Аргын тооллын гуравдугаар сарын 3, Буд гариг. Билгийн тооллын 19, Салхины эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7:29 цагт мандан, 18:39 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Month: March 2021
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Хур тунадас: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Дархадын хотгор болон Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу “Монгол Улс БНХАУ руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифийн хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо” хэмээн I, XI нүүрт өгүүллээ.
ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү “Гишүүн асан М.Билэгтийн барилгыг хүлээж авсан бол би шоронд орох байсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Бид вакцинжуулалтаа маш эрчимтэй хийвэл эдийн засаг хурдацтай идэвхжинэ” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Эхний товчоо зөрүүлбэл үлдсэн нь бүгд буруу товчлогддог” хэмээх нийтлэл хэвлэгдлээ..
ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Хариуцлагагүй, ёс зүйгүй, хүмүүжлийн доголдолтой хэсэг хүмүүсийн алдаанаас болоод Зэвсэгт хүчний нэр төрийг бүхэлд нь гутааж болохгүй” гэв.
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Энэ долоо хоногт МАН, МАХН-ны албан ёсны ажлын хэсгүүд байгуулагдаж, нэгдэж нийлэхээ эцэслэн шийдвэрлэнэ” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй.
Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг.
Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн танд анхааруулж байна.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нимгэрч, мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
Өнөөдөр Хөгжлийн түнш байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг энэ оны анхдугаар хуралдааныг цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн нэг үр дүн болох “Агаар нэг” мэдлэгийн менежментийн платформыг албан ёсоор нээлээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэнэ.
Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай-80, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, эрүүл мэндийн шалтгаантай-13, жирэмсэн-3 иргэн байгаа юм.
Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнуудын мэдээлэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Хуралдааны эхэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний 13 байр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд өнгөрсөн онд 2269 хүн үйлчлүүлсэн бөгөөд тэдгээрийн 60 орчим хувь нь хүүхэд байжээ. Дээрх хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид нь хараа хяналт тавьдгүйн улмаас гэртээ өлсөж, даарах, улмаар гудмаар хэсүүчилж, эрсдэлд ордог гэсэн үг.
Хүүхдийн тусламжийн утас 108-ын дэргэдэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” нь 25 орны хүчин чадалтай. Гэвч хоногт 35-40 хүүхэд хүлээн авдаг аж. Иймээс түр хамгаалах байруудын орны тоо, хоолны төсвийг нэмэх, бүтцийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дэд хороон дарга, төлөөлөгч Г.Гангамөрөн “Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн хүлээсэн үүрэг. Тусламж, туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хамтарсан багууд хүрч ажиллахгүй байна. Иймээс нийслэлийн харьяа байгууллагууд хамтран ажиллах уялдаагаа сайжруулах хэрэгтэй” гэв.
Хүний хөгжлийн хорооны гишүүн, төлөөлөгч Л.Ариунтуяа түр хамгаалах байрны тохижилт стандартын шаардлага хангахгүй байгааг хэлээд Хүний хөгжлийн хорооны гишүүд нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах хэрэгтэй гэсэн санал гаргав. Хуралдааны төгсгөлд хорооны гишүүд хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, түр хамгаалах байрнуудын орчин нөхцөлтэй танилцаж, сайжруулахаа холбогдох албаныханд хэллээ.Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учраас уг дэд хөтөлбөрийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.
Удаан хугацааны хөл хорионоос болж Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь донорын хомстолтой байгаатай холбогдуулан “Цусаа хандивлая” аяныг Хан-Уул дүүргээс эхлүүлээд байна.
Сайн үйлсийг аяныг үргэлжлүүлэн өрнүүлэхийг дүүргийн нутаг дэвсгэр дэх төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна. “Донор ба баатар” хуудсанд нэгдэж та цусаа хандивлана уу.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар