Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс нэгдүгээр сард 108 улстай худалдаа хийжээ

Монгол улс энэ оны нэгдүгээр сард 108 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 639.9 сая, импорт 458.8 сая ам.долларыг эзэлж байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 166.4 (17,8 хувь) сая, экспорт 180.9 (39,4 хувь) сая ам.доллароор өссөн бол импорт 14.5 (3,1 хувь) сая ам.доллароор багасжээ. Харин өмнөх сарынхаас экспорт 81.3 (11,3 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 51.5 (12,6 хувь) сая ам.доллароор өслөө.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 195.3 сая ам.доллароор өсөж, 181.1 сая ам.долларын ашигтай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

БНХАУ-тай өнгөрсөн нэгдүгээр сард 750.5 сая ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68,3 хувийг эзэллээ. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34,3 хувийг чулуун нүүрс, 32,8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 99,0 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 92,3 хувийг жонш эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 180.9 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 80.2 сая, нүүрсний экспорт 17.8 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв.

Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2021 онд БНХАУ 34,6, ОХУ 29,1, Япон Улс 8,8, БНСУ 3,9, ХБНГУ 3,7 хувийг эзэлж, нийт импортын 80,1 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 56,4 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 73,0 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6,8 хувийг цахилгаан эрчим хүч, 8,2 хувийг ачааны тэрэг, 85,0 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзлэв.

Импорт өмнөх оныхоос 14.5 сая ам.доллароор багасахад автобензиний импорт 15.2 сая, дизелийн түлшний импорт 19.7 сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, хүнсний бэлэн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 92,6 хувийг эзэлсэн бол импортын 64,1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 оны 02 дугаар сарын 27-ны 20 цагаас 02 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2021 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3 дугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Хан-Уул дүүргийн 38 сүм хийдэд түр журмын мэдэгдэл, зөвлөмж хүргүүллээ

Улсын онцгой комиссийн даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар бүхий “Түр журам батлах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах, сүм хийдийн газарт халдвар хамгааллын дэглэм сахиулах, хүний бөөгнөрөл үүсэх мөн “Covid -19” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч, Хан- уул дүүргийн Хуралдаан зохион байгуулалтын хэлтэс, Иргэний танхим хариуцсан ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хяналт тавин мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Хан-Уул дүүрэгт нийт албан ёсны зөвшөөрөлтэй 38 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Дээд бодь, Балданхажидлан, Нарванчин хийдүүд мөн христийн Тереза эхийн сүм үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс Дээд бодь, Балданхажидлан, Нарванчин хийдүүд нь хүний бөөгнөрөл ихтэй зарим иргэд маск зүүгээгүй, Балданхажидлан хийд мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгээгүй, иргэдийн халуун хэмжилт болон qr код уншуулах байдал хангалтгүй байна.

Гэгээн Тереза эхийн сүмд өнөөдрийн байдлаар орон гэргүй архины хамаарал бүхий 26 иргэн байрлан амьдарч байгаа бөгөөд тухайн иргэд нь ковид 19 ийн шинжилгээнд хамрагдаагүй, тухайн байранд халдвар хамгааллын дэглэм сахиагүй гал тогоонд ажиллаж байгаа ажилчид болон сүмийн гэлэнмаа нар маск зүүгээгүй зэрэг зөрчлүүд байна. Энд амьдарч байгаа иргэдийг шинжилгээнд хамруулах, халдвар хамгааллын дэглэм сахиулах, Буддын хийдүүдэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариутгал цэвэрлэгээ агаар сэлгэлт тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах зэрэгт анхаарч ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Categories
гадаад мэдээ

Парис хотод 3 долоо хоног хөл хорио тогтоохоор төлөвлөжээ

Францад коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд халдвар авсан хүний тоо 25 мянга гаруйгаар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 3 сая 700 гаруй мянгад хүрээд байгаа аж.

Үүний зэрэгцээ нас баралт хоногт 261-ээр нэмэгдэж 85 мянга 500-гаас даваад байна. Хоногт хийж буй коронавирусийн нийт шинжилгээний 7 орчим хувь нь эерэг гарч байгааг эрх баригчид анхааруулж байна. Тус улсын 20 гаруй мужид хорио цээрийн дэглэмийг чангатгасан байгаа ч халдвар ихээр тарж буй хот суурингуудыг бүхэлд нь хааж хөл хорио тогтоож магадгүй байгаа юм.

Тухайлбал Парис хотын эрх баригчид 3 долоо хоногийн хугацаатайгаар хөл хорио тогтоохыг санал болгожээ. Францын Ерөнхий сайдын мэдээлснээр тус улсад коронавирусийн шинэ хувилбар тэр дундаа Их Британид анх илэрсэн хувилбар хоногт батлагдаж буй тохиолдлуудын тал хувьд нь илэрч байгаа нь нөхцөл байдал цаашид ч хүндэрч болзошгүй гэж болгоомжлоход хүргэж байгаа юм байна.

Харин энэ хооронд Их Британид хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо харьцангуй буурч байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид коронавирусийн аюулын түвшин хамгийн дээд 5 дугаар түвшнээс 4 болгож бууруулсан байна. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдий тоо байнга буурч байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн системийн ачаалал ч багасч байгаа юм.

Гэхдээ аюулын 4 дүгээр түвшин нь халдвар тархах эрсдэл одоо ч өндөр буй гэсэн үг болохыг сануулж байна. Үүнтэй зэрэгцэн зарим улс оронд танхимын сургалт эхэлж байна. Кипрт л гэхэд ирэх даваа гарагаас ахлах ангийнхны танхимын сургалт эхлэхээр болжээ. Мөн музей, усан сан, бэлтгэлийн төвүүдээ нээхээр болжээ.

Гэвч дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт халдварын батлагдсан тохиолдол 441 мянга гаруйгаар, харин нас баралт 10 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 96 иргэн ирлээ

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас -1 иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо ирээд байна. Үүний 2 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Зүчи, Корпорэйт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот “Өглөөний гудамж”-тай болно

2018 онд Сонгинохайрхан дүүрэгт анх “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.

Ингэснээр иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахаар заавал 09:00-10:00 цагийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад иргэд өглөөний цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм. “Өглөөний гудамж”-ийг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус дүүрэгт хэд хэдэн газар байгуулж байсан нь үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээсэн ажлын нэг болж байсан юм. Энэ удаа уг ажлыг үргэлжлүүлж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бий болгохоор ажиллаж байна. Гаднын ихэнх хотод Morning street буюу “Өглөөний гудамж” байдаг. Энэ жишиг удахгүй ийн Монголд нэвтрэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 21.8 хувиар нэмэгдэв

Монгол Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны нэгдүгээр сард 469 болж, өмнөх оны мөн үеийнхээс 84 (21.8 хувь)- өөр нэмэгдэв.

Объектын түймэр 270 удаа гарч, өмнөх оны мөн үеийнхээс 50 (15.6 хувь)-иар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улсын хэмжээнд нэгдүгээр сард мал, амьтны халдварт галзуу өвчний 1, шинэ төрлийн коронавируст халдварын 564 тохиолдол бүртгэгдлээ.

Аюулт үзэгдэл, ослоор өнгөрсөн сард нийт 11 хүн амь насаа алдаж, 573 хүн түлэгдэн, бэртэж, өвчилж, хорджээ. Амь насаа алдсан шалтгааныг нь тодруулбал, объектын түймрийн улмаас 6, бусад золгүй явдлын улмаас 5 хүн амь насаа алдав. Мөн дээрх хугацаанд сард 82 гэр, байшин, орон сууц шатаж, өмнөх оны мөн үеийнхээс 106 (56.4 хувь)-гаар багассан байна.

Нэгдүгээр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 1.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14.2 сая төгрөг зарцуулсан бол 55 хүнийг аварч, 6.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.

Categories
мэдээ спорт

Жүдочид “Их дуулга”-д оролцохоор Ташкентыг зорилоо

KHAAN.mn - Манай 18 жүдоч Ташкентийг зорино

Жүдо бөхийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн оноо олгох ээлжит цуврал тэмцээндээ оролцохоор өчигдөр /2021.02.26/ хилийн чанадыг зорилоо.

Узбекстан улсын Ташкент хотноо гуравдугаар сарын 5-нд эхлэх “Гранд Слам”-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэй тамирчдаас Л.Өнөболд /60 кг/, Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ хүч үзнэ.

Харин эмэгтэй тамирчдаас МУГТ М.Уранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа, Л.Энхрийлэн /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, Ц.Энхчимэг /70 кг/, Э.Гандиймаа /+78 кг/ нар хүч, ур чадвараа сорин барилдана.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

Монгол жүжигчдийн тоглосон “Marvel”-ийн “Локи” цуврал зургаадугаар сарын 11-нээс гарна

New Marvel 'Loki' Set Photos Show Tom Hiddleston, Owen Wilson And Lady Loki  - Entertainment

АНУ-ын “Marvel” студийн “Локи” цуврал кинонд монгол жүжигчин бүсгүй дүр бүтээж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр хэвлэлүүдээр цацагдсан. Тодруулбал, Америкийн Лос-Анжелес хотод амьдардаг 29 настай Б.Мөнхшүр хэмээх бүсгүй “Marvel” студи монгол эмэгтэйн дүрд тоглох жүжигчин хайж байгаа зарлалын дагуу сонгон шалгаруулалтад орж, амжилттай тэнцсэн юм. Түүнчлэн дээрх цуврал кинонд Б.Мөнхшүрээс гадна таван монгол жүжигчин оролцжээ.

“Marvel” студи “Локи” цувралын албан ёсны нээлтийг зарласан бөгөөд ирэх зургаадугаар сарын 11-нээс үзэгчдэд хүрэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа.

Хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас нийтдээ хоёр сар орчим сул зогссон ч буцаж хэвийн ажиллаж эхэлсэнд худалдаа эрхлэгчид талархалтай байна.

Одоогоор зах чиглэлд микроавтобус явуулаагүй, нийтийн тээврийн хэрэгслийн шугам цөөн учир үйлчлүүлэгч бага тухай ярилаа. Тэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээвэл борлуулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ам.доллар, юаны ханшийн өсөлтөд анхаарах, жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл олгохыг бодлогоор дэмжих, ялангуяа Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байв.

Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байхыг хүслээ. “Нарантуул” олон улсын худалдааны төвд 8,000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.