Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Ол, тараа!” хэмээн өгүүлжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Мөн Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. “Улс төр” нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Ол, тараа!” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн О.Батнасантай цаг үеийн асуудлаар ярилцсан I-II нүүрнээс уншаарай.

“Баялаг-Ундраа” худалдааны төвд мөнгөн эдлэл зарж буй иргэн н.Баяртай цөөн хором ярилцлаа “Баримт, үйл явдлын нүүрнээс уншаарай.

Манай сонины үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бүтээн байгуулагч залуусын дуу хоолойг нийгэмд түгээх зорилгын хүрээнд “Эхлэл” брэндийн ерөнхий захирал Ч.Батзаяатай ярилцлаа.

Ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Sin­gle ladies” кино цувралын дөрөв дэх ангийг ирэх сарын 2-нд олон нийтийн хүртээл болгох гэж байгаа билээ. Энэ удаагийн цуврал Монгол түүхийн 13 дугаар зууны үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан “Эхлэл ба төгсгөл” нэртэйгээр бүтээгдэж байгаа аж. Киноны найруулагч, зохиолч Л.Бат-Амгалан, хөгжмийн зохиол дээр ажилласан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нартай хийсэн сонирхолтой ярилцлагыг бас өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Энэ удаагийн “Дурсахуй” буландаа “Ардын элч”-ийн Ариунааг дурслаа. XIII нүүрнээс уншаарай.

Мөн уламжлал болон гардаг “Багш” нүүрч хэвлэгдлээ. “Цагаан толгой”-н хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн МУБИС-ийн хүндэт профессор, Ардын багш Г.Лхаахүүтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 9-нд болох үйл явдлууд


10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Embassy” зочид буудалд Газрын үнэлгээний систем болон газрын төлбөр, татварын системийн нээлт болно. Утас: 86007061

10.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцуулна. Утас: 51262343

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Улаанбаатараас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас 2019 онд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцуулна.

17.00 цагт “MN17” галерейд Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, “Улбар” паблишингийн эрхлэн гаргасан “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” ном, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88053903, 88003320

Categories
мэдээ нийгэм

Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ.

Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм байна.

Түүнчлэн төрийн зүгээс бодлогоор дэмжин улсын төсвийн хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн сан болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр хэрэгжүүлэх бүх төрлийн геологийн судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Үндэсний геологийн албаар дамжуулан нэгдсэн зарчмаар хэрэгжүүлнэ. Мөн Засгийн газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны үндсэн дээр бүх төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал, геологийн бүтцэд байгаа гүний усны нөөц, хот-суурин газар болон хөгжлийн бүсүүдийн геоэкологийн өнөөгийн байдал, газар хөдлөх магадлалтай нутаг дэвсгэрийн геологийн үйл явцын геологи-тектоникийн тайлал, хурдны болон төмөр замын суурь гүний судалгааны нэгдсэн мэдээлэл, хот суурин газруудын төлөвлөлтийн геологи-тектоникийн суурь мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

Геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ач холбогдолтой гэдгийг танилцуулгад дурджээ.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг танилцуулсан ХНХ-ын сайд С.Чинзориг НДС-аас 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 54.5% буюу тэтгэвэр барьцаалсан зээлийн 756.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжид үндэслэн хуулийн төсөл боловсрууллаа. Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах буюу “Эрдэнэс” нэртэй 6%-ийн хүүтэй бондыг 5 жилийн хугацаатайгаар гаргах бөгөөд бондын хүүгийн төлбөрт жилд 48 тэрбум нийт буюу 240 тэрбум төгрөгийг төлнө. Цаашид тэтгэвэр тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар бусад холбогдох хуулиадад нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан” гэлээ.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар саналаа хэлж, асуулт асуусны дараа иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 80.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Ийнхүү хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 9-нд хийх болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого маргааш эхэлнэ

Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 1 дүгээр сарын 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.

Иргэн та мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхтэй хамрагдана уу.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаан 13 цаг 35 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Засийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйбайна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна. Иймд тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах арга хэмжээгүе шаттай авсан. Өнөөдрийн байдлаарнэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийн хүү 15.6 хувьтай байна.Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.


Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна.

Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Ийнхүү “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл” нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна хэмээн сайд С.Чинзориг танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэллээ.

Гишүүдийн зүгээс Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах талаар тодруулахын зэрэгцээ энэ нь холбогдох хуультай нийцэж байгаа эсэхийг лавлав. Мөн хэчнээн ахмадууд хэд хүртлэх төгрөгийн зээлтэй байгааг, ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн зээл оны сүүлээр олгогдсон нь мэдээлэл задарсан эсэхтэй холбоотойг тодруулсан.

Монголбанкны зүгээс хариултдаа, Төв банкЭрдэнэс Ресурс компани, Эрдэнэс селвир ресурс компанитай үнэт металь худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан. Энэхүү металийн орлогыг Монголбанк худалдаж авахаар зохицуулсан. Төв банкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийх нөхцөл байдал үүссэн. 2018 оны Төвбанкны тухай хуульд эдийн засгийн тодорхой салбарт чиглэсэн хэлцэл хийхийг хориглосон учир тусгайлсан хуулиар Монголбанканд хуулийн зохицуулалтыг хийж байгаа онцлов.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа, Арилжааны банкуудаас тэтгэвэр авсан иргэдийн талаарх судалгааг авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөг, 142 мянган ахмад 4 сая хүртэлх зээлтэй. Нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй. 22 мянган иргэн буюу 10 орчим хувь нь 6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байна.Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл байх гэж бодож байна гэж байлаа. Мөн тэрбээр, мэдээлэл тархсанаас үүдэлтэй хардлага сэрдлэгийн тухайд ҮАБЗ-ийн зөвлөмж нууцын зэрэглэлтэй учир иргэд асуудлыг өмнө нь сонсоод зээл авах боломжгүй гэв. Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл 775 тэрбум байсан бол жилийн эцсийн байдлаарөсөх биш 758 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл барагдаж, хаагдсан гэдгийг салбарын сайд нэмж тодотгосон.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч цаашид засч сайжруулах асуудлууд байгааг онцолсон. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тэтгэврийн зээл авсан нийт иргэдийн 90 гаруй хувь нь 6 сая төгрөгөөс доош зээл авсан учир энэ хэмжээний дүнгээр босго тавьж, үүнээс дээш төгрөгийн зээл авсан хүмүүс нь 6 хүртлэх сая төгрөгийн дүнгээ хасуулаад үлдсэнийг нь төлөх шаардлагатай. Мөн энэ асуудлыг улсын төсөвт суулгаад хуулийн дагуу шийдэх талаар судалж үзэхийг хүссэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Засгийн газар өөрөө бонд гаргах байсан. Хөгжлийн банк баталгаа гаргахаар тусгасан ч хуульд нь ийм зохицуулалт байхгүй, Монголбанкны үзэл баримтлалтай ч нийцэхгүй байгаа учир энэ асуудлыг олон талаас нь судлах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зөвхөн зээл авсан бус зээлээ төлсөн, зээл аваагүй ахмадууддаа адил тэгш хандах зарчмыг баримтлах шаардлагатай” гэв.


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир “Тэтгэврийн зээлийг тэглэх нь ахмадуудаа баярлуулж байгаа нэг удаагийн арга хэмжээ. Гэхдээ тэтгэврийн зээл аваагүй, зээлээ төлсөн иргэдээ хоосон үлдээхгүй байхыг бодолцох шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан “3-6 сая төгрөгийн зээлтэй буюу зорилтод бүлэгрүү асуудлаа хандуулахын зэрэгцээ тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай” гэж байлаа. Харин Улсын Их Хурлын Б.Жавхлан байгалийн баялагаа ард түмэндээтэгш хүртээмжтэй олгохыг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам нь буруу байгааг онцлов. Тэрбээр төсвийн гадуур дахиад төсөв үүсгэдэг гашуун туршлагаа давтах гэж байгааг тодотгохын зэрэгцээ тэтгэврийн зээлийн эцсийн зээлдэг нь ч Монголбанк хариуцаж, эрсдэл үүсвэл Засгийн газар төлөхөөр хуулийн төсөлдтусгасанбайна.Засгийн газар эцэст нь эрсдэлийг татвар төлөгчийн хөрөнгөөр төлнө гэдгийг гишүүдэд анхааруулж байлаа.

Ингээд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Бэлхэд айлын хашаанаас булгийн ус задарч, мөс ихээр тогтсон байдалтай байна

Сүхбаатар дүүргийн 14 хорооны үерийн хамгаалалт, далангийн дагуу үүссэн халиа, тогтсон мөсийг Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг даргын ажлын албанаас аж, ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран зөөх, цэвэрлэх, айл өрхийн хашаа руу орохоос сэргийлэн хамгаалах далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч ус ихээр ундарч байгаа тул тухайн хэсэгт дахин арга хэмжээ авах шаардлагатай байна. Мөн 18 дугаар хороо Бэлхийн 44, 48 гудамжинд айлын хашаанаас булгийн ус задарч, мөс ихээр тогтсон байдалтай байна.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр болон ажил хариуцсан мэргэжилтнүүд хөрсний ус дээшилж, мөс тогтож, халиа, дошин үүсээд байгаа нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тухайн нөхцөл байдлыг дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.


Categories
мэдээ нийгэм

Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт консулын патентыг нь гардуулж өглөө

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт консулын патентыг өнөөдөр гардуулж өглөө.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта мужууд хамаарч байна.

Ерөнхий консул Б.Ургамалцэцэг нь 2013 онд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгчийг түгээх ажлыг удаашруулсан, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн онд нийслэлийн Онцгой комисс Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 58 эрх зүйн баримт бичиг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. Онцгой комиссын 15 удаагийн хурлаар 34 асуудал хэлэлцэж, 200 заалт бүхий хурлын шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн 94 хувийн хэрэгжилттэй байна” гэв

Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн оны 1, 2 дугаар саруудад гахайн мялзан өвчин, 2, 3 дугаар саруудад хөрсний ус гарч, халиа үүссэн, 5 дугаар сард төв цэвэрлэх байгууламжийн осол, 7, 8 дугаар саруудад усархаг борооны улмаас үүссэн үер, 10 дугаар сараас Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гамшгаас хамгаалах аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар мөн дуулгалаа.

Үргэлжлүүлэн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлтийн талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн төлөвлөгөө, тээвэрлэх маршрутыг нарийвчлан гаргаж тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг гарсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар 11 аж ахуйн нэгж болон 10 төрийн байгууллага тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Өнөөдрийн байдлаар 383 цэгт өдөрт 3052 мянган тонн түлш хүргэгдээд байна. Өнгөрсөн онд нийт 196.560 тонн түлш тээвэрлэсэн бол 2020 онд 660 мянган тонн түлш тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулал, тээвэрлэлтийн санхүүжилт, зарцуулалт болон угаарын хий мэдрэгчийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусаж байна. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.

ИРГЭН ТА:

-Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
– Амны хаалт тогтмол хэрэглэх;
– Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
-Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
-Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, гарын шууны дотор тал руу ханиаж найтаах;
– Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
– Хүүхдийг уушгины хатгалгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
– Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.