Categories
мэдээ нийгэм

Хонконг улсаас өнөөдөр 262 иргэн эх орондоо ирнэ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирнэ. Үүнд:

  • эрүүл мэндийн шалтгаантай-46,
  • өндөр настан-37,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл-52,
  • жирэмсэн-3,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм.
  • Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлана.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байн

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ундрам: Үндэсний аюулгүй байдлаа бодож Үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Яагаад улс төрийг сонгох болов гэдгээр хоёулаа яриагаа эхэлье. Та МУИС-д өөрийн байр сууриа олчихсон, ирээдүйтэй багш хүн гэж үнэлэгддэг. Гэтэл улс төр гэдэг хатуу тоглоомд яагаад орох болов. Ирэх дөрвөн жилд ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Би Япон улсад эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж ирээд урилгаар МУИС-д орсон. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд энэ сургуулийнхаа багшаас эхлээд дэд захирал хүртэлх бүхий л албан тушаалыг хашсан. Энэ хугацаанд үе үеийн удирдлагууд, хамт олонтойгоо хамтарч МУИС-ийн шинэчлэлийг багагүй хугацаанд ихээхэн үр дүнтэй хийсэн.Тухайлбал, бүтэц, хөтөлбөр, үйл ажиллагааны шинэчлэл, мэдээллийн технологийн сайжруулалт зэрэг олон түвшинд ажиллаж, чанаржуулсан. Манай сургууль 21 аймаг есөн дүүргээс жил бүр 3000-3500 орчим хүүхэд элсүүлж авдаг. Бидний зорилго сайн оюутнууд элсүүлж, үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ёстой. Гэтэл ийм боловсон хүчнийг бэлтгэх гэхээр миний эрх мэдэл МУИС-иар хязгаарлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, есөн дүүргийн ЕБС-д нөлөөлөх боломжгүй. Тиймээс орон нутаг болоод хотын захад байгаа хүүхдүүдийн сургалтын чанарт анхаарах, боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор улс төрийг сонирхсон. Мөн арав гаруй жил боловсролын чиглэлээр ажилласан, хоёр улсад дээд боловсрол эзэмшсэн хүний хувьд иргэдийн дуу хоолой болж үүнийхээ төлөө зүтгэе гэж зорьсон.

-Зарим гишүүд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл ЕБС-ийн чанар сайжирна гэж үзэж байгаа. Та үүний эсрэг байр суурьтай байна гэж ойлгосон?

-Миний хувьд Үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна. 1921 онд анхны ЕБС Монголд байгуулагдаж байлаа. Тухайн үед хойд хөршөөс тусламж авч боловсролын суурь тогтолцоогоо бий болгож байсан.

Аливаа улс орон хүнд хэцүү үедээ өөрөөсөө илүү хөгжилтэй улсаас тусламж авч боловсролын тогтолцоогоо бий болгодог. Яваандаа өөрийн үндэсний боловсролын систем болгож өөрчилдөг. Тухайлбал, Япон Улсын жишээг дурдъя л даа. Дэлхийн II дайны дараа Япон улс маш хүнд байдалтай байсан. Тухайн үед АНУ-д багш нараа бэлтгэж, сургалтын суурь тогтолцоогоо бүрдүүлсэн. Дараагаар нь өөрийн улсын сургалтын системийг бий болгосон. Өнөө үед Япон Улсын иргэд ихэвчлэн өөрийн сургуульд элсэж, чадварлаг боловсон хүчин болон бэлтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Харвардын ч юм уу дэлхийн бусад нэр хүндтэй сургуульд зорьж орох нь цөөхөн байдаг. Манай улсад Боловсролын сайд солигдох бүрд ЕБС-ийн хөтөлбөрийг сольсоор өдийг хүрлээ. Ингэж хүүхдүүдийн сурч, мэдэх зүйлээр тоглож болохгүй. Боловсролын салбар маш эмзэг шүү дээ. Гэтэл дахиж өөрчилж Английн системээс авна гээд байна. Бид байнга хэн нэгнээс хараат, бусдыг дуурайгч байх уу, эсвэл өөрсдийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үү гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй. Би өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байгаа. Сургалтын төвийн зээлээр дамжуулж маш олон боловсон хүчин бэлдлээ шүү дээ. Тиймээс өөрсдийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлээд боловсролын дархлаагаа бэхжүүлэх цаг нь болсон. Түүнчлэн дотоодын их дээд сургуульдаа дээд боловсрол эзэмших боломж байна шүү дээ. МУИС-д бакалавр эзэмшээд Google компанид ажиллаж байгаа хүн ч байна. Энэ чинь л манай боловсрол гологдохгүй байна гэсэн үг. Ийм байтал яагаад үнэтэй Кембрижийн хөтөлбөрийг авч ирэх гээд байгаа юм. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулдаг Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуулийн нэг нь л өөрийн гэсэн байртай. Мөн тэдгээр сургуулиуд хөтөлбөрөө ч 100 хувь нэвтрүүлж чадаагүй байна. Ийм байхад нэмээд яаж 10 хувьд хүргэх юм бэ. Бидэнд эдийн засаг, хүний нөөцийн боломж алга. Математик, хими, физикийн хичээлийг монгол хэлээр заачхаад дахин англи хэлээр заах олон багш хаана байна. Кембрижийн хөтөлбөрт шилжихэд энэ мэтээр бидэнд боломж бололцоо алга. Хамгийн гол нь үндэсний аюулгүй байдлаа бодож, үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж л үндэсний дархлаа илүү сайжруулна. Үүнээс гадна хамаг нөөц бололцоогоо шавхаад ЕБС-ийн 10 хувьд нь л Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлчих юм бол үлдсэн 90 хувьд нь яах юм. Боловсролын ялгаа, заагийг улам нэмэгдүүлэх юм уу.

-Манай улсын их, дээд сургуулиудын боловсролын чанарын асуудал хөндөгдсөөр өдийг хүрсэн. Цөөлж чанаржуулах талаар өмнөх сайдууд ярьж байсан удаатай?

-1990 онд хувийн их, дээд сургууль байгуулж болохоор хуульчилсан. Тухайн үед их сургуулийн багш нар дээд боловсролын сургууль олноор байгуулсан ч зах зээлийн шалгуурт хаагдсаар 90 орчим нь л үйл ажиллагаагаа явуулж байна. Энд шаардлага хангахгүй хувийн сургуулиуд их байна. Хөтөлбөр нь чанаргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, янз бүрийн хичээл нийлүүлээд орчихдог, багш нь шаардлага хангадаггүй гэх мэт асуудал ихтэй. Өөрөө шаардлага хангаагүй байж бусдын хүүхдүүдэд шаардлага хангахгүй сертификат олгож, эдийн засаг, амьдралаар нь тоглож байна. Үүнээс үүдэж чанаргүй боловсон хүчин бий болж байна шүү дээ. Энэ мэтээр бид хойч үеийнхээ сайхан амьдрах боломжийг хуурч, хулгайлж болохгүй. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур стандартуудыг сайжруулах ёстой. Стандартад нийцээгүй сургуулиудын үйл ажиллагааг зогсоодог байх ёстой.

-Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн сургалтын чанар, боловсон хүчин нь хэр чадамжтай байдаг вэ?

-Их, дээд сургуулиудыг бүсчилж орон нутагт руу тэлэх хэрэгтэй. Баруун, зүүн, төвийн гэх мэтээр бүсчилж тухайн бүсийн аж үйлдвэртэй уялдуулж хөгжүүлэх хэрэгтэй юм. Жишээлбэл, баруун бүсийг аялал жуулчлалаар хөгжүүлнэ гэвэл тэр чиглэлийн боловсон хүчнийг бэлддэг байдлаар, аймаг бүрд нэг их сургууль бус бүс бүрд нэг их сургууль байхаар зохион байгуулах шаардлагатай.

-УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг арван чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Таны хувьд тусгай хэрэгцээтэй иргэдийн асуудлыг дааж авсан байна лээ. Энд хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийх вэ?

-Тусгай хэрэгцээтэй иргэдийн асуудлыг ярихдаа зөвхөн хотыг яриад байдаг. Гэтэл орон нутагт төрмөл болон олдмол байдлаар тусгай хэрэгцээтэй болсон иргэдийн асуудал бүр хүнд байна. Орон нутагт зам битгий хэл цэцэрлэг, сургууль байдаггүй. Тиймээс орон нутагт сурах, ажиллах боломжийг бий болгох үүднээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Үүнээс гадна хүн ам ихтэй сумуудыг бүсчилж тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэхийн тулд зорьж ажиллана.

-Сэлэнгэ аймгаас Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор та гурав УИХ-ын гишүүнээр ажиллах боломжийг өвөртөлсөн. Ж.Эрдэнэбат гишүүн анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял сонсоод байна. Энэ нь нэг талаараа Сэлэнгэчүүд төлөөлүүлэх эрхээ бүрэн эдэлж чадахгүйд хүрлээ. Дахин сонгууль энд яригдах уу?

-Ж.Эрдэнэбат гишүүний давж заалдах шүүх ажиллагаа үргэлжилж байгаа. Давж заалдах шүүхийн тов нь зарлагдаагүй байна. Үүний дараа шийдэгдэнэ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд монголчууд минь уйгаржин бичиг хоригдсон бол кирилл монгол үсгэндээ орцгооё оо

Уйгаржин монгол бичгийн маргаан Өмнөд Монголд хүчээ авч байна. Уйгаржин бичгийг Хятадын Засгийн газраас хориглосонтой холбоотойгоор өрнөж буй жагсаал цуглаан, бослого тэмцэлд зориулан Хөх хотын Засаг захиргаанаас өгч буй тайлбар мөн ч айхавтар юм. Хөх хотын засаг захиргаа ч юу байхавдээ, Хятадын Засгийн газар, Коммунист намаас өгч буй албан ёсны тайлбар юм даа. Юу гэсэн гэхээр “Өмнөд монгол хүүхдүүд хятад хүүхдүүдийн хэмжээнд хүрэхгүй байна. Өмнөд монголчууд уйгаржин бичигтэй байснаар дэлхийн боловсролоос хоцрогдож байна. Хятадын Засгийн газар өмнөд монголчуудаас дэлхийн түвшний иргэдийг бэлдмээр байна. Тэднийг дэлхийн түвшний боловсролтой болгоход уйгаржин монгол бичгээр явуулж буй сургалт нь саад болж байна…” гэхчлэн л тайлбарлажээ. Энэ тайлбар дээр та юу хэлмээр байна. Өмнөд монголчуудыг та бүхэн хэр боловсрол мэдлэгтэй, дэлхийн түвшний иргэдтэй гэж боддог вэ.

Хятадын Засгийн газар л лав ийм аймаар тайлбар өглөө. Тэдний хийсэн тайлбарыг “Нээрэн тийм шүү дээ” гэж шууд далдганах ч юу юм. Ямар ч байсан өмнөд монголчууд шинэ бичиг үсгийн соёлд шилжих гэж байгаа юм байна. Тэр нь эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм байна. Монголын залуу сэхээтний төлөөлөл, басчиг нэр хүнд олсон орчуулагч, зохиолч Г.Аюурзана олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ бичжээ, “Уйгаржин монгол бичгийг хөхиүлэн дэмжиж, улмаар бидний монголчууд бүгдээрээ уйгаржин бичигт албан ёсоор шилжих ёстой…” гэсэн утгатай бичжээ. Уйгаржин бичигт Монголын ард түмэн шилжлээ гэхэд таны бичсэн тэр олон номыг, орчуулгын бүтээлийг хүмүүс уйгаржинаар унших уу. Та уйгаржинаар бүх бүтээлээ бичсэн үү. Таны уйгаржинаар бичсэн ном чинь борлуулагдах уу? Та захын нэг албан байгууллага руу ороод бүх ажилтнуудаас уйгаржин бичгээр дуржигнуулдаг хүн хэд байна асуу л даа. Нэг ч хүн байхгүй байж мэднэ гэж бодож байна. Бид амьдарч буй нийгэмдээ бодитой л хандах ёстой… Г.Аюурзанаас асуухад “Та Оросын утга зохиолтой, дэлхийн сонгодгуудтай уйгаржин монгол бичгээр танилцсан уу. Та хорвоотой уйгаржин монгол бичгээр уншиж танилцсан уу” гэж асууя.

АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ё.Отгонбаяр бол боловсролтой, англи, орос хэлтэй, дээр нь Монголын түүхээ уйгаржин бичгээр ихэд судалсан сэхээтэн. Тэр байтугай ХХ зууны эхэн үеийн түүхийг судалсан бүтээлээрээ түүхэн баримтат кино хийж, тэр нь яг одоо Үндэсний телевизээр цувралаар нийтийн хүртээл болж байна. Түүний боловсролын салшгүй нэг хэсэг бол уйгаржин монгол бичиг, тийм болохоор тэрбээр уйгаржин бичигт үнэхээр хайртай, хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Гэтэл түүний үзэл бодол уйгаржин дээр огт өөр. Тэрбээр саяхан Энэтхэгийн шашны сургуульд суралцаж буй Монголын олон лам хүүхдүүдийн цаашдын хувь заяанд санаа зовон бичихдээ, “Эдгээр олон лам хүүхдүүдэд ядаж кирил үсэг заагаач ээ. Англи хэлний мэдлэг олгооч. Юун дан ганц түвд, тангад ном үзэх вэ. Юун дан уйгаржин монгол бичгээр боловсрол олгох вэ. Тэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд эхлээд кирилл үсэгтэй болмоор байна…” гэхчлэн бичсэн байна лээ. Монгол дахь уйгаржин монгол бичгийн улаан хамгаалагч хүн шүү дээ. Монголын түүхийг уйгаржин бичгээр байнга судалж байдаг сэхээтэн ийм л үзэл бодолтой явдаг юм билээ. Амьдралын үнэн ийм л байна.

Үүгээрээ Өмнөд Монголчуудынхаа үндэсний бичиг соёлын төлөөх тэмцлийг эсэргүүцэх гэсэнгүй. Харин ч Монголын энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Өдрийн сонин” ганцаараа Өмнөд монголчуудын тэмцлийг дэмжиж, хамгаалж, нүүр талбайгаа хайрлахгүйгээр томоохон нийтлэл, ярилцлага, сурвалжлагуудыг гаргаж байгааг уншигч олон маань харж байгаа байх. Гэвч ний нуугүй хэлэх нэг үнэн байна. Уйгаржин бичиг маань техник технологи, Шинжлэх ухаан ололтын үсрэнгүй хөгжлийн энэ зуунд хоцрогдчихоод байна. Уйгаржин бичгээр орчуулагдсан дэлхийн ганц сонгодог зохиол үнэндээ алга. Шинжлэх ухаан ололт дэвшлийн дэлхийд гарсан тэр олон сурах бичиг, судалгааны бүтээлүүдээс уйгаржинд хөрвүүлэгдсэн нь алга. Өмнөд монголчууд минь хөгжих, дэвжих, өөдлөх ёстой. Үндэстэн дотроосоо ядаж Азидаа тодорсон ганц эрдэмтэн төрүүлэх хэрэгтэй. Наад зах нь комьютерийн хэрэглээний программд уйгаржин бичиг минь хөрвүүлэгдэх гэж ямар их ажил болж байна. Өнөөдрийг хүртэл алдаа заасаар байна шүү дээ. Үүнийг засч чадахгүй байна. Дэлхийн соёлын өвийг хамгаалах дэлхийн байгууллага болох ЮНЕСКО-д аль 2013 онд уйгаржин монгол бичгийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгүүлэх гэсэн боловч бүртгэж аваагүй юм билээ. Харин оронд нь “Монгол уран бичлэг” гэж огт өөр зүйлийг бүртгэж авсан юм билээ. “Монгол уран бичлэг” нь уйгаржин бичгийн нэг төрөл гэж үзээд өнөөдөр ЮНЕСКО-д хандаж болох ч өмнөд монголчуудын энэ асуудлыг тус байгууллага үл тоож байна. Ямар учир жанцанг цаанаа агуулж байгааг мэдэхгүй юм. Наад зах нь л ийм байна. Монголын 800 жилийн түүхийг мэдэхэд уйгаржин бичиг хамгийн чухал. Энэ үнэ цэнийг монгол үндэстний элит хэсэг, эрдэмтэн судлаачид мэддэг. Мөнхөд уйгаржингаа хаяхгүйгээр ашигласаар байхыг тэдний хөдөлмөр бүтээлээс бид харж, бахархаж, тэр их ай саваас нь өөрт хэрэгтэй байдлаар ашигласаар, уншсаар ирлээ. Тийм болохоор уйгаржин бичиг маань мөнхөд амьдарсаар байна. Харин кирилл монгол бичиг бол монголчуудыг сүүлийн 70 гаруй жилд дэлхийтэй танилцуулж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхуулж чадсан. Бид сүүлийн 70 жилд дэлхийн Шинжлэх ухааны ололтуудыг кириллээр судалж, дэлхийн сонгодгуудыг кириллээр уншиж, кирилл үсгийн буянаар сансарт хүнээ нисгэж, олон улсын хэмжээний математикчидтай болж, нийгмийн бүх л салбартаа дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдтэй болж чадлаа. Сүүлийн 30 жилд дэлхийд алдартай Харвард, Оксфордын сургуулиуд бидэнд нээлттэй болж, тэнд судалгаа хийж буй монгол залуусыг тоолоод барахгүйд хүрэх нь. Энэ бүхэн бол кирилл үсгийн буян. Цааш яривал кириллийн түүхэн үүрэг, үнэ цэнийг олноор дурдана.

Түүхэн үнэн ийм байхад өмнөд монголчууд минь уйгаржин бичгээ хэрэглэнэ гэвэл та нар дэлхийн хөгжлөөс, дэлхийн соёлоос сална, тусгаарлагдана гэсэн үг. Хятадаас цааш газар үгүй гэсэн “Хуучин хүү”-гийн амьдралаар амьдарна гэсэн үг. Монголчууд сайнаар ханддаг хүнээ сайн явахад нь өмнөөс нь баярлаж чаддаг ард түмэн. Сайнаар ханддаг нэгнээ муухан явбал өмнөөс харуусдаг. Үнэхээр л тусгаар тогтносон монголчууд бид мах цусны тасархай өмнөд монголчуудаа сайн явахыг хүсч байгаа бол уйгаржин бичгийг нь нэг их дэмжээд байх шаардлагагүй. Харинчиг “Өмнөд монголчууд минь уйгаржин бичиг хоригдсон бол кирилл монгол үсгэндээ орцгоовол яасан юм бэ” гэсэн үзлээр хандах ёстой. Тэгж байж тэдэнд маань сайн сайхан ирээдүй ирнэ. Кирилд шилжиж чадаж гэмээнэ өмнөд монголчууд минь хөгжил дэвшлийн зам руу орно. Биднийг эндээс кириллд шилж гэснээр Хятадын Засгийн газар кирилл заагаад эхэлнэ гэж юу байхав. Ханзаа заадгаараа заах нь нэн тодорхой.

Гэхдээ өмнөд монголчуудад минь боломж байна. Үнэхээр та бүхэн үр хүүхэд, хойч үеээ кирилл бичиг үсэгтэй болгоё гэж байгаа бол Хөх хотоосоо Улаанбаатарт хүүхдүүдээ шилжүүлэн сурга. Та нарын эдийн засгийн чадавх харьцангуй сайжирсан учраас боломжтой. Эсвэл Монголын Засгийн газраас хил дагуух суурингууддаа өмнөд монголчуудынхаа хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулж өгье. Бүр дэлхийн түвшний Кембержийн сургалттай дунд сургуулиудыг Замын-Үүдээс эхлээд хилийн боомттой бүх аймгууддаа байгуулж өгье. Эсвэл та нартаа зориулж хил хавийн дунд сургуулиудаа өргөтгөе. Тэнд хүүхдүүдээ авчирч кирилл, латин үсэг сургаад ав. Ер нь бол энэ нь цоо шинэ санаа ч бас биш юм, Монголд суралцах хүсэлтэй өмнөд монгол залуус манай их дээд сургуулиудад суралцаж байгаа. МУИС, МУБИС, СУИС… гээд том сургуулиудад цөөнгүй оюутан бий. Одоо үүнийгээ дунд сургууль болгоё. Бид та нартайгаа сайхан ойлголцоно. Бидэнд чинь бас хэл соёл нэгтэй үндэстний хань ижил хэрэгтэй байна шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, уйгаржин монгол бичиг маань байнга л эрсдэлтэй тулгарч ирлээ. Гэтэл бид 2025 он гэхэд уйгаржин бичигт албан ёсоор шилжинэ гэчихсэн байгаа. Өнөөдөр гэхэд өмнөд монголчуудын маань хэрэглэдэг уйгаржин бичгийн өмнө том бэрхшээл гарч ирлээ. Үндсэн шалтгаан нь “Энэ бичиг чинь та бүгдийг дэлхийн соёл иргэншлээс холдуулж, тусгаарлаж байна” гэсэн тайлбартай. Манай түүхээс харахад 1946 онд энэ асуудалтай тулгарсан. Өнөөдөр өмнөд монголчуудыг хятадууд ханз үсэг сур гэж тулгаж байгаа бол тэртээ 70 жилийн өмнө бидний монголчуудыг оросууд кирилл үсэг бичигт ор гэж тулгасан. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад бид лав алдсангүй. Дэлхийтэй хөл нийлүүлээд алхаж байна. Дэлхийн охь дээжээс захын хүүхэд уншиж судалж сууна. Хамгийн том онцлог нь кириллд шилжсэнээрээ өнөөдөр Монголд уйгаржин монгол бичиг маань устаж алга болоогүй байна. Харинчиг тодорхой хүрээнд уйгаржинг өндөр түвшинд авч явна. Түүхийн судалгаанд маш чухал үүрэг гүйцэтгэж үнэ цэнэ нь өндөр байна. Монголын элит хүрээнд монгол бичиг мэдэхгүй хүн байхгүй. Аль эрт кирилл, латин бичигтэй болсноороо монголчууд бид уйгаржин бичгээ устгачих байсан биз дээ. Тэгсэн чинь үндэсний бичиг соёл устах тухай ойлголт байдаггүй юм байна. Ийм л бодит түүх ах дүү монголчуудад чинь байна даа, өмнөд монголчууд минь.

Хэрэв та нарын маань уйгаржин бичиг хоригт орвол монгол хэл чинь бүдгэрнэ байх. Яагаад гэвэл та нар минь үнэндээ Өөртөө засах орон шүү дээ. Харин тусгаар тогтносон Монголд бол үндэсний хэл, соёл чинь хэвээрээ байна. Тэгэхээр хэл, соёл дээрээ хүрээд ир. Үр хүүхдүүдээ явууул. Уйгаржин монгол бичгээ бид нүд үзүүрлэхгүй. Тийм ёс зүй, уламжлал бидэнд байхгүй. Зүгээр л дэлхийн хөгжлөөс хэний маань ч үр хүүхэд хоцорч, доройтож болохгүй л гэсэн үзэл санааг түрүүнд нь тавьж байгаа юм. Энэ талаас нь тунгаан бодно уу. Хятад их гүрэн учраас ханзаа тулгаж л таараа. Ийм нөхцөлд өмнөд монголчууд минь аргаа ол. Кирилл, латин үсэг сурахаа бод. Уйгаржин бичгийг бодох юм бол кирилл, латин хоёрыг тэнэг хүн ч амархан сурах боломжтойгоороо дэлхийд гайхагддаг бичиг үсэг шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ жил монголчууд гурил, төмсөө дотоодоосоо бүрэн хангана

ХХААХҮЯ-наас энэ оны ургацын урьдчилсан төлөв байдлыг өчигдөр танилцуулсан юм. Тодруулбал, манай улс хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхийн тулд 306.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай аж. Тэгвэл урьдчилсан балансаар улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ.

Ургац хураах талбайн нийт 60-70 хувь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байгаа аж. Өмнөх саруудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учирч болзошгүй байгаа хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлсэн юм. Энэ үеэр аймаг, орон нутгийн ургац, үр тариалтын нөхцөл байдлыг танилцууллаа. Тодруулбал, Сэлэнгэ аймаг 161 мянган га-д үр тариа тариалаад 153.7 мянган тонн улаанбуудай хураан авахаар байгаа аж. Өнөөдрийн байдлаар 4,500 га талбай болц гүйцээгүйгээс тэжээлд шилжиж, мөн 4,500 га талбай мөндөрт цохиулсан байна. Төв аймгийн тухайд 122 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд 80 мянган тонн улаанбуудай хураах ёстой гэнэ. Төмс 11 га-д тарьсан ба 160 орчим мянган тонныг хураах бол тэжээлийн таримал 25 мянгад тариалж, 51 орчим мянган тонныг хураах төлөвтэй аж. Булган аймагт нийт 119,088 га эргэлтийн талбайтайгаас одоогийн байдлаар 97,254 га-г эзэмшээд явж байна. Жилд 101 ААН, 80 иргэн үр тариа тариалдаг. 511 өрх төмс, хүнсний ногоо тариалж байна. Энэ оны урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байгаа. Сэлэнгэ, Төв, Дархан, Увс, Ховд, Дорнод, Хэнтий аймгийн ургац бүхэлдээ хэвийн, жигд сайн байгаа. Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ургац нарны хэт халалт гангийн улмаас бага зэрэг буурахаар байна гэж албаныхан мэдээлэв.

ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга В.Үнэнбаттай ярилцлаа.


-Өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Үр тариа болон бусад тэжээлийг нөөцөлж, гурилын хэрэгцээнд 318 мянган тонн улаанбуудай нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.Тодруулбал, дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангахаар ажиллаж буй гэсэн үг. Ургац хураалт есдүгээр сарын дунд үеэс эхлэн 20-25 хоног үргэлжилнэ хэмээн тооцож байна.

-Гурилын үйлдвэрүүд үр тариагаа хэрхэн яаж авах вэ. Энэ жил ахиу хэмжээгээр авах боломж байгаа юу?

-Гурилын үйлдвэрлэлд 318 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэхээр байна. Хөдөө аж ахуйн дэмжих санд авах улаанбуудайн үнэ хараахан гараагүй. Гурилын үйлдвэрүүд улаанбуудайгаа өөрсдөө зах зээлийн үнээр авах байх. Тодруулбал, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой 398 мянган тонн буудайн хэмжээг 20% буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцоход 314.4 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ нь жилийн 230 мянган тонн гурилын хэрэгцээтэй манай улсын хувьд 100% дотоодын хэрэгцээгээ хангах дүн юм. Төмсний ногоогоор ч мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байгаа.

-Тэгвэл хүнсний ногоо, улаанбуудайг агуулах зоорь савны чанарыг хэрхэн хангах вэ?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд нийтдээ 142,0 мянган тонн, улсын хэмжээнд 500,0 гаруй мянган тонн хадгалах багтаамжтай улаанбуудайн агуулах болон зоорь савнуудад бэлтгэл, ариутгал хийж байна.

-Ургац хураалтыг эрчимжүүлэхийн тулд хүн хүчний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байх. Тэгвэл үүнд оюутан сурагчдыг хэрхэн хамруулах вэ?

-Тариаланчид маань аймгуудынхаа Хөдөө аж ахуйн газраар дамжуулан сургуулиудтай холбогдож, оюутан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, Их дээд сургуулиуд руу хүсэлт бичиг явуулна гэсэн үг. Ингэснээр Хууль зүйн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль болон бусад техник коллежүүдээс ажиллах хүч авч болно. Бүх их сургууль, яамдад хүсэлт гаргасны дагуу Хөдөө Аж Ахуйн их сургуулийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 болон бусад сургуулиас оюутан ажиллуулахаар болсон. Мөн ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, гурван төмсний комбайныг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд эрт хүйтрэх төлөвтэй байгаа шүү дээ. Энэ нөхцөлд салбарын яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

-Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр есдүгээр сарын 20 хүртэл цаг агаар тогтуун байх бол сарын сүүлээр цочир хүйтэрч магадгүй хэмээсэн. Тэрнээс өмнө ажиллах хүч, техникийн бэлэн байдлыг хангана. Энэ намар цаг агаар долоогоос арав хоног налайчихвал ургац, хадланг хурааж авахад бэлэн гэж үзэж болно. Хэрэв цаг уурын таамаглаагүй хүчин зүйл, тулгарвал тухайн үед нь шийдвэр гаргаж, арга хэмжээ авч ажиллана. Аль болох есдүгээр сарын дунд үед хурааж авах хэрэгтэй байгаа юм. Ямар ч байсан хүйтрэлтээс өмнө л ажиллах хүч, техникээ бэлдэж хурааж авах бэлтгэлээ хангана.

-Хүнс ногооны тал дээр тээврийн асуудал яригдаад байгаа?

-Сэлэнгэ, Булган, Төв аймагт зам засварын ажил байгаа. Агуулах савны хувьд нийт хөдөө аж ахуйг дэмжих санд 142 мянган тонныг хадгалах улаанбуудайн агуулах байна. Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган тонныг хадгалах улаанбуудайн агуулах бий. Зоорь савны асуудал бол бэлтгэл ариутгалаа хийгээд одоо ногоогоо бэлдэн ажиллаж байна.

-Тариаланчдад олгох хөнгөлөлттэй зээл байгаа юу?

-Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил бий. Энэхүү зээлийг Хөгжлийн банк болон Арилжааны банкуудтай гэрээ байгуулж хийнэ. Гэрээ байгуулсны дараа арилжааны банкуудад хүсэлтээ өгч, улмаар судалгаа хийлгэсэн аж ахуйн нэгжүүд зээлээ авах боломжтой.

-ХАА-н ургац хураалтад ямар нэгэн дэмжлэг байгаа юу?

-Энэ жил хөдөө аж ахуйн ургац хураалтад түлшний дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт бий.

-Энэ жилийн тухайд төмс, гурилыг манайх дотооддоо 100 хувь хангаж байгаа гэсэн. Гэвч урд хөршөөс оруулж ирсэн асуудал гарсан. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

-Нэн түрүүнд зоорь сав, хоёрдугаарт хүнсний ногоог ногоочдод шууд борлуулах арга хэмжээг авч байна. Тодруулбал, вокзалын дэргэдэх мянган машины авто зогсоол дээр ногоочид маань бөөний худалдаа буюу тэндээс бөөний болон жижиглэнгийн худалдаа хийх боломжийг нээн ажиллаж байна. Улаанбаатар хотод хүнсний ногоог зарж борлуулах 45 байршил бий. Зөвшөөрөгдсөн талбай дээр борлуулбал ямар нэгэн асуудал үүсэхгүй. Одоогийн байдлаар энэ байршлыг нэмж гаргах ажлыг хотын захирагчийн албатай ярилцаж байна.

-Одоогийн байдлаар хэдэн га газарт ургац тариалсан бэ?

-Хүнсний ногоо 9.6 мянган га-д тариалж байна. Ингэснээр нийт 32 мянган тонныг хурааж авахаар байгаа. Тосны ургамал 61 га-д тариалснаас 32.8 мянган тонныг хурааж авахаар байна. Тэжээл 52.7 мянган тонн тариалснаас 109.4 мянган тонн хураан авахаар байгаа нь энэ жилийн ургацын урьдчилсан баланс юм. Ерөнхийдөө 60-70 хувь нь аарцан болцтой явж байна. Одоо 7-10 хоног налайчихвал ургацаа сайхан хурааж авахад ажиллах хүчээ бэлдээд, техникийн бэлэн байдлаа хангаад явна.

ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга З.МэндсАйХАн:

-Ургац хураалтад хүн хүч дутагдалтай байгаа учраас дотоод хүнсээ хангах, тариалалтаа нэмэгдүүлэх нь чухал. Энэ хүрээнд ургац давуу биелэх боломжтой харагдаад байгаа юм. Тэгэхээр МСҮТ-ийн сурагчдыг насанд хүрээгүй, оролцуулахгүй гэсэн асуудал байхгүй. Дээд курсийн хүүхдүүдийн 50 хувь нь насанд хүрсэн мэдээлэл бий. Тиймээс эдгээр хүүхдийг зохион байгуулаад оролцуулахад санаачилга гаргавал болно. МСҮТ-ийн нийт 40 мянган оюутан бүгд насанд хүрээгүй гэж хувьдаа бодохгүй байна. Тэгэхээр энэ 50 хувийг ургацын ажилд оролцуулахад БШУ-ны яамыг санаачилгатай ажилла гэж хэлэх байна.

-Мэдээж тээврийн асуудал хүндрэлтэй тусаж байгаа. Ялангуяа тариалангийн бүс нутагт зам харгуй эвдэрсэн байна. Тиймээс үүнийг засаж сайжруулъя гэсэн хүсэлтүүд ирсэн. Бид энэ чиглэлээр Зам тээврийн яамтай ярьж байгаа. Тэгэхээр тээвэрлэлт явагдахаас өмнө энэ асуудлыг шийдье.

-Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр олгосон зээлийн хүрээнд буцааж авах зээлийн төлөлтөд орох буудайн үнийг өртөг зардалд нь суурилж тогтооно. Бид зах зээлийн буюу гурилын үйлдвэрүүдийн худалдан авах буудайн үнэд оролцохгүй гэсэн бодлоготой байгаа.

-Жимс ногоо тариалагчдад урамшууллын системд хэн хэзээ, юу авах уу гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн систем байхгүй учраас хаана, юу үйлдвэрлэж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Тэгэхээр ирэх онд яамнаас бүртгэлийн ажлыг тодорхой болгоё гэж ярьж байгаа. Ерөөс урамшуулал очих хүндээ очих ёстой.

-Ерөнхийдөө баруун зүүн бүсэд гурилын үйлдвэрүүд бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт батлагдсан хүрээнд Увс болон Хэнтий аймагт 10 мянган тонны багтаамжтай буудай хадгалах сав барина. Үүний санхүүжилтийг холбогдох олон улсын байгууллагын зээл тусламжийн хүрээнд шийдэхээр ярилцаад явж буй.

-Үрийн дутагдал буюу үр нөөцлөлийн асуудлыг жил бүр ярьдаг. Хүнсний аюулгүй байдлыг ярьж байгаа бол үр үйлдвэрлэлийн талд илүү анхааръя. Энэ оны төсвөөс эхлээд эхний ээлжинд үр тарианд урамшууллын асуудлыг боловсронгуй болгоё. Энэ дэмжлэггүйгээр цааш явахгүй. Үйлдвэрлэхгүйгээр, үрийн нөөцөө бий болгож чадахгүй бол тариалалтын асуудал яриад байна гэдэг бүрхэг.

-Бид буудайн урамшуулалд, ирэх оны төсөв 22 тэрбум төгрөгийн төслийг санд өгөөд явж байна.

-Тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийг засгийн газар шийдвэр гаргаад Хөгжлийн банкинд энэ эх үүсвэрийг шийдсэн байгаа. Энэ дээр тариаланч ногоочид маань үүнд орох бололцоотой ч нэг хүндрэл нь зээл өгөх гэхээр арилжааны банкны шаардлага хангахгүй, шалгаруулдаг асуудал бий. Тэгэхээр арилжааны банкууд руу хөгжлийн банкнаас энэ мөнгө хуваарилагдаад очсон байгаа.

-Ногоочдыг дэмжих зорилгоор 1000 машины зогсоолыг чөлөөлөөд бөөний худалдаа эхлүүлье гэсэн асуудлыг Нийслэлтэй яриад өнөөдөр (өчигдөр) холбогдох гэрээ хэлцэл нь хийгдээд явж буй.

-Ер нь төмс илүүдэл үйлдвэрлэлтэй байгаа. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, Сэлэнгэ болон Төв аймгийн оройн бүсэд цардуулын үйлдвэрийг явуулъя гэж буй.

БШУ-ны дэд сайд, Улсын ургацын комиссы гишүүн Г.Ганбаяр: “Энэ жилийн тухайд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг энэ удаагийн ургац хураалтад оролцуулах бололцоогүй гэдгийг албан ёсоор хэлж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хавар цар тахалтай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр улирал теле хичээлээр явсан. Одоо сумдуудын сургууль таван өдрөөр хичээллэж байгаа. Энэ хаврын теле хичээлээр олж авч чадаагүй тэнхимийн сургалтаа бататгах, хоцрогдлыг арилгах энэ хичээлүүд есдүгээр сард бүтэн орох учраас энэ жилийн Ерөнхий боловсролын сургуулийн, ялангуяа газар тариалангийн бүс нутгийн Төв, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг аймгийн хүүхдүүдийг ургац хураалтад оролцуулах бололцоогүй. Харин хөдөө орон нутгийн ихэнх оюутан гэртээ байгаа учраас тэднийг өргөн дэлгэр оролцуулах боломж байгаа гэж харагдаж байна” хэмээлээ.

Төв аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Жамбалдорж“Хүн хөдөлмөрийн хүмүүжилтэй болсон тэр цагт л хөдөлмөрлөж олсон зүйлийнхээ үр шимийг мэдэрдэг. Тэгэхээр хүүхдүүдийг танхимын хүмүүжилтэй, онолын өндөр мэдлэгтэй хүн болгохоос гадна давхар хөдөлмөрийн хүмүүжилтэй болгох ёстой. Өөрт нь таарсан ажлыг тодорхой хэмжээнд баг хамт олон, найз нөхөдтэйгөө ажиллаж хөдөлмөрлөхөд сургах нь чухал зүйл. Боловролын сайд бол хүүхдэд боловсрол олгоно, танхимын хичээлд нь суулгана таслуулж болохгүй гэж ярихаасаа өмнө энэ хүнийг яаж хөдөлмөрч хүн болгох вэ гэдэг талаас нь бодох ёстой. Ер нь улс 18 мянган га төмс тарьсан, 11 мянган га-г нь Төв аймагт тарьсан байдаг. Энэ нь маш олон хүний хүч хөдөлмөр юм” гэж ярилаа.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Төрийн өндөр албан тушаалтныг шүүмжилсэн сэтгүүлч шоронд явах ёсгүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын эдийн засагт төсөв болон банкны салбартай холбоотой хоёр асуудал олны анхаарал татаж байгаатай холбогдуулан. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Б.Даваадалай: “Засгийн газар төсвийн зардлаа сайтар эрэмбэлж, зардлаа бууруулах боломжийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Төрийн өндөр албан тушаалтныг шүүмжилсэн сэтгүүлч шоронд явах ёсгүй” хэмээн өгүүлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр “Хүн амынхаа дунд корона алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон” хэмээн “Улс төр”-ийн V нүүрт өгүүлэв.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа. Ярилцлагыг I-XII нүүрнээс уншаарай.

“Сурагчдад боловсролыг тэгш хүртээх ёстой” хэмээн УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

“ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Халдвар судлагч мэргэжил бол эрүүл мэндийн байгууллагын “мөрдөн байцаагч” юм” гэсэн ярилцлага хэвлэгджээ.

Баримт үйл явдлын 7-р нүүрт “Энэ улсад хууль нь хүртэл бэлгийн хүчирхийллийг илт зөвшөөрчээ” www.murch. mn сайтын сэтгүүлч Х.Ганзаяатай ярилцлаа.

Монголын кино урлагийн домог болсон Цагааны Цэгмид агсны отгон хүү МУГЖ Ц.Төмөрхуягтай ярилцлаа. Тэрбээр, сүүлийн үед “Фантастик” продакшны бүтээсэн “37-р Точка”, “Зура”, мөн “Этик” продакшны “Хэлгүй жим”, “Монгол филм”-ийн “Эхиймаа” зэрэг хэд хэдэн кинонд залуу уран бүтээлчидтэй хамтран шинэ дүр бүтээгээд байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 24-26 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөх бар өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын 21, хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд өөрчлөлт орно

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 16-нд Жүдо бөхийн намрын цуврал тэмцээн эхэлнэ


Монголын жүдо бөхийн холбооны намрын цуврал, “Женко” клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит “Улаанбаатар 2020” насанд хүрэгчдийн тэмцээн есдүгээр дүгээр сарын 16-17-нд “Зайсан Хилл” цогцолборт болно.

Үзэгчгүй болох уг тэмцээнийг MNB Sport болон C1 телевиз шууд дамжуулан хүргэх юм.

Тэмцээний нийт шагналын сан 3,9 сая төгрөг бөгөөд

  • 1-р байр 1.500.000 төгрөг
  • 2-р байр 1.000.000 төгрөг
  • 3-р байр 700.000 төгрөг
  • 3-р байр 700.000 төгрөг
Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны хамт олонтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзан Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, түүний дотор төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгөв.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлого, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрээр гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарч буй шийдвэл зохих асуудлуудын талаар мөн танилцуулав.

Ерөнхий сайд яамны хамт олонтой уулзсаны дараа тус яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, ГХЯ-ны ой санамж болох архив болон музейн үйл ажиллагаатай танилцаж, яамны хамт олонтой дурсгалын зураг авахуулав.