Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.
Мөн Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан. Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200-гаас дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөсөн талаар мэдэгдсэн.
Тэгвэл репо санхүүжилтэд хамруулах салбаруудад чухам аль аль салбар нэмэгдсэнийг тодотгон хүргэе.
Мөнгөний бодлогын хороо зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг хэвээр үлдээсэн бөгөөд одоо байгаа жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарууд дээр дараах салбаруудыг нэмжээ.
Үйлчилгээний салбар:
- Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа;
- Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа;
- Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа;
- Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа;
- Урлаг, үзвэр, тоглоом, наадам зэрэг салбарууд хамаарна
Боловсруулах үйлдвэрлэл:
Хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарыг нэмж хамруулжээ.
Монголбанкны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, хамрагдах салбарыг өргөтгөснөөр цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг богино хугацаанд арилгах, ажлын байрыг хадгалах, дунд, урт хугацааны эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж Төв банк үзэж байна.