Categories
мэдээ нийгэм

150 гаруй эмч, мэргэжилтэн коронавирусийн халдвар авчээ

150 гаруй эмч, мэргэжилтэн коронавирусийн халдвар авчээ-н зурган илэрц

Эмнэлгийн хэчнээн ажилтан коронавирусийн халдвар авсан бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулсан юм.

Тэрбээр, “Эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл хамгийн өндөр хэвээр байгаа. Одоогоор 150 гаруй эмч, мэргэжилтэн халдвар өртөөд байна. Ажиглалтын явцад сүүлийн үед эмнэлгийн ажилчид халдвар өртөх тоог багасаж байна. Дадлага туршлагатай болсон, хэд хэдэн эмнэлэгт өвчтөн авч эмчлэх болсонтой холбоотой ажлын ачааллыг зохицуулах боломж нэмэгдлээ. Манай улсад эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тоо дэлхийн улс орнуудын дунджаас бага байгаа. Улс орнууд коронавирусийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эмнэлгийн ажилчдаа нэгдүгээрт вакцинд хамруулж байна. Түүнтэй адил манай улс ч эмч, мэргэжилтнүүдээ халдвараас сэргийлэх вакцинжуулалтад нэгдүгээрт хамруулна” гэв.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ: Нэг сая 500 мянган төгрөгийн 27, гурван сая төгрөгийн 3 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,724,752 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 80235723

30 мянган төгрөгийн азтан – 23.424

100 мянган төгрөгийн азтан – 2.354

500 мянган төгрөгийн азтан-239

Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан-27

Гурван сая төгрөгийн азтан – 3

20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар: 71518013 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.

Өнөөдрийн тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна

ЮНЕСКО 1999 онд жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн зарлан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ. Бангладеш улсын иргэд 1952 онд өөрсдийн эх хэл Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн байна. Бангладеш улсад улмаар 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгосон аж. Түүнээс улбаалан олон улсын эх хэлний өдөр үүсэлтэй гэж үздэг юм байна.

Эх хэлний олон улсын өдөр нь соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өргөн хүрээний зорилт дэвшүүлжээ. Нэг үндэстний эх хэлний төлөөх тэмцлээс гаралтай энэ өдөр эх Монгол хэлнийхээ талаар бид авч үзэх хэрэгтэй бололтой.

Монгол улсын хувьд эх хэл (Монгол хэл)-ний өдөртэй. Монгол улсын Ерөнхийлөгч 2017 онд ийм өдөртэй болох зарлиг гаргасан ( 8 дугаар сарын 25-ны өдөр Дугаар25)байдаг.Тус зарлигт:

1.Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.

2.Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй гэжээ. Харин хамрах хүрээг нь “Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах” хэмээн тодорхойлж өгсөн байна.

Иймд жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бол Монгол улсын эх хэлний өдөр. Харин жил бүрийн 2 дугаар сарын 21 нь дээр хэлсэнчлэн олон улсын эх хэлний өдөр болж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хүүхдээ харж буй эцэг эхийг гэрээс ажиллах нөхцөлөөр хангах чиглэл өгнө

Өнөөдөр УОК-ын хуралдаанаар болж энэ сарын 23-наас ААН-ийн 95 хувийг ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ үеэр Шадар сайд, С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Сургалтын төвүүд энэ сарын 23-наас ажиллах уу?
-ХНХЯ-ны харьяа сургалтын төвүүд энэ сарын 23-наас ажиллана.

-12 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч байгаа төрийн албан хаагчдын ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Энэ бол эцэг эхчүүдэд тулгамдаж буй гол хүндрэл. ААН-үүд сургууль, цэцэрлэг нээх хүртэл аав ээжийн хүсэлт, дотоод зохион байгуулалтдаа үндэслэн цахимаар ажиллуулах үүрэг өгч байгаа юм.

-Урлагийн тоглолт зохион байгуулж болно гэсэн үг үү. Өмнө нь энэ төрлийн үйлчилгээнээс халдвар илэрч, олон хүн эрсдэлд орж байсан шүү дээ.
-Уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, шөнийн цэнгээний газар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хязгаарлана. Тоглолт зохион байгуулахдаа тухайн танхимын 50 хувьд зохион байгуулж болно.

-Амралтын газрууд 23-наас ажиллах уу?
-Амралтын газар ажиллах бол байгууллага, аж ахуйн нэгжийн нийтийн зугаалгыг хориглоно.

-Халдвар өнөөгийнхөөс ихээр илэрвэл хөл хориог буцааж тогтоох уу. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Аль болох хэвийн ажиллах, хэмнэлэээ барих байдлаар зохион байгуулна. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод явах тухай ажлын хэсэг төлөвлөж байна. ААН-үүдийг нээх нь аюул өнгөрлөө, халдвар байхгүй гэсэн үг биш. Иймд дүрэм журмын дагуу дэглэмээ сахиж ажиллах ёстойг хэн хүнгүй санах учиртай.

-Гадаадаас ирэх иргэдийн нислэгийн тасалбарын үнийг хэдэн хувиар бууруулав?
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагаас 60 хувь нь БНСУ зэрэг орноос байна. Онгоцны тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлнө.

-Хотоос орон нутаг руу явж болохгүй гэлээ. Орон нутаг хоорондын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?
-Ногоон бүсээс Ногоон бүс хооронд зорчих асуудлыг тухайн орон нутгийн Онцгой комисс зохион байгуулна.

-Сургууль цэцэрлэг эхлэхээр хүүхдийг хичээлд нь явуулах эсэх сонголтыг эцэг эхчүүдэд өгөх үү?
Боловсролын байгууллагууд бэлтгэлээ хангаж байгааг хэлье. Түүнчлэн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулна. УОК-оос хүүхдүүд танхимаар хичээллэх эсэхээс үл хамааран эрсдэлгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилна. Ингэхдээ салбарын яамны саналыг үндэслэн зохион байгуулна гэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард төлөвлөж буй нислэгүүд

Дараах нислэгүүдийг 3 дугаар сард төлөвлөж байна. Энэ сард Казахстаны Алматы руу нэмэлт нислэг хийхээр боллоо.

No description available.Мөн тусгаарлалтын 14 хоногийг багасгаж, 10 хоног болголоо. Гадаадаас ирэх иргэд эх орондоо ирсний дараа тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд PCR шинжилгээ өгнө. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. Үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана. Ингэснээр 3,4 дүгээр сард нийт 22 нислэг үйлдэж, 3610 иргэдээ татан авах боломжтой болж байгаа юм.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • Энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 461 мянган иргэнд шинжилгээ хийсэн байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г эхлүүлэхэд маш олон хүн эргэлзэж байсан. Төрийн албан хаагчид Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж сайн ажиллалаа. Төрийн байгууллагын албан хаагчдаас нийт 62336 шинжилгээг амжилттай зохион байгуулсан.

Анх 411 мянган сорьц авна гэж төлөвлөж байсан бол өнөөдөр 461 мянган хүнд шинжилгээ хийсэн байна. Энэ сарын 23-н гэхэд 535 мянган шинжилгээ авч төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх юм. Энэ нь халдвар хамгаалалгүй болчихлоо гэсэн үг биш. Халдвар голомтлон гарсан эсэхийг л судалсан гэж ойлгож болно. Тиймээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд тулгуурлан вакцинжуулалтаа энэ сарын 23-наас эхлүүлнэ. Үүнтэй холбоотой зөв мэдээ мэдээллийг иргэдэд өгөх нь зүйтэй. Засгийн газрын бүх гишүүд болон УОК анхаараарай.

Иргэдийн дэмжлэгтэй энэхүү ажлыг хийх ёстой. Албадаж болохгүй. “Нэг өрх-Нэг шинжилгээ” УОК-ын дүгнэлтэд үндэслэн Улаанбаатар хотыг улаан бүсээс шар бүсэд шилжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар УОК, НОК хамтран нарийвчилсан арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд цагдаагийн байгууллагын үүрэг оролцоо их чухал. Ямар нэгэн байдлаар хүнд суртал гаргах ёсгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай” гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулаад байгааг мэдээлэв. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид “Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллаарай” хэмээн үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулаад байгааг мэдээлэв. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид “Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллаарай” хэмээн үүрэг болголоо.

13 ТӨРЛИЙН 59 ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА

Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа. Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав.

Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм. Үүнд:

  1. Худалдааны газар;
  2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
  3. Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;
  4. Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;
  5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;
  6. Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;
  7. Сургалтын төвүүд;
  8. Тоглоомын төвүүд;
  9. Нийтийн тээврийн үйлчилгээ;
  10. Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;
  11. Хүнсний барааны тээвэр, түгээлт;
  12. Буяны үйл ажиллагаа;
  13. Жагсаал цуглаан багтана.

Мөн 02 дугаар сарын 23-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг энэхүү журамд оруулж байгаа. Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско барын үйл ажиллагааг мөн энэ түвшинд хязгаарлана гэдгийг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ.

Ингэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг иргэд, олон нийтэд тодорхой болгосноор аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа урьдчилан зохицуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно гэдгийг тодотгосон юм.

НИЙСЛЭЛ ХОТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

Улаанбаатар хотын хэмжээнд тусгай нөхцөл шаардлага, дэглэм журмаа мөрдөж ажиллахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Засаг дарга үүрэг болгов. Тэрбээр “Хяналт тавина гэдэг зөрчлийг нь илрүүлж, хааж торгоод, дарамтлаад байхын нэр биш. Болж байгаа нь сайн, харин болж чадахгүй байгаад нь аргазүйн зөвлөгөө өгч, дэмжин туслахын нэр шүү” гэдгийг мэргэжлийн байгууллагуудад сануулж хэллээ. Мөн “Энэ сарын 23-наас нийслэл хот нийтлэг журам, тусгай нөхцөл шаардлагаа мөрдөж, амьдралын шинэ хэмнэл рүү орж байгааг ойлгох ёстой. Дэлхий нийтээрээ ийм чиг хандлагатай байна. Эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүд орлоготой, ард иргэд ажилтай байх, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч үр дүнтэй болох хэрэгтэй. Иргэн-аж ахуйн нэгж-төр гэсэн байдлаар хаана хаанаа хариуцлагатай байх ёстой. Үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд дүрэм, журмаа баримталж ажиллах нь чухал бөгөөд хот бүх талаар дэмжих болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

Сугалааны тохиролд оролцохын тулд 2021 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой юм.

Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болсон сугалааны тохиролд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26,248,898 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 2

3 сая төгрөгийн 28

1 сая төгрөгийн 264

100 мянган төгрөгийн 2362

30 мянган төгрөгийн 23431 баримт тохиролд таарч азтан болсон юм.

Үндсэн сугалааны дугаар 25037549

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 23058994 байжээ.