Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийг сэргээх хугацааг илүү ойртуулахын тулд бодлогын дараагийн алхамдаа шилжиж байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Энэ оны макро эдийн засаг ямар байх талаар ярилцлагаа эхлүүлье. Засгийн газар, Монголбанк хамтран эдийн засгийг сэргээх тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-2021 он гадаад орчин талаас маш эерэг дүр зурагтай эхэлж байна. Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт болон үнэ сайн байснаар 1-р сард гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай байв. Энэ нь дэлхийн эдийн засаг энэ онд сэргэх, ялангуяа худалдааны гол түнш Хятадын эдийн засаг хурдтай ѳсч байгаатай холбоотой (Олон улсын байгууллагуудын сүүлийн тѳсѳѳллѳѳр дэлхийн эдийн засаг 2021 онд 5 хувь орчим, Хятадын эдийн засаг 8% орчим ѳсѳх хүлээлттэй). Дэлхийн эдийн засаг өнгөрсөн оны 2 дугаар хагаст сэргэсэн, вакцинжуулалт эхэлснээр вирусын халдвар олон улсад буураад эхэлсний зэрэгцээ эдийн засгаа идэвхжүүлэх том багц хѳтѳлбѳрүүд хүлээгдэж байгаа нь ийнхүү ѳѳдрѳг тѳсѳѳллийг бий болгоод байна. Харин дотоод эдийн засгийн хувьд Ковид 19-ийн сѳрѳг нѳлѳѳллѳѳр олон салбарт бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдмал, санхүүгийн салбарт зээл агшилттай, ажил эрхлэлт болон орлогод сѳрѳг үр дагавар нь мэдрэгдэж байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаад сүүлийн саруудад инфляц 2% орчимд буюу Тѳв банкны зорилтоос нэлээд доогуур байв. Иймд, уналт цааш гүнзгийрч асуудал хурцдахаас сэргийлэн хэрэгжүүлж буй бодлогынхоо дараагийн алхамыг хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд ч яг одоо, бизнесийн идэвхжлийн сезоныг алдахгүй байх нь чухал. Энэхүү арга хэмжээний үр дүнд эдийн засгийн идэвхжлийг 2021 онд хэвийн түвшинд хүргэх, инфляцыг зорилтот 6% орчимд хүргэх болно.

-10 их наяд тѳгрѳгийн энэхүү тѳлѳвлѳгѳѳнд Монголбанк яг ямар санхүүжилт хийж, хэрхэн оролцож байгаа вэ? Гол онцлогийг нь тайлбарлана уу.

-Энэхүү арга хэмжээ нь Ковид 19-ийн үед эрүүл мэнд, эдийн засгийн асуудлын аль нэгийг нь орхиогүй цогц бодлогын нэг бүрэлдэхүүн гэдгээрээ онцлог. Ѳѳрѳѳр хэлбэл, эдийн засгийн бодлогыг эрүүл мэндийн асуудлын шийдэлтэй хамтад нь хэрэгжүүлэх учраас илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Монголбанктай холбоотой хэсэг нь уул уурхайн бус секторт зориулсан репо санхүүжилт 2021 онд 2 их наяд тѳгрѳг хүртэл байж болох, ипотекийн зээл 700 тэрбум тѳгрѳг бѳгѳѳд үүн дээр банкуудын эх үүсвэрээр олгогдох Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай, тѳсвийн татаастай хувийн хѳнгѳлттэй зээл нэмэгдэж буй. Нэгдүгээрт, эдгээр нь Тѳв банкны репо хэрэгсэл, арилжааны банкуудын илүүдэл нѳѳц, ипотекийн зээлийн тогтолцоо, Зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн зах зээлд нэгэнт тогтсон дэд бүтэц, бэлэн байгаа нѳѳц бололцоонд тулгуурлах юм. Хоёрдугаарт, 10 их няад тѳгрѳгийн нийлүүлэлт нэг дор хийгдэнэ гэсэн үг биш, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳ юм. Тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээрх нѳлѳѳг нь харгалзан мөнгөний бодлогын үндсэн зорилттой нийцтэйгээр удирдлагатай хэрэгжүүлэх бөгөөд Төв банк үүнд инструментын сонголтын бие даасан байдлаа хадгална. Гуравдугаарт, зээлийн судалгааг тѳр хийхгүй, зээл олгодог мэргэжлийн институц арилжааны банк ѳѳрѳѳ хараат бусаар хийх тул эрсдэлийн үнэлгээ илүү оновчтой, санхүүжилт эдийн засагт ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдэд хүрч чадна гэсэн хүлээлттэй байна. Төв банкнаас үүн дээр хяналт тавьж байгаа.

-Ѳнгѳрсѳн 2020 онд эдийн засаг 5.3 хувьь агшсан нь Монголбанкны тѳсѳѳлѳлтэй маш ойрхон байв. Мѳнгѳний бодлого эдийн засагт хангалттай дэмжлэг үзүүлж чадсан уу, одоо Засгийн газартай хамтрах шалтгаан нь юу вэ?

– “Ковид-19” хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс дотоодод тархаагүй ч эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа (уул уурхайн салбарын экспорт, тээвэр үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа гм), зах зээлд оролцогчдын хүлээлтэд хүчтэй сѳрѳг шок үзүүлснийг онцлох нь зүйтэй. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) эхний улиралд -10.7 хувь агшилттайгаар 2020 он эхэлсэн ч оны эцэст жилийн дүнгээр -5.3 хувь болж эдийн засгийн агшилт саарсан нь макро тогтворжуулах бодлого тодорхой хэмжээнд үр дүнгээ ѳгсний илэрхийлэл гэж дүгнэж болно. Монголбанк үүссэн шокын сѳрѳг нѳлѳѳллийг зѳѳлрүүлэх зорилгоор мѳнгѳний бодлогын тѳлѳвийг зѳѳлрүүлэх, зах зээл дээрх хѳрвѳх чадварыг дэмжих, зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийх, эргэн тѳлѳлтийг хойшлуулах зэрэг багц арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хүндрэлийн үед бодит эдийн засагт ѳрх болон ААН-үүдийн санхүүгийн дарамтыг бууруулахад чухал дэмжлэг болсон. Түүнчлэн, “Ковид 19”-ын хямралын үед хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилж, ханш савлах үзэгдэл нийтлэг ажиглагдсан хэдий ч Монгол төгрөгт савлагаа үүсээгүй. Хувийн болон улсын секторын томоохон дүнтэй гадаад өр (ХХБ 500 сая ам.доллар, Мазаалай болон Чингис бондын дахин санхүүжилт) эргэн төлөлт шийдвэрлэгдсэн 2020 онд 23 тонн алт худалдан авч, валютын нөөцөө өсгөж чадсан байна. Одоо харин вирус дотоодод халдварлан бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх сѳрѳг нѳлѳѳлѳл нь ихэссэн үед тархалтын эрсдлийг бууруулах арга хэмжээг эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй уялдуулан хийж байж үр дүнд хүрнэ.

-Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц нэмэгдэж, тѳгрѳгийн ханш унах дарамт үүсэхгүй юу. Энэ нь эдийн засагтаа сѳрѳг нѳлѳѳтэй байхгүй юу гэдэг асуулт түгээмэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эдийн засагт идэвхжил сул, инфляц 2 хувь, импорт саарч харин валютын нѳѳц 4.5 тэрбум байгаа, гадаад орчинд эерэг салхи сэвэлзэж, манай экспортын үнэ өсч байгаа энэ үед ханш санаа зовоох асуудал бус, харин эдийн засгаа сэргээх нь чухал юм. Үүний тулд одоо саараад байгаа санхүүгийн зуучлалыг идэвхжүүлэх, ингэхдээ эрсдлийг хуваалцах олон улсын түгээмэл туршлагыг ашиглаж бодлогын хувьд дараагийн алхамд шилжиж байна. Монголбанк мэдээж энэхүү тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн үзүүлэлтүүдээ анхааралтай хянаад явна. Зээлийн нийлүүлэлт нэмэгдэн хэвийн түвшинд хүрээд, эдийн засаг сэргээд халах дохио бий болоод тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээр хэт дарамт үүсээд эхэлбэл мѳнгѳний бодлого болон санхүүгийн зохицуулалтын хэрэгслүүдээрээ удирдаад тогтвортой байдлаа хадгалаад явна.

-Бодлогын хүү 6 хувь хэт өндөр байна уу. Зээл агшиж, Төв банкны үнэт цаасны хэмжээ өндөр байгаа нь үүнтэй холбоотой юу. Гадны зарим Төв банкууд шиг хүүг 0 хувь руу бууруулахгүйгээр эдийн засгийг сэргээх энэ төлөвлөгөө амжилтанд хүрэх үү?

-Ковид 19-тэй холбоотой бизнесийн орчны тодорхой бус байдал, зах зээл дээрх эрсдэлээс голлон шалтгаалаад банкны системийн зээлийн нийлүүлэлт агшилттай, ТБҮЦ хуримтлагдах хандлагатай байгааг онцлох нь зүйтэй. Харин хүүний түвшин бол гол шалтгаан биш юм. Төгрөгийн өгөөж, үнэ цэнийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг, иймд суурь хүүг хэт бага түвшинд хүргэх нь оновчтой бус юм.

Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хэдийгээр бодлогын хүүг 11 хувиас 6 хувь болгон бууруулж, дагаад зээлийн жигнэсэн дундаж хүү түүхэн доод түвшин 14 хувь руу буурсан боловч зээлийн эрэлт эдийн засаг хэвийн үетэй харьцуулахад сул хэвээр байна. Нѳгѳѳ талаас эдийн засгийн агшилттай, зээлийн эрсдэл өндөр орчинд банкуудын болгоомжлол нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт буурч ТБҮЦ хуримтлагдах хандлага санхүүгийн секторт ажиглагдаж буй. Улмаар Ковид-19-ийн өмнөх хэвийн жилүүдэд дотоод эрэлтийг тэтгэж байсан гол хөдөлгүүр болох өрхийн хэрэглээний өсөлт саарч, бизнесийн хөрөнгө оруулалт агшсанаар нийт эрэлт суларч, эдийн засгийн идэвхжил унах процесс явагдлаа. Иймд, эдийн засгийг сэргээх, өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд Засгийн газрын халамж тэтгэмж, хөрөнгө оруулалтаас гадна өрхийн ажил эрхлэлт, хувийн секторын хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал байна. Одоогийн төлөвлөгөөний хүрээнд зөвхөн санхүүжилтээс гадна халдвар хамгааллын илүү тодорхой шинэ дүрэм, вакцинжуулалт, зээлийн батлан даалт зэрэг багтаж байгаа нь зээлийн тасалдал үргэлжлэх эрсдэл үүсгээд байсан тодорхой бус байдлыг бууруулж, асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нѳлѳѳлнѳ гэж харж байна.

-Олон нийтийн дунд үүсээд байсан ”Мөнгө хэвлэх вий”, “Эдийн засгаа улам дордуулах вий” гэдэг болгоомжлол үүссэн. Тэгэхээр таны тайлбараас ийм эрсдэл байхгүй нь ойлгогдлоо. Зөв үү?

-Эдийн засгийг сэргээх энэхүү тѳлѳвлѳгѳѳ нь Ковид 19-ийн үеийн уналтыг зѳѳлрүүлэх, бодлогын зохистой байдлыг хадгалж, улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгах зорилтоос мэдээж хазайхгүй. Харин ч бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлж өдийг хүртэл бий болгосон үр дүнгээ улам сайжруулах л зорилготой. “Мѳнгѳ хэвлэх” тухайд бол энэ ойлголт мэргэжлийн бус агуулгаар түгээмэл хэрэглэгддэг нь ажиглагддаг. Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах буюу эмиссийн үйл ажиллагаа нь Тѳв банкны хуулиар ногдсон, ѳдѳр тутам хийгддэг үйл ажиллагаа юм. Эдийн засагт эргэлдэж буй бэлэн мөнгө буюу гүйлгээнд байгаа мөнгө 800-900 тэрбум төгрөг орчимд сүүлийн 5 жил хадгалагдаж, нийт мөнгөнд эзлэх хувь 7 хувиас 4-5 хувь болж буураад байна. Монголбанк иргэд, ААН, санхүүгийн байгууллагуудын хэрэгцээнд тохируулж шинэ мөнгөн дэвсгэртийг нийлүүлж, татдаг бөгөөд сүүлийн жилүүдэд цахим гүйлгээ нэмэгдэж, харин бэлэн мѳнгѳний хэрэгцээ буурах хандлагатай байна. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь арилжааны банкуудын Төв банкин дээр хуримтлагдсан илүүдэл нѳѳцийг зах зээлийн механизмаар эдийн засагт нийлүүлэх хѳшүүрэгт голлон тулгуурлаж байгааг дахин онцолъё. Монголбанк уламжлалт арга хэрэгслүүд, санхүүгийн салбарт байгаа нөөц бололцоог илүү үр дүнтэй ашиглаж, харин эдийн засагт сѳрѳг нѳлѳѳлѳл үзүүлэх эрсдэлтэй тѳсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлах бодлогыг баримталж байна. Зөвхөн Цар тахлын хуулийн хүрээнд алтны санхүүжилтийг урьдчилж олгох, ипотекийн зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулсан тул шинэ зээлийн эх үүсвэрийг ирээдүйн санхүүжилтээсээ олгох зэрэг тохиргоог л хийнэ. Эдгээр нь цаг хугацааны нийцгүй байдлаас зайлсхийж эдийн засгийн дунд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах, бодлогын ѳгѳѳж нь зардлаасаа ѳндѳр байснаар нийт дүнгээрээ нийгмийн сайн сайхан байдалд эерэг нөлөөтэй байх зэрэг макро бодлогын суурь зарчмуудыг хангаж ажиллана.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм улс-төр

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт Найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас 10 дугаар сарыг дуустал найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибрск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста зэрэг хотуудтай зохион явуулах юм байна.

Найрамдлын цахим буухиа арга хэмжээний нээлт өнөөдөр болсон бөгөөд тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт, сайн хөршийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж ирсэн бөгөөд талууд 2009 оноос хамгийн анх стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх 2021 оны төлөвлөгөөнд талууд улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тусгасныг дурдахад таатай байна. Цаашид хоёр улсын найрамдалт харилцаа, иргэд хоорондын нөхөрлөл хотуудын бодит хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа

1414-2.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газрын “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” анхдугаар хуралдаан болж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад төрөөс баримталж буй бодлого хөтөлбөр болон олон улсын чиг хандлага, гамшгийн эрсдэлийн үнэлгээний хууль эрх зүйн орчин, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар сургалт, мэдээлэл өгсөн юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвлөлийн ажиллах журмыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар өнөөдөр /2021.02.25/ “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав.

Уулзалтын эхэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн стратегийн ач холбогдол бүхий “Богдхан” төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ.

“Богдхан” төмөр замын төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ногоон зээлд хамрагдах иргэдийн анхааралд

Бүх салбар ногоон бизнес рүү шилжвэл ирээдүйд ашиг орлого олох боломж бий.

Олон улсад аливаа санхүүжилт босгоход тухайн бизнес нь байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи ашигладаг эсэх нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болсоор байгаа аж.

Энэ хүрээнд бизнесийг дэмжих хамгийн том эх сурвалж бол банк санхүүгийн байгууллагуудын санхүүжилт билээ. Манай улсын банкны салбараас олгож буй хамгийн түгээмэл ногоон бүтээгдэхүүн нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны ипотекийн зээл юм. Мөн байгальд ээлтэй ногоон барилга, автомашин, худалдан авалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй юм.

Ногоон худалдан авалт хийнэ гэдэг ижил төстэй бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад байгалийн нөөцийг бүрэн дүүрэн ашигласан, байгаль орчны бохирдол багатай бүтээгдэхүүн сонгохыг хэлж буй.


Ногоон зээлд хамрагдсанаар Харилцагч таны эко хэрэглээг дэмжнэ;

Харилцагч та байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн сонгосноор агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна;

Зээлийн уян хатан таатай нөхцөл;

Бага хүүгээр, урт хугацаатай зээл авах боломжтой.

Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;

Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;

Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;

Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;

Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэхийг авсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;

Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын дэвтэр(Цалингийн орлого нь ХААН банкин дахь дансаар дамждаг тохиолдолд шаардлагагүй);

Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
Бусад орлогыг тодорхойлох баримт;
Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;

Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ;
Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл;

Бусад.

Гэр хорооллын айл өрхийн иргэд цахилгаан халаагуур худалдан авах, гэр, байшин сууцаа дулаалах, жорлонгоо эко болгон шийдэхэд дэмжих зорилготой “Ногоон зээл” хөтөлбөр үргэлжилж байна.

Иргэдийн ногоон зээлийн бүтээгдэхүүнд:

* эрчим хүч хэмнэсэн цахилгаан халаагуур,

* стандартын шаардлага хангасан гэрийн сайжруулсан зуухнууд,

* гэр хорооллын бие засах газар, жорлонг шинэчлэх,

* гэр, байшингийн дулаалга,

* амины орон сууцны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,

* мөн 100 хувийн цахилгаан хөдөлгүүртэй машин, бусад техник хэрэгсэл,

* цахилгаан дугуй, унадаг дугуй орж байна.
Тэгвэл компани, ААН-үүдэд зориулсан бизнесийн “Ногоон зээл”-д:

* байшин, гэр дулаалах материал үйлдвэрлэх юм уу худалдан нийлүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжинэ

* нүүрсээр ажилладаг халаалалтын уурын зуухыг шинэчилж, цахилгаан болон хийн зуухаар солих, технологи, горимд нь өөрчлөлт оруулах,

* мөн халаалалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр буюу газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэргээр халаах техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, үйлдвэрлэхэд зориулан “Ногоон зээл”-ийг олгож байна.

Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төслийн зээл

Зээлийн бүтээгдэхүүний нэр Валют Зээлийн хүү Хүүний хөнгөлөлт Урьдчилгаа төлбөр Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа
Цахилгаан халаагуурын зээл МNT 18% 9% 0% 10 сая төгрөг хүртэл 30 сар хүртэл
Дулаалгын материалын зээл МNT 18% 9% 0% 15 сая төгрөг хүртэл 30 сар хүртэл
Эко ариун цэврийн байгууламж МNT 18% 15% 0% 10 сая төгрөг хүртэл 36 сар хүртэл
Сайжруулсан зуухны зээл МNT 18% 9% 0% 3 сая төгрөг хүртэл 30 сар хүртэл

Ногоон зээл

Зээлийн бүтээгдэхүүний нэр Валют Зээлийн хүү Хүүний хөнгөлөлт Урьдчилгаа төлбөр Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа
Эко автомашин /100 хувь цахилгаан хөдөлгүүрт/ МNT 19,2% 9% 0% 30 сая төгрөг хүртэл 30 сар хүртэл
Цахилгаан скүүтер МNT 18% 9% 0% 3 сая төгрөг хүртэл 12 сар хүртэл
Унадаг дугуй МNT 18% 15% 0% 5 сая төгрөг хүртэл 12 сар хүртэл
Өргөдлийн хураамж: 5,000 төгрөг
Зээлийн шимтгэл: Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төслийн зээл-1 хувь
Ногоон зээл-0.4 хувь
Бэлтгэн нийлүүлэгчийн шимтгэл: Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төслийн зээл- 1-3 хувь
Ногоон зээл-0.5 хувь
*БОАЖЯ болон Төрийн банк хооронд байгуулсан хүүний хөнгөлөлт эдлэх гэрээ нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болно.

Зээлийн үйлчилгээ-Төслийн зээл-Хүүний хөнгөлөлттэй ногоон зээл

Зээлийн бүтээгдэхүүний нэр Валют Зээлийн хүү Хүүний хөнгөлөлт Урьдчилгаа төлбөр Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа
Бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах зээл МNT 19,2% 9% 0% 1 тэрбум төгрөг хүртэл 60 сар хүртэл
Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах МNT 18% 9% 0% 1 тэрбум төгрөг хүртэл 60 сар хүртэл
Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн зээл МNT 18% 9% 0% 1 тэрбум төгрөг хүртэл 60 сар хүртэл
Эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авах зээл МNT 18% 9% 0% 1 тэрбум төгрөг хүртэл 60 сар хүртэл
Байгальд ээлтэй ногоон тохижилт хийх зээл МNT 18% 9% 0% 1 тэрбум төгрөг хүртэл 60 сар хүртэл


Categories
мэдээ нийгэм

Монгол улс Трининдад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоолоо

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Тринидад ба Тобаго Улстай 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд, Тринидад ба Тобаго Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Ордел Барман нар гарын үсэг зурсан байна.

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах үүрэг өглөө

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонслоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн нэмэгдлийн эсрэг хамтарсан Ажлын хэсэг байгууллаа

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо.

Тус хуралд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа зэрэг холбогдох хүмүүс оролцов.

Энэ үеэр Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, НДШ-ийн асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрлээ.

Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа “МҮЭ-ийн холбооноос ирүүлээд байгаа НДШ-ийг нэмсэн шийдвэрийн хүрээнд тавьсан хүсэлтийг судалж үзээд ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гарц гаргалгаа байгааг судаллаа. Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ хамтран зөвшилцөж ажлын хэсэг байгуулж холбогдох шийдвэрийг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Түншлэгч талууд маань байр сууриа нэгтгэж ажлын хэсэг байгуулж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” хэмээв.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ХНЗ-ийн Үндэсний гурван талт хороо хуралдаж МҮЭ-ийн холбооноос тавьсан санал хүсэлтийг сонсож байгаад туйлын талархалтай байна. МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн суудлыг 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг гаргасан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өмнө долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх үүргийг хүлээсэн. Үүн дотор тэтгэврийн даатгалын санг бүдрүүлэх НД-ын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. МҮЭ-ийн холбооноос улс орны эдийн засаг хүнд үед аливаа татвар шимтгэлийн нэмэгдүүлэх асуудлыг цаг үеэ олоогүй шийдвэр байна гэж үзээд ОУВС-нд дээрх долоон төрлийн татварын дөрвөн төрлийг нь тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг өгсөн. НДШ-ийг 2019 онд нэмэгдүүлэх үед бид Засгийн газрын байр сууринд хүндэтгэлтэй хандсан. 2020 онд нөхцөл байдал цар тахлын улмаас хүндэрсэн учраас МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос НДШ-ийг нэмсэн асуудалд байр сууриа илэрхийлж хамтын үйл ажиллагаа явуулж төсвийн хүрээнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулсан.

Энэ онд нэмэгдэх НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэх боломжгүй гэдэг байр суурийг ХНЗ-ийн гурван талт Үндэсний хороонд уламжилж байна. НД-ын багц хуулийн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, одоо хэрэгжиж байгаа хуулийг царцаах хүсэлтэй байна. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны аймаг нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбооны 450 мянган гишүүдийн санал хүсэлт гэдгийг хэлмээр байна” гэв.

МАОЭНХ-ны Х.Ганбаатар “МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн НДШ-ийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцсэн саналыг Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос дэмжиж байгаа. НДШ-ийг нэмэх шийдвэр хуулиар хэрэгжээд явж байгаа учир бид асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, талууд нэг байр суурьтай байна” гэлээ.

Хурлын төгсгөлд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “Хуулийн томьёоллын хувьд аливаа хууль гартал хуулийг царцаах гэсэн томьёолол байж болдоггүй учраас 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл дээрх хуулийг хойшлуулъя. Хоёрт 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс төсөвт болон орон нутгийн өмчит газрууд НДШ төлөх хууль нь хэрэгжээд явж байгаа учраас одоо төлөөд явж байсан нь зүйтэй, энэ асуудлыг нөхөж олгох гэдэг агуулгаар биш харин дараа сар луу шилжүүлэх агуулгаар гэдэг байдлаар хуулиар хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжтой юм” гэв.

Тус ажлын хэсгийн даргаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, гишүүнээр ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлстийн дарга Д.Санжаадорж, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Г.Амгалан, зөвлөх Ж.Юндэндорж, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

Дээрх ажлын хэсэг нь Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж гуравдугаар сарын 5-ны дотор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд тайлагнах үүргийг хүлээжээ.

Categories
мэдээ спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.

Төлөвлөгөөг :

– Идэвхтэй, эрүүл үндэстэн

– Ялагч үндэстэн

– Спортын эко систем бүрдүүлэх

– Спорт-Хөдөлгөгч хүч

-Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол адуучны тухай баримтат кино Ванкуверын Олон улсын наадамд шалгарчээ

Уулын сэдэвт олон улсын кино наадам болох “Vancouver International Mountain Film Festival” энэ сарын 19-нд онлайнаар эхэлж, шилдгүүдээ тодруулжээ. Vancouver International Mountain Film Festival нь 24 дэх жилдээ Канадын Ванкуверт зохион байгуулагдсан байна.

Тус баримтат кино Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт орших Дархадын хөндийд оршин суудаг нүүдэлчин аж ахуй, амьдралтай иргэд тэр дундаа адуучин залуугийн амьдралын талаар өгүүлдэг.

Тэр дундаа нутгийн уугуул иргэдийн адуу малыг хулгайлах гэмт хэргийн талаар болон адуучин залуус хэрхэн алдуул адуун сүргийнхээ араас явж буйг харуулдаг. Тус баримтат киноны товч агуулгад дурдсанаар бол малын хулгайчид нүүдэлчдийн адуун сүргийг хулгайлсныхаа дараагаар Оросын хилээр давуулан мал нядалгааны газарт үнэд хүргэн зарж наймаалдаг. Харин адуугаа алдсан адуучин буюу эмнэг сургагч малын хулгайчдын мөрөөр Монголын тайгаас Оросын Сибирь хүртэл цаг агаарын хүнд хэцүү бэрхшээлийг үл ажран мөшгөдөг аж.

Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар 75 минутын турш үргэлжилдэг тус баримтат киног бүтээхийн тулд эмнэг сургагч Шүхэрт нэртэй монгол залуугийн араас даган эрэлд гарч олон тооны баримт цуглуулжээ. Ийн тус кинонд адуугаа алдсан эмнэг сургагч хулгайчдын араас орчин үеийн нөхцөлд хэрхэн мөрдлөг хийж байгаа мөн алтны эрэлд явж байгаа хүмүүстэй хэрхэн тэмцэж байгаа талаар ч давхар өгүүлдэг.

Канадын Ванкувер хотноо зохион байгуулагдаж байгаа тус наадам энэ сарын 28-ныг дуустал цахим платформ дээр үргэлжлэн зохион байгуулагдана.