Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзлаа. Уулзалтын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
-Коронавирусийн эсрэг хийж байгаа тэмцлийн талаар газар дээр ямар байдалтай байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж, бүрэн дэмжсэн. Зарим асуудалд хатуу шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Хөдөлгөөнийг хязгаарлах ажлыг цуцлахгүй байх талаар санал тавьсан. Танай ард түмэн төр засгийн шийдвэрээ яаж хүлээж авдгийг Цагаан сарын үеэр харлаа. Төр, засгийн шийдвэрээ дагадаг ард түмэн байна гэж хэлж байна. Монгол Улсад хэрэгцээтэй байгаа жагсаалтыг гаргаж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, оношлуур, эмийг ханган нийлүүлэх талаар хамтарч ажиллана гэдгээ хэллээ. НҮБ-ын системийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нэг өдрийн цалингаа хандивлана гэлээ.
Бидний зүгээс 500 мянган амны хаалт хандивлаач, эрсдэлтэй бүлэгт ажиллаж байгаа хүмүүст өгнө гэсэн бидний саналыг хүлээж авлаа.
-Засгийн газрын хуралдаанаар Онцгой комисст ямар нэг санал тавьсан уу?
-Энэ удаагийн хуралдаанаар ямар нэг санал тавиагүй.
-Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх вэ, онцгой байдлын үед?
-Онцгой байдлын үед банкуудыг зээл төл гэж нэхэхгүй байх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн.
2000-3000 ажилтантай үйлдэрүүдэд халдвартай тохиолдол гарвал олон хүн халдвар авах эрсдэл үүсээд байна. Үүнийг яаж зохицуулэх вэ?
-Тухай үйлдвэр компаниуд нь дээд зэргийн зохион байгуулалтад орж байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлт гэх мэтээр стандартын дагуу зохионд байгуулалтад орж байгаа.