Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦУОШГ: Баруун болон говийн аймгуудын нутгаар салхи зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ

Тавдугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Өнөө шөнө Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн нутаг, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Мөн маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай.

Тавдугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

3-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун, 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр согтуугаар автомашин жолоодсон 36 тохиолдол бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ирсэн дуудлага, мэдээлэллийг хүргэж байна.

Тодруулбал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн ерөнхий газрын 102 утсанд 1018 иргэний гомдол, мэдээлэл иржээ. Үүнд зөрчлийн 918, гэмт хэргийн шинжтэй 33, хулгайн 6, гэр бүлийн хүчирхийлэл 78, согтуугаар жолоо барьсан 36, эрүүлжүүлсэн 117, хүний биед халдсан 44, архидан согтуурсан 97-н дуудлага иржээ.

Мөн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 79, оршин суугчдийн амгалан тайван байдал алдагдуулсан 77 дуудлага бүртгэгджээ.

Categories
гадаад мэдээ

АНУ Энэтхэгээс ирэх иргэдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглохоор болжээ

Энэтхэгт “COVID-19” халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэх болсонтой холбогдуулан АНУ тус улсаас ирэх иргэдэд зорчих хөдөлгөөний шинэ хязгаарлалтуудыг ирэх мягмар гаргаас тогтоохоор болжээ.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийн зөвлөмжийг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ Энэтхэг дэх гадаадын ихэнх иргэнийг хилээрээ нэвтрэхийг түр хугацаагаар хориглох ажээ.

Харин Энэтхэг дэх Америкийн иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх боломжтой ч хилээр нэвтэрч буй гадаадын иргэдийн нэгэн адил коронавирусний шинжилгээний сөрөг хариу юм уу “COVID-19”-өөр халдварлаад эдгэрснээ нотлох бичиг баримтаа авчрах шаардлагатай байна.

Энэтхэгт баасан гарагт 386 452 хүнээс халдвар илэрснээр халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн есөн хоног дараалан 300 мянга давжээ. Гэвч улсын хэмжээнд өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо хавьгүй өндөр байж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна.

АНУ тэргүүтэй орнуудаас илгээсэн тусламжийг Энэтхэг баасан гарагт хүлээн авсан бөгөөд АНУ-аас хүчилтөрөгчийн аппарат, түргэн оношлуур, вакцин үйлдвэрлэх материал зэргийг илгээжээ.

Categories
мэдээ нийгэм

Амны хаалт зүүхэд анхаарах зөвлөмж

Амны хаалт

Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.

Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс хамгаалж чадна.

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж:

  • Зөв зүүх
  • Зөв тайлах
  • Хоёр цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй.
Categories
гадаад мэдээ

Европ тивд цар тахлын халдварын тархалт буурч байна

Европын улс орнуудад коронавирусийн халдварын илэрсэн шинэ тохиолдлын тоо буурч байгаа аж. Сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан гэж ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан хэлтсээс мэдээлжээ.

Судалгаагаар өнгөрсөн 7 хоногт Европын орнуудад эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон нас барсан тохиолдлын тоо аажмаар буурчээ. Европын бүсэд “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулах үйл явц жигд бус байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус бүс нутгийн нийт хүн амын 7 хувийг бүрэн вакцинжуулав.

Одоогоор Европын холбооны эрх баригчид вакцины нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа ч төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байна. Учир нь олон улсын биотехнологийн компаниуд гэрээнийхээ дагуу вакцин нийлүүлэхийг эрмэлзэж байгаа хэдий ч бодит байдал зээр вакцины түүхий эд, үйлдвэрлэлийн хүчин чадал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаагаа тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд өгөх зөвлөгөө

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна.


Үүнд:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халууныг үзэж, тэмдэглэх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн
уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж, халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​СЗХ-ноос иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор мэдэгдэл гаргалаа

Блокчейн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд хүчээ авч уламжлалт санхүүгийн систем хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид төвлөрсөн бус, дундын зуучлагчгүй, зардал багатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс сонгон хэрэглэх боломжтой болсон. Гэвч нөгөө талаар энэхүү давуу талууд нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг асар их хэмжээгээр нэмэгдүүлдгийг санах нь зүйтэй юм.

Учир нь, олон улсын Засгийн газар, төвбанк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотойгоор тодорхой хэд, хэдэн төрлийн зохицуулалтыг хийж байгаагийн нэг нь иргэд, олон нийтэд зориулан гаргасан мэдэгдэл, сэрэмжлүүлэг, анхааруулга юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Европын холбооны Үнэт цаас, зах зээлийн газраас “Криптовалютууд нь өндөр эрсдэлтэй, урьдчилан таамаглах боломжгүй, залилан мэхлэх гэмт хэрэгт өргөнөөр ашиглагддаг бөгөөд худалдан авах, хөрөнгө оруулах тохиолдолд хэрэглэгч алдагдлаа бүрэн бие даан хариуцна. Ихэнх виртуал хөрөнгийн үйлчилгээ нь бүртгэл, зохицуулалтгүй хэвээрээ тул санхүүгийн зохицуулагч байгууллагаас иргэдэд хамгаалалт, баталгаа олгох боломжгүй” хэмээн мэдээлжээ. Европын холбоо нь энэ чиглэлээр бие даасан зохицуулалтын хуулийг боловсруулан батлуулах шатанд яваа бөгөөд дээрх мэдэгдэлдээ хууль хэрэгжиж эхлээгүй тул үүнд тусгагдсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хэрэгжиж эхлэх болоогүй талаар анхааруулжээ .

Түүнчлэн, гадаад худалдаа болон санхүүгийн үйлчилгээгээр азийн улс орнууд дундаа дээгүүр бичигдэх БНСУ-ын Санхүүгийн байгууллагаас ард иргэдэд виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг тасралтгүй хүргүүлсээр байна. Мөн энэхүү үйл ажиллагаанаас хохирсон этгээдүүдийн мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан байна.

Иймд, виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд оролцохдоо анхаарал болгоомжтой хандаж өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахаас татгалзах, үндэслэлгүйгээр өндөр үр ашиг амласан болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс үйлчилгээ авахгүй байх зэргээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс иргэн Та өөрийгөө болон бусдыгаа хамгаалаарай. Хэрэв ямар нэг хохирол учирсан тохиолдолд иргэд бие даан хариуцлага хүлээхийг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан.

Тэгвэл Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон байна.

Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд “Наранбулаг”, “Топаз”, “Мичид 2” зочид буудлуудад хуваарилан тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Журам зөрчсөн 162 автомашины QR код зөвшөөрлийг хүчингүй болгов

Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалтад хамаарахгүй 15 чиг үүргийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгсэлд QR код зөвшөөрөл олгосон билээ.

Тэгвэл зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад QR код зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, зөвшөөрөгдсөн цагийн хязгаарлалтыг зөрчсөн нийт 162 автомашиныг илрүүлсэн байна. Улмаар Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Иймд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар баталсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийг дагаж мөрдөхийг анхааруулав.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн алба

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэнжийн мянгад ​”Ногоонбаатар” эко урлагийн Олон улсын наадам болно

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжилттэй “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадам нь монгол, франц, герман, чех уран бүтээлчидтэй хамтран энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүд Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгын талаар туршлага солилцлоо. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр оролцож байгаа ажээ.

Энэхүү наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.

Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын нуур цэцэрлэгт хүрээлэн сонгогдсон ба тус хүрээлэнгийн дотор хэсэгт болон Нарантуул 2 захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр гудамжинд Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаанцоож, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал зэрэг бүтээлүүдээ туурвилаа.

No photo description available.

Тэд бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх дээр анхааран ажиллах юм. Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад оршин суугчид олноор ирж үзэхийн сацуу баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Төсөл хэрэгжиж дуусахад Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн хавь ойр урлагийн орчин болон хувирах ба зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Түүнчлэн тус наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх Урлагийн Академийн оюутнуудын дунд иллюстраци зургийн уралдаан зарласан ба шалгарсан бүтээлүүдийг томоор хэвлэн Уулын нуур хавийн гудамжинд байршуулна.

Урлагийн хөтөлбөрүүдээс гадна тус наадмын үйл ажиллагааны хүрээнд Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрыг дулаалах төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Жэрэс” ТББ хэрэгжүүлж байна.