Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар самар түүж бэлтгэсэн тохиолдолд 27 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Хуш модноос ургах самар гүйцэд боловсорч амжаагүй байхад нь иргэд түүхийгээр нь их хэмжээгээр түүж, худалдан борлуулж байна. Хэрэв хууль бусаар самар түүж бэлтгэсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн 8.1-т “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Тиймээс иргэд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу олгосон эрхийнх нь хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самраа бэлтгэх шаардлагатай гэдгийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас анхааруулж буй.

Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна. Гэсэн ч хүний буруутай үйлдлээс болж гэмтсэн мод дахин ургах боломжгүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна. Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​ЕСДҮГЭЭР САРД 12 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргав.

ЕСДҮГЭЭР САРД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД:

  • 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ болохгүй

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил цар тахлын үед хичээл, сургууль орж байгаагаар онцлог тул уламжлалт хэлбэрээр нээлтийн арга хэмжээ болохгүй. Харин хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бүтээлч хэлбэрээр видео, контент бэлтгэж болохыг салбарын яамнаас зөвлөж буй.

Есдүгээр сарын 1-нд сурагчид 08:00 цагаас хичээлдээ орох бөгөөд хуваарийн дагуу танхимаар хичээллэхээр болж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс сурагч хоорондын 1-1.5 метр зай барихаар тооцож нэг ангид 25 хүүхэд суралцахаар болж байна. Өөрөөр хэлбэл, ширээ бүрт нэг хүүхэд суухаар болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х. Баттулга Эхийн алдар одон гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.08.30/ зарим дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулна. Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ. Мөн Багануур дүүргээс нийт 90 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 87 ээжид, түүнчлэн Багахангай дүүргээс нийт 10 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 7 ээжид тус тус гардуулсан юм.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

16 хүртэлх насны хүүхдэд цахим тоглоомын газрууд ҮЙЛЧЛЭХГҮЙ

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан.

Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, дараах түр журмын дагуу ажиллах юм.

Захирамжид цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, 16 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх зохицуулалтыг хийж, энэ сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг заажээ. Мөн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 4 хүн эдгэрч, 559 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “559 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн.

Түүнчлэн манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 301 тохиолдлоос 295 хүн эдгэрсэн буюу тус халдвараар өвчилсөн иргэдийн 98 хувь нь эдгэрээд буйг хэллээ. ХӨСҮТ-д 6 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт үүлэрхэг бороо орно

Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 04-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр тэгш сонгойгоор зорчино

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 837 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ.

Мөн Багануур дүүргээс нийт 90 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 87 ээжид, түүнчлэн Багахангай дүүргээс нийт 10 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 7 ээжид тус тус гардуулсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Ачит ээж нар аа,

Монгол хүн бүрийн бахархал, хайр нь болсон хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, монголын ирээдүй, айл бүрийн гэрэл гэгээ, хөөр бахдал болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлалыг хойшлуулсан ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм.

Өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 613, Налайх дүүргийн 125, Багануур дүүргийн 90 ээж, Багахангай дүүргийн 10 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулж байна.

“Бурхны шашинд эх болсон зургаан зүйл, хамаг амьтан” хэмээх хэллэг бий. Энэ хэллэгийн утга нь бусдыг ачит эхтэйгээ зүйрлэн санах, ээжийгээ хайрладаг, энэрдэг шигээ бусдад хандахыг сургаж байгаа юм. Ээж бол ханийнхаа, үр хүүхдийнхээ сэтгэл зүрхэнд хамгийн ойр, хайр халамжийнхаа дээдийг зориулах нандин эрдэнэ нь байдаг. Яагаад гэвэл эх хүний үрдээ гаргасан хэмжээлшгүй их хайр, үр хүүхдийнхээ төлөө ямар ч бэрхийг давах чин сэтгэл, зүтгэлийг хүн бүр амсаж, мэдэрч өсдөг. Тийм болохоор эхийн ачийг яаж хариулах вэ, ээжийгээ хэрхэн баярлуулах билээ гэж монгол хүн бүр хичээн санаж явдаг.

“Эхийн алдар” одон Та бүхний нэгэн шөнө үрээ хуурайлан, бүүвэйлсэн ачийг хариулж чадахгүй ч үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа. Монголын төр үр хүүхдүүдийн чинь хайр, хүсэл, сэтгэлийг нэгтгэн төлөөлүүлж энгэрт тань “Эхийн алдар” одонгоо зүүж өглөө.

Монголчууд бидний хамгийн үнэт эрдэнэ болсон хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдлүүд гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг бид мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг Төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлууд санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авч байгаа ачит ээж нартаа, өнөр монголыг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ үр хүүхдүүдийн тань нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор эх үрс баяр жаргалтай, амар амгалан, энх тунх аж төрөх болтугай” гэлээ.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа.

Түүнчлэн “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.


Categories
мэдээ нийгэм

Сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх зөвлөгөө

Коронавируст халдварын цартахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цартахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!
• Эерэг хандлагатай байх
• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
• Аливаад уур уцааргүй, тайван хандах
• Бие биендээ урам өгөх
• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
• Хэт их мэдээллээс зайлсхийх
• Сөрөг мэдээлэлд автахгүй байх
• Цахим орчинд цаг бага зарцуулах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)
• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
• Архи, тамхи хэрэглэхгүй байх

• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах