Categories
мэдээ спорт

Азийн оюутны аварга шалгаруулах шатрын цахим тэмцээн болно

Азийн оюутны спортын холбоо, Индонезын оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Азийн оюутны аварга шалгаруулах шатрын цахим тэмцээн зохион байгуулна.

Энэ сарын 2-12-нд Индонезын Гунадарма хотноос удирдан явуулах тэмцээнийг цар тахлын улмаас цахимаар явуулах юм. Тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Индонез, Иран, Казахстан, Малайз, Монгол, Оман, Саудын Араб, Сингапур, Шри Ланка, Тайланд, АНЭУ зэрэг 13 улсын эрэгтэй 50, эмэгтэй 41 шатарчин оролцоно.

Багийн төрөлд эдгээр багаас эрэгтэй 12, эмэгтэй 8 улсын баг оролцоно. Ази тивийн шатрын оюутны аварга шалгаруулах 2021 оны онлайн III тэмцээнд манай улсаас Монголын оюутны спортын холбооны шатрын шигшээ баг, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны (ДШХ) мастер С.Ган-Од ахлагчтай баг орох юм.

Бүрэлдэхүүнд нь эмэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай, МУИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Б. Отгонсувд, эрэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ОУМ Ү.Агьбилэг, Хүмүүнлэгийн ИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Г.Булганхан, нэг дасгалжуулагч оролцоно.

Багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн оны тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Т.Номиндалай, амжилттай тоглосон Ү.Агьбилэг нарын туршлагатай тамирчид оролцож байна. Эмэгтэй шатарчдын тэмцээн энэ сарын 2-5-нд, эрэгтэй тамирчдын тоглолт 9-12-нд рапид төрлөөр Швейцар системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргана.

Тэмцээний техникийн төлөөлөгчөөр Филиппиний иргэн, олон улсын шүүгч Касто Абуидо, ерөнхий шүүгчээр, АНЭУ-ын иргэн, олон улсын шүүгч Абдулрахам Махди нар болон бусад шүүгчийн бүрэлдэхүүн удирдан явуулна. Ташрамд дурдахад анхны оюутны Азийн АШТэмцээн 2015 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдож, манай улсаас хоёр баг оролцон, МУИС-ийн баг тамирчид багийн төрөлд хүрэл медаль хүртэж гараагаа амжилттай эхэлж байв.

2020 оны арван хоёрдугаар сард болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын онлайн II тэмцээнд Монголын эрэгтэй 4, эмэгтэй 3 шатарчин орж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд 11 орны 37 шатарчид рапид төрлөөр швейцар системээр есөн өрөг тоглосон.

“Мон-Алтиус” БТДС-ийн оюутан, ДШХ-ны мастер Э. Хулан 7.7 оноогоор түрүүлж, тивийн анхны оюутны аварга болсон бол МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай 7.0 оноогоор хүрэл медаль хүртэж байв. Мөн улс бүрийн хамгийн сайн тоглосон гурван оюутан шатарчны нийлбэр дүнгээр ДШХ-ны мастер Б.Ану ахлагчтай Монгол Улсын эмэгтэй баг түрүүлж, Индонез, Ираны оюутан баг, тамирчид удаалсан юм.

Ази тивийн 2020 оны АШТ-д 13 орны 48 эрэгтэй оюутан шатарчинд оролцож, “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан, ДШХМ Э.Энхнар өрсөлдсөн 6,5 оноотой III байр эзэлж амжилттай оролцсон билээ.

Монголын оюутны шатрын баг тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцуулах ажлыг Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбооны хамт олон зохион байгуулан оролцуулах бэлтгэл хангав гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

БАГШ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил албан ёсоор эхэлж байна. Харин энэ өдөр багш нар маань шавь нарынхаа өгсөн баглаа цэцгэнд дарагддаг билээ. Тэгвэл өнгө үзэмж төгс цэцгийн баглаагаа хэрхэн шинээр нь хадгалж, удаан хугацааны турш нүдээ баясгахаа мэдэхгүй байгаа бол та бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Бид танд цэцгийн баглааг шинээр нь хадгалах чухал аргуудыг хүргэж байна.


1. Өрөөний температур тохируулах

Амьд цэцгийг шууд тасалгааны хэмд тавибал амархан хатдаг. Тиймээс аль болох бага багаар дасгаж байгаад өрөөндөө оруулаарай.

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

2. Навчийг нь авах

Цэцгээ удаан хадгалахыг хүсэж байгаа бол усанд орох ишний навчийг аваарай. Усанд байгаа навч маш хурдан муудаж цэцгийн бусад хэсгүүдэд муугаар нөлөөлдөг байна.

3. Ишийг нь тайрах

Хурц иртэй зүйлээр цэцэгнийхээ доод ишийг тайрна. Голт бор гэх мэт хатуу цэцэгний ишийг тайрахад жаахан хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ удвал гэх мэт зөөлөн цэцгийн ишийг тайрахад хялбархан байдаг билээ.

Какие цветы комнатные можно держать в доме: Лучшие комнатные растения для  дома, благоприятные для дома и семьи —

4. Зориулалтын уусмал бэлтгэх

Цэцгээ шинээр нь хадгалахын тулд усанд нь зориулалтын уусмал хийх хэрэгтэй. Үүнийг та цэцгийн дэлгүүрээс худалдан авч болно. Хэрэв ийм боломж байхгүй бол ваартай усандаа нэг ёотон хийчихэд болох юм.

Амьд цэцгийн баглаагаа хэрхэн удаан хадгалах вэ?

5. Аспирин хийх

Аспиринтай ус мууддаггүй. Тиймээс нэг ширхэг аспиринийг таллаж, нухаад ваартай усандаа хийгээд сайтар хутгаж өгөөрэй.

6. Sprite ундаатай усанд хийх

Савтай усандаа Sprite ундаа хийнэ. Энэхүү уусмалдаа цэцгээ хийж тавихад 14 хоног шинэ хэвээрээ байх нь.

Хятадын эрдэмтэд “Sprite”-ыг шар тайлах шилдэг ундаа хэмээн үзжээ

7. Цэцгээ халаах

Зарим нэг цэцгийг ваартай усанд хийхээсээ өмнө ишнийх нь ёроолыг час халуун усанд хэсэг дүрээд авах хэрэгтэй. Ингэснээр цэцэгний шүүс гадагш ялгарахгүй болж, дотроо хадгалагдан үлддэг. Ийм цэцэг илүү удаан шинээрээ байна шүү дээ.

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

8. Тасалгааны хэм

Цэцгийг гэрэлтэй өрөөнд хадгалах нь зүйтэй. Гэхдээ нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Шөнийн цагаар цэцгээ чийгтэй, сэрүүн газар хадгалах бөгөөд 17-18 хэмд байлгах нь зөв. Ингэснээр цэцэг удаан хугацаанд шинээрээ байдаг ба харин 22 хэмээс дээш температуртай өрөөнд хурдан хатдаг ажээ.

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс

Ингэхдээ Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, хөдөлгөөний ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг хурдан шуурхай аюулгүй хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулалт хийж байгаа юм.

Энэ талаар ТЦА-ын Замын Цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат: “Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээлийн шинэ жил хийгээгүй. Тиймээс иргэд, хүүхэд багачууд хичээлдээ идэвхтэй хамрагдаж, улмаар тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс Цагдаагийн байгууллагын зүгээс явган хүний гарц, уулзварт зохицуулалт хийж, тээврийн хэрэгслийн гэрлийг асаах, хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих зэргээр ажиллаж байна.

Цаг агаарын нөхцөл байдал дулаахан байгаа учраас иргэд явганаар болон унадаг дугуйтай зорчих нь их байна. Тиймээс эцэг эхчүүд гудамж замд хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ биеэсээ салгахгүй, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.

Харин унадаг дугуйтай зорчигчид явган хүний гарцаар гарахдаа дугуйгаа түрэх, явган зорчигчийн замаар явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж болгоомжтой явах хэрэгтэй.

Үүн дээр мөн цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа.

Сургууль орчмын эргүүл буюу “school police”-тэй хамтарч, тогтмол мэдээ мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлж байна.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийг хурдан шуурхай зорчуулах тал дээр онцгой анхаарч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд алба хаагчид болон камераар хяналт тавин ажиллаж байгаа.

Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгад өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын авто машин зогсохыг хориглосон байдаг. Гэтэл замын хөдөлгөөнд автомашинтай оролцож байгаа иргэд автобусны буудал дээр зогсдог. Үүнээс үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсож чаддаггүй бөгөөд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийн осол гарах эрсдэл үүсдэг. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслийн буудлуудад хяналт тавьж байна” гэлээ.

Иргэдийг замын хөдөлгөөнд аюулгүй зорчуулахын тулд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хичээнгүйлэн ажиллаж байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоорой.

Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо:

-Хүүхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалалтын бүс бүслүүлж хэвших,

-Гарцаар гарахдаа гэрлэн дохиогоо харж, анхаарал болгоомжтой зорчих,

– Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ оврын гэрлийг асаах,

– Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтаж “Хичээл эхэллээ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, боловсролын байгууллагын ажилтан, эцэг эх асран хамгаалагч нарт замын хөдөлгөөний тухай хууль, эрх зүйн мэдлэг олгох, гудамж замын аюулгүй байдал зэргийг шалгах гэх мэт олон ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа юм.

Эрхэм хүндэт багш нар, энхрий хөөрхөн хүүхдүүддээ болон нийт эцэг, эхчүүддээ цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе!

Categories
мэдээ нийгэм

“Модерна”-ийн вакцин “Файзер”-аас хоёр дахин их эсрэг биет үүсгэж байгааг тогтоожээ

COVID-19-ийн эсрэг “Moderna”-ийн вакцины хоёр тун “Pfizer”-ийн вакцинтай харьцуулахад хоёр дахин их эсрэг биет үүсгэж байгааг 1600 хүнийг хамруулсан судалгаагаар тогтоожээ.

Үүнээс гадна улс орнуудад “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор сургуулиуд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй гэдгийг “John Hopkins” их сургуулийн эрдэмтэн онцоллоо.

“John Hopkins” их сургуулийн Жошуа Шарфштейн “Зарим улсад аль хэдийн хичээл сургууль эхэлчихсэн байгаа. Халдварын тархалт буурахгүй, өндөр байгаатай холбоотойгоор сургуулиудад халдвар тархах эрсдэл байсаар байна. Тиймээс сургуулиуд халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Гэвч зарим тохиолдолд энэ нь мөрдөгдөхгүй байна. Улмаар багш нар халдвар авч, хөл хорио тогтоосноор хүүхдүүд дахин хөл хорионы дэглэмд орж байна. Үүнээс сэргийлж, сургуулиуд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 19.3 хувиар нэмэгдлээ

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 230.1 (19.3 хувь) тэрбум, зарлага 1.5 их наяд төгрөг болж, 51.4 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 287.7 (44 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны 7 дугаар сард 204.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 13.5 (6.2 хувь) тэрбум, нийт зарлага 159.1 тэрбум төгрөг болж, 54.6 (25.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 576.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 327 (2.3 дахин) тэрбум, нийт зарлага 610.8 тэрбум төгрөг болж, 387.9 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны 7 дугаар сард 94.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (1.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 92.8 тэрбум төгрөг болж, 33.9 (26.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны гарцыг нэмэгдүүлсэн ч зах зээлд хомсдол үүсч болзошгүй байна

Газрын тосны гарцыг нэмэгдүүлсэн ч энэ онд зах зээлд хомсдол үүсэж болзошгүй гэж OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн техникийн зөвлөл тооцоолж байна.

Өргөтгөсөн бүлэг сар бүр өдөрт олборлох газрын тосны хэмжээг 400 мянган баррелиар өсгөсөн ч түлшний хэрэглээ нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд агуулахууд дахь нөөц буурах төлөвтэй гэжээ. Харин 2022 оны хувьд зах зээлд илүүдэл үүсэж, үнэ нь буурч болзошгүй гэж үзсэн байна. Тодруулбал: ирэх онд өдөрт 2.5 сая баррель газрын тосны илүүдэл үүснэ гэж тооцоолжээ.

Одоогоор OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг аравдугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээг 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Шийдвэрийг энэ лхагва гарагт болох уулзалтаар баталгаажуулах аж.

Лхагва гарагийн байдлаар Brent төрлийн газрын тосны үнэ 0.57 хувиар буурч, баррель нь 72.99 ам.доллар болоод байна. Харин WTI-ийн хувьд 68.5 ам.долларт тогтворжоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна.

2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль, хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу 12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ хүргэх, авах гэсэн эцэг эхчүүд автомашинаар зэрэг зорчин авто замд ачаалал үүсгэдэгтэй холбоотойгоор сургуулийн автобусаар үйлчлэх болсон юм. Харин хотын захын сурагчдын хувьд нийтэд үйлчилдэг автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсгэхийн сацуу хүүхэд багачууд автобусанд сууж чадахгүй хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээл сургуульд нь хүргэхээр болжээ.

Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж, сургуулийн автобус болгон үйлчилж байгааг Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна.

Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчилнэ. Нийт 37 чиглэлд 37 автобус явах юм. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болно.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг мөн санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж Сонгуулийн тухай хуулийн 29.2-т заажээ.

Энэ хуулийн хугацаа 2021.8.26-ны өдрөөс 2021.9.01-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн дотор намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусгах нь.

-ЕСДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ДОТОР ХОМ-ЭЭ МЭДҮҮЛНЭ-

Ингээд есдүгээр сарын 04-ны дотор буюу хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.

Categories
мэдээ нийгэм

Эх түүхээ хамгаалж үлдэх асуудлаар “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ

Эх түүхээ хамгаалж үлдэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

“Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт:

“Өнгөрсөн долоо хоногт Андлалын хөшөөг буулгахыг хараад цочирдсон. Арай ч гэж дээ гэж бодогдсон. Өмнө нь тэр хөшөөн дээр очиж үзэж байсан. Ард иргэдийн муулаад байгааг ойлгож л байсан. Бүх шатандаа цавчдаг, иддэг дүр төрх тэнд байж л байсан. Гэхдээ муу ч сайн ч түүхээ авч үлдэх ёстой. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Хөшөөг буулгаж байна гэх бичлэг үзээд тухайн өдөр нутгийн удирдлагуудтай ярьж, асуухад үнэн гэсэн. Гэтэл Засгийн нэг сайд нь гаргасан зардлыг нь улсын төсөвт буцааж тушаасан гэж мэдэгдэж байх жишээтэй. Өнөөдөр монголын хамгийн сайн оёдолчид, зураачид, барималчид хаана байна вэ, Өнмөд Монголд байна. Андлалын өргөөг баригдахын өмнөх Монголчууд, нураасны дараах Монголчууд байгаасай гэж хүсэж байна” гэв.

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Үеийн үедээ Монголын төр үүх түүхээ дархлаажуулж ирсэн юм. Өдий хзртэл соёлын үүх түүх болсон газар нутгаа өдий хүртэл хамгаалж ирсэн Хан Хэнтийчүүддээ баярлалаа гэж төр засаг хэлж байсан үе бий. Монгол Улсын Засгийн газар Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгох онцгой шийдвэр гаргасан байдаг. Андлалын өргөөг зүгээр нэг хүн очоод барьчихсан цогцолбор бол биш юм. Барьсан газар нь хүртэл түүхэн газар барьсан байдаг юм” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УРГАЦ ХУРААЛТ: Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Борнуур, Угтаалцайдам сумдад хүнсний ногооны ургац хураалт эхэллээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний байдлаар Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Борнуур, Угтаалцайдам сумдын хүнсний ногооны ургац хураалт эхэлжээ. Төмс 160 га-с 1800 тонн, хүнсний ногоо 45 га-с 675 тонн ургац хураан авчээ. Харин зарим сумдад улаан буудай тосны ургамлын ангилан хадалт эхэлсэн байна.

зүлэг болон байгаль гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

зүлэг гэх мэтийн зураг байж болно

зүлэг болон байгаль гэх мэтийн зураг байж болно