Categories
мэдээ нийгэм

Чаргаар гулгаснаас үүдэлтэй 350 гэмтэл бүртгэгдсэнээс 194 нь хүүхэд байна

Сүүлийн үед хүүхдүүд чаргатай гулгаж автомашин, хашаа, байшингийн өнцөг мөргөж гэмтэж бэртэх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдлээс хамгаалахыг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс уриаллаа.

Нэгдүгээр сарын 1-21-ний өдрүүдэд чаргаар гулгаснаас үүдэлтэй 350 гэмтэл бүртгэгджээ. Үүний 194 нь хүүхэд байна. Нэг өдрийн хугацаанд 84 хүн ГССҮТ-ийн хүлээн авах тасгаар үйлчлүүлсний 13 нь мэс засал хийлгэсэн байна.

No description available.Чарганаас үүдэлтэй бэртэл буюу унавал гавал тархи, цээж хэвлий, нуруу нугас, мөч ихэнхдээ гэмтдэг байна.

Үүнд зориулалтын бус газар тохиромжгүй чарга, хэрэгслээр гулгах, чарган дээр хүүхдээ суулган авто машинаараа чирэх зэрэг иргэдийн бодлогогүй үйлдэл нөлөөлж буй.

Мөн чарга болон хуучин дугуйг холбон, түүн дээр хүүхэд суулгаж автомашинаар чирэх зэрэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа тул торгох хариуцлага онооно. Цаашлаад дээрх үйлдэл нь бусдын амь нас эрүүл мэндийг хохироосон тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 35 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “Өнөөдөр 35 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдвар авсан хүмүүсийн 1358 нь буюу 75 хувь нь эдгэрээд байна.

Өнгөрөгч 24 цагийн хугацаанд 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрлээ. Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглах байранд хүмүүсээс илэрсэн.

Эдгээр 35 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Ойрын хавьтал болсон хүмүүсийн хавьтлуудас халдвар илэрч байна. Ойрын хавьтлын шинжилгээг хийхэд СХД-ийн 21-р хороонд ажилладаг хүний хавьтлуудаас 8 тохиолдол илэрсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд өндөр идэвхжилтэй 10 голомт байна

Улаанбаатар хотод тархаад буй коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Тэрбээр “Өнөөдөр коронавируст халдварын тохиолдол 35-аар нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.

Ойрын хавьтлын хүн халдвар авсан нь батлагдсан тохиолдолд өмнө нь хоёр дахь хавьтал байсан хүмүүс ойрын хавьтал болдог гэсэн үг. Батлагдсан тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтлуудад коронавирус илрүүлэх шинжилгээ хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын худалдааны төвд ажилладаг хүн халдвар авсан нь батлагдсан.

Мөн түүний хавьтлуудын шинжилгээг хийхэд дахин найман хүнээс коронавирус илрээд байна. Ингэснээр Улаанбаатар хотод дахин шинэ голомт нэмэгдэж байна гэсэн үг юм.

Улаанбаатар хотод идэвхтэй байгаа голомтуудыг танилцуулбал:

БЗД-ийн “X apartment”-ийн голомт,

Банк бус санхүүгийн байгууллага,

Гутлын цех,

Микс пиццатай холбоотой голомт,

Наркологийн эмнэлэг,

Монос компанитай холбоотой голомт

Асрамжийн газруудад гарсан голомт идэвхжил өндөртэй байна.

БЗД-ийн 5-р хорооны 6-р байр

СХД

БГД-т голомтууд идэвхтэй байна.

Мөн тэрбээр, Бид Улаанбаатар хотод кластерлаж гараад буй 30 гаруй тохиолдлын 14-ийг нь хязгаарлаж, хяналтдаа авсан боловч дахин 10 гаруй голомтот халдвар идэвхтэй байгаа” хэмээн санууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал:

Хоёрдугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар

Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар

Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар

Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.

Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна.

Харин Улаанбаатараас шууд болон гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хүний биед халдсан 63 тохиолдол бүртгэгдэж, 216 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 31-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1404 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1197, хулгайтай холбоотой 7, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй 47 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 59, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 106, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэх байранд хоносон 216, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 56 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэмтдийн зөвлөл: Бямба гаригаас эхлэн 16 хоног хөл хорио тогтоох зайлшгүй шаардлагатай

Мэдээ.МН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Энэ долоо хоногийн Бямба гаригаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Энэ бол цар тахлыг хянаад явах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн ихэсвэл хяналтаас алдана.

Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барьж, нас баралтыг түвшинг бага байлгана. Үгүй бол байдал хүндэрч, цар тахал жинхэнэ утгаараа эхэлнэ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн Даатгалын Шимтгэл хоёр хувиар нэмэгдэж 26 хувь боллоо

НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар таны цалинд шууд нөлөөлөхгүй юм. Учир нь Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3 хувь, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2 хувийг тус тус хөнгөлөөд байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар үндсэн цалингаас 10.5 хувийн НДШ (Ажил олгогчийн төлөх хувийг тооцохгүйгээр) суутгах аж.

УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсан билээ. Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0 хувь, 2019 оноос 1.0 хувь, 2020 онд мөн 2.0 хувь буюу нийт 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас үүнийг нэмэгдүүлээгүй байсан юм.

2020 онд хувь нэмэгдүүлээгүй бөгөөд Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлээд байсан билээ. Ингэснээр Хувь хүний төлөх НДШ-ийн хувьд л гэхэд 2020 оны 4-өөс есдүгээр сарыг дуустал 9.5 хувь хөнгөлөлт, аравдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд 4.5 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулаад байсан юм.

Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2 хувиар нэмж 26 хувь (Ажил олгогч-13.5 хувь; Хувь хүн-12.5 хувь) болгосноор шат дараатайгаар 5 хувь нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5 хувь хөнгөлснөөр 10.5 хувийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн аж.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, хугацаагаар(үүнээс хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан хувь хэмжээ, хугацаа)

Он

Сар

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

НДШ-ийн хувь (Хуульд батлагдсанаар)

Хөнгөлөлтөд хамрагдсанаар төлөх НДШ%

НИЙТ НДШ хувь

Ажил олгогч

Хувь хүн

Ажил олгогч

Хувь хүн

2018

1-12 сар

240,000

12

11

12

11

23%

2019

1-12 сар

320,000

12.5

11.5

12.5

11.5

24%

2020

1-3 сар

420,000

12.5

11.5

12.5

11.5

24%

4-9 сар

2

2

4%

10-12 сар

7

7

14%

2021

1-6 сар

420,000

13.5

12.5

10.5

10.5

21%

2021

7-12 сар

420,000

13.5

12.5

13.5

12.5

26%

Тайлбар: Дээрх хүснэгтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн ослын даатгалын 2 хувь шимтгэлийг тусгаагүй болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахыг зөвлөлөө

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль”-ийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нөхөн сонгуулийн санал хураалт явагдана. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар ажиллах болсон тул нөхөн сонгууль явагдах юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг өөрийн цахим хуудсанд байршууллаа.

Та http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч регистрийн дугаараа оруулж, өөрт холбогдох мэдээллээ шалгах бөгөөд хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас 1800-1890 болон Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890 дугаарт холбогдож лавлахыг зөвлөж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана” гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргахыг анхаарна уу гэ УБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Алт, зэсийн ханш өсч, газрын тосны үнэ буурчээ

Монголбанкны статистик мэдээллээс харахад, 12 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 452.9 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын албан нөөц (ГВАН) 4,348.6 саяд ам.долларт хүрчээ. Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.0%-иар өсч, 17.9 их наяд ам.долларт, М2 мөнгөний жилийн өсөлт 7.0%-д хүрч, 20.8 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна.

Нийт зээлийн 11.0%-ийг, иргэдийн зээлийн 1.2%-ийг, хувийн байгууллагын зээлийн 21.4%-ийг гадаад валютын зээл бүрдүүлж байгаа ажээ. Иргэдээс татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 11.3%, хувийн байгууллагаас татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 9.6%-тай байна. Банкууд 12 сард нийт 1365 зээлдэгчид 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 56.3% нь хөтөлбөрийн, 43.7% нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл ажээ. 2020 онд төлбөрийн тэнцэл 700 орчим сая ам.долларын ашигтай гарах хүлээлттэй байна. Үүнд гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Зэсийн үнэ 2021 он гарснаас хойш 7900-8000 орчимд тогтвортой байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Төмрийн хүдрийн үнэ 160 орчим доллар байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 80 гаруй хувийн өсөлттэйг харуулав.

Алтны үнэ 1800-1850 орчимд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувийн өсөлттэй байна. Харин газрын тосны үнэ сэргэж, 55 орчим хувьтай байгаа нь өмнөх оноос 12-13 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хэдийгээр нүүрсний үнэ буурах хандлагатай байгаа ч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сэргэж буй нь ган, төмөр, нүүрсний үнэд эерэг нөлөө үзүүлж байна. ОУВС, Дэлхийн банкны зүгээс 2021 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 7.9 хувиар өснө гэж таамаглажээ.

Categories
мэдээ нийгэм

УСУГ Олон улсын усны байгууллага AquaRating-ээр үнэлүүлж сертификат гардан авлаа

Өчигдөр УСУГ-ын хамт олон Олон улсын усны байгууллага AquaRating-ээр үнэлүүлж сертификат гардан авлаа. Тус байгууллагаас УСУГ-ын 2017,2018,2019 оны үйл ажиллагаанд аудит хийж олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тус үнэлгээгээр хүлээн зөвшөөрсөн байна.Олон улсын усны байгууллагын холбоонд 140 гаруй орон гишүүнчлэлтэй байдаг аж. Тус байгууллагаас хийсэн аудитын шалгалтад 100 гаруй байгууллага тэнцэж сертификатаа гардан авсан байна. Эдгээр 100 гаруй улсын нэгээр ийнхүү Монгол Улсын УСУГ-ын хамт олон нэрлэгдсэн юм.Олон улсын усны байгууллагаас тухайн улсын усны байгууллагын үйл ажиллагааг үндсэн найман чиглэлээр үнэлдэг аж. Ингэхдээ чиглэл тус бүрдээ 0-100 онооны үнэлгээтэй бөгөөд нийт оноог нэгтгэж үнэлснээр нийт оноогоор олон улсын жишиг стандартад нийцсэн эсэхийг дүгнэдэг байна.Энэхүү дүгнэлтээ мөн л гадаадын болон дотоодын аудитын байгууллагаар хянуулан баталгаажуулсаны дараа ийнхүү олон нийтэд зарладаг юм. Тус шалгалтын үнэлгээгээр УСУГ-ын үйл ажиллагааг 2024 он хүртэл олон улсын стандартад нийцсэн хэмээн үзжээ. Тиймээс манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын иргэд олон улсын стандартад нийцсэн ундны усыг хэрэглэж байгаа нь олон улсын дээрх үнэлгээгээр бүрэн баталгаажлаа. Түүнчлэн олон улсын хэмжээнд ийнхүү үнэлэгдсэнээр бусад улс орнуудын усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах бас нэгэн үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын усны салбарын хөгжил дэвшилийг өөрийн оронтой харьцуулахад ялгаатай байдал олон байгаа ч бид хаана юун дээр алдаж байна, хаана юуг засч залруулах вэ гэдгээ гадныханы нүдээр харж, сайжруулах боломж бүрдэх аж. Ийнхүү хүн төрлөхтөний анхдагч амин чухал хэрэглээ болсон усны хангамж, хүртээмж, чанарыг хариуцсан байгууллагын үйл ажиллагаа сайжирч засаглал нь тогтвортой, эдийн засаг нь баталгаатай болсноор усны салбар доголдолгүй ажиллах боломж бүрдэх, ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт, өндөр үр дүнг бий болгох өргөн цар хүрээтэй ажлын эхлэл ийнхүү тавигдаж байгаа гэдгийг УСУГ-ын дарга Ц. Төрхүү хэлж байна.


УСУГ-ын мянга мянган ажилчин алба хаагчид хоногийн 24 цагийн турш нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдийг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах эрэхм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Хэдийгээр хийсэн төдийлөн олонд дэлгээд байдаггүй ч иргэдийн хананаас ус нь гарч, бохир нь доошоо урсч л байгаа бол энэ цагийн эгэл баатрууд болсон УСУГ-ынхан ажлаа хийж л байгаа хэрэг. Тиймээс олон улсын байгууллагаас тус байгууллагын хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа бодлого олон улсын стандартад нийцсэн гэдгийг үнэллээ.Ийнхүү олон улсын түвшинд үнэлэгдсэнээр АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар 350 сая ам.доллараар зөвхөн усны салбарт хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон давхар баяртай мэдээг энэ үеэр дуулгасан юм. Тиймээс олон улсын усны байгууллагаас олгосон хүндэттэй сертификатыг АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческ өөрийн биеэр УСУГ-ын дарга Ц.Төрхүү-д гардуулсан юм. Тэрээр энэ үеэр 350 сая ам. долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийнхөө талаар хэлэхдээ, Монгол Улсад хэрэгжүүлэх гэж байгаа усны төсөл нь хоёр үндсэн зорилготой. Нэгдүгээрт, усны хангамжийн системийг сайжруулах зорилготой. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй асуудлууд бий. Гэсэн хэдий ч энэ асуудлыг одоо шийдвэрлэхгүй бол асуудлууд улам хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс ирээдүйд учирч болох томоохон асуудлыг одоо засч залруулж, сайжруулахын тулд уг төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бид итгэл дүүрэн байна. Хоёрдугаарт, Мянганы сорилтын Коропорацын төслүүд дэлхий даяар хэрэгжихдээ үргэлж шилдэг туршлагуудыг нутагшуулдаг. Тиймээс ил тод менежменттэй төсөл байх болно. Бүх үйл ажиллагаа ил тод, шилэн байна гэдэг бол ямарваа нэгэн байдлаар өөр эрх ашиг хөндөгдөх боломжгүй гэсэн үг. Мөн маш сайн засаглалтай төсөл байх болно. АНУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа энэхүү хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, үр өгөөжтэй төсөл байна гэдэгт итгэл дүүрэн байна. Хамгийн гол нь Мянганы сорилтын сангаас дэлхийн хамгийн шилдэг туршлагыг авч ирж нутагшуулдаг учраас монголд тэр туршлага нутагшин үлдэж, энгийн зүйл мэт дадал туршлага болж үлдэх нь хамгийн чухал үр дүн юм. Ийм л хоёр үр дүнг энэ төслөөс иргэд хүлээх болов уу хэмээн харж байгаа” гэв.

Мянганы сорилтын сангаас хэрэгжих уг төслийн хамгийн гол зорилго бол цаашид нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нүүрлэж болзошгүй усны хомсдолоос сэргийлэх юм. Тиймээс усны хомсдолоос сэргийлж, усны хангамжаа сэргээхийн тулд тодорхой хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцээ тэлэх боломжтой болох юм. Түүнчлэн эдийн засгийн үйл ажиллагааг боймолдог усны хангамж, хүртээмжтэй холбоотой нэг хүчин зүйлийг ч болов арилгаж чадсанаар хот хүрээгээ тэлж, эдийн засгийн өсөлт бий болох юм. Үүний үр дүнд ядуурал тодорхой хэмжээнд буурч, нийт иргэдэд бодит үр шимийг хүртэх өдөр ойрхон байгааг тус арга хэмжээнд оролцогчид хэлж байлаа. Энэ үеэр Мянганы сорилтын сангийн монгол дахь гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт хэлэхдээ “УСУГ-ын хамт олон 2019 оноос хойш өөрсдийн үйл ажиллагааг олон улсын аргачлалаар үнэлүүлсэнд баяртай байна. Бид энэхүү үнэлгээнд тулгуурлан нийслэл Улаанбаатар хотын ус ханагжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор цаашдын хамтын ажиллагааг Монголын мянганы сорилын сан, УСУГ, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлнэ. Бид AquaRating-гээс гаргасан үнэлгээний тайлантай танилцаж, олон улсын байгууллагуудаас өгч буй дүгнэлт зөвлөмжийг хүлээн авч цаашдын үйл ажиллагаандаа нарийвчлан тусгах учиртай. УСУГ гүйцэтгэлийн үнэлгээн дээр тулгуурлан цаашид сайжруулах ёстой ажлынхаа төлөвлөгөөг гарган олон улсын жишиг бүхий ус ашиглалтын байгууллага болоход бүгдээрээ хамтран ажилцгаая” гэсэн юм.

П.БАТЗАЯА