Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 16 боомт дээр тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ

Өнөөдөр зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ. МХЕГ-ын даргын А-164 тушаалын хүрээнд Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ААН-үүд аймаг, орон нутгаасаа гэрчилгээгээ авах тогтоолыг баталсан. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Улсын нийт 16 боомт дээр ААН-үүд тухайн аймаг, орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ.

МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав “Уг ажил гуравдугаар сард шилжих байсан нь коронавирусээс болж хойшлогдсон. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлсэн нь ААН-үүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн ажил гэдгийг онцлов. Боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, хийлийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт, импортын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдэл олгогдоно. Өнгөрсөн оны 12 дугаар сараас холбоодоор дамжуулан ААН-ийн санал хүсэлтийг тусгасны үндсэн дээр ийм шийдвэр гарсан. Хятадаас орж ирдэг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг 07.07 хүртэл хязгаарлалт тавьсан ба бусад жимс, жимсгэнэ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавиагүй гэлээ. 41 мянган тонн хүнсний ногоо импортоор ирсэн ба гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний гэрчилгээтэй оруулж ирж байна. Хилийн боомтоор зорчигчийн хөдөлгөөн байхгүй, зөвхөн ачаа тээврийн жолооч нар хөдөлгөөн хийж байна.” гэв.

Мөн маргааш эхлэх ЭЕШ-ын ариутгал халдваргүйтгэлийн талаар мэдээлэл өглөө. “Энэ жил нийт 30902 хүүхэд ЭЕШ өгөх ба нэг хүүхэд 3 шалгалт өгнө гэж тооцвол 100 мянган орчим хүүхдийн хөдөлгөөн гарна. Тиймээс уг шалгалтад зориулж УОК-оос түр журам гаргасан. Улсын хэмжээнд 85 байранд шалгалт авна. Зохион байгуулалтын хувьд янз бүр байгаа ба шаардлага хангахгүй анги танхим бас байна.” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн сэжигтэй хоёр тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсаныг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Мөн тэрбээр “27 настай эрэгтэй Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаа бол түүний дүү 17 настай эрэгтэй Цэцэг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба булчирхай хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогдсон.

Аймгийн төвд эмчлэгдэж байгаа хүний биеийн байдал хүнд, суманд эмчлэгдэж байгаа 17 настай залуугийн биеийн байдал дунд зэрэг байна.

Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 146, хоёрдугаар хавьтал болох 504 хүнийг тогтоосон. Нэгдүгээр хавьтлын 146 хүнийг эмнэлэгт тусгаарлан, антибиотик эмчилгээ хийж байгаа” гэв.

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байгааг мөн ЗӨСҮТ-өөс мэдээлээд байна.

Б.ЯНЖМАА: АВСТРАЛИ УЛСАД ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГООС КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ТОХИОЛДОЛ ОЛНООР БҮРТГЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Цар тахал Америкийн бүсэд эрчимжиж байна. ДЭМБаас одоогийнх нь нөхцөлд үндэслэж математик загварчлал хийхэд

  • Чили, Колумб улсад долдугаар сарын дунд үед
  • Аргентин, Перу зэрэг улсад наймдугаар сард цар тахлын оргил үе тохиох тооцоолол байна гэж ДЭМБын Америкийн бүсийн захирал мэдээлжээ.

Мөн цаашид энэ өвчнөөр нас барж буй хүний тоо Латин Америкийн улсуудад 438 мянгад хүрэх төлөвтэй байна. Иймд улс орнууд дээрх тооцооллыг анхаарч, урьдчилан сэргийлэхэд бүх хүчээ дайчлахыг анхааруулж байна.

АНУ

Зургаадугаар сарын 30-ны өдөр АНУ-д 35,600 тохиолдол, 370 нас баралт шинээр нэмж бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 2,581,000-д хүрч, 126,700 гаруй хүн эндсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлэв.

Тус улсын Нью-Йорк, Нью Жерси зэрэг мужийн захирагч нар халдвар тархсан мужуудаас ирэх зорчигчдыг 14 хоног карантинд оруулах шийдвэр гаргасан.

Тэгвэл энэ удаа дээрх хоёр муж дахин найман муж улсаас ирэх иргэдийг карантинд байлгах талаараа мэдээллээ.

Канад

Хойд Америкийн Канад улс гаднаас ирэх зорчигчдыг хүлээж авахгүй байх шийдвэрээ долдугаар сарын 31-ний өдөр дуустал сунгасан байна.

Харин эх орондоо эргэн очиж байгаа Канадын иргэд болон зайлшгүй шаардлагаар тус улсад нэвтрэх гадаадын иргэдэд 14 хоног тусгаарлах дэглэмийг мөрдүүлэхээр болжээ.

Бразил

Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 33,800 гаруй шинэ тохиолдол, 1,280 нас баралт бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсын хэмжээнд батлагдсан халдвар өссөн дүнгээр 1,402,000 болсон бол уг өвчний улмаас нас барсан хүний тоо 59,500 гаруй болжээ.

Бразил улс дэлхийн хэмжээнд COVID-19-өөр өвчилсөн хүний тоо болон нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буй юм.

ОХУ

Европын бүсийн ОХУ-д нийт халдварын тохиолдол 647,800 гаруй болжээ.

Түүнээс 9,320 хүн амиа алдаад байгаа юм.

Тус улс нь халдварын тохиолдлын тоогоор дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдэж буй.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр шинээр 18,500 гаруй тохиолдол бүртгэгдэж, батлагдсан нийт халдварын тоо 566,800 гаруй болжээ.

Мөн өдөр 418 нас баралт бүртгэгдсэн тухай БНЭУын Эрүүл мэнд, гэр бүлийн яамнаас мэдээлсэн байна.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д өчигдөр 50 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 36 нь дотоодын халдвар байсан бөгөөд 20 нь Сөүл орчмын бүсэд бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар Солонгос улсын хэмжээнд нийт 955 хүн тусгаарлалтад байгаа юм. Тус улсад бүртгэгдсэн нас баралт нь 282 болжээ.

Австрали

Австрали улсын Виктория мужид өнгөрсөн долоо хоногоос шинэ халдварын тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас хойш нийт 233 тохиолдол батлагдсаны дийлэнх нь Мельбурн хотод бүртгэгджээ.

Иймд халдварын тархалтыг хумих зорилгоор энэ Лхагва гарагаас эхлэн Мельбурн хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болсон.

Тус шийдвэрийн дагуу 300 мянга гаруй хүн гэрийн хөл хорионд орох юм.

БНХАУ

Лхагва гарагт БНХАУ-д коронавируст халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Бээжин хотод харьяалагдаж байна.

Энэ өдөр тус улсад шинж тэмдэггүй халдвар болон гаднаас зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдээгүй гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ

Залуу гишүүд У.Хүрэлсүх рүү эргэжээ |

МАН-ын VII Бага хурал хурал өндөрлөлөө. Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлжээ. Бага хурал нь 369 гишүүнтэй. Үүнээс 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахимаар оролцож 87.5 хувийн ирцтэйгээр хуралджээ. Бага хурлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д ирэхдээ заавал бүрдүүлэх материал

Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт Үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдана.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагч бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна./;

2. Суудлын хуваарь / шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий хуудас/

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Мөн цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд ТҮЦ машинаас лавлагаа авах/;

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс www.live.eec.mn цахим хаягаар ”LIVE”-аар анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой.

Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нийт 406 хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй ба нэг хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10563000 хүн өвчилж, 513000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Д.Нямхүү: Зургадугаар сарын 30-ны өдөр 406 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ хүн нь 21 настай эрэгтэй оюутан бөгөөд 36 хоног эмчлэгдсэн.

ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчраад, өнөө өглөө төрж, охинтой боллоо” гэв.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагт өвчлөл өмнөх өдрийнхөөс шинэ тохиолдлын тоо 9000, эндэгдэл 1000 гаруй хүнээр нэмэгджээ. ОХУ-д өчигдөр 6693 шинэ тохиолдол бүртгэгдэж, 154 хүн энджээ. Буриад, Тува, Читад 38-125 тохиолдол нэмэгджээ. Тувад өвчтэй хүний тоо 4485, Буриадад 2924, Читад 3100 болжээ.АНУ-д сүүлийн 7 хоногт өдөр бүр 35-40 мянган хүн өвчилж байгаа нь жагсаал цуглаан олноор зохион байгуулагдсан болон залуус шинж тэмдэггүй өвчлөөд өндөр настнуудад халдвар тарааж байгаатай холбоотой гэж үзсэн байна. ОХУ-д өчигдөр 6,693 хүн шинээр өвчилж 154 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад нийт өвчлөлийн тоо 4,495 болсон. Манай орны хувьд өчигдөр 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гаран, одоогоор 2,468 хүн ажиглах байранд байна. Гуравдугаар сарын 24-нөөс хойш 5,447 хүн тусгаарлагдсанаас 623 хүн нь одоо гэрийн хяналтад байгаа.”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “2020 оны нэгдүгээр сарын 8-наас хойш 11 мянга гаруй хүнд тандалт, шинжилгээ хийжээ. Үүнээс коронавирусийн 220 тохиолдлыг илрүүлж тусгаарлах арга хэмжээг авсан ба үүнээс 175 хүн нь эдгэрсэн. Одоогоор сувилалд 68, гэрт 73 хүн байгаа ба бусдынх нь ажиглалтын хугацаа дууссан. 70 гаруй хувь нь оюутан, 68 хувь нь эрэгтэй, 32 хувь нь эмэгтэй. 6-80 настай хүн өвчилсөн.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох харилцааг хуульчлахдаа “дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн нэр томьёо оруулсан нь шалгагдаж буй гэмт хэрэг дээрээ гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нөхцөлийг бий болгон улмаар иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хийнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдэд анхааруулав

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард эх орондоо ирэх иргэдэд УОК-оос дараах зүйлийг анхааруулж байна.

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Халдварын нууц үе хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байдаг байна.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.

Халдвар дамжих зам:

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)

Эмнэл зүйн хэлбэр:

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг:

  • 38-40 хэм хүрч халуурах
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах

Урьдчилан сэргийлэх:

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.
Categories
мэдээ нийгэм

Энэ сард таван тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас иргэдээ татан авна. Үүнд:

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авна. Түүнчлэн Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаа тул европын улсуудаас иргэдээ авах боломжтой юм.
  • 7 дугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа 700 гаруй иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтоор татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зуны засварын графикт ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байна.

Зургаадугаар сарын 29-ний байдлаар 9 удаагийн төлөвлөгөөт зогсолтоос 5 дахь удаагийн зогсолтын ажлуудаа хуваарийн дагуу хийж 56 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.

Хуваарьт зогсолтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанаас 1-3 хоногийн өмнө дуусгаж хэрэглэгчдийг халуун усаар хангажээ.

Харин хэрэглэгчийн засвар үйлчилгээний ажлууд 20-30 хувьтай хийгдэж байгаа аж.

Цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах дулааны шугам тоноглолын засвар үйлчилгээгээ төв шугамын засварын ажлуудтай уялдуулан хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

Энэ сард хийгдэх засварын хуваарь:

Д/д
Засварт зогсох бүс, хороолол
Засварын хугацаа
1
Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг, ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
VII/16 – VII/27
/11 хоног/
Жаргалан хотхон, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, XIII хороолол ДДТ-26, 27, Нарантуул зах, XIV хороолол, Аман хуур хотхон, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпитал, БХЯ, XVI хороолол, УС-15 орчим
Ботаник, АШУҮИС-ийн сувилахуйн сургууль, Оргил худалдааны төв, Агь трейд агуулах, Цагдаагийн орон сууц (Цээб ХХК)
2
Говь-1, Вокзал, Наранбулаг, Төмөр замын эмнэлэг, Богд ар хороолол, Гранд плаза, Төмөр зам орчим, I, II, III, IV, VI бичил хороолол, Өргөө кино театр, Хөгжил хотхон, Төв гандан хийд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчид
VII/28 – VIII/04
/7 хоног/
3
25 эмийн сан, УБ палас, 10 хороолол ДДТ-113, 114 /төв замын арталын хэсэг/, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, III эмнэлэг, 1 хороолол орчим,
VIII/04 – VIII/11
/7 хоног/
Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111, 112, СОТ-3, III хорооллын эцэс орчмын хэрэглэгчид
БҮК-ийн салаа, Ирээдүй хороолол, Фада-гийн салаа
4
АСА цирк, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСО, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103,
VIII/10 – VIII/17
/9 хоног/
220 мянгат, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, ЧД нэгдсэн эмнэлэг,
ГХЯ, ЭМШУИС, I эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын II эмнэлэг УСУГ, Англи элчин орчим,
Цэцэг төв, Зоос гоёл ХХК, БТ ДДТ-37, 40, 41, 42, 45, 46, 48, 50, 53, СУИС, МХУБТ, МУИС, СТО, Улаанбаатар зочид буудал, ЗГ-ын XII байр орчмын хэрэглэгчид,
21 сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, ХӨСҮТ, ХСҮТ, Ихзасаг их сургууль, XV хороолол орчим хэрэглэгчид