Categories
мэдээ нийгэм

Монгол Улс арьс, шир, мах махан бүтээгдэхүүнээ Турк руу экспортлох боломжийн талаар цахимаар хэлэлцэнэ

Элчин сайд Р.Болд Турк улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Бекир Пакдемирли 2018 онд байгуулсан Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлэхэд хоёр талаас идэвхи гаргах, үүний тулд яам хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийг байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцов.

Монголоос Турк руу арьс, шир, өлөн гэдэс, мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлахын тулд экспортын бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд холбоо тогтоож, цахим уулзалт хийхээр болов.

Элчин сайдын зүгээс малыг эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, хүлэмжийн технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг илэрхийлж, Туркийн тал энэ оны тавдугаар сард болох Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 88 дугаар чуулга уулзалтын үеэр Монгол Улсын баруун бүсийг малын гоц халдварт шүлхий өвчингүй тайван бүсээр хүлээн зөвшөөрүүлэх Монголын өргөдлийг дэмжихээ илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт маргаашаас өмнөх журмаараа хэрэгжинэ

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа нийслэл хотод маргааш өглөө 06:00 цагт дуусна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэх бөгөөд автомашиы хөдөлгөөн хэвийн горимд шилжих юм.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.АмгаланДугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй, өмнөх шигээ явна” гэлээ.

Тодруулбал,

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Ганзориг: Диско бааруудыг зөвхөн лоунж хэлбэрээр үйлчлэхийг зөвшөөрнө

ААН-үүдийн үйл ажиллагааг маргаашнаас/2021.02.23/ нээхтэй холбоотойгоор дагаж мөрдөх зохицуулалтын журам гарсныг танилцууллаа.

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг:

Маргааш өглөө 06:00 цагаас эхлэн аж ахуй нэгжүүд ажиллах эрхтэй болно. Аж ахуй нэгжүүдэд гарын авлага очно. Ажилтан бүр маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээг байршуулж, агаар тогтмол сэлгэх зэрэг өмнө нь хэрэгжүүлж байсан алхмууд багтсан. QR кодыг үйлчлүүлэгч бүрт хүртээмжтэй нааж, шилэн, хуванцар хаалт хийж, худалдааны талбай, танхимд хооллохыг хориглоно. Кофе шоп, буфет, ресторан, кароке зэрэг газрууд үйлчилгээ явуулахдаа хоёр метрийн зайтай ширээнүүдийг байрлуулж, болж өгвөл шилэн хаалт хийх хэрэгтэй. Төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх. Аль болох бэлэн мөнгөнөөс зайлсхийнэ. Караокены микрофонд бүрхэвч хийж, тогтмол сольж байх хэрэгтэй. Хүргэлтийн ажилчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. Нийтийн халуун ус, саун, бассейны хувьд бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахина. Фитнессүүд тогтмол цэвэрлэгээ хийж, төхөөрөмжүүдийг ариутгах хэрэгтэй.

Мөн кино театрын заалыг 50 хувийн дүүргэлттэй, тасалбарыг цахимаар борлуулна. Театр, чуулга, музей мөн цахимаар тасалбараа борлуулна. Лам сүсэгтэн олон хоёр метрийн зайтай, буян өргөлийг бэлнээр бус цахимаар хийнэ. Үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмжийг хоорондоо ариутгаж, дамжуулна. Мөн сурагчид хоорондоо хоёр метрийн зайтай сууна. Аж ахуй нэгж, иргэд энэхүү мэдээллийг e-mongolia.mn сайтаас авах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Кино театр, караоке, фитнесс зэрэг маргаашаас нээх ААН-үүдэд тавигдах шаардлага

Энэ Мягмар гаригаас буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас нийслэлчүүд хэвийн амьдралдаа шилжих гэж байна. Өөрөөр хэлбэл хатуу хөл хориог цуцалж, ААН байгууллагын 95% нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шийдвэр гарсан билээ.

Харин эдгээр ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахих үүрэг хүлээж байгаа. Энэхүү журмыг өнөөдөр УОК, НОК-оос танилцууллаа.

Үйл ажиллагаа нь нээгдэхгүй таван төрлийн үйлчилгээ:

  1. Уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
  3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  4. Диско баар
  5. Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар.

ЖУРАМ







Categories
мэдээ цаг-үе

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ AstraZeneca вакцины эхний тунг маргааш хийлгэнэ

БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакциныг өнөөдөр манай улсад авчирснаар маргаашнаас эхлэн дархлаажуулалт хийгдэж эхлэх гэж байна. Уг вакцины хувьд дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг вакцины эхний тунг өмнө нь мэдэгдэж байсны дагуу хийлгэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дурьдлаа.

Тэрбээр “Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд цагаан халаадтануудынхаа өмнө AstraZeneca вакциныг тариулна. Дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг: Гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна​

ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн хурлаар “Хоёрдугаар сарын 23-наас экспорт, импорт хэвийн явагдана. Харин зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдийг татан авах байдлаар л үргэлжилнэ. Бусад тохиолдолд гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна” гэлээ.

“Гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хил гаалийг ачаа бараа бүтээгдэхүүнээс бусдыг хязгаарлах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хугацаанд ачаа барааны оочер дараалал үүссэн асуудал байхгүй болно. Урд хил дээр Хятадын талд ариутгалын бункерийг барьж байгуулахтай холбоотой асуудал байгаагаас тодорхой хязгаарлалттай явж байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь удахгүй дуусна гэсэн мэдээлэл бидэнд бий.

Хойд хил буюу Алтанбулагийн боомтоор ачаа тээвэр хэвийн нэвтэрч эхэлсэн. Цаашдаа хилээ хэрхэн нээх, гадаад дотоод зорчилтоо яаж зохион байгуулах нь вакцинжуулалт болон тэдгээртэй холбоотой цаг үеийн эрсдэлийн үнэлгээ, ОУ-ын хил гаалийн дэглэм журамтай уялдуулна. Өнөөдрийн байдлаар БНХАУ гаднаас нислэг авахгүй байгаа.

Олон орон хил гааль нь хаалттай хэвээр байгаа. Вакцинжуулалтад хамруулаад гадагш, дотогш зорчиж байгаа олон улсын жишгээр ажиллахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн алба хаагчдын ажлын нөхцөлд дүн шинжилгээ хийж байна

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар, СХД цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст ажиллаж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай танилцлаа.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, хөдөлмөрийн орчин, нөхцөл байдлын талаар тодруулж, дүн шинжилгээ хийж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2015 онд цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд явуулж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д тусган УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн тогтоол шийдвэр гаргуулж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд буюу 2020 онд уг тогтоолын хэрэгжилтийг ЦЕГ-тай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд дахин шалгаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Хэлмэгдсэн буддизм буюу алдагдсан өв соёл

Багын дурсамжид нэгэн дүр зураг тодхон үлджээ. Үдэш болохоор эмээ судар бариад гарч, гэрээ гурвантаа тойруулна. Орж ирэхээсээ өмнө тэнгэрт ханданмаани мэгзэм уншина. Гэртээ орж ирээд судраараа адис өгнө. Харин өвөө арц уугиулан сан тавина. Энэ талаар ам алдаж, хүн амьтанд ярьж болохгүй гэж анхааруулдаг болохоор энийг нь хэлчихвэл эмээ, өвөө шоронд орчихно гэсэн айдастайгаар хэдий нас бага балчир хүүхэд ч гэлээ хэрэндээ л амаа хамхиж байсан юм билээ. Хэлмэгдлийн хар сүүдрийн үргэлжлэл эмээ, өвөөгийн шүтэх эрхэнд ардчилал иртэл үргэлжлэн халдаж байсан төдийгүй дам миний хэлэх, ярих эрхийг боож, айдаст автуулж байсан хэрэг. Шүтэх эрх чөлөөгүй байсан тэр үеийг бодвол Үндсэн хуулиараа шүтэх эрхээ хамгаалуулчихсан одоо үе сайхан. Үүнийг дурссан нь УИХ-ын 56 гишүүний гарын үсгээ зуран Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотой юм. Төслийг өргөн барихтай зэрэгцэн зөв, буруу гэлцэн шаагиад эхэллээ. Зарим нь ч зорилготойгоор эсэргүүцэж байх шиг.

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хамгийн их хэлмэгдсэн нь лам нар. Тухайн үед лам нар Монголын оюун санааны түүчээ болсон хүмүүс байв. Өнөөгийн залуус магадгүй лам гэхээр түвд судар цээжилсэн, ард түмнийг мунхруулдаг хүмүүс байсан мэтээр ойлгоод байдаг нь социализмын үеийн шашингүйжүүлэх бодлогын үр дүн биз ээ. Огт шашин шүтдэггүй улс орон гэж байхгүй. Шашин өөрөө тухайн улс орны соёл, уламжлалтай салшгүй холбоотой байдаг.

Их хэлмэгдүүлэлтээр нийт гуч гаруй мянган хүн барьж хорьсноос 20 орчим мянган хүнийг хороож, түүнээс 16 мянга нь лам нар байжээ. Буддын шашныг дагаж Монголын соёл ёс заншил, оюун санааны төвлөрөл бий болсон байдаг.Буддын шашинтай хамт Монголд анагаах ухаан, зурхайн ухаан буюу тооны ухаан, философи, уран зураг, уран баримал, хөөмөл, шуумал, яруу найраг, уран зохиол, урлаг, судлал хөгжиж байв.Тухайн үедээ буддын шашин нь Монголын оюун санааны гол нэгдлийг хангаж байсан. Их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг гол бай болгон хядсан нь монголчуудын оюун санааны нэгдлийг үгүй хийх зорилгоос үүдсэн гэж түүхч, судлаачид хэлдэг. Лам нарыг хоморголон алж, олон зууны турш бүтээгдэж, хадгалагдаж ирсэн эрдэм мэдлэгийн өв болох боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлагийн төв болсон хэдэнзуун сүм хийд,ном судрууд, гайхалтай уран хийцтэй бурхад, үнэлж баршгүй ур хийц бүхий алт, мөнгө, зэс, шүрэн эд хэрэглэл, урлагийн агуу бүтээлүүд устаж үгүй болсон нь монголчуудын хувьд үнэлж баршгүй хохирол болсон юм.

Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийг зарим гишүүн санаачилсан байх. Түүнээс одоо байгаа хэдэн ламнөхөн олговрыг хувааж авах гэж байгаа ойлголт биш юм. Монголчууд хаа байсан холын Францад Дарь эхийн сүм шатахад харамсан гашуудаж байсан нь саяхан. Нийтээрээ дуун алдаж, хэдэн өдөр шуугисан.Түүн лугаа адил үнэ цэнтэй Монголын урлаг, уран бүтээл, үүх түүхийн үнэт өв соёл устсан гэхээр зөвхөн шашин гэсэн утгаар нь хүлээж авч, эсэргүүцэн шаагиж байгаа нь харамсмаар юм. Гадны уран баримал, сүм хийд, түүхийн бүтээл үнэ цэнтэй, Монголынх үнэ цэнгүй болж таарах уу. Мэдэгдэж байгаагаар 750 гаруй сүм хийдийг устгасан гээд бод доо. Францын нэг сүм, Монголын 750 сүм.Дэлхийн өнцөг булан бүрээстэр дундаа францчууд тэр дор нь сэргээн засах мөнгийг босгосон. Төр засаг нь ч яаран шийдвэр гаргаж сэргээн зассан. Нэг сүм шатахад халаглах дэлхий, 750 сүм хийд устсанд харамсах ч үгүй монголчууд. Монголын түүх, соёлын дурсгал яагаад харамсал төрүүлэхгүй байгаа юм.

Энэ хуулинд тусгагдсан нөхөн олговрыг хэдэн лам хувааж авах гэж байгаа мэтээр зориудаар ярьсаар байна. Энэ бол хэдэн ламын цалин нэмэх гээд байгаа асуудал биш. Соёл түүхийн биет болон биет бус өвийг сэргээхэд зориулсан нөхөн олговор гээд цагаан дээр хараар тодоос тод бичсэн байна. Энэ тухай хэн ч ярихгүй байна. Дэлхийн улс орнууд уламжлалт эсвэл нийгмийн зонхилох хэсэг шүтдэг шашин, соёлоо тал бүрээр нь дэмждэг. Тэр нь үндэсний эв нэгдэл бэхжихэд ч тустай юм. Тэр бүү хэл шашиндаа цалингаасаа тогтмол татвар төлөөд явдаг улс орнууд олон. Манайхны шүтээд дагаад байх дуртай Европчууд ингэдэг.

Буддын шашныг шүтэхээр мунхаг харанхуй болчихдог. Бусад шашныг шүтэхээр гэгээн сайхан болчих уу. Хамгийн энэрэнгүй, дайн самуун хийдэггүй, хэрүүл маргаан үүсгэдэггүй шашинтай улс шүү дээ, бид. Шинжлэх ухааны охь оргилуудын нэг Эйнштэйн “Буддын шашныг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин” гэж хэлсэн. Түүх соёлын биет болон биет бус өвд нөхөн олговор олгох нь эсэргүүцээд, эгдүүцээдбайх ноцтой зүйл биш юм. Дэлхий ертөнц хүнлэг, ёс суртахуун рүү хэлбийж эхэлсэн. Аль ч улс алдаа оноотой ч байсан түүх, соёлтойгоо хамт явж байдаг. Улс орны хувьд нэгдсэн үнэт зүйлс, үзэл баримтлал, түүх, соёл, эв нэгдэл, хүнлэг байхаас эхэлж байгаа юм.

Улс орны хүчирхэг байхад нийгмийн оюун санааны нэгдмэл байдал чухал.Өв соёл алдагдаж байна гэдэг нь тухайн улс үндэстний ой санамж, үндэсний соёл устаж үгүй болно гэсэн үг.

Улс орнууд өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж, соёлын өвийг сэргээхэд улсын төсвөөсөө санхүүжүүлдэг жишиг байдаг. Унгар 3.52 хувь, Эстони 2.6 хувь, ХБНГУ 1.72 хувь, Латви 1.62 хувь, Норвеги 1.62 хувь, Ирланд 0.52 хувь, Их Британи 0.60 хувь, Израйль 1.42 хувь, Австрали 0.70 хувь, Колумб 0.67 хувь, Япон 0.38 хувь, АНУ 0.27 хувийг өөрийн уламжлалт буюу зонхилох шашиндаа зарцуулдаг тоо баримт бий.

Манай хоёр хөрш ОХУ, Хятад гэхэдуламжлалт шашны сүм хийддээ төрөөс анхаарч засвар үйлчилгээг хариуцдаг. Сүм хийдэд хэн ч ороход сэтгэлээ амирлуулах таатай орчинг бүрдүүлж, зарим сүм нь музей шиг хараа булаам ая тухтай орчныг бүрдүүлдэг. 1990-ээд оноос хойш сүм хийдээ засч, татвар төлөгчдийн мөнгө буюу төрөөс үндэсний бодлогоороо онцгойлон дэмждэг юм байна.

Буддын шашин түүнийг дагасан өв соёл, үнэт зүйлсээ гишгүүлсэн хар түүхийг туулсан. Сүм хийд нь боловсрол гэгээрэл, сургалтын төвүүд байсан. Мөн Бурхны шашны эрдэм ухааны зэрэгцээ, Бурхны шашны 10 ухааны их хөлгөн судрууд, дэлхийд хосгүй гайхамшигт урлагийн үнэт бүтээл болох уран зураг, цаасан шуумал, цутгуур, сийлбэр, оёдол, зээгт наамал зэргийг бүтээж ирсэн соёл, урлагийн сургалтын төвүүд, хийд орныг ор мөргүй шахуу устгаж, сүм хийдүүдийг хоосруулан, улмаар эвдэж сүйтгэснээр олон сургууль үгүй болж, оюун санааны өв тээгч эзэд болох сор болсон эрдэмтэн мэргэд лам хуврагуудыг буудан хороож, цөөн хэдэн амьд үлдэгсэд нь тухайн мэдлэг ухаан, ур чадвар болсон соёлын биет бус өвийг уламжлан дамжуулах залгамж тасарсан.Хэлмэгдсэн буддизм, алдагдсан өв соёлоо эдийн засгийн асар өндөр чадавхтай гадны шашнуудын түрэлтэн дунд зөнд нь орхиод нэлээд хугацаа өнгөрчээ.Үнэт зүйлс, өв соёл, уламжлалт шашнаа хэлмэгдүүлсэн учир эргээд сэргээх тухай энэ хуулийн төсөлд тусгагдсан байна. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь монголчууд. Хамгийн удаан нөхөгдөж буй хохирол нь монголчууд оюун санааны эв нэгдлээ алдсан явдал. Монгол хүн бие биедээ итгэх итгэлгүй, хайрлаж хүндлэхээ больж, үзэн яддаг болсон.

Сүүлийн үед буддизм дэлхий нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн. Шашиншинжлэх ухаантай шууд утгаараа холбогдож, энэ нийгмийн хандлагыг эерэг болгох ажлууд хийгдэх хэрэгтэй тухай яриа дэлхий нийтэд түгэж байна. Буддын шашныг шинжлэх ухаанч шашин гэжМарк Цукерберг, Стив Жобс, Билл Гейтс гээд шинжлэх ухааны хаад болсон эрхмүүд буддизм руу орж байна. Шинжлэх ухаанч шашин учраас дэлхийн алдартнууд гүн нэвтрэн орж байна. Харин бид юуг ч шүтдэггүй, юунд ч итгэдэггүй, харсан, дуулснаа шүүмжилж, хүрсэн болгоноо нурааж сүйтгэж байх ёстой юм уу.

Хохирлыг нөхөж байх нь өөрөө хүмүүнлэг бөгөөд соёлтой нийгмийн үндсэн шинж чанар. Төр өнөөдөр үүнийг санаачилгаараа хийж эхлэх гэж байгаа нь сайшаалтай. Шашны реформыг өнөөдрийн цаг хугацаатай нь нийцүүлэх ёстой юм.

Түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсоныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байгаа гэж харж байна. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палентологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна.

Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг ирсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Баатархүү: Бичлэг дээрх эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хууль шүүхийн байгууллагын ажилтнууд буюу нэр бүхий гурван шүүгч, АТГ-ын ажилтантай холбоотой бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү

“Бичлэг цацагдаад хоёр хонож байна. Гэмт хэргийн шинжтэй асуудлуудын талаар мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрөөр хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, хэрэг бүртгэл нээх хүсэлт гарган материалыг нь прокурорт шилжүүлсэн. Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн” гэлээ

Тэдэнд Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх заасны дагуу “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэх зүйлчлэлээр хэрэг бүртгэл нээх хүсэлт гаргасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө

Хоёрдугаар сарын 21 буюу Олон улсын эх хэлний өдөр Япон, Швед, Монгол улсуудад Өвөр Монголчуудын эх хэлний эрхийг өмгөөлсөн эсэргүүцлийн арга хэмжээнүүд өрнөлөө.

Японы Токио, Осака, Нагоя хотуудад Хятадын ЭСЯ, консулын газруудын өмнө эсэргүүцлийн цуглаан болж, уг газруудад мэдэгдэл хүргүүлсэн юм. “Дэлхийн монголчуудын холбоо”, “Өмнөд Монголын их хуралдай” ТББ-ууд Япон дахь үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мэдэгдлийн товч утга нь:

“БНХАУ монгол хэлийг хавчсаныг Өвөр Монголд 300 000 хүн эсэргүүцсэн. Тэр тэмцлийг хүчирхийллээр дарангуйлан дарсан. Бид бүхэн БНХАУ-ын төр засагт хандаж:

-Нэгдүгээрт, Соёлын геноцидээ зогсоож, монгол хэлийг хавчихаа боль!

-Хоёрдугаарт, Өмнөд Монголд хятадууд нүүдэллэн ирэхийг зогсоож, малчдын булаагдсан бэлчээр нутгийг буцааж өгч, хуулинд заагдсан өөртөө засах эрхийг эдлүүл!

-Гуравдугаарт, эх хэлээ хамгаалсныхаа төлөө хууль бусаар хоригдож байгаа хүмүүсийг бүгдийг нь сулла! гэж хатуу шаардаж байна” хэмээжээ.

Эсэргүүцэгчид даян дэлхийд хандаж, Хятад геноцидээ зогсоохгүй бол “Бээжин-2022” олимпийн тоглолтыг болиул гэж уриаллаа.

2-р сарын 20-нд “Санкэй Шимбун” сонины тэргүүн нүүрэнд Японы парламентад Өвөр Монголын лобби байгуулагдах гэж байгаа тухай мэдээ гарсан билээ. Японы парламентчид энэ тухайгаа мэдэгдэн, өвөр монголын тэмцэгчидтэй эв санааны нэгдлээ илэрхийлэн дэмжсэн юм. Ёшиаки Харада, Хироши Уэно, Такаши Нагао, Хироши Ямада, Мио Сугата зэрэг парламентчид өмнөд монголчуудыг дэмждэг билээ.

“Швед дэх Монгол соёлын холбоо” ТББ Стокгольм хотноо Хятадын элчингийн гадна эсэргүүцлийн акци зохион байгуулав. Стокгольмд Улаанбаатарын нэгэн адилаар хатуу хөл хориотой байгаа билээ.

Монгол улсад ковид-19-ийн эсрэг хатуу хөл хорио байгаа учир, “Эх хэлээ аваръя” ТББ-ын зүгээс“Монгол хэл бичгээ аваръя” нэртэй, олон улсын онлайн хурал зохион байгууллаа. Монгол улсын IV ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, соёлын сайд асан Ц.Оюунгэрэл, СГЗ Л.Пүрэвдорж, СГЗ Го.Аким, доктор М.Саруул-Эрдэнэ, Японы судлаач Тошиюки Учида, Өвөр Монголын төлөөлөгч профессор Ба. Болд, Буриадын ардчилсан холбооны тэргүүн Дорж Дугаров зэрэг 50 орчим эрдэмтэд, тэмцэгчид оролцлоо.

Ноён Ц.Элбэгдорж:

-Монгол туургатнаа гэсэн журмын нөхөд бид Дэлхийн монголчуудын холбоо байгуулан ажиллаж байна. Японд салбар байгуулагдсан, АНУ, Шведэд салбар байгуулж байна.

Эх хэл бичгээ мандуулан бадраах нь монгол үндэстнийхээ төлөө тэмцэж буй нэгэн хэлбэр билээ.

Өнөөдөр өвөр монголчууд хүнд байдалтай байна. Тэднийхээ эрхийн төлөө бид бүхэн дуу хоолойгоо хүчтэй гаргах ёстой шүү. Бид дуугүй байж ерөөсөө болохгүй. Дуугүй байвал улам хэцүү болно.

Манай улс төрчид дэлхийн Монголчууд гэхээр Монгол улсаас гадаадад очсон хүмүүсийг л яриад байдаг болсон. Дэлхийн монголчуудаа ярихаас айдаг, эмээдэг. Айх биш, манай УИХ-д дэлхийн монголчуудаа жинхэнэ утгаар нь ойлгодог дэмждэг лобби бүлэг байж байх ёстой шүү дээ. Манай улс төрчид үндэсний сэтгэлгээний хувьд Өвөр Монголын малчдаас дор байх юм. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын бодлого тодорхойлогчид шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй.

АНУ-ын ТНБД тэргүүтэй том улс төрчид өмнөд монгол тэмцэгчидтэй уулзсан, өмнөд монголчуудыг ил тодоор, эрс шийдэмгий дэмждэг. Японы парламентад лобби бүлэг байгуулагдлаа. Жирийн монголчуудын Өвөр Монгол дахь ахан дүүсээ дэмжсэн цуглаанд Шведийн долоо найман парламентэч ирээд идэвхтэй оролцсон. Манай улс төрчид юу болоод байна. Тэнд хүмүүс монгол бичгийнхээ төлөө, монгол үндэстнийхээ төлөө амиа өгдөг шүү хэмээн ярилаа.