Шинэ коронавирусийн улмаас Ухань хотод хөл хорионд байсан Монгол Улсын 31 иргэнийг өчигдөр эх оронд нь авчирч, нисэх багийн гишүүд, инжeнeр тeхникийн ажилтан, мэргэжилтнүүд нийт 59 хүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаатай тусгаарлаад байгаа. Тэднээс авсан шинжилгээний хариу өнөөдөр гарна гэж мэдээлсэн. Харин шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм байна.
Month: February 2020
2020 оны хоёрдугаар сарын 2-ны өглөөний 08:30 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 14411-т хүрч, 304 хүн нас барсан байна.
Бүрэн эдгэрсэн 328 иргэн эмнэлгээс гарсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 19544 болжээ. Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос анх удаа давлаа гэдгийг онцолж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 тоот тогтоол гарсан. Тогтоолын дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон.
Иймд “МИАТ” ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Хонгконг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна. Түүнчлэн Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд дээрх өдрүүдэд Бээжин, Хонгконг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх болно.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулж 12000 ширхэг амны хаалтыг УИХ-ын гишүүн О.Батнасан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өглөө. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдавгүйжүүлэлтийн бодисоор хангахад Засгийн газрын нөөц сангаас 4.1 тэрбум төгрөг гаргахаар болсон бөгөөд энэ дагуу судалгаа хийж байгаа аж.
2019 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ЖИЛИЙН ТОЙМ
Монгол орны 2019 оны жилийн дундаж агаарын температур 1.2°C буюу 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа.
Бүс нутгаар авч үзвэл говийн нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6-аас +9.6°С, тал хээр, Их нууруудын хотгор орчмоор +2-оос +5°С, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -4°С аас -8°С, бусад нутгаар -1-ээс +2°С орчим байлаа.
Зураг 1. 2019 оны жилийн дундаж агаарын температурын орон зайн тархалт
2019 оны өвлийн улирлын агаарын дундаж температур (зураг 2) баруун нутгаар ОЖД-аас (-1-оос -2°С аар илүү хүйтэн) хүйтэн байсан ба зүүн зүгийн нутгаар илүү дулаан, харин ихэнхи төвийн бүс нутгаар ОЖД орчим байсан байна.
Хаврын саруудад агаарын дундаж температур ихэнхи нутгаар ОЖД-аас дулаан (1-ээс 2°С-аар дулаан) байсан ба Ховд аймгийн нутгаар ОЖД орчим байжээ.
Зуны улирлын агаарын дундаж температур төвийн болон Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ОЖД-аас 1-ээс 2°С-аар дулаан, бусад нутгаар ОЖД орчим байсан байна.
Намар Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь нутгаар 9-р сард тунадас бага орсонтой холбоотой тус улиралд агаарын дундаж температур ОЖД-аас илүү дулаан (2°С-ээс их) байсан. Булган, Хэнтийн хойд хэсэг болон Сэлэнгэ, Дарханы нутгаар намрын улирлын агаарын дундаж температур ОЖД орчим, бусад нутгаар ОЖД-аас дулаан (1-өөс 2°С-аар дулаан) байжээ.
Зураг 2. 2019 оны улирлын агаарын дундаж температурын ОЖД-аас
(норм 1986-2015 он) хазайх хазайлт
2019 он 1940 оноос хойш тохиолдсон 35 дахь хур тунадас багатай жил байлаа. Жилийн нийлбэр хур тунадсыг газарзүйн тархалтаар авч үзэхэд (зураг 3) Хөвсгөлийн уулсын зарим нутаг, Хэнтийн нуруу, Архангайн хойд хэсэг, Идэр Тэсийн гол сав, Өвөрхөнгайн Хархорин, Увсын Малчин орчим нутгаар 306.9-419 мм, тал хээрийн говийн бүс нутгаар 69.5-166.2 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн гол орчмоор 25.1-62.4 мм орсон байна. Хэнтийн Дадалд 419 мм, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүрд 403.9 мм хур тунадас орсон нь хур тунадасны жилийн нийлбэрийн хамгийн их утга болов. Дорнодын Ононд 6 дугаар сарын 28-нд 77.9 мм хур тунадас орсон нь хоногт орсон хур тунадасны тухайн жилийн хамгийн их утга болжээ.
Зураг 3. 2019 оны жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалт
2019 оны өвлийн улиралд Ховд болон Говь-Алтайн баруун хэсэг, Өмнөговь аймаг орчмоор ОЖД-аас 20-оос 60%-иар илүү, нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас 20-оос 40%-иар бага тунадас оржээ. Хаврын улиралд Ховд, Хөвсгөл болон Өмнөговь аймгийн нутгаар ОЖД-аас 20-80%-иар их, нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас 20-оос 60%-иар бага тунадас орсон бөгөөд зун ихэнхи нутгаар ОЖД орчим хур тунадас унасан.
Зураг 4. 2019 оны улирлын нийлбэр хур тунадасны ОЖД-аас
(норм 1986-2015 он) хазайх хазайлт
Цасан бүрхүүлийн зузаан
12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар буюу Увсын Малчин, Хяргас, Завханы Их-Уул, Баянтэс, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Хөвсгөлийн Галт, Сэлэнгийн Бугантад /Ерөө/ 20 см-с зузаан, нягт нь 0.12-0.25 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Увсын Баруунтуруун, Улаангом, Завханы Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Алдархаан, Сонгино, Улиастай, Шилүүстэй, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Булганы Бугат, Хангал, Дашинчилэн, Сэлэнгийн Хүдэр, Хэнтийн Биндэр, Дадал, Батширээт, Баян-Адрага, Гурванбаян, Өмнөдэлгэр, Батноров, Галшар, Өлзийт, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Дорноговийн Иххэтсумдын нутгаар 11-20 см зузаан, нягт нь 0.11-0.24 25 г/см3, Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 6-10 см, баруун болон төвийн аймгуудын зарим, говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын ганц нэг сумдын нутгаар цасгүй, бусад нутагт 0-5 см зузаан цастай (зураг 5) байна.
Зураг 5. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар цасны зузаан (см).
Тус жилд агаарын температурын үнэмлэхүй их утга Дорноговийн Хөвсгөлд 39.0°С, хөрсний температурын үнэмлэхүй их утга Дархан-Уулын Дархан, Дорнодын Матад болон Төв аймгийн Жаргалантад 69°С хүрч ажиглагдсан бол үнэмлэхүй бага утга Завханы Баян-Уулд агаарт –48.4°С, хөрсөн дээр -49°С хүрч хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 967.4 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 753.8 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-алтайн Бугатад 39 м/с хүрчээ (зураг 6).
Зураг 6. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл
2019 онд улсын хэмжээнд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 78, гамшигт үзэгдэл 21 удаа болсоноос салхи шуурга 19, нөөлөг салхи 13, их цас, нойтон цас 2, цочир хүйтрэл 6, их бороо 9, мөндөр 13, шар усны үер 2, аянга цахилгаан 17 удаа тус тус ажиглагдав. Үүний улмаас 22 хүн амь насаа алдаж, 2 хүн гэмтэж, 22143 мал хорогдож, 5 зам, гүүр эвдэрч, 233 гэр, 226 хашаа нурж, 31 барилгын дээвэр хуурч, 27 эрчим хүчний шон унасан бөгөөд улс нийгэмд 15 тэрбум 139 сая 945 мянган төгрөгийн шууд хохирол учирсан байна.
УЦУОШГ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчлөл хүүхэд багачуудын дунд их тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ хэлэхдээ “Өнгөрсөн сарын байдлаар томуу, томуу төст өвчлөлөөр 200 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Энэ сарын байдлаар харьцангуй буурч өдөрт 20 хүүхэд үзүүлж байна.Манай эмнэлгийн хувьд хүндрэлтэй асуудал одоогоор алга. Хүлээн авах дээр 5 эмч, 9 резендэнт эмч ээлжилж ажиллаж байгаа. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг , эмийн бэлдмэл зэргээр бид хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байна” гэв. Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн нөхцөл байдал шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэх болон БНХАУ-д тархаад буй шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилцлаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Нэн яаралтай шийдвэрлүүлэх асуудал байвал хотын удирдлагуудад хандаарай. Хотын удирдлагууд Эрүүл мэндийн яамтай хамтарч нэн түрүүнд иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллах болно” гэлээ.
Нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллээр Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсээс шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 32-дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” худалдааны төвд cэжигтэй этгээдүүд автомашины зогсоол дээр уулзаж, гурван ширхэг хойлог шувууны махыг худалдахаар авчирсныг эд мөрийн баримттайгаар дайчлан баривчиллаа.
Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл нь хойлог шувууны тус бүрдээ 1400-1800 грамм жинтэй, гурван ширхэг махыг эд мөрийн баримтын хамт хураан авчээ Мөн сэжигтэй этгээд “Ч”, “Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийгдэж байна.
Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй шувуу юм. 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж , Монгол улсын улаан номонд оруулсан. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж , худалдаалж , үргээж байршлыг алдагдуулсаар байна. Хууль бусаар ан агнасан тохиолдолд бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтэс болон бусад холбогдох албаныхан НЗДТГ-ын Явуулын ажлын байранд ажиллалаа.
Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Хоггүй амьдарцгаая” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Уг аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна.
Уг аяны хэрэгжилтийн явцыг шалгахаар албаныхан Баянзүрх дүүргийн 5,19,22 дугаар хороодуудад очиж газар дээр нь ажиллалаа. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар зүйн байрлалын хувьд том учраас цэвэрлэгээ үйлчилгээг графикийн дагуу хийсэн ч хүчирддэггүй учир хааяаа иргэний байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарч их цэвэрлэгээ хийдэг талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт дуулгалаа. Мөн Баянзүрх дүүргийг дөрвөн бүсэд хувааж Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдыг хувиарлаж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол явуулж байгаа. Гэсэн ч тээвэрлэлтийн машинууд насжилттай холбоотойгоор эвдрэх тохиолдол их гарч ажил удааширдаг гэв.
“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ”-н тэргүүн А.Нямдорж “Манай Төрийн бус байгууллага нь айл өрхүүд аж ахуйн нэгжүүд болон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөрийн байдлаар 2858 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна. Өдөрт 16 машин тээвэрлэлтэд гарч 30-45 рэйс хийж цэвэрлэж байгаа” гэв. Энэ үеэр хотын Захирагч иргэдийн төлөөлөлүүдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэдийн зүгээс “Хуучин хоёр гурван сар болоод хогоо ачдаг байсан одоо харьцангуй хогний тээвэрлэлт эрчимжсэн” хэмээн хэлж байв. Ийнхүү албаныхан тус дүүргийн хэд хэдэн хэсгээр явж “хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийг шалгаад, цаашид дүүрэг хороодын хогны цэвэрлэгээг сар бүр их цэвэрлэгээ явуулж тогтмол ажил болгох ёстойг хотын Захирагч хэлж байв.
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчлөл хүүхэд багачуудын дунд их тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ хэлэхдээ “Өнгөрсөн сарын байдлаар томуу, томуу төст өвчлөлөөр 200 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Энэ сарын байдлаар харьцангуй буурч өдөрт 20 хүүхэд үзүүлж байна.Манай эмнэлгийн хувьд хүндрэлтэй асуудал одоогоор алга. Хүлээн авах дээр 5 эмч, 9 резендэнт эмч ээлжилж ажиллаж байгаа. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг , эмийн бэлдмэл зэргээр бид хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байна” гэв. Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн нөхцөл байдал шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэх болон БНХАУ-д тархаад буй шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилцлаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Нэн яаралтай шийдвэрлүүлэх асуудал байвал хотын удирдлагуудад хандаарай. Хотын удирдлагууд Эрүүл мэндийн яамтай хамтарч нэн түрүүнд иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллах болно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Т.Мөнхжаргал нар болон “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд НЗДТГ-ын Явуулын ажлын байрандаа ажиллаж, сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтийн явцыг шалгалаа. Тэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сайжруулсан түлшний цэгүүдээр явж борлуулагч болон иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ярилцсан юм.
Сайжруулсан түлшний борлуулалтын 448 дугаар цэгийн борлуулагч Н.Биндэряа хэлэхдээ” Өнөөдөр манайд есөн тонн шахмал түлш буусан.Өдөр болгон хуваарийн дагуу түлш ирж байгаа учраас манай энэ хавиар иргэдийн гомдол байхгүй. Ганцхан өдөрт зургаан шуудай түлш олгох асуудлыг зохицуулаад өгвөл бусдаар ямар нэгэн асуудалгүй хэвийн ажилладаг” гэв. Сайжруулсан түлшний борлуулалтын 188 дугаар цэгийн борлуулагч Ч.Туяа хэлэхдээ “Өдөрт тав, арав тонноор түлш ирдэг.Голдуу 25 кг-аар шуудайлсан ирдэг учраас амар байдаг. Борлуулагч нар өглөө 8,00 цагаас оройн 23 цаг хүртэл ажиллаж байгаа.Ид хүйтний үед өдөрт зургаан шуудай өгөх хүндрэлтэй байсан одоо харьцангуй гайгүй. Энэ өвөл утаа эрс багассан нь мэдрэгдэж байгаа. Одоогийн байдлаар бидэнд хүндрэлтэй асуудал алга” гэв.
Хотын Захирагч С.Амарсайхан ирэх хавраас Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлшний шинэ үйлдвэр барих учраас иргэдэд өдөрт зургаан шуудай өгөх асуудал тулгарахгүй гэдгийг хэлж байв. Мөн энэ үеэр угаар мэдрэгчийн хэрэглээний талаар иргэдээс асууж тодруулан хэрэглээний заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг сануулсан юм.