Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссоос албан ёсны хандивын дансыг нээлээ

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хандив өргөх хүсэлтийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас Улсын онцгой комисст ирүүлсээр байна. Иймд Улсын Онцгой комиссоос албан ёсны хандивын дансыг нээж, хүлээн авагч ОБЕГ н.с нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.

Жич: Та шилжүүлэг хийхдээ банкны нэр болон дансны дугаараа зөв сонгохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Д.Өнөрболор: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ТҮҮХИЙН ИХ ХҮЧЭЭС САЛГАЖ БОЛОХГҮЙ


Сэлэнгэ аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболортой ярилцлаа.


-Тасүүлийнүед 1945 оны хоёрдугаар сард Крымд болсон их гүрнүүдийн удир­дагчид оролцсон Ялтын ба­га хурлын талаар сонирхол­той баримтуудыг нийтэлж, бас баримтат кино санаачилжээ. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу.

Тухайн үеийн Холбоотон гүрнүүдийн төрийн тэргүүн И.В.Сталин, Ф.Рузьвелт, У.С.Черчилль нар оролцсон Ялтын бага хурлын түүхт 75 жилийн ой энэ жил тохиож буй юм.

Энэ бага хурлын түүхэн ач холбогдол ялангуяа монгол­чууд бидний хувьд асар өндөр. Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмыг хэлэлцэх зорилготой хуралдаж түүхт Ялтын гэрээ батлагдсан байдаг.

Гитлерийн эвслийн эсрэг холбоотон улс орнуудын тө­рийн тэргүүн нар гарын үсгээ зурсан Ялтын гэрээ нь шинээр геопо­ли­тикийн орон зайг томьёолж гаргаж ирсэн “Алс дорнодын хувь заяа” гэдэг ухаг­дахууны хамгийн эхэнд Мон­голын хувь заяа яригдаж байсныгМонголынзалуу үе мартаж болохгүй юм.

Тэр үеийн БНМАУ-ыг “Гадаад Монгол” хэмээн гео­политикийн нэ­рээр нь томьёолж Дундад иргэн улсаас (тэр үеийн Хятад) деюре тусгаарлах асуудлыг эцэслэн шийд­вэрлэсэн. Тэр тэмдэглэлт өдөр бол1945.02.11-ний өдөр. Энэ өдөр өнөө­гийн монголчууд бидний эрх жаргалант амьдрал, туурга тусгаар Бүгд Найрамдах Улс болж хөгжиж цэцэглэхийн эхлэлийг тавьсан өдөр.

Түүнээс гадна Ялтын бага хурал дэлхийн хоёрдугаар дайны үед болж өнгөрсөн олон улсын хамгийн том хурал, дэлхийн том гүрнүүдийн хамтын ажиллагааны гарааны том жишээ, мөн НҮБ үүсч хөгжихийн эхлэл тавигдсан гээд дэлхий нийтийн томоохон ач холбогдолтой бага хурал юм.

Тиймээс энэ түүхт үйл явд­лын 75 жилийн ойд зориулж “Крымын зун” баримтат киног санаачлан, уран бүтээлчдийн баг ажиллуулж бүтээлээ.

-Та яагаад ийм кино бүтээх болсон бэ. Киноныхоо талаар ярина уу?

-Олон жил бидний сэтгэл зүр­хэнд оршиж ирсэн тусгаар тогт­нолын талаарх үзэл санаа, бодит байдал, өнгөрсөн түүх, хувь заяа, ирээдүйн бодрол энэ бүхнийг нэгт­гээд тусгаар тогтнолын сэдвээр нэгэн уран бүтээл бүтээхийг хүссэн юм. Энэ бол миний олон жил хүсч мөрөөдөж явсан хүсэл мөрөөдөл минь юм даа.

Биөөрөөмөрөөдөхөөс илүү хойч үедээ түүхийн үнэнийг ба­римт түшиглэж ойлгуулах, ба­римт­­­жуулж үлдээх, улмаар эх оронч үзэл төлөвшүүлэх, хүн бү­рийн сэтгэл зүрхэнд эх орноо хайр­­­­лах үзлийн галыг бадраах нь амьд­ралын үнэ цэнэтэй туршлага хуримт­­луулсан, хуримтлуулж яваа бидний үеийнхний зайлшгүй хийх ёс­той ажил гэж боддог. Тиймээс энэ баримтат киног бүтээхэд санхүү­гийн бүх талын дэмжлэг үзүүлж, са­­­наачилга гаргаж, хамтарч ажил­лалаа.

Нөгөө талаар бид ялангуяа за­луу үе эх орноо өнгөрсөн түүх хэ­мээх өндөрлөг дээрээс үнэт зүйл дээрээ тулгуурлаж, ирээдүйн бол­зошгүй сэрэмж анхаарал сэлтээ нийлүүлэн, тунгааж бодож үзэж байх ёстой гэж би боддог.

Энэ жил агуу их эх орны дайны түүхт75 жилийн ой тохиож бай­на. Хүн төрөлхтөнд хүний амь, энх тайван цагийн үнэ цэнийг да­хин сануулах, ард түмний эр зориг, баатарлаг үйлсийн тухай ой са­намжийг хад­галах, хүүхэд залуучуудын эх оронч үзлийг хөгжүүлэхэд манай киноны ач холбогдол оршиж байгаа юм. Ирээдүй хойч үеийг түү­хийн их хүчээс салгаж болохгүй.

Ийм сэтгэл, зоригоор “Крымын зун “ баримтат кино бүтсэн гэж үзэж болно.

Манай киноны баг ОХУ-ын КрымынБүгд Найрамдах Улсад очиж зураг авалтаа хийсэн.Оросын эзэн хаадын эртний зуслан Ливадий тосгоноос, түүхэн үйл явдал өрнөсөн Ялта хотод зураг авалт маань голлож хийгдсэн.

1945 онд монголчууд яг Цагаан сараа тэмдэглэж байх үед энд бидний цаашдын хувь заяаг шийд­сэн онцгой шийдвэр гарсан би­лээ. Дэлхийн гурван их гүрний удир­дагчдын уул­залтаар ЗХУ, И.В.Сталин биеч­лэн, туйлбартай байр суурь баримталсны үр дүнд Их Британи, АНУ, улмаар Хятад улс Монголын тусгаар тогтнолыг “де юре” хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь мон­голчууд тусгаар тогтнолынхоо тө­лөө40 жил уйга­гүй тэм­цэж, өөрийн ганц түшиг тулгуур Зөв­лөл­тийнард түмнийг дайны бэрх жи­лүүдэд чин сэтгэлээсээ дэмжиж, түү­хэндээ анх удаа өлсгөлөнд нэрвэгдтлээ эд материалынхарамгүй тусламж үзүүлж байсны бас шагнал байсан гэдгийг мартаж болох­гүй юм.

Хятадын тавьсан сүүлийн шаард­лага нь “Монголын ард түмэнсанал асуулгаар өөрсдөө тусгаар тогтнохоо илэрхийлэх ёстой” гэсэнюм. Харин бид бүх ард түмнээрээ “Тийм” гэж хүсэл зорилгоо илэрхийлсэн билээ.

Бид Тусгаар тогтнолын үнэ цэ­нийг дэндүү мэддэг ард түмэн.

Харин Крымын ард түмэн өнөөд­рийн амьдралынхаа та­лаар юу бодож байна? гэдгийг ч бас энэ кинон­доо тодорхой тусгахыг оролд­сон юм.

“Крымын зун”-аар зочилсон монголчууд үүнийг л харж, үүнийг л монголчууддаа хүргэхийг бас зорьсон.

-КрымМонголынтүү­хийн маш их эд өлгийг, түүхийг тээж байдаг газар. Та энэ талаар сонирхолтой ямар баримтуудыг олж харав?

-Биднийбас нэг том зо­рилго бол домогт Хар тэнгис хавийнгазарнутгийн түүх, соёлтэрдундаа ма­наймонгол­чуудын түүхтэй холбоо­той түүхэн газар орноор очиж ээдрээ­тэйнамтартүүхийг, байгалийн үзэмж гоо сайхныг, тэнд амьд­ран сууж буй хүмүүсийн санаа бодлыг сонсч, үзэж тод томруунгаргаж үзэгчдэд хүргэх гэсэн оролдлого байлаа.

Сая гаруй жилийн өмнө хүн суурьшиж байсан ул мөртэй энэ газар эртний скифүүд, Грек, Ромын соёл, иргэншил, эртний нүүдэлчин овог аймгуудын дурсгалыг хадгалж байдаг. Монголчуудындээдөвөг Хүннү нар ч энэ газрыг дайлж, тэдний хойчийг залгамжлагч Түрэгийн хаант улс ч нэгэн үе энэ хойгийг эзэгнэж байлаа. Монголын байлдан дагуулагчид болон тэдний удамугсаа Крымын түүхэнд хамгийн тод ул мөрийг үлдээсэн үндэстний нэг юм.

Домогт Алтан ордны улсын үед байгуулагдсан Хуучин Крым хотод ч очлоо. Энэ хотын татар нэр Къырым бөгөөд Крымын хойгийн нэрний үүсэлтэй холбоотой гол таамгийн нэг нь энэ л хоттой холбоотой гэж судлаачид үздэг юм билээ. Алтан ордны улсыг залгамжлагч Крымын хаант улсын олон дурсгал энд байдгаас нэгэн цагт тэдний нийс­лэл болж байсан Бахчисарай хо­тыг дурдахад хангалттай. “Бах­чиса­райн оргилолт булаг” хэмээх алдарт бүжгийн жүжиг шинэ цагийн Монголын тайзан дээрх хамгийн анхны дэлхийн сонгодог бүтээл болж тоглогдож байсан нь мөн л гайхамшиг.

Шинэцагийнмонголчууд­тай холбоотой өөр олон түүх Крымд бий. Энд Монголын үе үеийн удир­дагчдаас гадна пионер хүүхдүүд амарч байлаа. Алдарт Артект хамт олноороо амрах эрхийн төлөө “Бид Артект явна” нэртэй орос хэл­ний уралдаан1970-1990 онуудад үндэсний хэмжээний хөдөлгөөн болж байсан бөгөөд дэлхийд өөр ижил үгүй энэ төсөл монголчууд орос хэлийг төгс эзэмшиж, өнөөг хүртэл мартаагүйн нэг учир шалт­гаан болов уу.

Крымын хаант улсын түүх 1783ондОросынэзэнт гүрэнд дагаар орсноор дуус­гавар болсон юм. Энэ үйл явц Орос, Туркийн хооронд 1735-1774 онуудад болсон олон удаа­­гийн, сунжирсандайн, геопо­литикийнээдрээтэйтоглоомын үр дүн байлаа. Энэ бүс нутагт Орос, Турк хоёр нэг бус удаа тулгарсанасуудлаа хүчээр шийдэж байсан юм. 1854-1855 оны Крымын дайны нэгэн цуст талбар нь Севастополь хот бөгөөд стратегийн онцгой чухал өндөрлөг болсон энэ хот өнөөдөр оросын ард түмний эх оронч үзэл, эр зоригийн бэлгэ тэмдэг болон сүндэр­лэжбайна. Бидөнөөх алдарт 35 дугаар баттерейд зочилсон.

Энэ бүхнийг багтаасан өндөр чанартай зураг авалтууд завсаргүй хийг­дэж манай багийнхан боги­но­хон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд ажилласанд талархууштай.

Манай киноны зохиолч, ерөнхий найруулагчаар ба­римтат кинонд хүч түрэн орж амжилт олж байгаа, авьяас­лаг найруулагч Б.Бадрал ажил­ласан ба Ардын жүжигчин Г.Равдан оролцсон, зураг­лаачаар манай нэртэй залуу уран бүтээлчид ажилласанд би сэтгэл өег байна.

-Одоогоос тав зургаан жилийн өмнө дэлхий дахинаа Крымын хавар гэх онцгой үйл явдал өрнөснийг бүгд мэднэ. Та энэ талаар юу өгүүлэх вэ?

-Украин Орос улсад нэгд­сэний түүхт300 жилийн ой­гоор, 1954 онд Н.С.Хрущев Крымыг Украинд “бэлэглэсэн” юм.

1990-ээд онд Крымыг эргээд Орост нэгдэх асуудал анх удаа хурцаар тавигдсан билээ.

Харин 2014 онд үйл явдал эрчимтэй өрнөж, Крым Оросын бүрэл­дэхүүнд багтлаа. Дэлхийн улс төрд нэлээдгүй маргаантайд тоо­цогдох энэ асуудалд жирийн киноны уран бүтээлчид бид дүгнэлт өгөх утгагүй.

Гэхдээ, хөндлөнгөөс ажиг­лахад хэдхэдэн зүйл гарцаагүй анхаарал татна. Үйл явдал ийн өрнөхөд тухайн үед нэг талаас, Украины эрх баригчдын явуулж байсан алдаатай бодлого, шуурхай бус арга хэмжээнүүд, нөгөө талаас, Оросын төрийн болон Крымын өнөө­­гийн удирдлагын шийдэмгий, туйл­­бартай алхамууд аль аль нь гайхшрал төрүүлнэ. Үүнд, ОХУ-ын ЕрөнхийлөгчВ.Путин, их гүрний хүчирхэг удирдагчийн хувьд, эр зоригтой, алсын хараатай шийд­вэр гаргаж, ажиллагааг төгс зохион байгуулж, өөрийн орны аюул­гүй байдалд асар нөлөөтэй, геополи­тикийн онцгой бүсийг авч үлдэж чадсаныг үнэлэхээс өөр аргагүй. Дэлхий нийт эдгээр үйл явдлыг ээдрээтэйгээр хүлээн авсан ч Крымын асуу­дал Оросын ч, Путины ч нэрхүндэд асар эерэгээр нө­лөөлж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Мөн Крымын БНУ-ын одоогийн удирдлагууд болон энгийн иргэдтэй ярилцлага хийж бодит байдлын талаар санал бодлыг нь сонссон юм.

Бас хамгийн чухал нь Крымын ард түмэн өөрсдөө хүсэл зоригоо нэгтгэж, өөрсдөө бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж, өөрсдөө Орос улсын бүрэлдэхүүнд багтахыг хүссэн байдаг.

Ийнхүү бүх ард түмнийсанал асуулгаар бас нэгэн ард түмний хувь заяа хэрхэн шийдэгдэж байс­ныг ч бас үзэгч олонд харуулж чадсан гэж бодож байна.

Монголчууд бид ч тусгаар тогт­нолоо яг ийм санал асуулгаар 1945 онд шийдэж байсан билээ.

-“Крымын зун” баримтат кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Бид уг ньгуравдугаар сард ки­ногоо үзэгч­дэд хүргэхээр төлөвлөж байсан ч шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвар дэлхий нийтэд тархаж байгаа, хорио цээ­рийн дэглэм нэгэнт тогтсон уч­раас дөрөвдүгээр сард болгон хойш­луулсан.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор хийх“Ялтын гэрээ-1945 он: түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжил­гээний хуралтай хамтатган “Крымын зун” баримтат киноны нээлтээ хийхээр төлөвлөж байна.

-Баярлалаа танд цааш­дынх нь ажил, бүтээлд өндөр амжилт хүсье.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ нийгэм

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна

Томуу, томуу төст өвчний өвчлөл болон хөрш зэргэлдээ улсуудад Шинэ коронавирус халдварт /COVID-19/ өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан үйл ажиллагаа явуулж буй бааруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох, ресторан, кафе, зоогийн газар /сүлжээ хоолны газар/-ыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гарсан.

МХЕГ-аас шийдвэрийг мөрдөж ажиллах талаар гарсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/784 дугаартай Мэдэгдлийг архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоолоо

ИНЕГ Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоолоо.

БНСУ, Япон Улс, БНИтали улс, Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 1115 ортой тусгаарлах байрыг бэлтгэжээ

Улсын онцгой комиссоос Өмнөговь аймгийн Онцгой комисст тусгаарлах байрыг бэлтгэх үүрэг чиглэлийг өгсөн. Чиглэлийн дагуу эхний ээлжинд төр хувийн хэвшил, магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмнэлэг, сувиллуудыг дайчлан нийт 1115 ортой тусгаарлах байрыг бэлтгээд байна. Дараагийн удаа зочид буудал, Политехник коллеж, ЕБС-ийн дотуур байрыг тусгаарлах байрны зориулалтаар бэлтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгын сууриас гарсан бохирдолтой усыг Туул гол руу хийж байсан зөрчил илрүүллээ

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо”-гийн баруун талд Мэнд констракшн ХХК барилгын ажил гүйцэтгэх явцад гарсан хөрсний усыг хоолой ашиглан “Туул” голын хөвөө рүү хийж байсан тус хөрсний уснаас 2 төрлийн дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээний дүнгээр Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалаар “их” зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байсан бохирдолтой усыг “Туул” голын хөвөө рүү хийж байсанд зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулан, албан даалгавар хүргүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эмэгтэйг хөл хорио тогтоосон үеэр машин дотор нь эх барьж авчээ

Шинэ корона вирусийн халдвараас сэргийлж орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг хааж хөл хорио тогтоосонтой холбогдуулан өчигдөр 15 цагийн алдтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт УБТЗ-ын Дархан зүтгүүрийн депогийн харъяа Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг сумын төвөөс нилээд зайтай “100 модны пост” хэмээх газар ажил үүргээ гүйцэтгэж байх үед дэргэдээ хэзээ мөдгүй төрөх дөхсөн жирэмсэн эхнэрээ суулгасан Приус маркийн автомашинтай залуу тэвдэж сандарсан байдалтай иржээ. Саруулбаяр хэмээх уг залуугийн эхнэр Энхчимэг төрөх гэж өвдөж эмнэлгээр авч явах замдаа ийнхүү азаар эмчтэй таарчээ. Бага эмч Б.Бадамцэцэг машинд нь сууж хамт эмнэлгээр цааш явсан ч төд удалгүй бүсгүй төрөх болж Б.Бадамцэцэг эсэн мэнд машин дотор нь эх барьж авсан байна. Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг эх охин хоёрт амьдрал бэлэглэж, эмч хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлжээ. Саруулбаяр, Энхчимэг хоёр 2,250 кг охинтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

​Аврагчид шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 09:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 09:31 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна.

Аврагчдыг очиход 55 настай, эрэгтэй Г гэрээ дотроосоо түгжин унтсан байсан аж. Гэрийн хаалгаар орох боломжгүй байсан учраас аврагчид тооноор нь орж, иргэн Г-ийн амь насыг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөдөр буюу 02-нд Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр, 3, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын баруун хэсгээр цас орж, салхи секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

  • Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Мөн хот хоорондын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсыг сайшаан тэмдэглэв

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар чуулган Швейцарийн Женев хотноо болж байна. 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар болон Хүний эрхийн Дээд комиссарын ажлын тайланг хэлэлцэх үеэр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, хатагтай Мишель Бачелет Монгол Улсын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Монгол Улс иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай багц хууль боловсруулан батлах санаачилга гаргасан нь хүний эрхийн төлөө тэмцэгчдэд урам зориг өгсөн чухал алхам боллоо. Монгол Улсын парламент өнгөрсөн сард “Хүний эрхийн үндэсний комиссын тухай” хууль баталж, иргэдийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм бий болгох эрх зүйн орчин бүрдүүлснийг талархан сайшааж байна” хэмээн тэмдэглэсэн байна.

Хатагтай Мишель Бачелет тайлангаа танилцуулах үеэрээ АНУ, Балба, Бангладеш, БНХАУ, Боливи, Бурунди, Гвиней, Ирак, Казахстан, Нигери, ОХУ, Өмнөд Судан, Пакистан, Польш, Саудын Араб, Сири, Турк, Туркменистан, Энэтхэг зэрэг улс орнууд, Палестиний эзлэгдсэн газар нутгийн хүний эрхийн нөхцөл байдлыг хөндөж ярьжээ.

Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан ёсны мэдээлэлд дурдсан байна.