Categories
мэдээ нийгэм цаг-үе

Есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболорт байрны түлхүүр гардуулж өглөө

Есөн дүүгээ ганцаараа өсгөхөөр цөхрөлтгүй тэмцэж буй Б.Ариунболор охин болон түүний дүү нарт “Улаанбаатар” группээс 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа.

Ташрамд дурьдахад, “Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм. Харин үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Энэ үеэр Б.Ариунболор охин “Би есөн дүүтэй, өөрөө нэг хүүхэдтэй. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад хорвоо дээр орь ганцаараа үлдсэн юм шиг санагдсан. Дүү нараа асрахаас авч элэг бүтэн амьдрах боломжийг олгож буй ах, эгч нартаа үнэхээр их баярлалаа. Энэ хүмүүсийн ачийг хариулж амьдрана. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том өөрчлөлтийг авч ирлээ” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Иргэн Б.Баттөр “Сайн үйлийг хүн болгон чадах чинээгээрээ хийж, амьддаа бие биенээ хайрлаж, нэгнийгээ дэмжиж амьдарцгаая. Сайн үйл хийсний буян заавал эргэж ирдэг шүү” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Конго улсад нэг өдрийн дотор 92 газар хөдлөлт бүртгэгджээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Ньирагонго галт уулын бүсэд сүүлийн 24 цагт 92 удаа газар хөдөлжээ.

Хэд хэдэн удаагийн газар хөдлөлт нь хүмүүст мэдрэгдсэн бол үлдсэн чичиргээг багаж хэрэгслээр бүртгэсэн байна.

3470 метр өндөр Ньирагонго галт уул тавдугаар сарын 22-нд оргилж эхэлжээ. Галт уул оргилсны улмаас 31 хүн амиа алдсан байна. Түүнчлэн галт уулын бүсэд цуврал газар хөдлөлт болж, голомтоосоо 100 гаруй км-ийн зайд мэдрэгджээ.

Бүс нутгийн хагарлын ан цав газар хөдлөлтийн идэвхжлийг нэмэгдүүсээр байгааг галт уул судлаач Дарио Тедеско анхааруулсан байна.

Одоо галт уул судлаачдын баг Ньирагонгог анхааралтай ажиглаж байгаа бөгөөд нутгийн иргэд гэртээ буцаж харихад аюулгүй эсэхийг олж мэдэхэд тэдэнд дахиад хэдэн өдөр шаардагдах аж. Өмнө нь галт уулын ойролцоох “улаан бүс” -ээс 400 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Замын-Үүдээс Улаанбаатар руу 26 тонн ачаа ачиж явсан автомашин шатжээ

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд дараах дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын IV дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 22:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрх 26 тонн ачаа шатаж байсныг хоёр цаг 30 минут ажиллаж унтраасан байна.

Говь-Алтай аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, Цээл сумын төв, Жаргалт багийн оршин суугч иргэн Ц-ийн дөрвөн ханатай гэр бүрэн шатжээ. Энэ тухай дуулага тавдугаар сарын 30-ны 15:00 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 16:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид найман км замыг туулан 16:11 цагт очиж иргэн Э-ын 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

​Эрүүгийн 305 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ


Прокурорын байгууллага 2021 оны тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 196 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 459 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 21 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 4 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 2161 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 305 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​12:00 цагийн байдлаар гадаадад буй монголчуудын 57.1 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авахаар тогтоосоны дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.

2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын цагаар 12:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 57.1 хувь буюу 4223 сонгогч саналаа өгөөд байна. Саналаа өгсөн сонгогчдын тоог салбар комисс бүрээр танилцуулбал:

“Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пёньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон.

Анкара хот дахь Салбар комисс

10 сонгогч – 28.6 хувь

Бангкок хот дахь Салбар комисс

29 сонгогч – 80.6 хувь

Берлин хот дахь Салбар комисс

254 сонгогч – 61.7 хувь

Брюссель хот дахь Салбар комисс

112 сонгогч – 67.5 хувь

Бишкек хот дахь Салбар комисс

17 сонгогч – 77.3 хувь

Будапешт хот дахь Салбар комисс

151 сонгогч – 48.1 хувь

Бээжин хот дахь Салбар комисс

74 сонгогч – 88.1 хувь

Варшав хот дахь Салбар комисс

103 сонгогч – 64.8 хувь

Вашингтон хот дахь Салбар комисс

92 сонгогч – 56.4 хувь

Вена хот дахь Салбар комисс

69 сонгогч – 42.3 хувь

Вьентьян хот дахь Салбар комисс

30 сонгогч – 100 хувь

Гавана хот дахь Салбар комисс

20 сонгогч – 83.3 хувь

Дели хот дахь Салбар комисс

9 сонгогч – 56.3 хувь

Каир хот дахь Салбар комисс

13 сонгогч – 72.2 хувь

Канберра хот дахь Салбар комисс

517 сонгогч – 67.4 хувь

Кувейт хот дахь Салбар комисс

7 сонгогч – 100 хувь

Лондон хот дахь Салбар комисс

101 сонгогч – 54 хувь

Москва хот дахь Салбар комисс

82 сонгогч – 71.3 хувь

Минск хот дахь Салбар комисс

19 сонгогч – 95 хувь

Нурсултан хот дахь Салбар комисс

15 сонгогч – 75 хувь

Оттава хот дахь Салбар комисс

35 сонгогч – 51.5 хувь

Парис хот дахь Салбар комисс

42 сонгогч – 50 хувь

Прага хот дахь Салбар комисс

73 сонгогч – 34.6 хувь

Ром хот дахь Салбар комисс

14 сонгогч – 60.9 хувь

Софи хот дахь Салбар комисс

15 сонгогч – 62.5 хувь

Сөүл хот дахь Салбар комисс

538 сонгогч – 50 хувь

Стокгольм хот дахь Салбар комисс

146 сонгогч – 62.7 хувь

Сингапур

48 сонгогч – 73.8 хувь

Токио хот дахь Салбар комисс

580 сонгогч – 70 хувь

Ханой хот дахь Салбар комисс

25 сонгогч – 92.6 хувь

Женев хот дахь Салбар комисс

94 сонгогч – 59.1 хувь

Нью-Йорк хот дахь Салбар комисс

57 сонгогч – 56.4 хувь

Истанбул хот дахь Салбар комисс

45 сонгогч – 26.6 хувь

Сан-Франциско хот дахь Салбар комисс

151 сонгогч – 31.9 хувь

Осака хот дахь Салбар комисс

85 сонгогч – 70.2 хувь

Кызыл хот дахь Салбар комисс

21 сонгогч – 100 хувь

Улаан-Үд хот дахь Салбар комисс

66 сонгогч – 67.3 хувь

Эрхүү хот дахь Салбар комисс

35 сонгогч – 77.8 хувь

Хөх хот хот дахь Салбар комисс

39 сонгогч – 65 хувь

Хонгконг хот дахь Салбар комисс

21 сонгогч – 91.3 хувь

Шанхай хот дахь Салбар комисс

20 сонгогч – 60.6 хувь

Эрээн хот дахь Салбар комисс

45 сонгогч – 54.9 хувь

Пусан хот дахь Салбар комисс

96 сонгогч – 62.3 хувь

Манжуур хот дахь Салбар комисс

6 сонгогч – 100 хувь

Нийт саналаа өгсөн сонгогчийн тоо

4,223 сонгогч

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Орон нутагт “Pfizer” вакцины дархлаажуулалт энэ долоо хоногт эхэлнэ

“Pfizer” вакцины дархлаажуулалт орон нутагт энэ долоо хоногоос эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр “Энэ долоо хоногоос Pfizer вакцины дархлаажуулалт хөдөө, орон нутагт эхлэх боломжтой болсон. Зарим аймгийн хувьд өнөөдрөөс Pfizer вакцины дархлаажуулалт эхэлж байна.

Бусад аймгийн тухайд энэ долоо хоногтоо багтаж Pfizer вакцины дархлаажуулалтыг эхлүүлэх юм.

Улаанбаатар хотын хувьд дүүрэг бүрд 1-2 цэгээр тус вакциныг тарьж буй.

Тиймээс Pfizer вакцинд хамрагдах заалттай хүмүүс тухайy цэгүүдэд очиж, эмчийн зааврын дагуу хамрагдахыг хүсье.

Уг вакциныг зөвхөн эмчийн заалтаар л хийнэ гэдгийг сануулъя” хэмээн хэллээ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэгдсэн коронавирусийн эсрэг “Pfizer” вакциныг зөвхөн архаг хууч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн Ерөнхий газраас зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа.

Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг БНСУ, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

н.Ариунжаргал: Ахуйн зориулалттай хөлдөөгч эмнэлгийн моргт аваачиж хүүхдийн цогцсыг хийсэн

2021 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 04:20 цаг орчимд Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт 34 настай Э 4.8 кг охин төрүүлээд төрөлтийн дараах цус алдалтын улмаас нас барсан. Харин нярай хоёр хоногийн дараа эндсэн харамсалтай хэрэг гарсан юм. Бид талийгаачийн эгч н.Ариунжаргалтай ярилцлаа.


-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Та яг юу болсон талаар ярихгүй юу?

-Бид бүхэнд ийм харамсалтай үйл явдал тохиолдсонд одоо ч итгэж өгөхгүй л байна. Хорвоо ертөнц хариуцлагагүй хүмүүсийн алдаанаас болж хөмрөх шиг л санагдаж байна. Тухайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд манай талийгаач дүү Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд дөрөвдүгээр сарын 30-нд төрөх юм байна гэж хэлсэн байсан. Дүүгийн маань савны амсар гурван хуруу нээгдчихсэн байхад гурван өдөр “зүгээр” гээд явуулсан байсан. Тухайн өдөр ээж эмнэлэг рүү хамт очоод эмчээс нь дахин дахин лавлаж асуусан байгаа юм. “Эмч зүгээр, зүгээр. Ямар ч асуудалгүй төрчихнө” гэж хэлсэн байгаа. Ингээд гэртээ ирээд шөнийн 12 цаг өнгөрч байтал талийгаач дүү өвдөж эхэлсэн. Ээж, нөхөр нь, нөхрийнх нь дүү гээд манай гэрийнхэн төрөх бэлтгэлийг нь хангаад эмнэлэгт очсон байна лээ. Эмчээр нь Бямбажав, эх баригч эмчээр нь н.Оюунчимэг гэсэн хүмүүс ажиллаж, талийгаачийг хүлээж авсан. Үзлэгт оруулаад “Хүүхэд доошлоогүй байна. Даралт нь жаахан ихэдсэн, хавагнасан байна.

Бид энх төрүүлэх арга хэмжээгээ авчихна. Та тайван сууж байгаарай” гэж ээжид маань хэлсэн байгаа юм. Ингээд тэднийг гадаа хүлээж байх хооронд эмч нарыг нэг нэгээр нь дуудуулж нийт зургаан эмч гэрээс нь авчруулсан байна лээ.

-Тэр хооронд талийгаачийн бие муудсан юм уу?

-Манайханд талийгаач, эсвэл, нярайн алиных нь бие нь муудсаныг ерөөсөө хэлээгүй гэсэн. Нярайн сувилагч, цус сэлбэх эмч гээд шөнөжин айл айлын гэрийн хаалга нүдүүлж явуулсан. Энэ хооронд асрагч нь гарч ирэх үед биеийн байдлыг нь асуухаар гайгүй сайн гэсэн л хариулт өгөхөөс өөр юу ч хэлээгүй. Шөнөжин манай ар гэрийнхнийг шаардлагатай эмчийг авч ирүүлэхээр нааш цааш явуулж байгаагаас эрүүл мэндийн байгууллагынхан ямар ч хариуцлагагүй ажилладаг нь тодорхой харагдаж байгаа юм. Манайхныг нааш цааш явуулж цаг алдаж байхаар яаралтай үед дуудах, холбоо барих утас яагаад тэнд байдаггүй юм бэ. Шөнийн 01 цагаас үүрийн таван цаг хүртэл өчнөөн хугацаа алдаж байгаа шүү дээ.

-Та бүхэн хугацаа алдаж тусламж үзүүлснээс талийгаач амь насаа алдсан гэж үзэж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид тэр зургаан хүний гэрийг нэг бүрчлэн мэдэхгүй. Тэр хооронд хугацаа алдах нь тодорхой шүү дээ. Ингээд ээж нь өнгөрсөн. Түүнээс хоёр хоногийн дараа нярай эндсэн байгаа. Нярайг төрүүлэх үедээ хүчээр татсан уу яасан. Хүн гэж хэлэхэд ч хэцүү нүд нь дээр доороо орчихсон, толгойн хэлбэр нь алдагдчихсан зэргээс харахад хүчээр татаж гаргасан болов уу гэж бид таамаглаж байгаа.

-Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчтэй байсан уу. Өмнө нь гурван хүүхэд төрүүлэхдээ хэр хүндрэлтэй төрж байсан бэ?

-Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан. Өмнө нь гурван удаа төрөхдөө бага зэрэг хүндрэлтэй төрж байсан боловч өөрөө төрсөн. Тиймээс манайхан удаа дараа эмч нараас асууж тодруулж, анхааруулсаар байсан. Уг нь дөрөвдүгээр сарын дундуур төрөх сүүлийн хугацаа нь гэж хэлж байсан ч хамгийн сүүлд үзүүлэхэд төрөх сүүлийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 30 байна. Тиймээс санаа зоволтгүй гэж хэлсэн байна лээ. Ийм учир битүүлэг зүйл гэж юу байхав дээ. Уг нь дөрөвдүгээр сарын 20-нд талийгаачийн нөхрийн төрсөн өдрөөр нь кесар хагалгаагаар төрүүлэх саналтай байгаагаа удаа дараа хэлсэн боловч “хийсвэр хагалгаа хийх шаардлага байхгүй. Өөрөөрөө төрөх бүрэн боломжтой” гэж эмч нь хэлсэн юм билээ. Эцэст нь эмчдээ итгэж өдий хүрснээр ээж нь төрөхийн хүндрэлээр нас барж, төрүүлсэн охин нь хоёр хоногийн дараа энэ хорвоог орхилоо. Одоо талийгаачийн нөхөр 5-9 насны хоёр хүү, охинтойгоо үлдэж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байна.

-Талийгаач цус алдаад цус сэлбэх гэсэн боловч нөөцөнд байсан цус хөлдүү байсан гэдэг үнэн үү?

-Үнэн. Шаардлагатай цусны нөөцийг гаргаж өгдөг эмчийг нь мөн л гэрээс нь очиж авч ирсэн. Гэтэл цусны нөөц нь хөлдүү байсан учраас тэнд байсан хүмүүсээс цусны донор болох хүн байгаад нэг сувилагчийн цусны бүлэг таарсан боловч харамсалтай нь хэтэрхий оройтсон байсан. Эмч нарын шаардлагатай гэсэн бүх хүнийг нь авч ирж байхад эцэст нь миний дүүгийн амийг аварч чадаагүйд гомдолтой байна. Жирэмсэн эх төрөх үед гэнэт хүндрэл гарахад бүхэл бүтэн сумын нэгдсэн эмнэлэг бэлэн байдлаа огтхон ч хангаагүй байна шүү дээ. Хүний алтан амь хором минутаар хэмжигддэг энэ үед ийм сэтгэлгүй байж болох юм уу.

-Талийгаачийн амь насыг аварч чадаагүй гэдгийг ар гэрийнхэнд нь хэзээ мэдэгдсэн юм бол?

-Хүмүүс бужигналдаад байхаар манайхан ээж нь юм уу, эсвэл хүүхдийн биеийн байдал эвгүйтсэн гэдгийг гадарласан байгаа юм. Миний ээж авч очсон цайгаа дотогш оруулсан байхад талийгаачид аяга цай ч уулгаагүй байна лээ. Талийгаач “Шингэн юм уумаар байна” гэсэн мессэж гар утсан дээрээ бичээд түүнийгээ явуулж ч чадаагүй байна лээ. /Уйлав/ Ээж минь ядахдаа “Намайг дуудаад охиндоо жаахан шингэн юм уулгачих” гээд хэлчихгүй яасан юм бол” гээд л уйлаад байгаа. Талийгаачийн нөхөр төрөх тасаг руу орох боломжгүй учраас шилэн хаалганы цаанаас харсан гэсэн. Тэр үед талийгаачийн гар нь унжчихсан байсан гэсэн. Тэгээд шууд хаалгыг нь өшиглөөд орсон байна лээ. Тэр үед л талийгаач амьсгал хурааж байсан юм билээ. Эмч нар нь аварч чадаагүй болохоор бидэнд мэдэгдээгүй юү. Эсвэл аврах боломжтой гэж бодоод байж байсан уу. Хэнтэй ч уулзуулаагүй. Нөхөр нь дотогш ороод “Та нар хүн алчихсан байна шүү дээ” гэж хэлсэн гэсэн. Түүнийг ороход талийгаач ямар ч цусгүй болчихсон цав цагаан болчихсон орон дээр хэвтэж байсан гэсэн. Энэ хооронд эмч нар хүүхэдтэй ноцолдоод байсан гэж ярьсан. Тухайн үед мэс заслын эмч уг нь байсан юм билээ. “ Хагалгаа хийх үү гэж асуухад “Ээж нь зүгээр, чи хүүхдийнхээ амь насыг авар” гэж эх баригч эмч нь хэлсэн гэсэн. Бид мэс заслын эмчээс энэ талаар асуухад “Би хагалгаа хийх үү гэж асуусан. Гэхдээ эх барих эмчийн урдуур орж эмчилгээ хийх ёсгүй” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, эх барих эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж талийгаач амиа алдсан гэж бид бодож байна.

-Хүүхэд төрөөд биеийн байдал нь ямар байгаа талаар та нарт хэлсэн үү?

-Хүүхэд бүтэлттэй төрсөн учраас инкваторт хийсэн. Талийгаачийн ус гарснаас хойш удаж байж төрсөн учраас бүтэлттэй, сормуус нь хатчихсан, царай төрөх нь хэлбэргүй, нүд ам нь дээшээ доошоо болчихсон хүүхэд инкваторт байсан гэнэ лээ. Хүүхэд найдваргүй гэдгийг хэлсэн гэсэн.

-Тог тасарснаас үүдэн хүүхэд эндсэн гэх мэдээлэл байсан, энэ үнэн үү?

-Инкваторт хоёр хоног байх хугацаанд тог тасарсан гэсэн. Гэхдээ яг тог тасарснаас болж эндсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мэдээж хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа учраас тог тасрах хооронд амьсгалахад хүндрэл үүссэн болов уу гэж бодож байна. Тог тасраагүй бол амьдрах боломжтой байсан ч юм билүү. Бидэнд өгсөн бүдэг бадаг мэдээллээр тог ирэх үед нярай амьд байсан гэж хэлсэн. Одоогийн байдлаар яг юунаас болж амьсгал хураасныг хэлээгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна.

-Эх, хүүхдийг эх барьж авсан эмчээс асууж тодруулсан уу?

-Эх барьж авсан эмч нь өнөөдрийг болтол бидэнтэй уулзаагүй. Эх баригч эмч н.Мөнхнаран хувцсаа солиод л биднээс зугтаачихсан. н.Мөнхнаран эмч Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн даргын эхнэр. Түүний нөхөр болох н.Батбаатар тус эмнэлгийн даргаар ажилладаг. Тус эмнэлэг ашиглалтад ороод хоёр жил болж байгаа. Аймгийн хэмжээний том эмнэлэг. Тоног төхөөрөмж, тохижилт сайтай. Ийм сайхан эмнэлгийн дотор нь мэдлэг, чадваргүй хүмүүс ажиллаж байгаад харамсалтай байна.

-Моргтой холбоотой асуудал нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та бүхэн гэрээсээ хөргөгч аваачиж нярайн цогцсыг хадгалсан юм уу?

-Ээж, охин хоёр хоёулаа моргт байсан. Талийгаач дүүгийн минь цогцсыг хоёр хоног моргт байлгахад ямар ч стандартын шаардлага хангахгүй, нарны гэрэл шууд тусдаг газар байршуулсан. Ингээд хоёр хоногийн дараа охин нь өнгөрөхөд морг асуудалтай учраас нярайн цогцсыг хийх хөргөгч хэрэгтэй гэж хэлсэн. Хүнсний хөрөгч байсан ч болно гэж хэлсэн. (уйлав) Бид энэ хорвоод мэндлээд хоёрхон хоноод бурхан болсон хүүхдийн цогцсыг яаж хэрэглэж байсан хөргөгчиндөө хийх юм бэ. Ахуйн зориулалттай шинэ хөлдөөгч 300 гаруй мянган төгрөгөөр худалдаж аваад эмнэлэгт аваачиж хүүхдийн цогцсыг хийсэн. Энэ бол XXI зуунд байж боломгүй эмгэнэлтэй дүр зураг. Ийм их уй гашуй, ийм их доромжлолыг дахин ямар ч хүн битгий мэдрээсэй гэж хүсч байна. Энэ бол манай улсын эрүүл мэндийн салбар ямар хэмжээнд байгаагийн бодит жишээ. Манай гэр бүл ийм зүйлийг биеэрээ туулж, нүдээрээ үзээгүй бол итгэхэд бэрх байх байлаа. Хөөрхөн охинтой болохоор орсон дүүгээ, хорвоод мэндлээд хоёр хоносон бяцхан хүүхдээ алдаад удаагүй байгаа биднээс цогцос хийх хөргөгч нэхэж байгаа нь хүний ёсонд байх үйлдэл мөн үү. (уйлав)

-Талийгаачийн хань болон гурван хүүхдэд нь асар хүнд цохилт болсон байх?

-Манай дүүгийн амьдралыг эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүс зүгээр л хормын дотор хөмрөөд хаячихлаа. Дараа жил алдарт эхийн одонгоо аваад нижгэр цайллага хийнэ дээ хэмээн бид ямар их догдолж байсан билээ дээ. Хоёр хүү, хоёр охинтой болж тэгш дүүрэн амьдрах нь гэж итгэж байсан. Одоо дүүгийнхээ царайг эгцэлж харж чадахгүй байна. Юу болоод байгааг ойлгох ч сөхөөгүй ээжийгээ хайн бүртэлзэх бяцхан хүүхдүүдийг нь харахаар зүрх эмтэрч байна. Миний дүүгийн гал голомтыг харлуулж, гурван үрийнх нь элгийг хатаалаа. Байдал үнэхээр хүнд байсан юм бол манай дүүг эцсийн мөчид эхнэрийнх сүүлийн мөч хүртэл хажууд нь байлгачихгүй яасан юм бэ. Бидэнд маш хүнд байна.

-Эмнэлгийн байгууллагын удирдлагууд танай гэр бүлийнхэнтэй уулзсан уу?

-Уулзаагүй. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээ. “Бид хичээсэн боловч амь насыг нь аварч чадсангүй” гээд уучлалт гуйж болно доо. Гэтэл талийгаачийг бүтээж орхиод арын хаалгаар гараад зугтаачихсан. Манай ээж, дүү нар эмнэлгийн даргын өрөө, эх баригчийн өрөөний хаалгыг татахад цоожтой байсан гэнэ лээ. Шөнийн 01 цагт очоод үүрээр гэгээ ороход л өнгөрчихсөн шүү дээ. Тэр цагаас хойш бүтэн сар боллоо. Гэтэл одоо болтол холбоо бариагүйд гомдолтой байна. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа эрдэнэт хүний алтан амь насыг аврахын тулд ажилладаг эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид хариуцлагатай байх ёстой. Нэгдсэн эмнэлгийн дарга болон эхнэрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж байна лээ. Ажлаас нь чөлөөлөх нэг асуудал. Дахиж ийм хариуцлагагүй хүнийг эмчлэх эрхийг нь хасах хэрэгтэй. Дараа дахин хэн нэгний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийг хохироохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Бид шүүх шинжилгээний хариу эрүүл мэндийн байгууллагын талд гарах юм бол хөлөө хүрэх газар хүртэл явах болно.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм

​Иргэний үнэмлэх шинээр болон дахин, сольж авахад бүрдүүлэх материал

Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт болдог бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна.

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах үүрэгтэй.

25, 45 нас хүрсэн иргэнд тухайн насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сольж олгохын зэрэгцээ овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хүйс өөрчлөгдсөн, эсхүл дүр төрхийн өөрчлөлт орсон бол сольж олгох зохицуулалттай.

Тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолын дагуу иргэний үнэмлэх авахад 18.300 төгрөг төлнө.

Иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хяналтын улсын байцаагч зөрчлийг шийдвэрлэж, шийтгэл оногдуулна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нарантуул болон Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгож байж замын ачааллыг бууруулна, мөн LRT явна. Нарантуул нь хүнсний ложистикийн сүлжээний төв болсон учраас дэд төвүүд рүү тараан байрлуулах боломжтой. Үүнээс гадна хөдөө, орон нутгийн бүх тээврийн хэрэгсэл Нарантуул зах дээр төвлөрдөг. Иймээс баруун болон зүүн бүс рүү шилжүүлэх менежмент хийж байгаа. Өдөрт 300 гаруй машин хөдөө, орон нутаг руу тээвэр хийх гэж ачаагаа цуглуулдаг. Үүнийг дагаад 10 мянга гаруй машин ирж, ачаагаа өгдөг. Авто худалдааны төвд баруун бүсийн ложистикийн төвийг байгуулах боломжтой. Зүүн бүсийг Налайх руу шилжүүлснээр ачааллыг бууруулж болно. Улаанбаатарын 13 мянган хүнсний дэлгүүрийн гол түгээлтийн цэг нь энд байдаг учраас хотын хамгийн өндөр ачаалалтай бүс. Хэвтээ болон босоо чиглэлийн зам хийгдсэнээр ачаалал 33 хувиар буурна. Мөн нийтийн тээвэр хөгжүүлэх боломж бүрдэнэ. Манай авто замын сүлжээний даац 320 мянган машин. Гэтэл одоо 130 мянгаар хэтэрчихээд байгаа” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто замын сүлжээний 78 хувь нь өндөр ачаалалтай буюу түгжрэлтэй байна гэдгийг хэлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үүнийг шат дараатай, урт хугацаанд төлөвлөж, шийдэх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд 26 дугаар хороо Улаанбаатар хотын хамгийн том, хамгийн их буюу 32 мянган хүнтэй хороо. 18 хүртэлх насны 11 мянган хүүхэд бий. Замын эсрэг талын 25 дугаар хороо 7000 хүүхэдтэй. Нийт 18 мянган хүүхдэд улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Байгаа газар нь төрийн байгууллага оффис, ажилчдын орон сууц барих гэдэг хэмээн танилцуулж, энэ асуудлаар хууль өргөн барих гэж байгаагаа хэлж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ чиглэлд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Улаанбаатар хотын нэгдсэн стандарт тогтоох ёстой. Хотын түвшинд газрын асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ын түвшинд хуульчлах хэрэгтэй болно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газрын асуудлыг оруулж ирээрэй” гэсэн бол Хотын дарга Нэг хот нэг стандарт бодлогын бичиг баримт Засаг даргын зөвлөлийн хурлаар батлагдаад байгааг хэллээ.

Үүний дараа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дээр ажилласан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ үеэр Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд номын сан байдаггүй. Зүгээр нэг тохижилт хийлгүй, номын сантай баймаар байна гэдэг санал, санаачилга гаргаж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “12 дугаар хороог Д.Сүхбаатар жанжны нэрэмжит болгосон. Жанжны төрсөн гэрийн буйр энд байдаг. Энэ жил дүүргийн төсвөөс 500 сая төгрөг гаргаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд түүхийн дурсгалт 70 газар байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Соёлын сайдтай Хотын дарга ярьж, түүхэн дурсгалт газрууддаа анхаарал хандуулах хэрэгтэй байна” гэлээ.