Categories
мэдээ нийгэм

2021 оны “Шилдэг шог зураач”-аар С.Цогтбаяр шалгарчээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмнести Интернэйшнл” байгууллагатай хамтран зохион байгуулдаг “Шог зургийн үзэсгэлэн”-гийн шилдгээр шог зураач С.Цогтбаяр шалгарчээ.

Тэрээр ” Ихэнх шагналаас ичдэг болсон энэ цаг дор харин бахархаж хүндэтгэмээр нэгэн омогшил хүртсэнээ хуваалцъя. Байгуулагдаад удаагүй байгаа “Шогч бийр” шог зураачдын холбооноос жил бүр шилдгээ шалгаруулж байх шийдвэр гарсны анхных нь энэ бөлгөө. Цомын загварыг манай барималч, шог зураач Н.Оргил маань хийсэн бөгөөд хад чулууг хага яран ургаж буй цэцгийн дэлбээ нь бийрэн хэлбэртэй байгаа нь юунд ч үл хоригдох үзэл санаа, үнэний төлөө дуугарч чадах уран бүтээлийг билэгдсэн аж. Сонгож авсан ардчилал эрх чөлөөний замаараа алдаа оноогоо цэгнэн дүгнэж улам урагшлах уу аль эсвэл нэг намын дарангуйлал, үзэл суртлын нөлөөлөл, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь улам ихээр хааж боох цензүртэй тоталитар дэглэм рүү буцах уу гэдэг салаа зам дээр ирчхээд байгаа. Энэ эгзэгтэй цаг үед ийнхүү шог зураачид маань нэгдэж нийлж эргэнд сэргэж өндийж байгаа чухам л цагаа олсон хувьсгалын тохироо, чөлөө завшаан хэмээн сэтгэл өег өөдрөг, цоглог цовоо болж ирж байна шүү. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй” гэж цахим хурдастаа хуваалцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *