Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Салхитын мөнгөний ордоос босгох бондоос ахмадуудад тэгш хүртээх ёстой

УИХ Иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь ШИНЭ нам байр сууриа илэрхийллэв. УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан:

-200 мянган ахмад тэтгэрийн зээлээ тэглүүлээд, 150 мянган ахмад зээл аваагүйнхээ төлөө хохирох ёсгүй. 12 дугаар сард зохиомол зээлийн хэмжээ, зээлийн бичилт эрс нэмэгдсэн гэх гомдлууд ирж байна. Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадуудад тэгш, адил хэмжээтэй олгох ёстой хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэрийн сувилалд ажилтны ар гэрийн нэг хүн 40 хувийн хөнгөлөлттэй амарна Онцлох

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ҮЭ-ийн холбоотой хамтран 2020-2021 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээний зарим заалт өөрчлөгдөж орсны нэг нь тус үйлдвэрийн ажилтны ар гэр, хамаатан садны нэг хүнийг жилд нэг удаа сувилалд хөнгөлөлттэй амраах тухай заалт юм. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өөрийн ар гэр, хамаатан садны нэг хүнээ жилд нэг удаа Эрдэнэт сувиллын цогцолборт сувилуулах эрхтэй бөгөөд тухайн хүний сувиллын төлбөрийг 40 хувь хүртэл хөнгөлөх боломжтой болжээ.

Өмнө нь Эрдэнэт сувиллын цогцолбор, үйлдвэрийн ажилтны төрсөн аав ээж, үр хүүхдэд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байсан бол шинэ хамтын гэрээгээр эл заалтыг ар гэр, садан төрлийн нэг хүнийг гэж тодотгон, илүү боломж нээж байгааг Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Оюунбат ярилаа.

Хамтын гэрээний наймдугаар бүлэгт нийгэм ахуйн хөнгөлөлт, тусламж, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар тусгасан. Энэ заалтад тусгаснаар хэвийн нөхцөлд ажилладаг ажилтан 60 хувь, хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтан 75 хувь, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан 100 хувь, мөн ҮО, ХХ, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнууд 100 хувь, тухайн жилдээ 2 дахь удаа сувилуулбал сувиллын зардлын 75 хувийг хөнгөлөхөөр заажээ. Мөн улсын болон улирлын чанартай ажилладаг рашаан сувилал, саам эмчилгээнд ажилтан, ахмад настнууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд өмнөх жилүүдийнхтэй ижил буюу 50 хувь хөнгөлөлт эдлэх юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д бүртгэгдсэн уушигны хатгалгаа​ өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас зөвлөмж хүргэж байна

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас цуврал зөвлөмжүүдийг хүргэж байна. Энэ удаа амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна!

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, 7 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны 1 хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна.

1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
2. Амны хаалт тогтмол хэрэглэх;
3. Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
5. Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаас нөхөн төлбөрөө авах боломжтой

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол…” гэж заасныг үндэслэн даатгагчийн заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулсан, талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол даатгагч даатгуулагчдаас цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгоно.

Харин хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой даатгалын тохиолдолд холбогдох талууд эсвэл даатгагч цагдаагийн байгууллагад мэдэгдэж, асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай юм.

Даатгуулагч та Санхүүгийн зохицуулах хорооны 5126444, 51261275 дугаар утсанд хандаж даатгалын компанитай холбоотой аливаа санал, гомдлыг гаргах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

​Үндсэн хуулийн 28 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ ням гарагт болно

Шинэ үндсэн хуулийн 28 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан 1-р сарын 12-нд буюу ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно. Өнгөрсөн жилийн барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болж улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэж байсан билээ.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж тухайн оныхоо 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байсан түүхтэй.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Баян-Өндөр суманд байшин шатаж, хоёр хүн амиа алджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт гал гарч, ах дүү хоёр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшил бүхий 4х6 хэмжээтэй байшин шатсан тухай дуудлага Орхон аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 81-р ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу зургаан албан хаагч хэргийн газарт түргэн шуурхай ажиллаж, галыг хоёр цагийн дотор бүрэн унтраасан хэдий ч түймрийн улмаас тус сумын иргэн У гэгч 46 настай эрэгтэй, иргэн И гэх 40 настай эрэгтэй дүүгийн хамт амь насаа алджээ.

У.Мөнх-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг дөрвөн өдөр ажиллан, татаж гаргалаа

2019 оны арванхоёрдугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машинтай нууранд живсэн нэг хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нуурын мөс зузаарч нэг метр хүрсэн тул автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус ажиллагааг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан нийт 38 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр явуулж, 10 тн ачаатай автомашиныг татаж гарган, эзэнд нь хүлээлгэн өглөө.

Аврагчид дөрвөн өдөр, гурван метрийн гүн, нэг метрийн зузаан шавартай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллажээ.




Categories
мэдээ нийгэм

Нийслэлд УИХ-ын мандатын тоог цөөлж, Орон нутагт мандатын тоог нэмжээ

Улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн мандатыг аймгуудад хуваарилах асуудал яригдаж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д “Улсын Их Хурал нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” хэмээн заасан байдаг.

2020 оны УИХ-ын сонгуулиар нэг тойрогт ноогдох мандатын хуваарилалтыг МАН-аас төлөвлөжээ. Энэ оны УИХ-ын мандатын тоог 2016 оны мандатын тоотой харьцуулвал Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар зэрэг аймгууд тус тус 2, Өвөрхангай Хөвсгөл тус тус 4 болж нэмэгдэж Улаанбаатар хот, Ховд аймгийн мандатын тоо цөөрчээ.

У.Мөнх-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2020 оны нэгдүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2020 оны нэгдүгээр сарын 09-нөөс нэгдүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв аймгуудын өмнөд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийг хариуцах охин компани байгуулна. Охин компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр боллоо.
  • Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов.
  • Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангилалын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон явуулж, дүнг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлээгүй хуулийн этгээдийн удирдлагад хариуцлага тооцох болов.
  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого явуулсан байна. Улсын хэмжээнд археологийн олдвор долоон хувь, байгалийн түүхийн үзмэр 13, угсаатны зүйн үзмэр 16 хувийг эзэлж байгаа дүн гарчээ. Цаашид эд өлгийн зүйлсээр баяжуулах, үндэсний хэмжээний археологийн судалгааны багийг дэмжих, үзмэр худалдан авах санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж үзлээ.
  • “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг батлав. Энэ нь тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Жагсаалтад 182 дурсгал багтсан байна