Маргааш буюу /2021.08.01/-нээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд ар гэрээсээ эм тариа гаргахгүй. Тодруулбал, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ажиллахдаа ийм шийдвэр гаргаж, үүрэгдсэн.
Тэрбээр “Тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байна. Эм тариа байхгүй учир иргэдийг гэрээсээ авчир гэж явуулах тохиолдол гардаг. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна” гэсэн юм.
Мөн иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой. Гуравдугаар сарын 1-ээ хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэд бичигдсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломж бүрдсэн байна.