Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурах төлөьэй байна.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Зусландаа гарсан иргэдээс явуулын баг гурван хоногт багтаан шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г 10 дахь өдрөө зохион байгуулж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрх тус бүрээс нэг иргэнийг хамруулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г суурин 11, явуулын 75 багаар зохион байгуулж буй юм.

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөөдөр (2021.02.20) Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өглөө. Тэрбээр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22123 өрхийн нэг гишүүнийг хамруулсан. Хан-Уул дүүргийн шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн, алслагдсан хороодын нийтдээ 4000 орчим өрх бий. Өнөөдөр тус хороодын 2000 өрх, маргааш мөн 2000 өрхийн гишүүнээс шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, самнах байдлаар PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 хорооны 22 мянга гаруй өрхийг шинжилгээнд хамруулж байна.

Түүнчлэн хөл хорионоос өмнө зусландаа очсон иргэдийн тухайд дүүргийн Засаг дарга нар тэдгээр иргэдийн тоог гаргаж, явуулын баг шинжилгээг үлдсэн гурван өдөрт багтаан бүрэн авч дуусгана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

18 хүртэлх насны нэг сая 200 мянган хүүхдэд вакцин хийхгүй

Засгийн газраас энэ сарын 23 буюу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулахтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ, хэлэлцээ хийж буй. Эхнээсээ заримынх нь тээвэрлэлтийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвснөөс 20 хувийг нь “Ковакс” хөтөлбөрийн санхүүжилтээр вакцинжуулна. Үлдсэн хувийг нь бусад санхүүжилтээр шийдвэрлэх юм. Харин 0-18 насны нэг сая 200 мянган хүнд вакцин хийхгүй.

Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакциныг оруулж ирэх бөгөөд энэ сарын 22-ны үүрээр Монголд буух мэдээлэл байна.

Вакцинжуулалтын ажил эхлэхтэй холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хуурамч цахим хаяг, хуудас ашиглан, янз бүрийн мэдээллүүд гарч буй. Вакцины талаар зориуд худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ энэ сарын 23-наас нээгдэнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Үүнд:

-Улаанбаатар хотоос зорчих иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдана

-Орон нутгаас ирэх иргэд асуумж хуудас бөглөнө

-Зорчих тасалбараа eticket.transdep.mn цахим хаягаар захиалах

-Зорчих тасалбараа цахимаар бичүүлэх боломжгүй иргэд Улаанбаатар хотод байрлалтай 3 авто буудал, төрийн үйлчилгээний байгууллагууд болон төрийн захиргааны нэг цэгийн үйлчилгээний газар, Шангрила, Баялаг Ундраа худалдааны төвүүдэд байрлах 120 “Гэрэгэ киоск” машинаар тасалбар түгээгчийн зайнаас үзүүлэх тусламжийн дагуу зорчих тасалбараа захиалах боломжтой

-Билетээ захиалсны дагуу товлосон өдөр, цагтаа Зорчигч тээврийн төвүүдэд очиж нийтийн тээврийн автобусанд сууна

-Нийтийн тээврээр зорчих явцад зам дагуух үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг баримталж, хувийн бэлтгэлээ сайтар хангах

-Орон нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад 14 хоног байх

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт шинжилгээ авах байршлууд

Өнөөдөр \2021.02.20\ 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны нийт 22,861 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Шинжилгээг суурин 11, явуулын 75 багаар зохион байгуулна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Ганзориг: Энэ сарын 23-наас нийслэлчүүд хэвийн амьдралдаа шилжинэ

Коронавирусийн нөхцөл байдлын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хоёрдугаар сарын 23-ны өдрөөс мөрдөх дүрэм журам гарсан эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ” Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иргэдээс маш энгийн гурван дүрмийг шаардана. Зай барина, маскаа зүүнэ, гараа ариутгана. ААН, төрд илүү их хариуцлага байна гэсэн үг. Үйлдвэр, үзвэр үйлчилгээний газрууд нээгдэнэ. 12 хоногийн хугацаанд өрх бүрийг шинжилгээнд хамруулж байгаа учраас PCR шинжилгээний бичиг шаардахгүй, 23-наас хойш иргэн, төр, ААН-ийн тус бүрийн хариуцлагын асуудал хөндөгдөнө гэсэн үг. Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана. Ямар газрууд нээгдэх, эдийн засгийн хэдэн хувь нээгдэх зэрэг мэдээллүүдийг 16:00 цаг орчимд хүргэнэ” хэмээн хариуллаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Д.Ангар: 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргий-лэхийг Ерөнхий сайд хэлж байсан.Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?

-Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг 110 хувь дэмжиж байгаа. Өнөөдрийн хувьд эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Хуучин эдийн засаг сэхээний байдалтай байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр бүр үхлүүт байдалтай байна. Үхлүүт байдалд орсны нэг том шалтгаан нь сүүлийн гурван жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж, эдийн засагт байсан бүх мөнгийг Төв банкны үнэт цаасаар өөр лүүгээ татсан. Төв банкны үнэт цаас дээр найман их наяд төгрөг байгаа. Мөнгө гэдэг зүйл чинь эдийн засаг дотроо эргэлдэж байж эдийн засаг тэжээгдэнэ.

Гэтэл Монголбанк Төв банкны үнэт цаас буюу иргэн, ААН-ийн гар дээр байсан мөнгийг банкны системээр дамжуулаад өөр лүүгээ татаад авчихаар эдийн засаг бэлэн мөнгөгүй болчихож байгаа юм. Эдийн засаг дээрээ эргэлдэж байх ёстой найман их наяд төгрөгийг төр нь өөр лүүгээ татаад авчихаар эдийн засагт нь газар тариалангийн талбайгаар жишиж яривал бороо орохгүй гурван жил болсон гэсэн үг. Үр дүнд нь эдийн засаг “борцлогдсон”. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаар эдийн засаг “хатангиршсан”. Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын хөтөлбөр зарлах болсон шалтгаанаа хэлэхдээ эдийн засаг хүнд байна. Энэ чигээрээ байвал ойрын хугацаанд эрүүл мэндээ ч санхүүжүүлж чадахгүй байдалд хүрэхээр байна гэсэн.

Улс орны нэн тэргүүнд санхүүжүүлэх ёстой салбарууд байдаг. Үүний эхэнд байх эрүүл мэндийн салбараа санхүүжүүлж чадахгүй байдалд орсон байна гэдэг улс орны эдийн засаг маш хүнд байдалд орсон гэсэн үг. Ямартаа ч Монгол төр сүүлийн гурван жил буруу бодлого явуулснаа хүлээн зөвшөөрлөө, олоод харчихлаа. Үнэндээ огт олж харахгүй байсан юм. Төв банкны үнэт цаас гаргаад эдийн засгаасаа мөнгийг нь татаад байсан. Түүнийгээ инфляциа онилж байна, нам дор байлгах бодлогоо хэрэгжүүлж байна гээд байдаг. Инфляциа барьсан нь зөв. Гэтэл нөгөө талд нь эдийн засагт эргэлт байхгүй болчихоор ААН-үүд нь дампуураад эхэлсэн. Төрийн бодлого гэдэг нэг муйхар зорилго тавьчихаад дөргүй бух шиг зүтгээд байж болохгүй. Нийт эдийн засаг, ААН, иргэдээ харах ёстой. Зөвхөн инфляциа онилоод эдийн засаг дээр байсан бүх мөнгийг өөр лүүгээ татчихаар инфляци буух нь мэдээж ойлгомжтой. Хүмүүс мөнгөгүй юм чинь юугаа худалдаж авах вэ. ААН-үүд мөнгөгүй болохоор яаж үйл ажиллагаагаа явуулах вэ. ААН-үүд дампуураад ажилгүйдэл бий болоод эхлэхээр хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харлаа. Одоо эдийн засгаасаа мөнгө татах биш,эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарлалаа. Зөв. Ингэхээс өөр аргагүй.

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхээр эдийн засаг сэргэх үү?

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юм аа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Төр өөрөө эхлээд эдийн засгийг мөнгөгүй болгосон. Эдийн засгаасаа маш их мөнгө татсан. ААН, иргэдээ хүнд байдалд оруулсан. Энэ алдаагаа засах шийдэл гаргаж байгаа нь зөв. Мөнгөгүй эдийн засаг бол өдөр ирэх тусам нэг компани дампуураад, ажлын байр алга болж байдаг. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал нэмэгдэнэ. Монголын төрийн мөнгөний бодлого ажилгүйдлийг бий болгоод, цаашаа ядуурлыг бий болгодог байж болохгүй биз дээ.

-Энэ цогц төлөвлөгөөгөөр Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл өгөхөөр туссан байна лээ.Ямар ААН-үүд энэ зээлийг авах эрх үүсэх юм бол?

-Хөтөлбөрийг нь дэлгэрэнгүй хараагүй байна. Ямартаа ч Ерөнхий сайд, Сангийн сайдын хэлсэн үгнээс харахад ААН-үүдэд гурван хувийн хүүтэй зээл өгнө гэж ойлгосон. Энэ зөв. Гэхдээ нэг асуудал байна. Энэ процессыг ил тод, хүртээмжтэй болгох ёстой. Тэгэхгүй бол бидэнд ЖДҮХС гээд гашуун туршлага бий. Эзнээ олсон зээл олгогдоогүй, УИХ-ын гишүүд хуваагаад авчихсан. Энэ хөтөлбөр ч гэсэн ил тод байдал хүртээмжийг нь бий болгохгүй бол өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй. Гурван хувийн хүүтэй мөнгө Монголд байтугай дэлхийн хэмжээнд бага хүүтэй мөнгөнд орно. Мэдээж ААН-үүд энэ зээлийг авахыг зорихоос өөр аргагүй. Эхнээсээ ямар компанид, ямар шалгуураар зээл өгснөө ил тод болгох хэрэгтэй. Сүрхий нэртэй хөтөлбөр зарладаг, түүнийг нь хэдхэн улстөрчдийн компани хуваагаад авчихвал нийтдээ ашиггүй.

-Ерөнхий сайд Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгаа гэсэн. 10 их наядын зургаан их наяд төгрөгийг мөнгөний нийлүүлэлт хийх байдлаар бүрдүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэхээр мөнгө хэвлэж тараах болж байна уу?

-Мэдээж мөнгө хэвлэнэ. Засгийн газарт мөнгө байхгүй. ААН-үүдэд мөнгө өгөх байтугай, төсөв нь дөрөв, таван тэрбумын алдагдалтай болчихсон. Засгийн газар өөрөө хүнд байдалд байна. Удахгүй төрийн албан хаагчийн цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Засгийн газарт 10 их наяд төгрөг байхгүй. Мөнгөний бодлогоор санхүүжүүлнэ гэдэг цаад утгаараа мөнгө хэвлэх л зүйл. Эхлээд мөнгө хэвлэхгүйгээр Төвбанк үнэт цаасныхаа хүүг буулгах хэрэгтэй. Найман их наяд төгрөгийнхөө ядаж 50 хувийг нь зах зээл рүү нийлүүлэх ёстой. Үр дүнг нь харж байгаад мөнгө хэвлэх тухай ярьж болно. Арилжааны банкуудаас найман их наяд төгрөгөө Төв банк бүхэл бүтэн зургаан хувийн хүү төлж авч байна. Тэгээд буцаагаад эдийн засаг руу мөнгө гаргана гэдэг ойлгомжгүй асуудал. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой. Болж өгвөл тэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг руугаа мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуйн нэгжүүд дээрээ очихгүй буцаад л ТБҮЦ-руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Үнэт цаасны хүүгээ бууруулсан нь ковидын үед улс орнуудын бүгдийнх нь хийсэн алхам. Зарим нь үнэт цаасны хүүгээ тэглэсэн бол зарим нь 80-90 хувь бууруулсан.Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төр нь эдийн засгаасаа мөнгө авахгүй. Мөнгө нь зах зээлийн зарчмаараа эргэлд гэх боломжийг өгч байгаа юм. Манайх баруун гараараа мөнгө тараагаад, зүүн гараараа татна гэж байж болохгүй биз дээ.

-Ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрнө гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Хүүгийн арбитраж гэж зүйл бий. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд гурван хувийн хүүтэй зээл авна. Тэр компанид хоёр сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү, эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5 хувийн хүүтэйгээр хадгалуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эрсдэл байхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд зургаан хувийн хүүтэйгээр өгчихнө. Монголбанк эдийн засагт байгаа ямар ч мөнгийг зургаан хувийн хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хүн хэдэн зуун тэрбумаар нь арбитражийн ашиг хийнэ.

-Бүх санхүүжилтээ ямар нэгэн сангаар дамжуулахгүй зөвхөн арилжааны банкуудаар дамжуулахаа Засгийн газар илэрхийлсэн. Тэгсэн ч хүүгийн арбитраж гэх зүйл яригдах уу?

-Банкаар дамжсан ч бай, үгүй ч бай ямар нэг байдлаар хүүгийн арбитраж үүснэ. Яагаад гэхээр төр өөрөө баруун гараараа гурван хувийн хүүтэй мөнгө авчихаад зүүн гараараа зургаан хувийн хүүтэй мөнгө зээлээд байхаар энэ хооронд сэргэлэн хүн төрийн баруун гараас нь аваад зүүн гарт өгчихнө биз дээ. Төр өөрөө гурван хувийн алдагдал хүлээж байгаа юм. Арай ч ийм зүйлийг санаатай зохион байгуулалттай хийгээгүй байх гэж найдаж байна. Хүүгийн арбитраж 2012 оны Засгийн газар, Монголбанкны хамгийн том алдаа. Тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал бага хүүтэй ипотек, ААН-үүд рүү үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан мөнгө хэвлээд өгчихсөн. Ингээд мөнгөө буцааж Төв банк 12-15 хувийн татаад байхаар тэр мөнгө угаагдчихаж байгаа юм. Үр дүнд нь цөөн хэдэн банк, цөөн хэдэн хүмүүс хожоод улс хохироод байна. 2012 оны Төв банкны бодлогын алдааг битгий давтаач ээ гэж хэлмээр байгаа юм. Давтахгүй ганцхан нөхцөл нь Төв банк үнэт цаасны хүүгээ буулгах юм.

-Монголбанкны дахин санхүүжүүлэх зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар хөтөлбөрт туссан байна лээ. Дахин санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зөв үү?

-Харин ч дахин санжүүжилт рүү илүү мөнгө тусгах ёстой. Дахин санхүүжилт рүү төр заавал мөнгө гаргах албагүй. Төв банк үнэт цаасны хүүг бууруулахад банкууд өөрсдөө эх үүсвэрээрээ энэ зах зээл рүү ороод явчихна. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан гол зүйл чинь ердөө Төв банкны үнэт цаас. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд эдийн засаг эргэлдэж байж нэг нь бараатай, нөгөө нь мөнгөтэй байна. Энэ хоёрын дунд гуравдагч хүн гарч ирээд хооронд нь дамжих ёстой бүх мөнгийг татаад явчихаар борлуулалт, худалдан авалт байхгүй болно. Өнөөдрийн байдал ердөө энэ. Эдийн засагт эргэлдэж байх ёстой мөнгийг Төв банк инфляци гэдэг нэрийдлээр аваад байгаа юм. Зүйрлэвэл төр баруун гараараа зодож байснаа зүүн гараараа аргадах гээд байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сар бичигдсэн сугалааны тохирлын нэвтрүүлэг хоёрдугаар сарын 21-ний Ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Наро Банчэн гэгээн орлогогүй болсон айл өрхүүдэд туслах аянд 10 сая төгрөг хандивлалаа

“Ковид-19” цар тахлын хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг “Хүнсний багц” тусламж үзүүлсэн.

Харин өчигдөр Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.

Энэ үеэр

Өмнө нь Наро Банчэн гэгээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн.

-Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивласан.

-Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн.

Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.

-Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн.

-Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймагт очсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нуур гарна” гэх шалтгаанаар гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчжээ

УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж улмаар Жаргалант сумын Магсаржав багт орших ЭСБА-ийн 60 айлд бууж гэрийн тусгаарлалтанд байх иргэдийн тоонд бүртгүүлжээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хорио цээрийн дэглэмийг зөрчиж 2021 оны 02-р сарын 15-ны өдөр нуур гарна гэдэг шалтгаанаар “Бичигт”-ийн постоор нэвтэрч Жаргалант сумын төвөөс гарчээ.

Яг энэ үед Ховд аймгийн нутаг дэвсгэр, сум орон нутгаас гарах орох хөдөлгөөн, нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах тухай Ховд аймгийн засаг даргын 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн А/дроб 62 тоот захиармж гарсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж засаг даргын захирамжийг үл тоож, эмч эмнэлэгийн ажилчдын зөвлөмжийг юман чинээ бодохгүй хорио цээрийн дэглэмийг ийнхүү зөрчиж сум сум дамжин өндөр настангуудтай золгуул хийж яваа зургаа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж олон нийтэд дэлгэжээ.