Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгтэй холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т шаардлага хүргүүллээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгтэй холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Сэтгүүлчдийн хууль бусаар тагнаж, чагнасан гэх мэдээллийг анх 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ өгсөн. Цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг тагнаж чагнасан бөгөөд энэ үйлдэлд нь хариуцлага тооцох саналыг ТЕГ-аас НПГ-т хүргүүлсэн гэж мэдээлсэн. Түүнээс хойш бидэнд мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Хоёр хоногийн өмнө энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хөндөж тавьсан учраас МСНЭ-ийн зүгээс дахин анхаарал хандуулж байна. Энэ бол сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудал бус сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал юм.

Энэ мэдээллийг тодруулах үүднээс МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтраад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байна. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны цаана иргэдийн мэдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл байдаг.

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагаас тагнаж, чагнасан асуудал байгаа бол маш ноцтой үйлдэл юм. Энэ асуудал хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний түвшинд удаа дараа яригдаж байгаа учраас бидэнд мэдээлэл өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байгаагаа энэ мэдээллээр дамжуулж байна” гэв.

МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг “Бид энэ асуудлаар зөвхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийгээд зогсохгүй Хүний эрхийн үндэсний комисстой хамтран олон улсын хэмжээнд гаргаж тавих болно” гэлээ.

Хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний хэмжээнд сэтгүүлчдийн тагнаж, чагнасан цагдаагийн ажилтнуудыг шалгаж байгаа гэх мэдээлэл яригдсаар багагүй хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл “Намайг тагнаж, чагнасан” гэж мэргэжлийн холбоондоо хандсан сэтгүүлч нэг ч байхгүй байгаа аж. МСНЭ-ийн зүгээс тагнуулын байгууллага уг хэргийг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа учир сэтгүүлчид мэргэжлийн эвлэл, холбоодод хандах боломжгүй байхыг үгүйсгэсэнгүй.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Аялал жуулчлалын визээр нь аялуулаагүй хазайлгасан хүмүүст хариуцлага ярина

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосонтой холбоотойгоор “Хуульчид ажиллаж байна. Ойрын хугацаанд холбогдох хуулийг хэлэлцүүлж, батлуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аливаа аж ахуйн нэгж зайлсхийх, төлөхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсгэхгүй” гэлээ.

-БНХАУ-ын 800 иргэнийг саатууллаа. Виз олгосон хүмүүст, хянаж шалгаж байх ёстой хүмүүст хариуцлага яригдах уу?

-Хятадын 800 иргэнтэй холбоотой асуудал мөнгө угаахтай холбоотой. Манай тусгай албад сайн ажилласан. Эхний ээлжинд хил гаалиар 1000 компьютер, 10 мянга гар утас илрүүлж чадаагүй, аялал жуулчлалын визээр нь аялуулаагүй хазайлгасан хүмүүст хариуцлага ярина.

Categories
мэдээ нийгэм

13 настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ

Аравдугаар сарын 30-ний өдөр Дорнод аймагт 13 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна. Одоогоор хүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх бөгөөд биеийн байдал сайжирч байгаа аж.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

​Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн Сангийн яам хуулийн төсөл боловсруулан, тогтоохоор хуулийн төсөлд санал авч эхэлжээ

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яам хуулийн төсөл боловсруулан, хуулийн төсөлд санал авч эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг. мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1.47.3.2 дахь заалт. 47 4 дэх хэсэг. 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгосон.

Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт бүрдэх 1.3 их наяд төгрөг орж ирэх боломжгүй болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан юм. Тиймээс энэ байдлыг залруулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулан, нэн яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн твиттер хуудастаа жиргэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр үүссэн нөхцөл байдлыг залруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулан нэн яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

View image on Twitter

Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор УИХ Ашигт малтмалын тухай хуулиа Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой талаар хуульчид тайлбарлаад байгаа юм.

Хүчингүй болсон хуулийн заалтууд:

  • 47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
  • 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:
  • 47.3.1.дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;
  • 47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
  • 47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
  • 47.5.Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:
Бүтээгдэхүүний нэр төрөл Хэмжих нэгж Жишиж үнэлэх бүтээгдэхүүн Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь
Хүдэр Баяжмал Бүтээгдэхүүн
11 Боловсруулаагүй нүүрс тн Нүүрс 0-25 хүртэл 0
25-50 хүртэл 1
50-75 хүртэл 2
75-100 хүртэл 3
100-125 хүртэл 4
125 ба түүнээс дээш 5
12 Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) тн Нүүрс 0-100 хүртэл 0
100-130 хүртэл 1
130-160 хүртэл 1.5
160-190 хүртэл 2
190-210 хүртэл 2.5
210 ба түүнээс дээш 3
13 Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) тн Кокс 0-160 хүртэл 0
160-190 хүртэл 0.5
190-210 хүртэл 1
210-240 хүртэл 1.5
240-270 хүртэл 2
270 ба түүнээс дээш 2.5
Categories
мэдээ нийгэм

ТҮК-ийн ажилтан сум алдаж гудамжинд явж байсан иргэнийг гэмтээжээ

Гудамжинд 52 настай иргэн бусдад буудуулсан гэх мэдээлэл Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт аравдугаар сарын 24-ний өдөр иржээ.

Алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилтан эрэгтэй 56 настай Т нь нохой буудаж байх үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс болж сум алдаж ардаа явж байсан тус аймгийн иргэн эрэгтэй 52 настай М ийг мөрөн тус газарт нь буудаж хүнд гэмтэл учруулсан байжээ.

Гэмтсэн иргэн одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэж буй юм байна. Харин санамсар болгоомжгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, буу хэрэгсэл зэвсгийн чанартай зүйлийг бүрэн эзэмших хэрэглэх мэдлэггүйгээс болж иргэнийг буудсан тус аймгийн ТҮК-ийн ажилтанг шалгаж эхэлсэн байна. Түүнийг зэвсгийн чанартай зүйлээр бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэргээр зүйчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

ШЕЗ-ийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлигийг өчигдөр гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан хоёр хүнийг эсэн мэнд гаргажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Авто замын шалган нэвтрүүлэх товчооны хажууд ачааны автомашин мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлага 2019.10.31-ний өдрийн 19:17 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15.5 км зам туулан 19:38 цагт очиход Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Н /27 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Киа Гранто” загварын ачааны автомашин, иргэн Ш-ийн жолоодож явсан 3 зорчигчтой “Хино” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Ослын улмаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны харьяат иргэн Ш /45 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн М-ийн Б /15 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнд элэгний вирүсийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар мэдээлэл өглөө

“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл Элэг бүтэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн даргын бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, элэгний В, С, D вирүсийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар Онцгой байдлын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүнд мэдээлэл өглөө.

Мэдээллийн төгсгөлд Онцгой байдлын байгууллагыг “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудыг тэргүүлэн, идэвх санаачлагатай ажилласан, онцгой хамт олон гэдгийг зориуд цохон тэмдэглэн хэлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шалгалтаар нийт 113 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

Авто тээврийн шалган нэтврүүлэх найман товчоонд 51 улсын /ахлах/ байцаагч, 24 эргүүл хяналтын ажилтан 24 цагаар хяналт шалгалт хийж байна.

2019.08.15-10.30 хүртэлхи хугацаанд нийт 60770 тээврийн хэрэгсэл, 151925 иргэний ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдэхүүний үзлэг хийж, 28 удаагийн тохиолдлоор тарваганы түүхий мах /тулам/ 113 ширхэгийг илрүүлэн, тухай бүрт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй болно.

Зөрчил үйлдсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 4, 5 дахь заалтуудыг үндэслэн 5700.0 мян.төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 18836.0 мян.төгрөгийн нөхөн төлбөр тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ-МЕХАНИК НЭГТГЭЛ БИШ

Судалгааны их сургууль гэж юу вэ?

Нийгмийн хөгжилд их сургуулийн гүйцэтгэдэг үүрэг асар их бөгөөдөндөр хөгжсөн орнуудад дээд боловсролыг хөгжлийн түлхүүр хэмээн үздэг.Тийм ч учраас дэлхий дахинд зөвхөн их сургуулиудыг л нэгдсэн үзүүлэлт, шалгуураар үнэлж эрэмбэлэн чансааг нь тогтоодог.Үүнээс өөр олон улсын хэмжээнд үнэлж чансааг нь тогтоодог байгууллага нэгээхэн ч үгүй.Засгийн газрууд, парламент, театр урлаг эсвэл эмнэлэгийн аль ч байгууллагыг ингэж үнэлдэггүй.

Сонгодог утгаараа их сургууль бол эрдэм шинжилгээ,судалгааны ажил эрхэлж, оюутан залуусыг дээд боловсролтой мэргэжилтэн болгон сургахын зэрэгцээшинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлэх замаарнийгмийг соён гэгээрүүлэх цогц үйл ажиллагаа явуулдаг институци юм. Их сургуулиа хөгжүүлж, түүнд түшиглэн хөгжлийн бодлогоо тодорхойлсон улс орнууд бусдаас тасархай хөгжсөн байх агаад үүнийг хойд Америкийн АНУ, Канад, баруун Европын олонхиулсууд, Япон, Солонгос, Сингапур, Хонконг, Тайван зэрэг зүүн Азийн олон орны жишээнээс хялбархан харж болно.

Өнөөгийн байдлаар манай улсын их сургуулиуд бүгд сургалтад суурилсан бөгөөд аль болох олон оюутан элсүүлж, зардал багатай, танхимын сургалт зонхилсон хялбар аргаар сургаж төгсгөхийг эрмэлзэх болсон билээ.

Гэтэл судалгааны их сургуулийн үндсэн үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил бөгөөд шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулж, өөрийгөө хөгжүүлж хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгддэг.

Товчхондоо бол судалгааны их сургууль нь манайд явагдаж байгаа шиг массын сургалтыг эрхэлдэггүй,харин эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, элитийн сургалт явуулдаг байгууллага юм.Судалгааны их сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх эрдэмтэн судлаачид ажиллаж, хамгийн чадварлаг оюутнуудэлсэн суралцдаг. Профессор багш нар нь олон улсын түвшний онолын судалгаа хийхийн зэрэгцээ нийгмийн хөгжлийг тодорхойлох технологийн болон хавсарга судалгаа хийдэг болоюутан суралцагчид нь багшийн заасныг үгчлэн цээжилж үлгэр жишээ болгон дагалдах бус харин бүтээлчээр сэтгэж, шүүмжлэл өрнүүлж чаддаг, төгсгөн гаргаж буй мэргэжилтнүүд нь өөрийгөө хөгжүүлэх арга барил, хөрвөх ба өрсөлдөх чадварын аль алиныг эзэмшсэн байдаг. Энэ бол манай өнөөгийн их сургуулиудаас судалгааны их сургуулийн ялгарах гол ялгаа.

Судалгааны их сургууль байгуулах шаардлага

Дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, дэвшилтэт технологийг хөгжүүлж,мэдлэгийн эдийн засгийг бий болгох замаар хөгжих гол хөдөлгөгч хүч нь судалгааны их сургууль хэмээн үзэжтүүнийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагш худалдаж эдийн засгаа хөгжүүлэх харалган бодлогыг 20 гаруй жил зүтгүүлсэний эцэст буруу болохыгнь бодлого боловсруулагчид хожуу ч гэсэн ойлгожшинжлэх ухаан, технологид түшиглэж улс орноохөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байх шиг.

Орчин үеийн их сургуулиудад хоёр томоохон өөрчлөлт гарчээ.Нэгдүгээрт мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж нэмэгдэж, нийгэмд үйлчлэх хүрээ нь тэлсэн.Тухайлбал, хуучин цагт ЕБСургууль төгсөгчдийн 10 гаруйхан хувь нь их сургуульд элсдэг байсан бол эдүгээ 80 хувь гаруй нь хувь, хувьсгалын аль нэг их сургуульд элсэж байна. Товчхондоо өмнөх нийгмийн үед дээд боловсрол элитийн боловсрол байсан бол эдүгээ массын боловсрол болон хувирчээ.Хоёрдугаарт нийгмийн янз бүрийн хэрэгцээг хангах, өөр өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэр бий болж, олон талт үйл ажиллагаатай болжээ. Эдгээр өөрчлөлтийн нөлөөгөөр орчин үед их сургуулиуд судалгааны ба сургалтын гэсэн 2 чиглэлээр хөгжиж байна.Дээд боловсрол нийтийн шинжтэй болж, суралцагчдын тоо олон дахин нэмэгдсэн учраас аль ч улсад судалгааны их сургуулиийн зэрэгцээ сургалтад суурилсан их сургуулиуд үйл ажиллагаагаа явуулсаар л байна.

Судалгааны их сургуулийг хэрхэн байгуулдаг вэ?

Дэлхийн заримулсад судалгааны их сургууль хэмээх ойлголт 1970-аад оны үеэс яригдаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны үеэс улам эрчимжиж,улмаар олон сургууль сургалтад суурилсан үйл ажиллагаанаас судалгаанд суурилсан чиглэлээр хөгжлийн концепцоо тодорхойлж, 2000-аад оны эхэн гэхэд судалгааны их сургуулийг жинхэнэ утгаар нь бий болгож чаджээ. Ингэснээр олон улсын хэмжээнд хийгддэг их сургуулиудын чансааг тогтоох үнэлгээгээр судалгааны их сургуулиуд байнга тэргүүлэх болсон юм.

Дэлхийн түвшний судалгааны их сургуулийг бий болгоход оюуны өндөр чадавхитай багш судлаачид ба оюутан суралцагчид, хөрөнгө санхүүгийн хангалттай нөөц, академик эрх чөлөө бүхий улстөрөөс үл хамаарсан зохистой засаглал зэрэг суурь хүчин зүйлс хамгаас чухал ажээ.

Судалгааны их сургууль байгуулсан олон улсын туршлагыг харахад улс орон бүр өөрийн онцлогоос хамааруулж хэд хэдэн арга замыг сонгосон байна.Тухайлбал, зарим оронд аль нэг их сургуулиа онцгойлон анхаарч хууль эрх зүй, санхүү хөрөнгө оруулалт, засаглалын бодлогоор дэмжиж хөгжүүлжээ.Жишээ болгонХятадын Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль, Солонгосын Сөүлийн үндэсний их сургууль, ОХУ-ын Москвагийн их сургууль зэрэг олон сургуулийг дурьдаж болно.Эдгээр сургууль бүгд бие даасан эрх зүйн статусыг нь тогтоож, хөгжлийн бодлогыг нь тодорхойлсон хуультай.Өөр бусад улс орнууд судалгааны их сургуулийг цоо шинээр байгуулжээ. Жишээлбэл, 1991 онд байгуулагдсан Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, 1994 онд үүсэн байгуулагдсан Хонгконг хотын их сургууль,1996 онд буй болсон Казахстаны Л.Н. Гумилёвын нэрэмжит Евроазийн үндэсний их сургууль, 2009онд үндэслэгдсэн Сауди Арабын Абдулла хааны нэрэмжит их сургууль зэрэг олон сургуулийг нэрлэж болно.Зарим улсхэд хэдэних сургуулиа нэгтгэжхүчирхэгжүүлэх замаар судалгааны их сургуулийг байгуулж байна.Хойд хөршийн холбооны их сургуулиуд үүний жишээ болно.Тэгвэл зарим нэг улс оронд эхлээд судалгааны төв, ахисан түвшний сургуулийг байгуулаад улмаар судалгааны их сургууль болгон өргөжүүлж хөгжүүлжээ.Үүний жишээ бол Солонгосын Ахисан түвшний шинжлэх ухаан технологийн институт, Гуанжугийн шинжлэх ухаан технологийн институт, Пуханы шинжлэх ухаан технологийн их сургууль юм.Нэр дурьдсан бүх сургууль олон улсын байгууллагаар чансаагаа үнэлүүлж,дэлхийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд оржээ.

Өөр нэгэнжишээ дурдъя, бодлого боловсруулагчид санаа авах нь юуны магад. 2000-аад оны дунд үеийг хүртэл Германы ихэнх их сургууль төрөөс жигд санхүүждэг байв. Канцлер Г. Шрёдерийн засгийн газрын үед 2006 оноос ‘Excellenzinitiative’ буюу ‘Шилдэг санаачилга’ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хөгжлийн шилдэг концепци боловсруулж,ахисан түвшний сургалтыг судалгааны төсөлтэй уялдуулж, өндөр түвшний судалгааны кластер шинээр байгуулсан их сургуульд төсвөөс гадуур олон тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө оруулах замаар тэргүүлэх их сургуулиудыг бий болгожээ. Энэ бол их сургуулиудынхаа дунд шалгаруулалт явуулж, шилдэгийг нь дэмжих замаар судалгааны их сургуультай болсон нэг жишээ. Германд хэрэгжүүлсэн дээрх хөтөлбөр 2019 оноос ‘Exzellenzstrategie’ буюу ‘Шилдэг стратеги’ болон үргэлжилж байна.

Аль ч тохиолдолд, дээр дурьдсан олон улсын туршлагаас харахад судалгааны их сургуулийг бий болгожтогтвортой хөгжүүлэхэд тухайн улсын төр засгаас олон жилийн тууштай зөв бодлого, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, их сургуулийн академик эрх чөлөөг хүлээн зөвшөөрч чаддагболохыг шаарддаг ажээ.

Монголд дээр дурьдсан загваруудыналь нь тохирох вэ? бодлого боловсруулагчид аа.Эсвэл боловсролын шинэчлэл нэрээр гаднаас орж ирсэн хөнгөлөлттэй зээлийн хэдэн арван сая долларыг үрэн таран хийж, дундаас нь улс төрчид, түшмэдүүд ашиг хүртэж л байвал аль нь ч хамаагүй юу?!

Монголын дуусаагүй үлгэр

Сүүлийн үед судалгааны их сургуулийг байгуулах талаар дээр дооргүй ярих болж, төр засгаас янз бүрийн хөтөлбөр зорилтуудыг дэвшүүлж буй нь сайн хэрэг боловч Монголын улстөрчидэнэ асуудлыгнэн хялбараар ойлгож, өөрсдийн үлгэрийг зохиож эхэлсэн нь нэн харамсалтай.Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ хэмээн тунхагласан болУИХ-аас 2016 онд баталсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэмээх баримт бичигт 2025 он гэхэд үндэсний 4-өөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд оруулна хэмээн мөрөөджээ.Түүгээр ч барахгүй 2017 онд баталсан Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ хэмээн заасан байна.Улмаар Засгийн газраас2018 онд Судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг.

Иймэрхүү хэрэгжих эсэх нь тодорхойгүй,итгэхэд бэрх, тунхаглалын шинж чанартай баримт бичиг цөөнгүй бий.Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа нь хэдхэн сарын дараа дуусгавар болох гэж байхад засаг төрөөс дэвшүүлсэн дээрх зорилт хөтөлбөрүүдээс хэрэгжсэн нь нэгээхэн ч алга.

Сүүлийн үед зарим сайд дарга нар 4-өөс доошгүй их сургуулийг шилдгийн эгнээнд оруулна хэмээсэн төр засгийн бодлогоо ор тас мартчихаад төрийн өмчийн хэдэн сургуулиа нэгтгэж судалгааны их сургууль болгох үлгэр зохиогоод эхэлчихэж. Тэдгээр сургуулийг нэгтгэснээр ойрын 15 жилийн дотор дэлхийн топ 500-1000 их сургуулийн эгнээнд орох бололцоо байна гэж эдүгээ боловсролын асуудлыг тодорхойлж буй нэгэн улстөрч ярьж байна. Ямар тооцоо судалгаа байна вэ?Эсвэл энэ нь зүгээр л уянгын халил уу, улстөрчийн попрол уу? Нөгөө төрөөс баталсан бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрт заасан 4-өөс доошгүй их сургуулийг Азийн топ 100-дбагтаах зорилт одоо хамаагүй болчихсон уу? Эсвэл дээрх баримт бичгүүдийг боловсруулж батлуулахад зөвлөж байсан зөвлөхүүдийн санаа бодол сая гэнэт өөрчлөгдчихөв үү?!

Дээд боловсрол, шинжлэх ухааны талаар ямар ч ойлголтгүй улстөрчид, мэргэжлийн сургууль болон академик их сургууль хоёрын ялгааг үл мэдэх зөвлөхүүд ийм замаар судалгааны их сургууль байгуулна гэвэл үлгэр болно. Тэдний үзэж байгаагаар төрийн өмчийн 8 их сургуулийг нийлүүлчихвэл мундаг том болж харагдаад, үзүүлэлт нь үлэмж болж өсөөд олон улсын байгууллагад өндрөөр үнэлэгдэх гэнэ.

Олон улсын хэмжээнд их сургуулийн чансааг жил бүр үнэлж тогтоодог Times Higher Education (THE), Quacquarelli Symonds (QS), Academic Ranking of World Universities (ARWU), Webometrics Ranking of World Universities (WRWU) зэрэг үнэлгээнүүд бий. Эдгээр үнэлгээгээр тухайн их сургуулийннэг судлаачид оногдох олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл болон эшлэлийн тоо, судалгааны төсөл хөтөлбөр, санхүүжилтийн хэмжээ, нэг багшид оногдох оюутны тоо, гадаад багш, оюутны эзлэх хувь хэмжээ, бакалаврын ба докторынтүвшний суралцагчийн харьцаа, судалгаа инновацийн орлогын эзлэх хувь хэмжээ гэх мэтчилэн олонхи шалгуур үзүүлэлт нь харьцуулсан хувь хэмжээгээр, нэг хүнд шилжүүлж тооцогддог. Манай нөхдийн ойлгож байгаа шиг нийт нийлбэрээр нь тооцдог шалгуур нэгээхэн ч үгүй.

Дээр дурьдсанчлан, судалгааны их сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн профессорууд ажиллаж, оюуны өндөр чадавхитай шилдэг оюутнууд элсэн суралцдаг.Иймд судалгааны их сургуулийг байгуулахад мерит зарчимл юу юунаас чухал.Гэтэл одоо байгаа хэдэн сургуулиахонь хурга нийлүүлж байгаа мэтээр механикаар нийлүүлснээр судалгааны их сургууль болж хөгжих боломж нэгээхэн ч үгүй.Харин ч эсрэгээрээ, уршгаар нь гайгүй өсөж өндийх гэж ядаж байгаа их сургуулийнхаа жишиг, стандартыг навс унагана.Саяхны ийм гашуун туршлага манайд бэлхэнээ бий.Засгийн шийдвэрээр 2010 онд Улаанбаатарын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-д нэгтгэсэн билээ.Тухайн үед эдгээр сургуулиуд аль ч үзүүлэлтээрээ МУИС-ийг бараадахааргүй байв.Тун удалгүй улстөрчдийн шийдвэрээр энэ хоёр сургуулийг буцаан тусгаарласан.Одоог болтол аль аль нь мундаг их сургууль болж чадаагүй л байх шиг, харин ч үүнээс болж МУИС-ийн стандарт багагүй хэмжээгээр доошилж, хөрөнгө санхүү, нэр хүндээрээ хохирч үлдсэн юм.

Улстөр ба их сургууль

Их сургуулийн хөгжил төлөвшилд эерэг нөлөөтэй хүчин зүйлсийн талаар дээр цухас дурьдсан билээ.Харин энд их сургуулийн хөгжилд хамгийн ихээр саад болж буй улстөр хэмээх гайтай зүйлийн талаар товч өгүүлье.

Манай улсын их сургуулиудын хөгжлийг тоймлож харваас улстөрөөс дандаа хамааралтай явж иржээ. Анх 1942 онд МУИС байгуулагдаж түүнээс хойш 1990 оныг хүртэл хагас зуун жил нам засгийн ‘мэргэн’ бодлого, шийдвэрээр удирдуулж ирсэн байдаг. Зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш төрөөс олгодог санхүүжилт нь зогссон учраас их сургуулиуд зөвхөн оршин тогтнохын төлөө л тэмцсээр ирсэн.Үүний үр дүн нь оюутны тоогоо олон болгож төлбөрөөр нь санхүүжих.Үүнээс өөрөөр их сургуулийн хөгжил дэвшилд гарсан дорвитой чанарын гэмээр өөрчлөлтгүйгээр 2010-аад онтой золгов. Үр дүн нь ойлгомжтой, түрүүч нь байгуулагдаад 70 гаруй жил болсон ч манай их сургуулиуд дэлхийд үнэлэгдэх ямар ч чансаагүй, үйл ажиллагаа нь хуучинсаг, өдөр хоногийг өнгөрүүлж аргацаасан хэвээр байсан юм.

Түргэн хурдацтай хөгжиж буй дэлхий ертөнцөөс тасарч үлдэхгүйн тулд, олон улсын их сургуулиуд, эрдэмтэнсудлаачидтай хөл нийлүүлж алхахын тулд МУИС-ийн багш нар их сургуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж“бүтцийн өөрчлөлт” хэмээн товчоор нэрлэсэн томоохон шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Тэрхүү өөрчлөлтөөр МУИС-ийн үйл ажиллагаанд олон шинэлэг зүйл нэмэгдэж, дорвитой дэвшлүүд гарч эхэлсэн боловч эргээд нөгөө л гайтай улстөрчид саад хийсэн юм.Тэд ганц жил болов уу үгүй юу захирлыг нь халж, юу ч хийдэггүй нэг нөхрийг оронд нь томилсон, мэдээж нөгөөх нь шавар арслан шиг хөдлөхгүй суусаар өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг бүхэлд нь зогсоосон.

Ийнхүү хэдийгээр манай төр засгаас их сургуулиудыг хөгжүүлэх талаар олигтой бодлого боловсруулж хэрэгжүүлээгүй, дорвитой дэмжлэг үзүүлээгүй ч захирлаар нь дамжуулж улстөрөөс хараат байлгасаар ирсэн билээ.Гэтэл манай яамны сайд дарга нар хувийн өмчийн их дээдсургуулиудад ойртож ч чаддаггүй,тэднийг юу ч хийж байсан хянаж чаддаггүй, ард түмнийг хичнээн хуурч байвч мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг.Учир нь хэнд чойлгомжтой, хувийн сургуулиудын нэлээд нь улстөрчдийн эзэмшлийнх.Манай сайд дарга нар төрийн өмчийн их сургууль олон байна цөөлнө, нэгтгэнэ гэх атлаа түүнээс хэдэн арав дахин олон, чанартай чанаргүй хувийн сургуулиудыг хэрхэх тухайд юу ч ярьдаггүй.Хувьдаа сургуультай улстөрчдөд улсын сургуулийг хөгжүүлэх сэтгэл байх уу,эсвэл түүнийг дампууруулаад хувийнхаа сургуулийн зах зээлийг өргөжүүлэхийг бодох уу?

Их сургуулийн засаглал

Судалгааны их сургуулийн хэлбэржилт ба тогтвортой хөгжилд түүний засаглал нэн чухлаар тавигддаг.Их сургуулийн засаглалд төр засгийн бодлого, олон нийтийн оролцоо, эрдмийн хамт олны удирдлага зэргийг зохистой байдлаар тусгасан загварыг олон улсын судлаачид боловсруулсан байдаг.Бүхэлдээ их сургуулийн засаглал улстөрөөс хараат бус байх ёстой,учир нь энэ бол академик байгууллага.

Өнгөрсөн засгийн үед буюу 2016 оны эхээр Боловсролын тухай багц хуульд өөрчлөлт оруулж, их сургуулийн захирлыг улстөрөөс хараат бусаар буюу Удирдах зөвлөлөөс нь сонгон шалгаруулж томилдог байхаар хуульчилсан байдаг.Гэтэл сонгуулийн дараа эрх баригчид уг хуулийг яаран өөрчилж, их сургуулийн захирлыг сайд томилдог болгон хуучин байранд нь аваачив.Зорилго нь ойлгомжтой, их сургуульд намын томилгоогоор нэг нөхрийг тавих.Нөгөө томилогдсон нөхөр нь оюутанд нэг ч цагийн хичээл зааж үзээгүй, шинжлэх ухаан, дээд боловсролын талаар ямар ч ойлголтгүй учироюутны сургалтын төлбөрөөр гадаадад бааханзугаалж, зуу зуун саяынүнэтэй машинаар гангарч,хоосон шоу хийхээсхэтэрдэггүй.Түүгээрч барахгүй олон улсын үнэлгээний байгууллагуудын зарчим, шалгуурыг интернетээс хараад ойлгочих чадваргүй учраас өчнөөн олон сая төгрөг зарцуулж мэргэжилтнүүдийг нь урьжөндөр өртөгтэй сургалт авч, гадны нэг байгууллагын бюллетинд их сургуулийн товч танилцуулгыг нийтлүүлэхийн тулд оюутны сургалтын төлбөрөөс 25,000 доллартөлж байх жишээтэй.

Товчхондоо,шинжлэх ухаан, дээд боловсролын талаар юу ч мэддэггүй, эрдмийн зэрэг, цолны ялгааг ч үл ойлгох, цаашилбал Web of Science, Scopus, h-индексийн талаар төсөөлөл ч үгүй нөхдүүдсудалгааны их сургуулийгхөгжүүлнэгэж байдаггүй юм.

Их сургуулиас улстөрөө хол байлга, энэ бол академик ертөнц!

МУИС-ийн багш, Шинжлэх ухааны

доктор, профессор Б. БАЯРТОГТОХ