Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. ЦЕГ-ын албан ёсны сайтад мэдээлснээр

“Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол доор байрлах МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТСАНД холбогдож цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиас

14.2. Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.
14.5. Цагдаагийн байгуулага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна.

ӨМСӨЖ ЯВСАН ХУВЦАС:

БИЕИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ:Ерөнхий хэлбэр: Шулуун, Биеийн төрх: Ердийн, Нэр: Шулуун,

СОДОН ШИНЖ ТЭМДЭГ:

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ: 11327045″ гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч 2019 оны 11, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 хэмээр дулаан байсантай холбоотойгоор гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянмонгол хорооллоос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам руу шууд орох боломжтой боллоо

Баянмонгол хорооллоос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам руу шууд орох боломжтой боллоо. Жолооч та бүхэн заавал Дүнжингарав, Нomeplaza-ийн уулзвараар тойрохгүйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсгээр /зураг харна уу/ гараад Баянмонгол хорооллын зам руу орох, эсвэл урагшаа Баянмонгол хорооллоосоо шууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зам руу орох түр зам нээгдсэн байна.


Хавраас эдгээр хотхонуудын дундуур дөрвөн хэсэгт богино холболтын зам шинээр гаргах талаар нийслэлийн холбогдох байгууллагаас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэсэн талаар Д.Ганболд гишүүн танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авав. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарласан. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг тайлбарлаж байв. Эрүүгийн хууль бол материаллаг хэм хэмжээ бөгөөд үүн дотроо процессын цөөн хэм хэмжээ байдгийн нэг нь “хөөн хэлэлцэх тоолох аргачлал” юм байна. Үүнтэй холбоотойгоор процессын хэм хэмжээгээр хэргийг дахин сэргээж хэлэлцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 1.9, 1.10-т хамаарахгүй хэмээн төсөлд тусгасан гэв. Төслийн агуулга, зохицуулалттай төстэй бусад улс орны жишээ олон бий гэдгийг мөн тэрбээр дурдсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж дууссаны дараа төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт 42 гишүүний 59.5 хувь нь дэмжиж санал өгснөөр хуулийн төсөл батлагдав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ: Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 13-ны Даваа гарагт 10.00 цагаас:

  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

01 дүгээр сарын 13-ны Даваа гарагт 14.00 цагаас:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 13-ны Даваа гарагт:

  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт:

  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүнээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас “В” танхимд;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

01 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт:

  • “Агаар, орчны бохирдлын асуудлаар Өргөдлийн байнгын хороо болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд холбогдох газруудад 14.00 цагаас очиж танилцах.

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

01 дүгээр сарын 17-ны Баасан гарагт:

  • “Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх” Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм улс-төр

2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалтгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болсон.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага харгалзахгүйгээр бүртгэж, гурван үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, иргэдэд адил тэгш боломж олгож буйгаараа онцлогтой.

Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцэх юм байна. Харин үүний дараагаар монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгч, 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Эцэст нь удирдах ур чадварын буюу дүн шинжилгээний сорил болох 15 онооны шалгалт өгч, 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ. Төрийн албаны шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгаруулалтад ТЭНЦСЭНД тооцогдож, нөөцөд бүртгэгдэх юм. Ийнхүү тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Удаа дараа авто машины аккумлятор хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ

Дундговь аймгийн Сайнцагаан суманд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд иргэдийн авто машинуудын аккумлятор удаа дараа хулгайд алдагдсан гэмт хэргүүд бүртгэгджээ.

Дээрх хэргүүдийг үйлдсэн бүлэг этгээдийг Дундговь аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ.

Одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөнгөн цагаан лааз, хуванцар савыг 20 төгрөгөөр авч байна

Image result for Хуванцар хаягдал

Монгол Улс жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал гаргадаг. Үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг бөгөөд 30 хувийг нь л дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Харин “Экобин” ХХК-аас эх орондоо хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэхээр RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг ажиллуулж эхэлсэн байна. Тус машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний үлдэцийг хянаж хийгээд, тохирсон мөнгөн дүн бүхий QR кодтой тасалбар авах аж. Ингээд тус кодыг “Mongol chat” аппликейшнаар уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм байна.

Тус автомат машин хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг гэсэн хог хаягдал хүлээн авна. Хаягдлыг 20 төгрөгөөр авч байгаа ба 1,2 литр хэмжээтэй буюу түүнээс том савыг авах боломжгүй аж.

Байрлах цэгүүд нь:

-Хангарьд ордны нэгдүгээр давхар

-Улсын их дэлгүүрийн Номин салбар

-Ривер гардан хотхоны Номин салбар

-Наадам центрийн Номин салбар

-Аравдугаар хорооллын Өнөр хорооллын Номин салбар

-19-р хорооллын Номин.

Categories
мэдээ нийгэм

Аврагч Х.Цогбадрах Үйлчилгээний гавьяат ажилтан боллоо

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

Шагналыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Ахлах ахлагч Х.Цогбадрах нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан найм дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн гурав дахь залуу гавьяат болж байна.

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж 1800 орчим га талбайн гал түймрийг унтраасан бол нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох ХУД-ийн “Анун” төв, БЗД-ийн “Нарантуул худалдааны төв”, “Говь” ХХК-д гарсан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн. Мөн СХД-ийн 16,17,20,21, БЗД-ийн 20, ХУД-ийн 13 дугаар хороонд болсон үерийн дуудлагаар тус тус ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байна.

Мөн тэрээр Онцгой байдлын байгууллагын 2018 оны Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчийн нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдааны эзэд тодорчээ

Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааны эзэд тодорлоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан Легал Дата зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

  • Тэргүүн байрт: С.Асланбек” Монгол Улсын Үндсэн хууль дахь үндэсний баялгийн сангийн тухай зохицуулалт ба олон улсын туршлага”;
  • Дэд байрт: Шалгараагүй болно.
  • Гутгаар байрт: Шалгараагүй болно.
  • Тусгай байрт: Г.Оюундарь “Нам байгуулах шалгуурыг монгол улсын үндсэн хуулийн нэмэлтээр бүрдүүлсэн нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан эсэх талаарх судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

  • Тэргүүн байрт: Л.Энхтайван “Нутгийн өөрөө удирдах ёс дахь хууч хамаарал буюу ардын депутатуудын хурлын хэв маяг, түүнийг халж үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх нь”
  • Дэд байрт: Б.Лхагважаргал, Х.Норовсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулиар хамгаалах нь”
  • Гутгаар байрт: Ч.Сонинбаяр “Хойч үеийнхний хүрээлэн буй орчны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь”
  • Тусгай байрт: Б.Тогмидсүрэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ба Үндсэн хуулийн цэцийн оролцоо”
  • Б. Сэрдамба, П. Аззаяа “Монгол дахь улс төрийн намын эрх зүйн орчин ба улс төрийн эрх чөлөө” сэдэвт илтгэл тус тус шалгарчаа.