Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “МАН гишүүдээ Хятадад сургаж байгаа бол АН-ын гишүүдийг Америкт сургая” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавирусийн эсрэг энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна” хэмээн I-II нүүрт өгүүллээ.

Эдийн засагч Д.Ангар “10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг бууруулах ёстой” хэмээснийг I, V нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “МАН гишүүдээ Хятадад сургаж байгаа бол АН-ын гишүүдийг Америкт сургая” хэмээн өгүүллээ.

“Михачи” компанийн гүйцэтгэх захирал И.Томоко “Хүмүүнлэг буюу хуманизм бол нинжин сэтгэлээс тэс өөр асуудал” хэмээв.

Глоб интернешнл төвийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэн “Мэдээллийн дутагдал үүссэн энэ үед нэг сувгаар мэдээлэл өгнө гэж байгаа нь гал дээр тос нэмсэн үйлдэл” гэснийг I, VII нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Туркиш эйрлайнс” дөрөвдүгээр сараас Монгол руу шууд нислэг үйлдэж эхэлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэв. Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлж, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон байна.

Элчин сайд Ахмет Язал “Коронавируст цар тахлын хор уршиг дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын эрсдэлтэй оновчтой, үр дүнтэй тэмцэж буй нь харагдаж байна. Манай хоёр улс агаарын тээврийн хэлэлцээгээ 2019 онд шинэчлэн баталсан. Үүнд Ерөнхий сайд таны үүрэг чухал байсан. “Туркиш эйрлайнс” компани дэлхийн 100 гаруй улс руу нислэгээ нээгээд байна. Монгол Улс руу ирэх дөрөвдүгээр сараас сард хоёр, цаашдаа түүнээс олон удаа шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн авто замын ачаа тээврийг нэмэгдүүлэх, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн импортлох сонирхол байна. Түүх, соёлын харилцааны хүрээнд БНТУ-д хамтарсан үзэсгэлэн гаргах, хөшөө дурсгалыг хамгаалах, музей байгуулах зэрэг төлөвлөсөн олон ажил байгаа гэв.

Цаашид Монгол Туркийн харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа уулзалтын төгсгөлд талууд тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Мэргэжлийн сумогийн зургаан бөх халдвар авчээ

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 17-нд доод зиндааны зургаан бөх коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж зарлалаа. Харин бөхчүүдийн дэвжээ, нэрийг нийтэд мэдээлсэнгүй.

Энэ сарын 16-нд нэг бөх халуурч, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан бөгөөд тус дэвжээний сүмочдыг нийтээр нь шинжилгээнд хамруулахад дахин таван бөх халдвартай нь тогтоогджээ. Гэхдээ тэдгээр таван бөх ямар нэг шинж тэмдэггүй байсан аж.

Сүмо бөхийн холбооноос халдварын шинэ голомт үүссэн нь 20-нд эхлэх бөхчүүдийн хамтарсан бэлтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй, бэлтгэлд оролцох бөхчүүд 19-нд шинжилгээ өгнө гэж мэдэгджээ.


Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд нийт малын 0.6 хувь буюу 402 мянган толгой мал хорогджээ

Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд нийт 402.3 мянган толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 2.1 мянга, адуу 17.2 мянга, үхэр 36.6 мянга, хонь 123.3 мянга, ямаа 222.9 мянган толгой хорогдсон нь оны эхний нийт малын 0.6 хувийг эзэлж байна.

Малын зүй бус хорогдлыг аймгаар нь авч үзвэл Архангай аймагт /26.2/, Баянхонгор /196.2/, Говь-Алтай /30.5/, Өвөрхангай /31.4/, Төв /35.6/, зэрэг аймагт нийт 320.0 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 79.5 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 3.7 мянган хээлтүүлэгч, 10.2 мянган баталгаажсан үүлдэр, омгийн мал хорогдсон. Үүнээс хамгийн өндөр хорогдолтой байгаа Баянхонгор аймагт Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ 168, Байдраг үүлдрийн болон Баянбулаг омгийн хонь 227, Залаа жинст эдрэнгийн цагаан болон Бөмбөгөрийн улаан омгийн ямаа 6489, нийт 6884 толгой үүлдэр, омгийн мал хорогдоод байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна

Шахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж www.agaar.mn сайтад өдөр бүр мэдээлж байна.

Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлүүдийг үүсгэдэг аж.

Тоосонцрын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл

Агаарын тоосонцор буюу аэрозол гэдэгт дээр дурдсанчлан хэдхэн молекулын кластерын хэмжээнээс 20 мкм хүртэлх диаметртэй хатуу болон шингэн жижиг хэсгүүд хамаарна. Гэвч амьсгалах процессоор нэвтэрч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь том болон нарийн ширхэглэлт тоосонцор РМ2.5, PM10 байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Categories
мэдээ цаг-үе

Уурхайчдыг хоёр удаа шинжилгээнд хамруулж, 14-21 хоногийн давтамжтай ээлж солино

Уул уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журмыг баталжээ. Уул уурхайн 19 том компанийн хүсэлт, захиалгын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөлтэй, Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн 93195 түргэвчилсэн оношлуурыг 2020 оны арванхоёрдугаар сард нийлүүлжээ. Шинжилгээний хариуг хүлээх хооронд бусадтай хавьталд орох магадлал өндөр байгаа тул сөрөг хариу гарсан ажилчдыг тээвэрлэх унаанд суухын өмнө түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээнд хамруулах юм байна. Цаашид уул уурхайн ажилчдын ээлжийг 14-21 хоногийн давтамжтай солихоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Куба улсад Цагаан сарын уламжлалт ёс заншлыг сурталчлах өдөрлөг зохиогдлоо

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр БНКУ-д суугаа зарим орны Элчин сайд нарыг урьж, Цагаан сарын уламжлалт ёс заншлыг цахимаар сурталчлах “cultural diplomacy” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав. Арга хэмжээнд Болгар, Чили, Чех, Камбож, Лаос, Индонез, Ямайка зэрэг улсын Элчин сайд нар оролцсон бөгөөд ЭСЯ-ны хамт олон монгол ахуй соёл, ёс заншлын талаар танилцуулахын зэрэгцээ үндэсний идээ цагаалга, зоогоор хүндэт зочдоо дайлав. Мөн Кубын алдарт “Партагас” навчин тамхи үйлдвэрлэгч, бизнесмен Рене Валдес болон хамгийн урт навчин тамхи ороосноор Геннессийн рекордыг эвдсэн ноён Хосе Кастелар нар зочдод навчин тамхины түүх болон бусад сонирхолтой мэдээлэл өглөө.

Categories
гадаад мэдээ

Youtube богино бичлэгийн шинэ төрлийн үйлчилгээгээ АНУ-д нэвтрүүлж эхэлнэ

“YouTube” богино хэмжээний дүрс бичлэгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж буй тухай өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэж байжээ. “YouTube Shorts” 15 секундийн дүрс бичлэг хийж, оруулах боломжтой. “YouTube” хостинг ойрын хугацаанд богино дүрс бичлэгийн “YouTube Shorts” үйлчилгээгээ АНУ-д нэвтрүүлэхээр зэхэж байна.

Өдгөө энэхүү үйлчилгээ зөвхөн Энэтхэг улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа ба удахгүй бета хувилбарыг АНУ-д өргөжүүлэн, илүү олон хэрэглэгчдэд хүргэх болно гэж “YouTube” сайт дээрээ мэдэгджээ.Одоогийн байдлаар, “YouTube Shorts”-ын хандалт өдөрт 3.5 тэрбумд хүрч байна.

Богино хэмжээний дүрс бичлэгийн үйлчилгээгээр Хятадын “ByteDance” компанийн “TikTok” сүлжээ дэлхий дахинд түгээд байгаа билээ. Мөн “Instagram”, “Snapchat” зэрэг нийгмийн сүлжээнүүдийм төрлийн үйлчилгээ нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн вакцин оруулж ирэхэд АНУ-аас дэмжлэг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёрдахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. “Ковид-19” цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулж, “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирусийг илрүүлэх оношлуур бүтээж байна

Анагаахийн Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ/PCR оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа.

Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 дугаар сард эхлүүлж 2021 оны 3 дугаар сард дуусгахаар ажиллаж байна. Төслийн удирдагч Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр бол зөвлөх Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй.

SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсруулж оношлуур бүтээх юм байна. Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа танилцууллаа.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй яваа гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Болдбаатар танилцуулсан юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУИС-ийн эрдэмтдийн хийж буй аливаа шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг илэрхийллээ. Уг төслийн багийг яамны зүгээс бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үед илэрхийлсэн юм.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд Ковид-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.

Эх сурвалж: ЭМЯ