Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 696 хүн эмчлэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

“Сүүлийн 24 цагт 13206 хүнд шинжилгээ хийхэд 77-д коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 3153 болж, дотоодын халдвар 2634 боллоо.

Нийт 2442 буюу 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрчээ. Шинээр батлагдсан 77 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж нийслэлийн халдварын тохиолдол 2306 боллоо.

Тэдгээр 77 хүнээс 71 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт хийгдэж байна. Тэдгээр таван хүн оршин суугаа байршил нь СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын 2-р хороо юм. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба түүний хавьтлуудыг тусгараарлажээ.

Эмнэлзүйн хэлбэрийг авч үзвэл:

Биеийн байдал хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, нэн хүнд 3 хүн байна.

Эмнэлзүйн хэлбэр

Нийт

%

Хөнгөн

626

88.8%

Хүндэвтэр

62

8.9%

Хүнд

5

0.7%

Маш хүнд

3

0.4%

Нийт

696

100%

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сүхбаатар аймгийн сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61 хувьтай байна

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 24 цэцэрлэг, 16 сургуульд эрсдэлийн үнэлгээг хийхэд сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61% , үр дагавар 54% буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Иймд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж хүргүүлж, багш, ажилчдад мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Коронавируст халдварын 77 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 13206 хүнд PCR шинжилгээ хийхэд 77 хүнээс халдвар илэрлээ. Ингээд Улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 3153 болж, дотоодын халдвар 2634 боллоо.

77 хүний 71 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 5 хүний халдварын эх
уурхайг тодорхойлох тандалт хийгдэж байна.

Сүүлийн 24 цаг 27 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд 2442 хүн эдгэрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр /2021.03.04/ хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүд цаашид хэрхэн ажиллах, анхаарах нэн чухал асуудлуудын талаар санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хорооны ажилтай уг ажлын хэсгийн ажлыг уях, уялдаатай ажиллахад анхаарах ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар вакцинжуулалт удаашралтай байгааг хэлээд үүний учир шалтгааныг олж, уг ажлыг түргэсгэх тухайд анхаарах ёстой гэлээ. УИХ-ын гишүүүн М.Оюунчимэг вакцинжуулалт хийгдэж буй газар дээр нь очиж бодитоор асуудлыг харж төлөвлөгөө гаргах чухал болохыг онцолсон бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа судалгаатай асуудалд хандах ёстой учир судалгаануудыг хийлгэх хэрэгтэй байна гэлээ.

Ийнхүү Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар анхааран ажиллах шаардлагатай асуудлуудыг сонсож, төлөвлөгөө гарган ажиллахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Аав зарна” гэх зар нийтэлсэн “Шуурхай зар” сониныг 5 сая төгрөгөөр торгожээ

“Аав зарна” гэх зарыг нийтэлсэн “Шуурхай зар” сониныг Зар сурталчилгааны хууль зөрчсөн гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгасан.

Шалгалтын хүрээнд үндэслэл тогтоогдож, 5 сая төгрөгөөр торгосон байна. Үргэлжлүүлэн уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр хуралдахаар товлогдсон байна.

Уг зөвлөгөөнөөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг батлах, Улсын Дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын төсөл хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцүүлжээ.

Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл танилцуулав.

Тэрээр “Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа” гэлээ. Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна.

Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа аж.

2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Ташкентын Гранд слам” тэмцээнд манай улсаас 20 тамирчин оролцоно

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекстан улсын Ташкент хотноо “Ташкентын Гранд Слам” энэ сарын 5-7-нд зохион байгуулагдана.

“Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдочид оролцохоор мэдүүлэгээ өгчээ. Энэ тэмцээнд манай улсаас МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, МУГТ М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн баг очсон юм. Харин

ОУХМ Л.Өнөболд -60 кг

ОУХМ Э.Ариунболд -60 кг

ОУХМ Г.Хэрлэн -66 кг

ОУХМ Ё.Басхүү -66 кг

МУГТ Г.Одбаяр -73 кг

ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг

Саейд Моллаей -81 кг

Н.Дагвасүрэн -81 кг

Г.Алтанбагана -90 кг

ОУХМ Л.Отгонбаатар -100 кг

ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг

ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

МУГТ М.Уранцэцэг -48 кг

ОУХМ Л.Сосорбарам -52 кг

ОУХМ Б.Хорлоодой -52 кг

МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг

ОУХМ Л.Энхрийлэн -57 кг

ОУХМ Б.Ганхайч -63 кг

ОУХМ Ц.Энхчимэг -70 кг

ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй тамирчидТашкентад зодоглох юм.

Мөн энэ жилийн зуны олимпын наадмыг дэнслэхээр болсон олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүгчээс гадна Япон улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо нар Ташкентад хүрэлцэн очжээ.

Ташкентын гранд сламын эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэй -48кг, 52кг, 57кг, эрэгтэй -60кг, -66кг гэсэн жингүүдийн барилдаанууд явагдана.

Дашрамд сонирхуулахад Ташкентын тэмцээнд манай жүдочдоос өмнө нь :

2018 онд МУГТ Ганбатын Болдбаатар

2018 онд МУГТ Балдоржын Мөнгөнчимэг

2017 онд МУГТ Мөнхбатын Уранцэцэг

2015 онд МУГТ Мөнхбатын Уранцэцэг

2014 онд МУГТ Дашдаваагийн Амартүвшин

2014 онд МУГТ Сайнжаргалын Ням-Очир

2014 онд ОУХМ Баттулгын Тэмүүлэн нар түрүүлж байв.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Э.Өлзийбаяр: Хуйвалдаанаар эвлэрэхийг зөвшөөрөхгүй


Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Өлзийбаяртай ярилцлаа.


-АН-ын маргалдагч талууд учраа ололцчихсон тул намын даргын сунгааг зарлаж байна гэсэн утгатай мэдээ харлаа. Үнэхээр учраа олчихоод зарлаж байна уу, эсвэл өөр шалтгаантай улстөр яваад эхэлчихэв үү?

-Учраа олсон процесс бидний нүдэн дээр огт явагдаагүй. Бүр тодруулж хэлбэл нээлттэй ид тод явагдсан зүйл байхгүй. Манай намын залуус “Нэгд” гэдэг хөдөлгөөн өрнүүлээд хоёр, гурван сар болж байгаа. Тэр үеэр нэгдэх тухай юу ч яриагүй, хөдөлгөөнийхний зуучлалаар хэн ч хэнтэй ч уулзаагүй. Бидний хувьд учраа олооч гэж өчнөөн гуйсан. Гэтэл гэнэт л нэг шөнө далдуур учраа олсон гэдэгт эргэлзэж, хардах шалтгаан олон байна. Аймаг, дүүргүүдээ хэн нь удирдах вэ гэх маягийн хуваалт маш цөөхөн хүний дунд яригдсан байж магадгүй. Хэрвээ ингэж далдуур элдэв тохироо хийчихээд тэрийгээучраа олсон гэж тайлбарлаж байгаа бол нэг л зүйлийг хатуу хэлье. Намын залуу дэмжигч, залуу гишүүдийн нэрийн өмнөөс хатуу хариуцлага тооцох болно. Бид хуйвалдаанаар эвлэрснийг зөвшөөрөхгүй. Тохиролцоон дундуур намаа сонгуульд удаа дараа ялагдуулсан, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь бүр ерөнхийлөгчийн сонгууль мөрөөдчихсөн явж байна.

-АН-ынхан залуустаа боломж өгөхгүй байна, цөөхөн хүний дотоодын зөрчилдөөн энэ намын ялагдлын шалтгаан болсоор ирлээ гэх шүүмжлэл дуулд­даг л даа. Яг ямар хүмүүсийн дунд зөрчилдөөн өрнөөд байгаа юм бол?

-Ах нарын хувийн дотоод зөрчилдөөн АН-аар дамжиж албан тушаалд хүрсэн хүмүүсийн дунд өрнөөд байна. Энэ бүхний хохирогч нь АН-ын жирийн гишүүд болчихлоо л доо. АН-ын 200 гаруй мянган гишүүн АН-ыг, ардчиллыг дэмжсэнийхээ төлөө төрийн халамж үйлчилгээнээс хасагдсаар ирсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Наад зах нь манай намын дугаар хорооны гишүүнд хүнсний талон олгодоггүй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын ядуусын тоог АН-ын гишүүд л нэмж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.

АН-ын гишүүн гэж адлагдаж байгаа тэр хүмүүс яг жинхэнэдээ Монгол улсын иргэн шүү дээ. Эрх баригч нам иргэдээ ялгаварласан адласан бодлого хэрэгжүүлж яваагийн цаад шалтгааныг би намын цөөхөн хүний зөрчилдөөнөөс үүдэлтэй гэж харж явдаг.

-Бүр цаашлуулж харвал танай намын удирдлагуудын дотоод зөрчилдөөн, хагаралдаан л даа. Яг хэн хэний дунд зөрчилдөөд явагдаад байгаад нэрлээд явчих уу хоёулаа?

-Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Х.Баттулга, С.Эрдэнэ, З.Энхболд гэх мэт хүмүүсийн зөрчил л хагаралдаан үүсгэчихснийг бүгд мэдэж байгаа. Шуудхан хэлэхэд манай намын ах нар гавьяагаа байгуулчихсан, одоо гай болдог дээрээ ирчихжээ л гэж харж байна. АН ямар ч улстөр хийсэн олон нийт хүлээж авахгүй байх хэмжээнд хүртэл намаа хэцүүдүүлсэн буруутан нь яалт ч үгүй манай намын ах нар. Тэдэнд хандаж нэг л зүйл хэлмээр байна. Дал, наяад оныхондоо итгэл үзүүлээд араас нь түрээч ээ, бид та хэдийнхээ зөвлөгөөгөөр нэгдээд урагшилъя л гэмээр байна. Эрх баригч нам 2012 онд ялагдахдаа нэг л зүйлийг тод ойлгочихсон санагддаг юм.Ялагдвал ажилгүй, амьдралгүй болж, авлига хээл хахууль нь илчлэгдээд шоронд орох юм байна гэдгээ ойлгоцгоосон. Тэгээд л идсэн ууснаа дараа нь болъё, дотоод зөрчлөө хав даръя, ямар ч хамаагүй схемээр ялъя гээд жаран тэрбумын схемийг бий болгож төрийн эрхийг дахиж авсан. Авсан эрхээ ахиад алдахгүйн тулд доошоогоо аварга сүлжээ бий болгоод удаж байна.

-Ямар сүлжээ билээ?

-Наад захынжишээ гэ­хэд л олон нийтийн цагдаа, сайжруулсан түлшний бор­луулаг­чид байна. Зөвхөн нийс­лэлд яг ийм маягаар 20 гаруй мянган хүнийг цалинжуулсан. Тийм сүлжээ бий болгочихоод сонгуулиар МАН-ыг дэмжихгүй бол халамж, тэтгэлэгт хамруулахгүй гээд дарамталчихаж байгаа юм. Төрийн албан хаагчдад ч ийм дарамт ирдэг. Товчхондоо ийм л систем хүчээ аваад байна. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сүүлийн үеийн сонгуулиуд дандаа шударга бус болсон. Шалтгаан нь жаран тэрбумын схем. Тэр схемийнхээ хүчээр төрийн эрхийг авсаар байгаа. Сүүлд гэхэд л цар тахлын үед хэрэгжүүлэх хууль гэж тусад нь батлаад сонгон шалгаруулалтгүйгээрмаш олон ажил зарладаг болсон. Өөрсдийнхөө байгуулсан яг тэр хүрээндээ гадаадын зээл тусламжаар ирсэн нэг тэрбум долларыг ямар ч хяналт тайлангүйгээр зарцуулсныг та ч мэдэж байгаа.

-Тэр мөнгөөр сонгууль хийчихсэн гэж үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Дотооддоо ковид алдах хамгийн том шалтгаан нь энэ л гэж хардаг.

-Та сая намынхаа ах нарыг залуусынхаа урдуур орж хөндөлсөж намаа хорлохгүй аж төрөөчээ гэсэн агуулгатай үг унагалаа. Танай намын гишүүн Э.Бат Үүлгэхэд л залуусаа дэмжинэ гэчихээд саяхан нийслэлийн АН-ын даргад нэр дэвшинэ гээд жиргэчихлээ шүү дээ…?

-Манай залуус унтаа байгаа болохоор л хөшүүрэгдэх гэж тэгж хэлсэн байх. Э.Бат-Үүл гэдэг хүний хувьд хэлснээсээ буцах үйлдэл гаргахааргүй мөн чанартай. Тэгээд хэлчихээр хоёр, гурван залуу ч болтугай түүчээлээд гараад ирчих болов уу гэж бодсон байх. Би энэ хүнийг тэгж л үнэлдэг.

-Ардчиллын суурь зарчмын төлөө тууштай зүтгэдэг, тэр зарчмаа хэзээд гээхгүй үнэ цэнтэй цөөхөн лидерийн нэг ч мөн л дөө, Э.Бат-Үүл…?

-Би ч тэгж хардаг. АН-ын суурь зарчмыг хамгаалах гоё санаа шийдлийг гаргаж ирдэг, санал болгодог хүн. Харамсалтай нь тэр бүхнийг нь манай залуус ажил болгодоггүй тал анзаарагддаг.

-Танай намын дотоод зөрчилдөөнийг эрх баригч нам дэвэргээд байгаа ажиглагдах юм. Муу л бол хойд талын овоохой гэдэг шиг АН л хамаг хэцүү муугийн буруутан гэж шүүмжилцгээгээд байна л даа. Ингэхэд өнгөрсөн 30 жилийн дөрөвхөн жилд нь танай нам засаг барьсан байх аа?

-Би яг наад санааг чинь хэлэх гэж байлаа. Монголын ганц хатиг АН болчихсон юм шиг, АН-аас болоод хөл хорионд аж төрж яваа юм шиг, улс орны хөгжлийг АН гэдэг ганц нам хойш нь татсан юм шиг хандлага хүчтэй болчихлоо. Ардчиллын 30 жилийн 26 жилд нь МАН ялж засагласан. Сүүлийн зуун жилийн 96 жилд нь МАН төр барьсан. Энэ өнцгөөс нь харахаар улстөрийн төлөвшлөөрөө АН хоцрогдож яваа нь үнэн л дээ. Гэхдээ энэ талаараа хоцрогдож байгаа ч гэсэн Монголыг өнөөгийн төвшинд хөгжүүлэх хамаг том гарцуудыг АН засаг барьсан цөөхөн жилдээ хийж чадсан. Хувьчлал явуулж иргэдээ хувийн өмчтэй болгосон, худалдааг либералчилсан, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан гээд яривал өнгөрсөн жилүүдэд өрнөсөн реформын шинжтэй шийдвэрүүд АН-ын засгийн үед гарсан байдаг. Бодит үнэн нь ийм байхад нийгмийн гажуудлаас үүдсэн муу бүхний буруутан АН болчихдогт гайхаад байдаг юм. Энэ үзлийг идэвхтэйгээр дэлгэрүүлж байгаа нь МАН. МАН-ын хувьднэр хүнд рейтингээ өсгөхийн тулд элдэв пи ар хийхээс илүүсөрөг хүчнээ муулах нь хамаагүй бага зардалтай болчихоод байна л даа. Товчхондоо МАН манай намын цөөхөн хүний хувь зөрчлөөр далимдуулж эрх барьж яваа гэдэг утгаараа шүүх хуулийн байгууллагад нөлөөлж АН-ын дотоод асуудалд бүдүүлгээр ёс зүйгүй гар дүрээд байна.Түүнээс биш дарга нь хэн байхаас үл хамаараад манай намын ажил үргэлжлээд явах ёстой.

-АН сэхэхээсээ, шинэчлэг­дэхээсээ өнгөрлөө гэсэн шүүмжлэл ч дуулдаад эхэллээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Манай намын бүх асуудал нийтэд ил. Олон нийтийн шүүмжлэлийг сонсдог, сонссон шүүмжлэлүүдээ шийдэх гарц хайж, тэр бүхнээ суурь зарчимдаа тусгаж дотоод ардчиллаа хангадаг. Энэ бол хамгийн эрүүл супер үзэгдэл, дэлхийд ховор ардчилал. Товчхондоо нийгмийн захиалгаар шинэчлэгддэг нам. ГэтэлМАН тийм биш. Бүх юм нь нууцлагдмал. Өшөө авалт, улстөрийн зодоон, хор найруулга, бие биенээ ялладаг нь хүртэл маш харгис. Ийм харгислалыг 96 жилийн турш хэн ч ярихгүй мөртлөө АН-ын дотоод зөрчил, чи бидээ тулсан юмыг л тойрч яриад байдаг л даа. Манай намын хувьд сайныг нь сайн гэж үнэлдэг, саарыг нь ташуурдаж чаддаг. У.Хүрэлсүх “Надаас шударга бус юм битгий нэхээрэй” гэчихээд хамгийн шударга бус юм хийсэн хүмүүсээ өөд нь татаж, бүх л албан тушаалд тавилаа. МАН-ынхан бүгд шоронгоос гарчихлаа. Нэг нь бэлэн ам шалдан гуя, нөгөө нь хүний өөрийнгүй хариуцлага тооцно гээд л яваад байгаа.

-Хүний өөрийнгүй хариуц­лага тооцно гээд явж байгаа гэдэг нь Ерөнхийлөгч үү?

-Тийм, нэг нь улсын ерөн­хийлөгч, нөгөө нь МАН-ын дарга.

-Гэхдээ Ерөнхийлөгч рүү хандсан шүүмжлэлүүдэд үнэ­ний ортой нь их санагддаг. Намынхаа залуусын байгуул­лагыг удирддаг залуу хүний тань хувьд асууя. Танай на­мын дараагийн дарга хэн бай­вал зүгээр гэж харж байна вэ?

-Хувь хүмүүсийнх нь тухайд С.Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аль алинд нь авах ч юм бий, хаях ч юм байгаа. АН-ын дараагийн дарга Х.Баттулга шиг политаймэнт (улстөрийн энтертаймент) сайтай, С.Эрдэнэ шиг харизмтай тэмцэгч, Ц.Оюунгэрэл, Ц.Элбэгдорж шиг гадаад улстөр сайтай, зөв имижтэй, боловсролтой хүнбайгаасай гэж хүсч байна. Тэр дундаа эмэгтэй хүн АН-ын дарга болоосой гэсэн дотоод итгэл үнэмшил надад бий. Нам доторх дотоод зөрчил хурцадсан, улс орны байдал ч сайн биш ийм үед эмэгтэй хүн намын дарга, цаашлаад Ерөнхий сайд болвол их олон муу зүйл сайн тал руугаа эргэнэ гэдэгт эргэлздэггүй. Наад зах нь л хурц уур амьсгалыг зөөллөнө, том зодооныг эвлэрүүлнэ, эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг шиг үүрэг гүйцэтгэж чадна. Ер нь эрчүүдээс их харгис үйлдэл гардаг.

-АН-ын дарга болчих хэм­жээний эмэгтэй улстөрч гэвэл тахэн хэнийг онцлох вэ?

-Манай нам түүхэндээ лидерэмэгтэй улстөрч олонтой байсан. Одоо ч лидер эмэгтэй улстөрчид маань идэвхтэй ажилласаар яваа. Б.Дэлгэрмаа, Х.Хулан, Ц.Оюунгэрэл гээд нэрлэвэл цөөнгүй хүн бий. УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг онцгойлж дурсмаар байна.Өнөөгийн парламентаас гэхэд л С.Одонтуяа гишүүнийг онцлохоос аргагүй. Асуудлыг зөвөөр харжтавьж чаддаг, тавьсан асуудлынхаа араас өөрөө явж, их ч бай, бага ч бай ямар нэгэн үр дүнд хүргэдэг онцгой чанартай улстөрч. Ковидын үеэр гэхэд л гадаадад гацсан монголчуудаа эх оронд нь авчрахын тулд бодитой ажлууд хийсэн хүн.

-Намын дарга хэн байх нь тодорхой болсны дараа Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэдэг асуудал халуун сэдэв болно. Намын дотоод зөрчил энэ хэвээрээ байвал АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болохгүй байх ч эрсдэл бий…?

-Загатнасан газар маажна гэдэг шиг миний хэлэх гээд байгаа гол санааг та хэлчихлээ. Манай намын ах нарын дотоод зөрчил ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг таслах гээд байна. Хамгийн гол аюул нь энэ л дээ. Сүүлийн 12 жилд ардчилсан ерөнхийлөгч төрийн тэргүүн байсан учраас зөвд зөөлөн бурууд хатуу хандаж чадсан. Үүнийг нь бусад улстөрийн намууд дандаа харлуулдаг. Ямар нэгэн хонгилын эзэн болгодог. Төрийн тэргүүн аливаа нэг авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй тэмцсэнийхээ төлөө хонгилын эзнээрээ дуудуулж учиргүй. Өнөөдөр Ц.Элбэгдорж, Х.Баттулгыг хонгилын эзэн гэж байгаа бол дараагийн ерөнхийлөгч ч дахиад хонгилын эзнээрээ дуудуулна. Магадгүй нэг намын тогтолцоонд шилжвэл маш том мангас бий болно.

-МАН Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудлыг гурвууланг нь авбал дарангуйллын нийгэм рүү шилжих өндөр эрсдэлтэй гэж хэлэх гээд байна уу?

-Ганц жишээ хэлье. Нэг компанийн гурван найз Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авангуутаа гурван өөр тойрогт нэр дэвшээд гараад ирж байгаа юм. 100 сая төгрөгтэй хүн 33 тэрбумын зээл авчихсан хүнтэй өрсөлдөөд ялах уу. Сонгууль болсон нэртэй л сонгууль болчихож байгаа юм. Хэдэн арван тэрбумаар нь зээлсэн мөнгөө сонгуульд ялаад гарч ирснийхээ дараа төлж таарна аа даа. Арван их наядын хөтөлбөрөөс ч юм уу төсвөөс ямар нэгэн аргаар өнөө зээлийнхээ хүү, сонгуульд зарцуулсан мөнгөө гаргаж авах гэж улайрах нь бодитой үнэн. Ер нь цар тахлаар далимдуулж маш их мөнгө идэж байгаа. Тахлын хууль гэж тусгайлсан хууль гаргачихаад ямар ч хяналтгүйгээр мөнгө зарцуулж байгаа тухай би түрүүн ярьсан. Боловсролын салбарт гэхэд л их наяд гаруй төгрөг төсвөөс зарцуулдаг. Танхимаар хичээллэхгүй байгаа үед өчнөөн мөнгөний зөрүү гарч, суларна. Тэр мөнгийг хаашаа юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Одоо 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ямар ч хяналтгүй хэрэгжүүлэх нь тодорхой болчихлоо. Энэ бүх мөнгийг эрх мэдлээ хадгалж, сонгуульд ялахын төлөө ашиглана гээд та төсөөл дөө. Сая миний хэлсэн фактууд зөвхөн өчүүхэн хэсэг нь. МАН-ын даргын гаргаж байгаа сүүлийн үеийн үйлдлүүд гайхаш төрүүлэхээр байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг булааж, чөлөөт зах зээл юу байдаг юм гэж үл тоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хааж боож, зарим тохиолдолд бүр дээрэмдэж байгааг та ч анзаарч суугаа байх. Шуудхан хэлэхэд эд нар буцаад нэг намын дарангуйлал руу шилжиж байна. МАН-ын удирдлагуудтай ойрхон хүмүүс л хангалуун сайхан тансаг амьдарч байна. Авлига хээл хахуулийг улайм цайм авдаг. Тэрийг нь шалгасан Монгол улсын Ерөнхийлөгч болон сөрөг хүчнийхнийг буцаагаад харлуулдаг боллоо л доо.

-Сая болсон 100 жилийн ойн арга хэмжээ нь нээрээл социалист улсад амьдраад байгаа мэт сэдэл төрүүлчихсэн шүү?

-Швейцарь шиг хөгжье гэж ярьж байсан Солийн Данзангаа буудаж алсан нам шүү дээ. Тэгж нэгнээ хэлмэгдүүлчихээд үр хүүхдүүдээс нь уучлал гуйгаагүй байж Япон шиг хөгжье гэсэн мэдэгдэл хийхэд нь гайхаж л суулаа. У.Хүрэлсүхийн үгнээс нэг айхтар өгүүлбэр анзаарсан. “Дубайн гэрээг цуцалж” гээд хэлчихнэ лээ. Эрх баригч намын дарга нь олон нийтэд хандсан албан ёсны үгэндээ ингээд хэлчихээр гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид лав л сайнаар хүлээж авахгүй. Тэр үгийг сонссон гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч ойрын арван жилдээ Монголд орж ирэхгүй байх вий гэж санаа зовж байна. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бол хоёр том гүрний дунд орших манайх шиг жижиг улсын хувьд тусгаар тогтнолын гол баталгаа, үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал хэмжүүр.

-Та түрүүн цар тахлаар далимдуулж их хэмжээний мөнгийг хяналтгүйгээр үрж байна гэж ярилаа. Цар тахлын үеийн төр засгийн хандлага нэг л хүч түрсэн, дарамталсан аястай байгаа. Ингээд харахаар өнөө дарангуйллын нийгэм рүү шилжих нь гэсэн болгоомжлол чинь батлагдаад ч байх шиг…?

-Ковидын үед УОК, засгийн газар хүний амь үрэгдчихээд байхад уучлалт гуйх нь битгий хэл харин ч ингэх байсныг бид ингэсэн шүү гэж өөрийгөө зөвтгөж суугааг та ч анзаарсан байх. Товчхондоо МАН-ын засагцар тахлын үед хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй ажиллаж байгаа. Ковидын үеэр ухаантай орны удирдагчид дандаа тайлбарласан, аргадсан, тайвшруулсан менежмэнтээр ажиллаж байгаа. Гэтэл манайхан загнасан, зандарсан, хорьсон менежмэнтээр явч байна л даа. Гаргаж байгаа бичиг баримт нь дандаа захирамж тогтоол, торгууль шийтгэл. Гэтэл хөгжилтэй орнуудын ухаалаг удирдагчдын шийдвэрийг та анзаараарай. Хүсэлт, тайлбар, урилга л гаргаж байгаа. Энэ чинь л хүний эрхийн мэдрэмж, нийгмийн сэтгэл зүйг мэдэрч байгаа асуудал. Гэтэл УОК дэргэдээ нэг ч сэтгэл судлаач, хүний эрхийн мэргэжилтэн ажиллуулаагүй. Хэдэн арван хүн ковидын үеийн хүлээлэгнээс болж нас барсныг тоолвол их өндөр тоо гарна. Ямар ч цагт Монгол улсын иргэн бол энэ орны юугаар ч цэгнэшгүй үнэт баялаг. Ерөнхий сайд сошиалын шуугианыг далимдуулж огцорс­ныг би хувьдаа өрсөлдөгч намаа харлуулах, ковидын үеэр гаргасан алдаагаа саармагжуулахын тулд хийсэн үйлдэл гэж харж байгаа.

-Одоо АН яах вэ, ямар алхам хийвэл жинхэнэ сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох бол?

-Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухайд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аль ч улс олимпод бэлтгэгдсэн тамирчнаа явуулдаг болохоос хоёр, гуравдугаар зэрэглэлийн тамирчныг сойдоггүй. Яг үүнтэй адил манай нам бэлтгэгдсэн хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Хамгийн гол асуудал бол залуус намынхаа төлөө зүтгэх ёстой. Манай намын хувьд яг одоо энэ цагт ямар сорилт тулгарч байна вэ гэвэл би гурван “Т” гэж томъёолно. Нэгдүгээрт түгээх буюу намын үзэл санааг түгээх хэрэгтэй байна. Хоёрдугаарт төлөвших буюу нам институци болж төлөвших шаардлага аль хэдийнэ хаалга тогшчихсон. Гуравдугаарт тэмцэх буюу сөрөг хүчнийхээ үүргийг яг энэ цаг үед маш сайн хийх хэрэгтэй байна. Түгээх гэдэг нь түрүүн хэлсэнчлэн үзэл санаагаа түгээхийг хэлж байна л даа. Нам бол төрийн бус байгууллага. Гэхдээ бусад төрийн бус байгууллагаас үзэл санаагаар нэгддэгээрээ ялгардаг. Энэ суурь юмаа мартчихаад сонгуулиар энийг ч ингэж нийгэмчилнэ, тэгж ч халамжтараана гэх мэт зүүний буюу социалист амлалт өгдөг. Гэтэл манай намынүзэл санаа либериал. Ажил хөдөлмөр хийгээд чөлөөтэй өрсөлдөх боломжтой орчныг бүрдүүлжнээж өгөхөд л чиглэдэг. Халамжийн чигийн санал, амлалтуудыг манай намын ах нар л санаачилдаг. Халамжид маш дургүй, хувь хүнийхээ эрх чөлөөг дээдэлдэг шинэ үе гараад ирчихсэн шүү дээ. Хатуухан хэлэхэд бид үзэл санаагаа мартчихаад байна. Нам дотор боловсролыг, технологийг үл ойшоох хандлага хүчтэй байгаад би хувьдаа эмзэглэдэг. Манай нам боловсролыг, технологийн дэвшлийг, чөлөөт сэтгэлгээг урдаа барьдаг байх ёстой. Нам шиг нам байхын тулд хийх ёстой дараагийн алхам бол төлөвшил гэж хэлсэн нь цаанаа учиртай. Намаа институци болж төлөвших суурийг тавимаар байна. Гурав дахь том алхам маань тэмцэх. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ард түмний өмнөөс эрх баригч намыг хянаж, шүүмжилж, зөвлөж ажиллах гарцаагүй шаардлага бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Цахим дэвтэртэй болсноор доорх давуу талууд бий болж байна.

Иргэд, даатгуулагчдын хувьд:

-Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах;
– Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон;
-Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон;
-Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах;
-Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.

Ажил олгогчдын хувьд:

-Нийт 49.0 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх, дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн;
-Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.

Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд:

-Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх;
-Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192.0 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах;
-Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх;
– Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах.