Categories
мэдээ нийгэм улс-төр

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.14) хуралдаан 10 цаг 48 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2019 оны 10 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Г.Тэмүүлэн, Д.Мурат, Д.Тэрбишдагва. Б.Саранчимэг нар ажиллав гэв.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 9 дүгээр зүйлд “усны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуулийн нэр томьёотой жигдэллээ. Хуулийн төслийн 16 дугаар зүйлд 16.4.1, 16.7.4 дэх заалтыг өөрчлөх саналын томьёоллыг бэлтгэв. Төслийн 3 дугаар зүйлийн “байгууллага” гэсний өмнө “төв” гэж нэмэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүллээ.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ид буюу уг тогтоолд нийцүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх заалтын “3.Усны газар” гэснийг “4.Усны газар” гэж, мөн төсөлд 2 дахь заалт нэмэх саналын томьёоллыг боловсруулав. Мөн тогтоолын төслийн 2 дахь заалтыг Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулан хасах саналыг бэлтгэж боловсрууллаа гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан тав, тогтоолын төслийн талаарх гурван саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 9 дүгээр зүйлийн 9\2 дахь хэсгийн “усны асуудал эрхэлсэн” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь” гэсний дараа “сав газрын захиргаа,” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 16 дугаар зүйлд “16.4.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;” гэсэн заалт нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 16 дугаар “16.4.7.усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох;” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Түүнчлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22” гэсэн дугаарыг “5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20,21,22, 23” гэжтустус өөрчилсүгэй.” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Уг Ажлын хэсгийг ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо.

Хуралдааны төгсгөлд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийг томилов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утас нь дэлбэрснээс болж гэмтжээ

Дорноговь аймгийн Айраг суманд гар утас дэлбэрснээс болж 45 настай иргэн гэмтжээ.

Гар утсаа энгэрийн халаасандаа хийсэн байсан нь дэлбэрч, цээж хэсэг, зүүн гартаа гэмтэл авсан байна.

Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Түүнчлэн ард иргэдийн хэрэглэж буй цахилгаан бараа, техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдалд анхаарч, болзошгүй аюулаас сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл энэ сарын 20-ноос эхэлнэ

Энэ оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцов.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

  • 18-50 насны эрэгтэйчүүд
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд зохион байгуулна.Энэ оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцов.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

  • 18-50 насны эрэгтэйчүүд
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр: Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг, би дэлгээд өгье

Image result for Х.Мандахбаяр

Сэтгүүлчийг тагнасан гэх хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр, “Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш амьдралд нийцэхгүй байгаа тухай сэтгүүлчид болон иргэд ч олон ярьсан. Зөрчлийн хуулиар, гүтгэх доромжлохыг зохицуулж байсан зүйл заалт нь амьдрал дээр асуудлыг шүүхгүйгээр шийддэг байсан.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалт нь сэтгүүлч ямар ч баримт нотолгоо гаргаж өгөөд торгуулдаг байсан нь эргээд хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд нөлөөлсөн. Энэ тал дээр салбарын болоод хууль хяналтын байгууллагын 150 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмж гаргасан. Энэ саналаа нэгтгээд ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулиас гүтгэх, доромжлох зүйл заалтыг авахуулах тухайд санал нэгдэж, шаардлага хүргүүлсэн. Ингээд уг хуулийн 6.21 гэдэг заалт байхгүй болсон. Харин өчигдрөөс “Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалт Эрүүгийн хуульд орсон” ташаа ойлголт сошиал орчинд явлаа.

Зөрчлийн тухай хуульд байсан зүйл заалтаараа Эрүүгийн хуульд тусгагдахаар анхны төсөлд танилцуулагдсан нь үнэн. Эрүүгийн хуульд оруулахдаа “худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол” гэсэн байдлаар ч төсөлд танилцуулагдсан.

Гэхдээ салбарын төрийн бус байгууллагууд Эрүүгийн хуульд оруулж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Хууль зүйн байнгын хороогоор олон удаа орсны дараа Эрүүгийн хуулиас “хэвлэл мэдээлэл”, “гүтгэх” гэсэн үг хасагдсан. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн сүлийн нэр томъёолол нь “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 420 нэгжээс 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох…” гэж орсон. Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гарсан анхны саналыг бид байхгүй болгож чадсан.

Харин сэтгүүлчийг тагнаж чагнасан асуудлаар, “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал бий. Энэ талаар өмнө нь хэвлэлийн бага хурал хийж байсан. Мэдээллийн дагуу холбогдох хүмүүстэй уулзаж, шаардлага хүргүүлсэн ч тийм асуудал байхгүй гэсэн хариулт өгдөг.

Хэрвээ ямар нэг байдлаар сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байвал хамгийн аюултай асуудал. Тиймээс аль нь үнэн нь мэдэгдэхгүй энэ асуудлыг нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, цэг тавих нь зүйтэй. Ойрын хугацаанд бүх талын хүмүүс оролцож энэ асуудал дээр хариулт өгөх хэрэгтэй. Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг, би дэлгээд өгье. Нэгдсэн ойлголтод хүрье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад Ерөнхийлөгчөөс 3 сая төгрөг олгохыг хүслээ

Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хороо байгуулжээ. Түр хорооны гишүүд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар:

-Иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг төрөөс тэглэх хуулийг УИХ баталсан. Энэ нь Үндсэн хуульд заасан эрх тэгш байдлыг зөрчиж, зээлгүй ахмадуудын эрх ашгийг зөрчиж байна. Бид эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулан, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Зээл аваагүй өрх толгойлсон 20 мянган эмэгтэй байна. Ерөнхийлөгчид бид санал хүргүүлж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлөх саналыг Ерөнхийлөгч гаргаж, УИХ буруу тогтоол гаргалаа. Байгалийн баялгийн хишгийг тэгш хүртээж, зээл аваагүй 200 мянга орчим ахмадуудад Сар шинийн өмнө гурван сая төгрөгийг олгохыг хүсье. Бага тэтгэвэр авдаг ахмадууд зээл авах боломж муу, хамтран зээлдэгчтэй байдаг, хүү өндөр зэрэг банкны дарамт их бадйаг. Тиймээс УИХ-ын тогтоолд хориг тавьж, зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөгийг Сар шинийн өмнө бэлнээр өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг дэмжих нь чухал байна. Зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөг өгөх нь дотоодын эдийн засагт доргилт үүсэхгүй, харин ч эерэг нөлөөтэй байх юм хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Зээл аваагүй иргэдийг яагаад хохирогч гэж үзэж байна вэ?

-Зээл аваагүй иргэд тэтгэврийнхээ 70 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг. Гэтэл иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэлээ. Харин зээл аваагүй иргэд хохироод үлдэж байна.

-Бэлэн мөнгө олгосноор эдийн засагт хүндрэл үүсэхгүй юу?

-Ахмадуудад 3 сая төгрөгийг цагаан сарын өмнө олгосноор эдийн засагт хүндрэл үүсэхгүй. Бид ямар нэг улс төрийн зорилгогүй. Өөрсдийн эрх ашгийн төлөө явж байгаа. Бид энэ саналаа Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэхийг хүсч байгаа юм. Зээл аваагүй иргэд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур байгаа юм. Засгийн газар тооцоо судалгаагүй, яаран тогтоол гаргасанд ахмадууд бид гомдолтой байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн мэдээллийн дагуу хууль бусаар хулан агнасан этгээдийг илрүүлжээ

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт 51 настай эрэгтэй Н гэгч нь ТОЗ-8 маркын буугаар нэг хулан агнасныг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс иргэдийн мэдээллийн дагуу илрүүлжээ. Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Өмгөөлөгчөөрөө дамжуулж хууль хүчний байгууллагатай холбоотой байгаа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь зэрэг асуудлаар АТГ-т шалгуулж байгаа. Саяхан түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл тархсан. Үүнд тэрбээр цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьжээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Малчдын малын үнийг унагааж, орлогыг багасгасан, алтны үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулсан, Хятад улсын махны үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого барьсан учир ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах төслийг өргөн бариад байна. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Ч.Улаан өнгөрсөн хугацаанд зөвхөн Хятадын хөрөнгө оруулалттай компани зөвшөөрөл олгож байсан. Өнөөдөр махны компаниуд сул зогссон байна. Малчдын орлогыг хулгайлж, дотоодын махны үйлдвэрийн үйл ажиллагааг боомилсон үйл ажиллагаа явуулж байгаа сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно

Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа.

Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр “УИХ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатлалын жишиг эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа энэ эмнэлэг юм. Үүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг баригдана. Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно.

Мөн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургаа, арван аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой болох юм” хэмээн ярилаа.

Тус эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйг “Вамед инженеринг” компанийн зүгээс дуулгалаа.

Тухайлбал, эмнэлгийн барилгын ажил дуусахтай зэрэгцэн шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтнийг бэлтгэх зэрэг төлөвлөгөөт ажлыг зохион байгуулснаар энэ онд багтаан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

А.Баттөрийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарчээ

Image result for А.Баттөр

Энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас баривчлан саатуулсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрд холбогдох хэргийн цагдан хорих таслан сэргийлэх шүүх хурал болжээ. Шүүхээс А.Баттөрийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан байна.