Categories
мэдээ улс-төр

Парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд оролцов

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Бангладеш Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зохион байгуулсан “Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэнд, уур амьсгалын үйл ажиллагаанд парламентын гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

Мөн Бангладеш, Филиппин, Непал, Бутаны парламентын гишүүдийн хамтаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Марко Тоскано-Ривалта нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус зөвлөлдөх уулзалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй парламентын гишүүдтэй цаашид Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг хэрхэн эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцэж, тэргүүн туршлага солилцох, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн зорилт, бодлого, арга хэмжээг хэрхэн уялдаатай авч хэрэгжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцах зорилготой юм.

Уг зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыгбий болгох, хэлэлцүүлгийн үр дүнд гарах зөвлөмжүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тул уулзалтыг тогтмол зохион байгуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Сарангэрэл дэвшүүлснийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хүлээн авч цаашид байнга зохион байгуулах болсныг танилцуулав.

УИХ-ын гишүүн Н.Учрал энэ үеэр “Монгол Улс 2018 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газртай хамтран Улаанбаатар хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулж, Улаанбаатарын тунхаглалыг баталсан билээ. Уг тунхаглалд тогтвортой хөгжлийг зорилтуудыг хэрэгжүүлэхэд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлоготой уялдуулах зайлшгүй шаардлагатай байгааг тусгасны дагуу Монгол Улсын Их Хурал гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн тулд дэмжин ажиллаж байгаа” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Парламентын зөвлөлдөх уулзалтаас гарсан санал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Ази, Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр 2021-2024” баримт бичигт тусгагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд

Өнөөдөр /2021.08.01/ Улаанбаатар хотод суурин 18 цэгт 27 багийн 163 эмч, ажилтан ажиллаж, 7600 иргэнийг дархлаажуулалт хийнэ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Э.Саруул байтын финалыг шүүлээ

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдсан билээ. Уг халз өрсөлдөөнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичлээ.
Тус тэмцээнд Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4-өөр хожин аваргалсан бөгөөд 22 настай залуу харваачийн ачаар Турк улс байт харваагаар анх удаа Олимпоос алтан медаль авсан юм.
Манай байтынхан энэ удаагийн Олимпод анх удаа шүүгчээ илгээсэн. Тэгвэл Монгол шүүгч финалын харвааг шүүн явуулсан нь ажлаа сайн хийж буйг гэрчилсэн явдал болов.
Э.Саруул Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ, мөн тэр жилээ Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байв. Харин энэ удаа зуны Олимпийн наадмын финалыг шүүгч, дэлхийд данстай шүүгч болсноо харууллаа.
Categories
мэдээ спорт

Каелэб Дрессел олимпоос тав дахь алтан медалиа авлаа

АНУ-ын усан спортын тамирчин Каелэб Дрессел өнөөдөр Токиогийн олимпоос тав дахь алтан медалиа хүртлээ.

Хоёр дахь олимпдоо оролцож буй 24 настай Дрессел Риогийн олимпоос багийн төрлөөр хоёр алтан медаль хүртэж байсан юм.

Тэрээр энэ олимпод

  • 100 метрийн эрвээхэй сэлэлтэд 49.45 секундэд барианд орж дэлхийн дээд амжилт шинэчилсэн, алтан медаль
  • 100 метрийн чөлөөт сэлэлтэд 47.02 секундэд барианд орж олимпын дээд амжилт шинэчилсэн, алтан медаль
  • 50 метрийн чөлөөт сэлэлтсэд 21.07 секундэд барианд орж олимпын дээд амжилт шинэчилсэн, алтан медаль
  • Эрэгтэй багийн 4х100 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль
  • Эрэгтэй багийн 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт шинэчилсэн, алтан медаль хүртлээ.
Categories
мэдээ улс-төр

Эрээний хилийн агуулахад байгаа ачаа барааг энэ сард багтааж оруулж дуусгана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох чиглэл өгсөн юм.

Ингэснээр боомт дахь импорт, экспортын урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж үзсэн. Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид тус боомтод ажиллаж хэд хэдэн асуудлыг шийджээ.

Тухайлбал, ариутгалын автомат хоёр байгууламжийг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байна. Эрүүл мэндийн болон хамгааах хувцас солих цэг байгуулж жолооч нарын халдвар хамгааллыг сахиулж байна. Мөн Замын-Үүд суманд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож халдварыг хумиж эхэлжээ. Замын-Үүд суманд “ковид-19” цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхгүй.

Нэмэлтээр 50 вагон явуулж эхэллээ

Эдгээр арга хэмжээний хүрээнд Эрээн, Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнийг холбогдох албаныхан хэллээ.

Хилээр өдөрт нэвтрэх экспортын автомашины тоо 110, импортынх 150-170 болжээ. Мөн өдөрт 50 вагоноор Эрээний хил дээр гацсан ачаа барааг Улаанбаатар руу тээвэрлэж байна.

Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байна. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин ачаа хилээр нэвтэрч орж ирж байна гэсэн үг юм. Одоогоор Эрээний хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй. Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг энэ наймдугаар сард багтааж Улаанбаатар руу тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.

Шадар сайд С.Амарсайхан эдгээр ачаа барааг наймдугаар сарын эхний 7 хоногт багтааж, оруулж дуусгах чиглэл өглөө. Мөн тээврийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудлыг шалгаж арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Замын-Үүд боомтод гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгож, импортын автомашинууд саадгүй нэвтэрч байна. Тус боомтод гадаргуун ариутгал стандартад хүрсэн, одоо гүний гаалийн ариутгалыг сайжруулбал БНХАУ-ын тал экспортын авто машины тоог нэмэх бүрэн боломж байгааг албаны хүмүүс хэлж байв. Экспортын автомашины тоог нэмэгдүүлэхийн тулд Эрээн хотын захиргаа, Онцгой комисстой яриа хэлэлцээ хийж байгааг Засгийн газраас Замын-Үүдэд томилогдсон төлөөлөгчид хэллээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Даваахүү 283 оноогоор 23 дугаарт байрт оров

Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны нэгдүгээр дасгал өнөөдөр эхэлж Э.Даваахүү цэц сорилоо.

Тус төрөлд нийт 27 тамирчин оролцсоноос манай тамирчин 283 оноогоор 23-р байранд бичигдэж байна.

Тэмцээний хоёрдугаар дасгал маргааш буюу наймдугаар сарны 2-нд болж хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна.

Одоогоор Францын тамирчин Клемен Бессагуе 297 оноотой тэргүүлж байна

No photo description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа ньтус бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Мөн гуравдугаар арав хоногийн эхээр төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар олон жилийн дунджаас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилин дунджаас ахиу байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг Туул голын эрэг дээр хоёр том хүн, дөрвөн хүүхэд зугаалж байснаас нэг хүүхэд энэ сарын 29-ны өдрийн 14.00 цагийн орчимд живжээ. Энэ талаар дуудлага мэдээлэл тус аймгийн онцгой байдлын газарт ирснээс эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн Туулын гүүр гэдэг газраас Улаан-Үзүүр гэдэг газар хүртэл голын эрэг дагуу долоон км газарт автомашинаар, усаар 13 км-т завиар, дөрвөн метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийсэн.

Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид долдугаар сарын 30-ны өдрийн 17.50 цагт очиж, Өгөөмөр багаас 18 км-т завиар, дөрвөн метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу 18 км-т мотоциклоор хайсан боловч үр дүнд хүрээгүй учраас дахин эрэн хайж байна.

УСАНД ОСОЛДСОН ХҮҮХДИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Хатавч хөх толгой гэдэг газар долдугаар сарын 30-ны өдрийн 16.40 цагийн орчим гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд хиймэл нууранд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өдрийн 17.25 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 21 дүгээр анги, аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 18.15 цагт очиж, аймгийн харьяат 14 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Гэтэл 18.40 цагт цогцсыг нь хиймэл нуурын урд эргээс дөрвөн метр, хоёр метрийн гүнээс олж, аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

82 НАСТАЙ ИРГЭН ГОЛЫН УСАНД ЭНДЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн-Амаас баруун тийш 200 метрт Туул голд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 07.09 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид есөн км замыг туулан 07.20 цагт очиход, Туул голын эрэгт нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны харьяат 82 настай, эмэгтэйн цогцос байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 992 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 992 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 165.147

Мөн таван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 900боллоо.

Мөн 2058 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 9853 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 6271 нь хөнгөн, 2511 нь хүндэвтэр, 894 нь хүнд, 177 хүн нэн хүнд байна.

May be an image of text that says 'å эPYYл мэндийн яам ковид-19 цар тахлын нехцел байдал 2021.07.31-ний едрийн байдлаар халдварын нехцел байдал нас орон нутагт буртгэг 2058 тохиолдол тохиолдол 352 улаанбаатар 640 ороннутагт 2,511 тархварзуйн муруй 894 9,853 эмчуулж байгаа AP 89 бх 22 бе 171 10,591 хяналтад байгаа бу 13 го 18 36,112 ийтхуухэд 2,817 нийт 165,147 нийтбатлагдан тохиолдол вакцинжуулалт 900 нийтн хун ам/ 2928 3078 1706 xo ітун: 2,177,142 (66,9%) баралт/едреер/ баралт/ 2650 хуйсээр 2039 2209 1978 ітун: 1,981,945 (60,9%) нас баралтын шалтгаан HACAAP хоног/ 21-40 шалтгаан 3урх, судасны эвчин 80-c дээш 22.6% 77.4% хуу евчтэй авсарсан ковидшалтгаант халдвараас сэргийлж, хайртай хумуусээ хамгаалъя!'

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс ил задгай мах худалдаалахыг хориглов

Улаанбаатар хотын хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын сарын 1-нээс эхлэн ил задгай худалдаалахгүй байх захирамжийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргажээ.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар наймдугаар сарын 2-ны Даваа гарагаас эхлэн хийхийг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хаягаараа мэдэгдсэн байна.