Categories
мэдээ нийгэм

БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийн талаар мэдээлэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.

Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийн талаар мэдээлэл өглөө.

“Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох мэдээллийг өглөө. БНСУ-д нас барсан иргэний үхлийн шалтгааныг албан ёсоор ирүүлсэн. Тухайн иргэн коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгдлээ” гэв.

Манай улсын иргэн тус улсад эмчилгээ хийлгэхээр очоод байхдаа буюу хоёрдугаар сарын 25-нд нас барсан билээ. Түүнийг шинэ коронавирусийн халдвар авсан болохыг тогтоогоод байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон “COVID 19” бүртгэгдсэн

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон “COVID 19” бүртгэгдсэн. Шинэ халдвар нэмж есөн оронд бүртгэгдсэн байна. Грек, Норвеги Пакистан, Бразил гэх мэт орнуудад шинээр бүртгэгдсэн.

БНСУ, Японд өвчлөл нэмэгдсээр байна. Эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй хүмүүс өвчилсөн байна.

Манай улсын хувьд 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлыг хянаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн нас баралт 2788 нийт тохиолдлын тоо 78,894 болсон.

БНХАУ-аас гадна 46 улсад 3,664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.

COVID-19 халдварын тоо Иранд 248 халдвар авснаас 26 хүн нас барсан, Италид 650 хүн халдвар авснаас 17 хүн нас барсан, Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан 4 өндөр настай хүн нас барсан.

БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 2,022 болсон, 13 хүн нас барсан.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ “Бид шийдвэрлэх мөчид ирээд байна. Одоо сайн арга хэмжээ авах юм бол вирусын тархалтын хязгаарлана. Халдвар тархсан орнуудыг хурдан хугацаанд хариу арга хэмжээ авахыг уриалж байна. Энэ бол томуугийн вирус биш, тархалтыг хязгаарлах боломжтой. Ямар ч орон манайд тохиолдол бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно. Вирус бол улс орны хязгаар, яс үндэс, хөгжлийн түвшинийг ялгахгүй. Улс орон бүр вирусийг оруулахгүй байх, орж ирсэн нөхцөлд авах арга хэмжээгээ мэдэж байх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

ХӨСҮТ-д ДЭМБ-аас Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай хийдэг долоо хоног бүр хийдэг видео хурал болно. Үүнд улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар оролцох бөгөөд манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэхүү хуралд оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд судалгаа хийжээ

Авлигатай тэмцэх газар хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид нь төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаад Авлигатай тэмцэх газраас судалгаа хийв. Судалгаанд хамрагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 8103 төлөөлөгчөөс 124 нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тэдний 71 нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байна. Судалгаанаас харахад Сүхбаатар, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Булган зэрэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа агентлагийн дарга буюу удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байна. Тухайн аймгийн төрийн жинхэнэ албаны удирдах буюу орон нутаг дахь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төлөөлөгчийн хувьд тухайн жилийн байгууллагын төсвийг батлахад оролцож, өөрийн баталсан төсвийг өөрөө захиран зарцуулах, захиргааны бусад шийдвэрийг бие даан гаргах эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон хориглолт, хязгаарлалт зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” гэж заасныг баримтлан нийтийн болон төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага буюу тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай байх нөхцөлийг хангах явдлыг үгүйсгэн зарим тохиолдолд хувь хүний үзэмжээр улс төр, намын харъяаллыг харгалзан төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилох, мөн түвшний ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй этгээдийг томилж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил” үүсэх нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй мөн зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон улс төрийн албан тушаалтан нь тухайн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4. “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх”, 37.1.5 “хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.5 “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох” гэж заасан хориглолт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчиж байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4 дэх хэсгийн 4.1.1.4-д “төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах” гэж заасныг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангуулж хамтран ажиллах асуудлаар Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд ийнхүү хандлаа.

Улс төрийн албан тушаалтнууд нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлж, давхар ажил эрхэлснээр өөртөө урамшуулал олгох төдийгүй ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, оролцох, нөлөөлөх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зэргээр авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бий болгож байгааг таслан зогсоох, 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь хуульд заасан нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхаар хуульд зохицуулсан тул нутгийн захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн албаны хүний нөөцийн асуудал хяналт тавьж, цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Image result for цасан шуурга

Цаг уур орчны шинжилгээний газрын гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын температур олон жилийн дунджаас дулаахан байх төлөв ажиглагджээ. Сарын нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Тухайлбал, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх аж. Сарын сүүлээр буюу гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, говийн нутгаар Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Голын хөндийгөөр Увс нуур, Идэр, Тэс орчимд шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Төв аймгуудын нутгаар: Агаарын температур Сэлэнгэ, Төв аймгуудийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Энэ сард Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Агаарын температур Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх ба цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Энэ сард Дундговийн зүүн хойд, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хагаст хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зөвлөмж гаргажээ

Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцууд COVID19 вирусийн халдвараас сэргийлж, мэргэжлийн онцлогоос хамаарах эрсдэлийг тооцоолон, өөрсдийн үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг мөрдөн ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын зарим үйлчилгээ цахим боллоо

Нийгмийн даатгалын байгууллага иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор цахим үйлчилгээг санал болгож эхэлжээ. Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын дагуу коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан нийгмийн даатгалын байгууллагаас иргэдийг олноор цуглуулахгүй байх, зарим төрлийн үйлчилгээг цахимаар авах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тухайлбал, ажил олгогчийн хоёрдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд цахимаар болон шуудангаар авч, хөл хорионы хугацаа дууссаны дараа НД-7, НД-8 цаасан тайланг хүлээн авахаар болжээ. Мөн сайн дурын даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд заавал хэлтэс дээр очиж сунгуулах шаардлагагүй дараа сарын шимтгэлээ төлснөөр сунгагдсанд тооцох юм байна. Салбар болон орон нутгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж, тогтооно. Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх юм байна.

Мөн хугацаанд аж ахуйн нэгж рүү чиглэсэн хяналт, шалгалтын ажлыг түр зогсоож байгаагаас гадна тэтгэврийн санхүүжилтийг урьдын адил хугацаанд нь олгох тул заавал тэтгэвэр олгох эхний өдөр банкинд дугаарлаж, ачаалал үүсгэлгүй, картаар эсвэл ачаалал багатай өөр өдөр үйлчлүүлэх зэргээр өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг тэтгэвэр авагчиддаа уриалж байна. Түүнчлэн нийгмийн даатгалын хэлтсүүдийн лавлах утсыг тасралтгүй ажиллуулах, нийгмийн даатгалын нэгдсэн лавлах 7777-1289 утасны мэдээллийн ажилтны тоог нэмэгдүүлж, дуудлага алдалгүй зөвлөгөө өгөх зэргээр иргэдийг олноор төвлөрүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн 27.5 хувь нь цахилгаан ашиглалтын буруугаас үүджээ

Улсын хэмжээнд он гарсаар эхний 2 сард нийт 579 удаагийн ахуйн гал түймэр гарч, 3.1тэрбум төгрөгийн хохирол учирч, 25 хүн нас барж, 12760 толгой мал, амьтан хорогдож, 346 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 337 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 30.3 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.7 хувь өссөн байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-4.jpg

Харин нийслэл хотод нийт 353 удаагийн ахуйн гал түймэр гарч, 1.6 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 226 удаагийн объектын гал түймэр гарч, 1.5 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Гал түймрийн 34 хувь буюу 197 нь ил галаас, 27,5 хувь буюу 159 нь цахилгаан ашиглалтын буруугаас 25 хувь буюу 145 нь яндангийн цонолтоос, 6,6 хувь буюу 38 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалжээ.

Энэ хугацаанд 3303 байгууллага, аж ахуйн нэгж, 36324 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 22060 зөрчил дутагдал илрүүлэн, 9628 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1134 заавал биелүүлэх албан шаардлага, 1122 мэдэгдэл, 73 танилцуулга, 574 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 2 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 71.4 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 564 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 763 удаа явуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: ОБЕГ-ын харьяа сургалтын төвд 41 хүнийг хянаж байна

Image result for Д.Нямхүү

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сургалтын төвд 41 хүнийг хянаж байгаа бөгөөд сэжигтэй байж болох тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа аж. Мөн II сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй. 27-нд нийт таван хүнийг тусгаарлалтад авсан шинжилгээ хийгдэж байна. Өчигдөр Япон улсаас 2,000 оношлуур хүлээн авсан аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1232 алба хаагч 24 цагаар ажиллаж байна

Цагдаагийн байгууллага бусад мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.

Улсын онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдаж, нийслэлийн баруун, зүүн, урд, хойд замын хаах хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 3-ныг хүртэл дахин сунгахаар шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.23-27-ны өдрүүдэд нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6, нийслэлд 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт нас барсан, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -4
  • Онхолдож-2
  • Мөргөлдөх-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослыг тодруулахад:

-2020.02.23-ний өдрийн 11:00 цагийн орчимд Өвархангай аймгийн Өлзийт сумын 1-р багын нутаг “Баянхошуу” гэх газар Toyota-Prius-10 маркийн автомашин онхолдож жолооч 22 настай М-ийн амь нас хохирсон.

-2020.02.23-ний өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймагт MMC-L200 маркийн автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-ийн амь насыг хохироосон.

-2020.02.23-ний өдрийн 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багын нутаг “Баянголын ам” гэх газар Турба маркийн мотоцикль замын хажуугийн клометрийн шон мөргөж жолооч 49 настай Д-ийн амь нас хохирсон.

-2020.02.24-ний өдрийн 21:10 цагийн орчимд БГД-ийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11-р гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч эрэгтэй 41 настай О-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан. О нь Г.С.С.Ү.Төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 00:55-д нас барсан./ТЦА-ны алба хаагчид шуурхай ажиллаж жолоочийг илрүүлсэн/

-2020.02.25-ний 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийн амь нас хохирсон.

-2020.02.25-ний өдөр 14.32 цагийн орчимд СХД-ийн 11-р хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн автомашины жолооч Э нь онхолдож, зорчигч эрэгтэй 28 настай, Б нь Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.

-2020.02.26-ны 17:00 цагийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багт Г жолоочтой Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.

-2020.02.26-ны 08:10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-ийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн.

Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.