Categories
мэдээ нийгэм

“Toyoko Inn” зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 иргэнээс халдвар илэрч, ХӨСҮТ рүү шилжүүлжээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр нийт 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирус илэрcэн талаар мэдээлсэн. Гэвч 11 цагаас хойш батлагдсан тохиолдол даруй 30-аар нэмэгджээ.

Тодруулбал “Toyoko Inn” зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Улмаар өнөөдөр 13:00 цагаас эхлэн ХӨСҮТ рүү зөөвөрлөж эхэлсэн байна. Тус тусгаарлах байранд GB плаза оффисд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байжээ.

“Toyoko Inn” зочид буудалд 250 орчим иргэн тусгаарлагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 234 тохиолдол бүртгэгджээ

Нэгдүгээр сарын 25-31-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 234 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 152 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 52 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол бэртсэн 157 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хэнтий аймаг 90-ээс дээш настай ахмадууддаа 30 мянган төгрөг олгоно

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар сар шинийг угтан 90-ээс дээш настай 90 ахмадад тус бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Ахмад настны тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулахыг хуульчилсан.

Хэдийгээр энэ жил цар тахлаас шалтгаалан цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч, зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн хурлаар 2020 оны бүтээн байгуулалт, уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, сумдын төсөвт байгууллагуудын халаалт, урсгал зардалтай холбоотой аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын тайлан, Агентлагуудын ажил, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна.

Дулаанаар хангагч ААН-үүдийн Сумдын төсөвт байгууллагуудад халаалт өгч байгаа талбайн хэмжээг Ц.Чогсомжаваар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт газар дээр нь хүрч хэмжилт хийлгэхэд төсвийн хэмнэлт хийх боломж бүрдсэнийг зөвлөлийн хурлаар танилцуулсан бөгөөд энэ долоо хоногт бодит тооцоог гаргаж, цаашид дулаанаар хангагч байгууллагуудтай хэмжилт хийсэн талбайн хүрээнд дулааныг тооцож, төсвөөс санхүүжүүлэх, гэрээ хийх зарчмыг баримтлах аж. Хэнтий аймгийн төв Чингис хотод мөн төсвийн байгууллагын талбайг хэмжих ажил удахгүй эхэлнэ гэж Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Сурвалжлага: Иргэд “Цагаан сараар ах дүүс маань гэнэт ороод ирэх вий гэсэндээ санаа зовж, ууц, хэвийн боов зэхэж байна” гэв

Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Харин энэхүү шийдвэрийн талаар ард иргэд болон өргөн хэрэглээний бараа борлуулж буй худалдаачид ямар байр суурьтай байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо.

Тус захад 3 жил талбай түрээслэн хэвийн боов зарж буй худалдагч Д.Цэдэндамбаас зарим зүйлийг тодрууллаа.

Д.Цэдэндамба: Хэвийн боов 3000-3300 төгрөгөөр зарж байна. Халдвар гарсантай холбогдуулна. Цагаан сарыг гэртээ тэмдэглэх шийдвэр гарсан учраас урьд жилүүдтэй харьцуулахад борлуулалт маш муу байна. Гэхдээ хүмүүс тавгийн идээ ойр зуурынхаа зүйлүүдийг л авч байна. Бидний зүгээс бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өсгөж зарж байгаа зүйл бол байхгүй. Харин ч нэгнээ дэмжээд аль болох дэм дэмэндээ амьдрах гэж л хичээж байна даа.

Цагаан сар -2019” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэллээ

Тус захаар үйлчлүүлж буй иргэн С.Ганболд: “Муугийн ёс биш Монголын ёс шүү дээ” идээ тавгаа засаагүй, юу юу ч үгүй сууж байхад ах дүү, хамаатан садан ороод ирвэл яах юм бэ. Тэгж ч ёсоо алдахгүй. Ядаж идээ тавгаа засаад сууж байна аа. Буузаа хийгээд, ууцаа тавиад гэртээ байж байхад муудах зүйл байхгүй байлгүй дээ. Энэ чинь уламжлагдаж ирсэн ёс шүү дээ. Заавал бөөн, бөөнөөрөө ороод ир гээд байгаа юм биш. Хэн ч хэзээ ч ямар ч шаардлагаар орж ирж болно. Цагаан сарыг хориглосон болохоос идээ ундааг хориглоогүй” гэлээ.

No description available.

Иргэн Д.Саранболор “Манайх буузаа хийгээд хоёр хонож байна. Тавгийн идээ, хэвийн боов худалдаж авахгүй. Цагаан идээ, ааруулаар тавгаа засаад ёсоо үйлдчихэд болох байх. Хамаатан садан, ойр тойрны найз нөхдүүдээс сонсох нь ээ бүгд л урьдын адил таваг идээгээ засаад, ууц хүртэл гадуур чануулж байгаа сурагтай, Цагаан сар тэмдэглүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан мөртлөө. Яагаад гадуур хэвийн боов, ууц,заруулаад сурталчилгаа хүртэл телевизээр гаргаад байгааг ойлгохгүй байна. Гэхдээ гар хоосон сууж байтал хүн ороод ирэхэд эвгүй байх нь мэдээж л дээ. Гэвч гаргасан шийдвэртээ эзэн баймаар байна. Иргэд бид яг ёстой учраа олохгүй, ядахдаа буузаа хийгээд тавьчихсан л байна” хэмээлээ.

No description available.

Захын гадна ууц зарж байсан
иргэн Р.Балдорж
: “Ууцны үнийн хувьд 150-500 мянган төгрөгийн хооронд зарж байна. Өвчүү 1 кг нь 8500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ жилийн хувьд ууцнаас илүү үхрийн өвчүү борлуулалт сайтай байна. Монголчууд Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн. Ийм чухал баяртаа сонгож авсан ууц нь сайхан байх хэрэгтэй шүү дээ. “Хүчит шонхор” зах дээр ууцаа худалдаалаад хэд хонож байна. Өдөрт 10-15 ширхгийг зардаг юм. Гэхдээ энэ жилийн хувьд худалдан авалт багассан байна. Цагаан сарыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсантай холбоотой байх. Ууц авлаа, борлууллаа гээд заавал айл хэсэх шаардлага байхгүй шүү дээ” гэж байлаа.

No description available.

No description available.

Ингээд бид махны үнэ бусад захуудад ямар үнэтэй байгааг тодрууллаа.

Байгууллага Хонины мах, ястай Хонины мах, цул Үхрийн мах, ястай Үхрийн мах, цул Адууны мах, ястай Ямааны мах, ястай
Барс худалдааны төв 9,000 11,500 12,500
Баянзүрх зах 8,800 9,500 11,000 12,000 8,500
Бөмбөгөр худалдааны төв 8,800 9,500 12,000 13,000 9,300
Макс супер маркет 8,900 11,500 12,800
Меркури зах 12,000 14,000 14,500
Номин супер маркет 8,899 11,499 12,899
Таван эрдэнэ зах 9,500 13,500 14,800
Хар хорин зах 8,500 9,500 9,800 12,000 8,500 7,800
Хүчит шонхор зах 8,600 9,300 11,500 12,000 8,500 8,000

Гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сард өмнөх сарынхаас 7.0 хувь хувиар  буурсан байна

Гурилын үнэ

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-аас 1600 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1500 төгрөг, 1-р зэргийн гурил 1300 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа.

Иргэдийн худалдан авалт болон тэдний ярианаас сонсоход Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн бодолтой хүн нэгээхэн ч алга. Ах дүү, хамаатнууд ороод ирэх вий дээ гэж болгоомжлон айл бүр идээ тавгаа засаж, буузаа базааж буй нь тодорхой. Хөдөөнийхөн бол бүр золголтоо хийгээд, ах дүүгээрээ орж гарахаа хүнээр заалгахгүй гэх янзтай. Гэхдээ энэ олон мянган хүн өдөр тутам эргэлдэж байгаа энэ том захын наймаачид болон худалдан авагч иргэд өөрийн болон бусдын эрүүл мэндийн тусын тулд ядаж маск зүүж үү, хариуцлагатай байдал нь хэр байна вэ гэдгийг ч ажиглалаа. Маск зүүсэн нь дийлэнх байна. Гэхдээ зарим нь маскныхаа үүргийг ойлгоогүй гэлтэй. Өвчнөөс сэргийлэх гэж зүүж байгаагаа мартсан уу эрүүндээ тэгнэчихсэн, нэг чихэндээ зүүгээд унжуулчихсан, эсвэл хамраа ил гаргаад амаа хаачихсан гэх мэт. Харин амны хаалтгүй явж буй хүмүүс нь ёстой л тэнгэрлэг гэхээс өөр юу гэх вэ.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 27 байршилд хязгаарлалт тогтоогоод байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 27 байршилд хязгаарлалт тогтоон тандалт, судалгааны ажлыг зохион байгуулж байна.

Хамгаалалттай байршлууд:

  1. СХД: 15-р хороо 20 байр 9-р орц
  2. СХД: 19-р хороо “ЧИН” нийтийн байр
  3. СХД: 19-р хороо “21” худалдааны төв
  4. ХУД: 19-р хороо 68 байр 3-9 тоот
  5. БГД: 21-р хороо Горьк нийтийн байр
  6. БГД: 4-р хороо 4а байр
  7. БГД: 1-р хороо 136б байр
  8. БГД: 3-р хороо Цагдаа хотхон 30в байр
  9. БГД: 25-р хороо Голдэн паркийн 302-р байр
  10. БГД: 15-р хороо 23а байр 2-р орц
  11. СБД: 1-р хороо 23-р байр
  12. СБД: 1-р хороо 220-9а байр
  13. СБД: 9-р хороо 241-р байр
  14. СБД: 3-р хороо 45-р байр
  15. ЧД: 5-р хороо 21-р байр
  16. ЧД: 3-р хороо 34-р байр
  17. ЧД: 3-р хороо 24-р байр
  18. ЧД: 2-р хороо 50К-25-р байр
  19. БЗД: 2-р хороо 8/1 байр
  20. БЗД: 17-р хороо 61 дүгээр байр
  21. БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр 2 орц
  22. БЗД: 3-р хороо 5 байр 1 орц
  23. БЗД: 8-р хороо Х апартмент А, В блок
  24. БЗД: 7-р хороо 37а байр
  25. БЗД: 5-р хороо 6-р байр
  26. БЗД: 5-р хороо 77б байр
  27. БЗД: 4-р хороо Американ дэнж 44/6-р байр.
Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэгээс 1,5 сая тун вакцин хүлээн авна

Энэтхэг улс энэ сарын 3-ны өдөр Их Британийн “AstraZeneca” болон тус улсын “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield”, Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл ба “Bharat Biotech” компаниудын хамтран боловсруулсан “Covaxin” гэх “COVID-19”-ийн эсрэг хоёр өөр вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон.

Үүний дараа тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикий, Афганистан, Бутан, Непал, Сейшелийн арлууд болон Бангладеш зэрэг хөрш орнууддаа үнэ төлбөргүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн.

Тэгвэл Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Оман улсад 100 мянган тун вакцин нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Афганистанд 500 мянган тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэтхэгийн “The Times of India” сонинд мэдээлснээр тус улсын Засгийн газар эн долоо хоногт багтаан Монгол Улсад 1,5 сая тун, Афганистанд 5 мянган, Никарагуад 2 сая тун, Барбадост 100 мянган тун, Доминика улсад 70 мянган тун вакциныг нийлүүлэх аж. Үүнээс гадна Египет, Алжир, АНЭУ, Кувейт зэрэг орнууд Энэтхэгээс вакцин худалдаж авах арилжааны экспортын жагсаалтад бүртгүүлсэн байна. Мөн Монгол Улсын хувьд 150 мянган тун тусламжийн вакцинаас гадна Энэтхэгээс нэг сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан талаар мэдээлсэн юм.

Энэтхэгийн Засгийн газар “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад “COVID-19”-ийн эсрэг 100 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэгвэл Монгол Улсад суугаа Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингх манай улсад Их Британийн “AstraZeneca” болон Энэтхэгийн “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield” вакциныг нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байв. “Covishield” вакцин нь Оксфордын их сургууль болон “AstraZeneca”-гийн хамтран боловсруулсан “AZD-1222” вакцины Энэтхэгт үйлдвэрлэгдсэн хувилбар бөгөөд “SARS-CoV-2” вирусийн эсрэг 70 хувийн үр дүнд хүрсэн.

Рекомбинант уг вакцины нэг бүтэн тун тус бүр 0.5мл савлагаатай бөгөөд хоёр тунг 4-6 долоо хоногийн зайтай гарын булчинд тарих юм. Вакцины эхний тунг тариулснаас хойш 2-14 хоногт халуурах, жихүүцэс төрөх, бага зэрэг ханиалгах, амьсгал давчдах, сульдах, булчин хөндүүрлэх, нус гоожих, бөөлжих, гүйлгэх зэрэг хөнгөн шинж тэмдэг илрэх боломжтой. Вакцинд 18-аас дээш насны иргэдэд хамрагдах боломжтой бөгөөд харшилтай, халуурч байгаа, ил шархтай буюу цус алдалттай, дархлаа султай, эсвэл дархлааны системд нөлөө үзүүлдэг эм ууж байгаа, жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд болон “COVID-19”-ийн эсрэг өөр вакцин тариулсан хүнд хориглох заалттай.

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм хангуулахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм хангуулахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, автобусны эцсийн буудлуудад ариутгал хийж хэрэгжилтэд хяналт тавих, жолоочид иргэдээс бэлэн мөнгө авч үйлчилж байгаа эсэхийг хянах, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах үүргийг өглөө. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ долоо хоногт багтааж дуусгахыг үүрэг болгов.

Categories
гадаад мэдээ

Мьянмарт цэргийн эргэлт гарч, онц байдал зарлав

Мьянмарын арми онц байдал тогтоож, төрийн эрхийг авлаа

Мьянмарын арми улсын бүхий л эрх мэдлийг гартаа авч, бүтэн жилийн турш улс орон даяар онц байдал зарлаж байгаагаа мэдэгджээ. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн нам луйвраар ялсан хэмээн мэдэгдээд, бүх эрх мэдлийг Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт шилжиж байгааг зарласан байна. Түүнчлэн томоохон хотуудад гар утас, интернетийн сүлжээ доголдсоноос гадна тус улсын үндэсний “MRTV” телевизийн дамжуулалт тасалдаж, армийн мэдлийн телевизүүд мэдээллийг дамжуулж байгаа аж.

Мьянмарын удирдагч, Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг өнөөдөр /2021.02.01/ тус улсын Зэвсэгт хүчнийхэн барьцаалсан талаар албаны хүмүүс мэдээлжээ. Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцадмал болж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам ялалт байгуулсан юм. Гэсэн ч олон жилийн турш тус улсад дэглэмээ тогтоосон зэвсэгт хүчнийхэн уг сонгуулийг будилаантай болсон гэж үзсэний улмаас төрийн эргэлт гарч болзошгүй байдалд хүрээд байсан ажээ.

Ийнхүү тус улсын удирдагч Аун Сан Су Чи армийнханд баривчлагдсан тул Даваа гаригт хуралдах байсан Засгийн газрын хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Ардчиллын төлөө үндэсний лиг намын хэвлэлийн төлөөлөгч Мио Ньюнтын хэлснээр хатагтай Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Минт болон бусад удирдагчдыг өнөөдөр үүрээр баривчилсан байна. Цэргүүд мөн хэд хэдэн хотын дарга нарыг гэрээс нь баривчлан авч явсан талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ. Тус улсын нийслэл Найпитав болон хоёр дахь том хот болох Янгонын гудамжинд цэргүүд байрлаад байгаа ба утас, интернетийн шугамууд бүгд тасарсан байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Газар усанд Казах нэр оноосон Баян-Өлгий аймгийн удирдлагуудад эрүүгийн хэрэг нээжээ

Өнгөрсөн оны сүүлээр ШӨХТГ-аас Баян-өлгий аймагт Монгол хэлээр нэрлэгдээгүй Засаг захиргааны нэгж, гудамж байгаа эсэхэд хяналт хийж, нэр бүхий сумуудад Казах хэлээр оноосон нэр өгсөн зөрчил илэрч, зөрчлийг арилгуулсан.

Баян-Өлгий аймагт хэн хэн нэр дэвших вэ...Баян-Өлгий аймгийн Засаг даргад Д.Бауыржаныг дэвшүүллээ

/Баян-өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан, аймгийн одоогийн засаг дарга Д.Баурыжан/

Харин Казах хэлээр оноосон нэр өгсөн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас жилийн өмнөөс мөрдөн шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ хэрэгт Баян-өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан, аймгийн одоогийн засаг дарга Д.Баурыжан, засаг даргын орлогч асан А.Камелият, одоогийн засаг даргын орлогч хийж байгаа С.Хонаев, аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман нарын аймгийн удирдлагуудыг эрүүгийн хариуцлагад татан шалгаж байна.

Дээрх албан тушаалтнууд суманд баг байгуулах тухай аймгийн иргэдийн хурлын тогтоолыг батлуулан Улаанхус, Дэлүүн, Сагсай сумуудад шинээр баг байгуулахдаа Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн 11-р зүйлд заасан газар зүйн нэрийг нэрлэх, өөрчлөх, зөв бичих, хэрэглэх, түүнд тавигдах шаардлагыг хангах талаарх заалтыг зөрчиж, шинээр байгуулсан багаа улсын бүртгэлд Казах нэрээр оруулсан байна.Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэг юм.

Баян-өлгий аймагт гудамж, талбай, уул, толгодыг Монгол хэлээр биш Казах хэлээр нэрлэж байгаа асуудал удаа дараа яригдаж байгаа бөгөөд тухайлбал МҮОНТ-ийн “Эрэн сурвалж­лах нэвтрүүлгийн баг” 2019 онд Баян-Өлгий аймгаас “Нэг улс хоёр хэлний бодлого”, “Хязгааргүйн хязгаарт” гэх хоёр нэвтрүүлгийг бэлтгэн нийтэд хүргэсэн байдаг юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Гантулга: ХҮН-аас Оюу толгойн санхүүгийн загварыг сарын дотор хийж Засгийн газарт хүргүүлнэ

No description available.

Хөдөлмөрин үндэсний нам Оюу толгойн санхүүгийн загварыг сарын дотор боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Оюу толгой төслийн хувьд 2100 он хүртэл үргэлжлэх мега төсөл бөгөөд төслийн талаар хэт туйлширсан мэдээллүүд гарч байгаа учраас ХҮН-аас ажлын хэсэг байгуулан дээрх загварыг боловсруулахаар болсон байна.

ХҮН-аас өнгөрсөн хугацаанд Засгийн газрууд Оюу толгой төслөөс Монголчуудын хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх талаар бодитой нэг ч алхам хийгээгүй гэж дүгнэж байгаа аж.

Оюу толгойн төсөлд судалгаа, шинжилгээ, тооцоог хийх салбар бүрийн мэргэжилтнүүд нам харгалзахгүй нэгдэж байгаа ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга хэллээ.

Тэрбээр, Санхүүгийн загвар боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд энэ талаар “Оюу толгойтой холбоотой үндсэн гурван гэрээ бий. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн, Дубайн гэрээ гэж бий. Оюу толгой төслийн ТЭЗҮ ч мөн гарсан байдаг. 2016 онд Опен Ойл гэдэг компани Оюу толгойн санхүүгийн загварыг хийж, олон нийтэд нээлттэй тавьсан. Энэ санхүүгийн загвар дээр ажиллалаа. Оюу толгой төсөл санхүү, бизнесий загвар, мөнгөөр, ногдол ашгаар, АМНАТ-аар хэдэн төгрөг авах гэж байгааг үзүүлдэг бизнесийн загварыг ярьж байгаа юм.

Энэ том төслөөс ямар хэмжээний ашиг авах талаар хэлцэл хийхийн тулд санхүүгийн загвартай байх ёстой. Засгийн газар загваргүй явж ирсэн юм бишүү гэсэн хардлага төрүүлж байна. Рио Тинто бүх тайлангаа, хөндлөнгийн байгууллагаас санхүүгийн загварыг гаргасан байна. Үүн дээр нь Монгол Улсын Засгийн газар үүн дээр нь коммент тодруулга өгөөгүй гэсэн тайлбарыг хийсэн байна. Том хэмжээний наймаан дээр тооны машингүй очиж байгаа хэрэг. Бид сарын дотор санхүүгийн загварыг боловсруулж, шинэ Засгийн газарт хүргүүлнэ. Нэг засгийн газрын хүлээх хариуцлага биш. 2100 он хүртэл үргэлжлэх төсөл” гэдгийг хэлсэн юм.

Мөн тус намын Хууль эрхзүй хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “Оюу толгойн асуудалд хэт туйлширсан байдлаар асуудалд хандаж байна. Энэ гэрээг олон улсын гэрээ гэсэн байдлаар тайлбарлаж, арбитрын шүүхэд очвол Монгол Улс яалт ч үгүй балрах юм шиг мэдээллийн төөрөгдөл үүсгэсэн байна гэж үзэж байна. Оюу толгой ХХК бол Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.

ХҮН-аас төслийн гэрээ байгуулсан цагаас хойш хайхралгүй орхисноос үүдэн өнөөгийн нөхцөл байдал үүссэн гэдгийг онцолж байна.