутан залууст уриалж байна. Учир нь залуучууд олон нийтийн газраар илүү их зорчиж байгаа нь эргээд эрсдэл үүсгэж байгаа юм.

Өнгөрсөн хугацааны турш эрүүл мэндийн байгууллага маш их ажиллаж байна.

Бид резидент эмч, төрийн болоод хувийн их, дээд сургуулийн төгсөх курсийн оюутнууд, Сувилахуйн сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудыг цар тахлыг эсрэг авах арга хэмжээнд хийж чадах зүйлээрээ туслахыг уриалсан.

Өрхийн эрүүл мэндийн төвийн тандалтын багуудыг илүү чадавхжуулахаар 126 өрхийн эмнэлэг дээр 60 түр бүлгийг нээсэн. Өнөөдрийн байдлаар 22 бүлэг ажилдаа ороход бэлэн болсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хил гурав хоног амарна

Монгол, Хятадын “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын үндэсний баярын өдрийг тохиолдуулан 2021 оны 10 дугаар сарын 1-3-ны хооронд хоёр улсын хил амарна.

газрын зураг гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Норвегийн Осло хотод маргааш эхлэх чөлөөт бөх, сонгомол барилдааны хуваарийг уншигч танаа танилцуулья.

10-р сарын 2-10, Осло, Норвеги

10-р сарын 2, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг.

21.45-20.15 – Нээлтийн ёслол

20.30-00.00 – Хагас шигшээ. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 3, Ням

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 57-65-79-92 кг; дагах барилдаан 61-74-86-125 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 57-65-79-92 кг;

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 4, Даваа

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг; дагах барилдаан эрэгтэй 57-65-79-92 кг;

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

22.00-03.00 – Финал. Эрэгтэй 57-65-79-92 кг.

10-р сарын 5, Мягмар

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50-53-65-76 кг; дагах барилдаан эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 50-53-65-76 кг.

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

10-р сарын 6, Лхагва

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 57-59-68-72 кг; дагах барилдаан эмэгтэй 50-53-65-76 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 57-59-68-72 кг.

00.00-03.00 – Финал. Эмэгтэй 50-53-65-76 кг.

10-р сарын 7, Пүрэв

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 55-72-77-82 кг.; дагах барилдаан эмэгтэй 57-59-68-72 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 55-72-77-82 кг.

00.00-03.00 – Финал. Эмэгтэй 57-59-68-72 кг.

10-р сарын 8, Баасан

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 60-97-130 кг.; дагах барилдаан сонгомол 55-72-77-82 кг.

23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 60-97-130 кг.

00.00-03.00 – Финал. Сонгомол 55-72-77-82 кг.

10-р сарын 9, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 63-67-87 кг.; дагах барилдаан сонгомол 60-97-130 кг.

23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 63-67-87 кг.

00.00-02.30 – Финал. Сонгомол 60-97-130 кг.

10-р сарын 10, Ням

22.00-23.30 – Дагах барилдаан. Сонгомол 63-67-87 кг.

00.00-02.30 – Финал. Сонгомол 63-67-87 кг

ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД

Эрэгтэй

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрийн 300 орчим ажилтан өчигдөр оройноос ажил хаялт зарлаад байна


“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлажээ. Энэ талаар тус компанийн ажилтан болон албаны хүнээс тодрууллаа.

Тус компанийн ажилтан “300 орчим ажилтан өчигдөр оройноос ажил хаялт зарлаад байна. Цалингаа нэмэгдүүлэх, ажлын хүнд нөхцөлийг шийдэж өгөхийг бид шаардаж байгаа. Үндсэн цалингаа бүтнээр нь олгохгүй байна. Урамшуулал, цалингаа ямар ч нотлох баримт хэлэхгүй хасаж байна.

Өнгөрсөн жилийн өдийд 1.8 сая төгрөгийг цалин авч байсан хүмүүс 650 мянга орчим төгрөгийн цалин авч байгаа юм. Үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцогддоггүй. Хүндэвтэр нөхцөл гэж нэрлэдэг. Уг нь бол хуулиараа хүнд нөхцөл гэж явах ёстой.

Ажлын орчинд тоосжилт их байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага ирэхээр үйлдвэрийнхээ ажлыг хоёр цаг зогсоож, тоосжилтгүй болгодог. Ингээд цэвэрхэн газар руу оруулж, шалгуулдаг. Ийм нөхцөл байдлыг шийдэж өгөхгүй бол үүндээ таарсан цалин өгөөч гэж бид хүсэж байна.

Бүх хүнд 300 мянган төгрөгийн урамшуулал нэмж өгье гэсэн. Харин бидний зүгээс үүнийг баримт бичгээр баталгаажуулахыг хүсэж байна” гэсэн юм.

Харин “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс “Одоогоор удирдлагууд ажилчидтайгаа уулзаж байна. Ажилчдад урамшууллыг нөхөж олгоно. Наймдугаар сараас ажил эхэлсэн. Улирал ажиллаагүй учраас урамшуулал олгогдоогүй” гэсэн тайлбарыг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хүн амын долоон хувийг ахмадууд эзэлдэг

Өнөөдөр Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос жил бүрийн энэ өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг тунхаглаж байсан билээ. Энэ жилийн хувьд Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож буй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын хүн амын долоон хувийг өндөр настнууд эзэлдэг. Ахмадуудын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдран суудаг бол 31 хувь нь хөдөө орон нутагт аж төрж байна.

Түүнчлэн ахмадуудын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд эрчүүдийн 87 хувь нь цэргийн алба хааж байжээ. Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэр, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэрэг нийт есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрүүд хэрэгждэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

“​Богд хааны ордон музей” өнөөдрөөс эхлэн долоо хоног иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ


Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна.

Энэ үеэр үзэгч үйлчлүүлэгчиддээ зориулан музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургийн тасалбарын үнийг (үзмэр үзүүллэгийн зураг ороогүй болно) 100 хувь чөлөөлж буй юм.

Өдөрлөг аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд музей 09:30-18:30 цагийн хооронд ажиллана.

Халдвар хамгааллын дэглэмээ сахин үйлчлүүлэхийг тус музейн хамт олон зөвлөлөө.

Уг үзэсгэлэнд “Богд хааны ордон музейн” үзмэрийн дээжисээс толилуулах бөгөөд үзэгч олны сонирхлыг ихээхэн татдаг “Бодлоор зангидсан илд” үзмэр үзүүллэгт гарах юм.

“Хаан ордны намар 2021” арга хэмжээний үеэр Манж цавын асарт амралтын өдрүүдээр “Бүжигчний нэгэн өдөр” залуучуудын бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулан бие биелгээний сургалт зохион байгуулахаас гадна өөр сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Тухайлбал “Богд хааны ордон музейн” боловсролын ажил танилцуулга, үзэгчид хөрөг зургаа зуруулах, уран бичлэг зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтсан болно.

Аравдугаар сарын 3-ны өдөр “Богд хааны ордон музейн” дэргэдэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд “Jazz City Revival” жазз хөгжмийн наадмын тоглолтын хөтөлбөртэй байна.