Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол олле” төслийн дэмжигчид Монголд ирлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар, “Чежү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд Олле стандартын явган аяллын чиглэл /маршрут/ тогтоон тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн зун гадаад, дотоодын жуулчдад мэдээлэл өгөх зорилготойгоор Сөүлийн гудамжинд “Монгол Олле” мэдээллийн төвийн Улаанбаатар хот дахь салбарыг нээн ажиллуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Монгол олле” явган аяллын замын төслийг дэмжихээр 16 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурынхан нэг жилийн хугацаатай Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирээд байна.

Сайн дурын ажилчид нь энэхүү хугацаанд тус явган аяллын замыг олон улсад сурталчлах, тохижуулах болон гадаад хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм.

Энэхүү “Олле” гэх тэмдэглэгээт маршрутын замын гол агуулга нь байгальд ээлтэй алхах үүднээс тогтсон зам зааж чиглүүлэх, зам дагуух нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих үндсэн чиглэл ач холбогдолтой юм. БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанхуяг: Шинэ жилийн бүхий л үйл явдал Цөмөөхэйн тайзан дээр өрнөдөг

МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай ярилцлаа.


-“Цөмөөхэй” балет анх хэдэн онд, хаана тавигдсан бэ?

-1816 онд Германд анх тавигдсан. Дараа нь 1892 онд Оросын Санкт-Петербург хотноо тавигдсан. Анхандаа тийм ч алдартай байгаагүй гэж сонсогддог. Яваандаа хөгжмийн зохиолчоороо дамжуулан алдартай болсон. Хөгжмийн зохиолч нь П.И.Чайковский гэж алдартай хүн бий шүү дээ. Тэр хүн яг балетад зориулж хөгжмийг нь бичсэн. Түүний бичсэн балетийн зохиолууд нь “Нойрсож буй гоо бүсгүй”, “Хунт нуур” гээд дэлхийд алдартай зохиолууд бий. Тэрбээр “Цөмөөхэй”-г балетад зориулан бичсэний дараа дэлхийд гэр бүлийн баяр болтол нь түгээж чадсан. Ялангуяа Америкад шинэ жилээр тоглодог тоглолт, бүр уламжлал болтол нь бичиж чадсан. Манайд тавьж байгаа “Цөмөөхэй” Английн дизайнаар тавьж байгаа. Зохиол өөрөө Германы нэгэн тосгонд болж байгаа үйл явдал. Үүгээр Монголд ч, Японд ч, Америкт ч шинэ жилээ хийдэг.

-Дэлхийн хэдэн улс оронд “Цөмөөхэй” балет тавигддаг юм бэ?

-200-аад улс. Балеттай бүх орон тавьдаг. Балетын бүх сургуулиуд тодорхой хэмжээний өөрсдийн түвшиндээ таарсан тавилтаар тавьдаг. Бүх театрууд тавьдаг. Дэлхийн томоохон театрууд бол маш нарийн найруулгаар тавина л даа. Манай Дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн хэмжээний тавилтаар тавихыг зорьдог. Манайд бол Бостон балетаас авсан шүү дээ. Тайз, дикраци, хувцас хэрэглэл нь.

-Тэгэхээр “Цөмөөхэй балетчидын хувьд бас нэгэн шалгуур болж өгдөг байх нь ээ?

-Мэргэжлийн балетын бүжигчид “Та хамгийн анх ямар балетад тоглосон бэ” гэвэл “Цөмөөхэй”-г л хэлнэ. Тэгэхээр балетчин бүрийн заавал давах ёстой хамгийн эхний шалгуур нь гэж би хэлнэ.

-Монголд “Цөмөөхэй” хамгийн анх хэдэн онд тавигдаж байв?

-1982 онд хамгийн анх Шелкунчик нэртэйгээр Оросын тавилтаар тавьж байсан. Одоо найруулга, тавилт нь өөрчлөгдөөд зургаа дахь жилдээ тоглох гэж байна. Нэр нь хүртэл Цөмөөхэй болж өөрчлөгдөөд, найруулга нь ч Оросын тавилтаар биш болсон л доо. Урьд нь Шелкунчикд 20-иод хүүхэд тоглодог байсан бол одоо “Цөмөөхэй”-д 200-аад хүүхэд тоглодог болох хэмжээний болж өөрчлөгдсөн. Тэгэхээр Монголын сонгодог урлагт тодорхой хэмжээний өөрчлөлтийг авч ирсэн. Маш олон хүүхэд балетаар хичээллэх сонирхолтой болж байна. Дан хүүхэд ч биш насанд хүрэгчид хөгжим сонсох, бүжиглэх дуртай болж байна. Өөртөө таарсан дасгалыг хийгээд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.

-200 хүүхэд тоглодог гэхээр бүгд балетаар хичээллэдэг хүүхдүүд байдаг уу?

-Үгүй. Балетад дуртай сонирхдог, балетчин болохыг хүссэн хүн бүхний өмнө “Цөмөөхэй” балет нээлттэй. Хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн ч ирээд дүр авах боломжтой. “Цөмөөхэй”-д нэг минут ч хүрэхгүй хугацаанд ганцхан барилтаар зогсоод өргүүлээд гарах баримлын дүр ч бий. Тэр дүрээс эхлээд балет эхлэн сурч байгаа хэн бүхэнд тохирох олон дүр бий.

-Балетын ач тус, хүмүүст өгөх үр өгөөжтэй тал нь юу вэ?

-Балетын урлаг биеийг өв тэгш хөгжүүлдэг. Бага наснаасаа эхлэн хичээллэсэн бол биеийн өв тэгш хөгжилтэй, эрүүл саруул байдаг. Насанд хүрсэн хүмүүс ч одоо балетаар хичээллэхээс оройтсон гэж бодож болохгүй. Балетаар хэдэн ч наснаасаа хичээллэж болно. Эрүүл мэнд, биеийн хөгжил талаасаа балет маш их ач холбогдолтой.

-Ер нь яагаад “Цөмөөхэй”-г шинэ жил болгоноор тоглодог юм бэ. Шинэ жилтэй юу нь холбогдож байна вэ?

-Та арванхоёрдугаар сарын 31-нд юу хийдэг вэ? (Би гэртээ гэр бүлийнхэнтэйгээ ширээ засаад аз жаргалтайгаар шинэ оноо л хүлээх байх даа) Яг үнэн. Түүн шиг гэртээ гэр бүлээрээ найз нөхөд ирээд л, бие биетэйгээ сайхан ярьж хөөрөлдөөд, бие биедээ бэлгээ өгөөд, хүүхдүүд сүлд модоо тойрч хөгжилтэй дуулж, бүжиглэж инээлдээд, бэлгээ нэг нэгэндээ үзүүлдэг шүү дээ. Клара гэж гол дүрийн охин мөрөөдөөд л, цас ороод цасан ширхэгүүд бүжиглээд, цасны хаан хатан ирээд, цаа буга яваад, амттаны оронд очоод орон орны бүжиг хийгээд, өөрөө дунд нь бүжиглээд тэгж сайхан дүрслэгдсэн зүйл шинэ жилтэй холбогдохгүй гээд яахав. Энэ бол сонгодог бүтээл. Яг л шинэ жилийн бүхий л үйл явдал тайзан дээр өрнөдөг. Үүнийг үзээгүй хүн нэг ирээд үз. Тэгээд боллоо биш ээ. Нэг үзээд битгий боль. Сонгодог урлаг, амьд зүйлийг үзэх тусам таны уураг тархинд юу бодогддогийг мэдэр. Сонгодог урлагийг нэг үзээд хүн хэзээ ч ойлгодоггүй. Үзэх тусам, дахин давтан үзэх тусам тэр ая эгшиг, тэр тайз засал, тэр хөгжим оркестр юу хэлэх гээд байгааг ойлгодог.

-Та өөрөө найруулаад гол дүрд нь тоглож байгаа. Өөрөө найруулаад, тоглоно гэхээр ямар авьяас чадвар шаарддаг вэ?

-Чадвар гэхээсээ илүү хариуцлага шаардагдана. Хэцүү хэцүү. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хичээж л байна. Нэг бүтээлийг хийхийн тулд маш олон хүний хүч хөдөлмөр орно. Маш олон зуун хүн ард нь ажилладаг. Зөвхөн “Цөмөөхэй”-д л гэхэд 500-гаад хүний хүч хөдөлмөр орж байна. Тэр болгонд хүрч ажиллана гэдэг гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй маш олон зүйл явж байгаа.

С.ОТГОН

Categories
мэдээ нийгэм

Генерал Ж.Бямбасүрэн Хил хамгаалах ерөнхий газрын даргаар томилогдлоо

Хил хамгаалах ерөнхий газрын даргаар Ж.Бямбасүрэнг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 12 сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2019.12.30/ 486 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.

ТАНИЛЦУУЛГА

Овог: Жамсран

Нэр: Бямбасүрэн

Төрсөн газар, он: Улаанбаатар хотод 1976 онд төрсөн

Яс үндэс: Захчин

Үндсэн захиргаа: Улаанбаатар хот

Нийгмийн гарал: Сэхээтэн

Боловсрол: Дээд

Мэргэжил: Хилийн албаны ажилтан-хуульч, Төрийн цэргийн аюулгүй байдал, оператив тактик-команд штабын мэргэжилтэй.

Цол зэрэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 179 дүгээр зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
  • 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
  • 2009 онд мөн академийн дээд курс,
  • 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

Гавьяа шагнал:

Цэргийн хүндэт, Их Монгол Улсын 800 жил, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц Хилчин, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө, Хилчний алдар I, II, III, Дайчин алдар тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
  2. 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
  3. 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
  4. 2004.07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
  5. 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга,
  6. 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
  7. 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  8. 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
  9. 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
  10. 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
  11. 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
  12. 2016 оны долдугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
  13. 2019 оны тавдугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм улс-төр

ЗТХЯ-ны хэлтсийн дарга авлигын хэргээр саатуулагджээ

Image result for атг

Зам, тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ гэгч авлигын хэрэгт холбогдон, саатуулагджээ. Тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ бусдаас 20 мянган юанийн хахууль авсан хэрэгт буруутгагдан, шалгагдаж эхэлжээ. Уг асуудлаар АТГ “О гэх иргэнийг энэ сарын 30-ны өдөр 48 цагийн хугацаатай саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Одоогоор хэчнээн хэмжээний мөнгө хахуульд авсныг хэлэх боломжгүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Image result for Цагдаа

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн XII сарын 30-наас эхлэн 2020 оны I сарын 2-ны 08.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд үүрэг гүйцэтгэнэ. Мөн улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Нар харах тасалбарын үнэ 35,000 төгрөг

Монголчууд оны эхний өдөр мандах нарыг харахын тулд эртлэн босдог. Шинэ оны анхны наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг. Оны эхний өдрийн нар мандахыг харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаатай явдаг хэмээх нь бий. Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооноос “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг энэ жил мөн зохион байгуулж байна. Нар харах аяллын галт тэрэг тухайн өдрийн 05:50 цагт вокзалаас хөдлөх аж. Тасалбарын үнэ 35,000 төгрөг бөгөөд аяллын хөтөлбөрт галын наадам багтжээ.

Categories
мэдээ

“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүний хөтөлбөр

Image result for Төв талбай Мөнгөн шөнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Өнөөдөр болох баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17:00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм.

18:30 цагт Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.

20:00 цагт нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро шоу үзүүлбэрүүд эхэлж төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд төлөөлөгчдийн нүдийг баясгаж хөгжилдөн өнгөрүүлнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөнө.

Түүнчлэн “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон “Яг түүн шиг” шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэнэ. Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдоно.

Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12:30 цагаас 02:00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэнэ.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд төрийн одон, медалиар шагнууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 33.1.7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагнахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга өнөөдөр (2019.12.30) дээрх зарлигийн дагуу шагнуулж буй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад төрийн одон, медалийг гардууллаа. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх М.Батболд, Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн референт М.Элбэгдорж, Ц.Энх-Амгалан, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн иргэдийг хүлээн авах байрны ажилтан Д.Уртнасан, тус хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн дэвтэрлэгч Э.Эрдэнэчимэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны ахлах референт Х.Ариун-Эрдэнэ нарыг Алтан гадас одонгоор шагнажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн шинжээч Б.Ариунаа, тус хэлтсийн Архивын эрхлэгч Т.Дэмбэрэлням, шинжээч О.Ренчинмядаг, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч П.Мядагмаа нарыг эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гардуулж, баяр хүргэлээ.

Шагнал гардуулахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга З.Нямцогт, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Элбэгзаяанар байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа

Нийслэлийн зарим Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай дараах тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.

Үүнд:

1. Судас тодруулагч
2. Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
3. Дуслын автомат шахуурга
4. Тариурын автомат шахуурга
5. УВЧ /физик эмчилгээний/
6. ИСКРА /физик эмчилгээний/
7. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
8. Нярай шарлагын аппарат
9. Ургийн хяналтын монитор зэрэг төрлийн 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Энэхүү тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 80 гаруй иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан нэр бүхий 80 гаруй иргэний шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр гардууллаа.

Шагнал гардан авсан иргэдэд хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Он солигдох энэ мөчид та бид ажил хөдөлмөрөө үнэлж дүгнэж, амжилт бүтээлээ бататгадаг уламжлалтай билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, нийслэл хотын ирээдүйн сайн сайхны төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, хамт олноо манлайлж, эрхэлж байгаа салбартаа амжилт гарган төрийн хүндтэй өндөр дээд олон медалиар шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ бодитой үнэлүүлсэн Нийслэлийн иргэд та бүхэндээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.