Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын ДАШТ-д Монголоос 16 тамирчин оролцоно

Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулдаг Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жухай хотод үргэлжилж байна.

Энэхүү тэмцээнд Монголын оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамданы удирдлага дор оролцож байгаа юм. Ой тогтоолтын ДАШТ-д 20 орны 300 гаруй шилдэг тамирчин оролцож, нийт 10 төрлөөр өрсөлдөж буй юм байна. Энэ сарын 28-нд эхэлсэн уг тэмцээн ирэх сарын 1-нд өндөрнө.

Categories
мэдээ улс-төр

Генетик нөөцийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов. Хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль олгох төслийг тус тус хэлэлцэх юм.

Хуралдааны эхэнд Генетик нөөцийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев нар албан ёсны хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно.

Categories
мэдээ нийгэм

Хуульчдын зөвлөгөөн боллоо

Нийслэл дүүргийн захиргааны байгууллагын хууль эрх зүйн албан хаагчдын зөвлөгөөн өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд боллоо. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан уг зөвлөгөөнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагын 60 гаруй албан хаагчид оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх Ч.Батрагчаа зөвлөгөөнийг нээж хэлэхдээ “нийслэл дүүргийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хууль, эрх зүйн асуудал хариуцсан албан хаагчид нь нийгмийн олон салбарт хөрвөж ажиллах ур чадвартай байх ёстой.Нийслэл хотын хөгжил дэвшил иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг хуулийн дагуу шийдвэхлэхэд та бүхний оролцоо чухал” хэмээлээ.

Зөвлөгөөний үеэр 2019 онд шинээр батлагдсан олон 2020 онд хэрэгжих хуулиудын талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, Захиргааны ерөнхий хуулийн практик, хэрэглээ, анхаарах зарим асуудал сэдвээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч П.Баттулга нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Нийслэл дүүргийн захиргааны байгууллагын хууль эрх зүйн албан хаагчдын жил бүр хуульчдын зөвлөгөөн зохион байгуулдаг юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр нийслэлийн хуульчдаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж, 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Бага Шар хоолойн Бэрх төгөл болон Дээндийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь хоёр байршлыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудал байлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар 4, дүүргийн хэмжээнд тусгай хамгаалалтад авсан газар 24 байдаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын харуул хамгаалалт, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг нийслэлийн Байгаль орчны газар хариуцдаг байна.

Энэ удаа орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн Дээндийн нуруунд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон буга үржиж байгаагийн дээр хотжилтын нөлөө, мал бүхий иргэдийн суурьшлын бүс тэлж буйгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд энд зэрлэг амьтад олноор нүүдэллэж ирэх болжээ. Тиймээс нэг талаар зэрлэг амьтдыг харж хамгаалах, нөгөө талаар нийслэлчүүд хүүхэд багачуудтайгаа байгальд очоод ан амьтдыг ойроос харуулдаг байгалийн цогцолборт газар бий болгох зорилгоор орон нутгийн хамгаалалтад авахаар санал оруулж ирсэн гэдгээ нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дарга онцолсон.

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд энэ үеэр Сэлбэ, Дунд гол орчмыг орон нутгийн хамгаалалтад авч, сурагчид анги хамт олноороо экскурс аялал хийдэг, нийслэлчүүд гэр бүлээрээ аялж зугаалдаг бүс болгох, нийтийн эзэмшлийн гудамж талбайг олон нийтээс булаан “дээрэмддэг” явдлыг цэгцлэх саналууд гарч байв. Түүнчлэн Богд хан уул руу амралтын өдрөөр иргэд олноороо явган аялал хийдэг болсон тул тухайн чиглэлд нийтийн тээврийн шинэ чиглэл гаргах, авто зогсоолыг нэмэгдүүлэх асуудлыг ч төлөөлөгчид хөндөж байлаа.

Амралтын өдрүүдэд Богд хан уул руу нийтийн тээврийн хэрэгсэл явуулах боломжтой гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлж, хариуцсан орлогч энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр боллоо.

Улаанбаатар хотын хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авах, тусгай хэрэгцээнд авах шаардлагатай газрууд цөөнгүй байгаа тул ямрыг нь орон нутгийн хамгаалалтад авах, ямрыг нь тусгай хэрэгцээнд авбал зохих талаар судалгаа хийж, 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөх, холбогдох газрууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэмдэглэлээр үүрэг болгов.

Ингээд төлөөлөгчдийн 78.79 хувийн саналаар хуралдаанд оруулсан асуудал дэмжигдсэнээр Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав


Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Насан туршийн боловсрол олгох үндэсний төвөөс хамтран зохион байгуулж байгаа “Насан туршийн боловсролын салбарын удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт-семинар”-ын үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, гамшгаас хамгаалах боловсрол насан туршийн боловсролтой холбогдох нь” сэдвээр сургалт хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас Насан туршийн боловсрол олгох үндэсний төвийн багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, тэднээр дамжуулан гамшгаас хамгаалах аргазүйд иргэдийг сургагч багшаар бэлтгэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн статистикийн аргачлал шинэчлэгджээ

Хөдөлмөрийн статистикийн аргачлал шинэчлэгдэж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын шинэ үзүүлэлтүүд нэмэгдлээ. Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 67.4 хувь, эмэгтэйчүүд 53.5 хувь байна.

Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувь байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувь байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Арваннэгдүгээр сарын 16-нд хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.. Эрэн хайх ажиллагааг долоо хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоогоод байсан юм.

Харин автомашин байсан газраас баруун урд зүгт 3 км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд олжээ.

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ.

Машин нь эвдэрсэн учир 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон.

Хүн алга болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр арваннэгдүгээр сарын 24-ний 17:12 цагт зогсоогоод байсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2019 оны шилдэг судлаачдыг тодрууллаа

ШУА-иас эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс дахин олгохоор боллоо.

Энэхүү шагналыг олгохдоо ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг байна.

Өнөө жил “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд 6 хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшжээ.

Эдгээр судлаачдаас ШУА-ийн ФТХ-ийн төслийн удирдагч, доктор (Ph.D) Г. Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”-аар, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус тодорлоо.

Дашрамд дурдахад, ШУА-иас олгодог энэхүү шагнал 11 жил завсардаад байсан юм. Энэ үеэр мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж шинжлэх ухааны салбарын зарим эрдэмтэн судлаачдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулж өгсөн юм.

“Шилдэг судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн нь МУИС-ийн Байгалийн ухааны Факультетийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн. “Ширмэн бүтээгдэхүүний физик химийн судалгаа” сэдвээр химийн ухааны магистрын зэрэг, МУИС-ийн Хими, физикийн хамтарсан эрдмийн зөвлөлд “Протон солилцооны мембрант түлшний элементийн процессийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч, тус хүрээлэнд 25 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.

Доктор Г. Сэвжидсүрэн нь сүүлийн 4 жилийн хугацаанд физикийн ухаанаар 2 магистр, физик, химийн ухаанаар 2 докторант оюутны судалгааны ажлыг удирдаж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна. Тэрбээр БСШУСайдын нэрэмжит докторын дараах грант, БСШУЯ-ны Цөм технологийн төслийн уралдаанд шалгарч, төсөл хэрэгжүүлсэн, Литийн ионы батарейн 2 лаборатори шинээр байгуулсан, ашигтай загварын гэрчилгээ авсан, “ШУТИнноваци-2018” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээлийн шагнал”-тай, ЕБС-ийн Физик 1, 2 номын редактораар ажиллаж, хэрэглээнд нэвтрүүлсэн, 2 магистр, 2 доктор удирдан хамгаалуулсан, сүүлийн 5 жилд 30 гаруй ЭШӨ хэвлүүлснээс ОУ-ын IF сэтгүүлд 15-ыг хэвлүүлсэн, ишлэлийн тоо 34 байна.

“Шилдэг залуу судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц. Золзаяа нь 2007 онд ШУТИС-ийг Химич, химийн технологич мэргэжлээр, 2011 онд “Вольфрамитын баяжмалаас механохимийн идэвхжүүлэлтээр вольфрамын оксид гаргах авах судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, 2019 онд “Монгол орны дулааны цахилгаан станцын үнс ашиглан геополимер төстэй барилгын материал гарган авах судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ХХТХүрээлэнд 11 дэхь жилдээ ажиллаж байна.

Докторын судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон. Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалуудыг гарган авахад цемент хэрэглээгүй нь зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг маш олон давуу талтай ажлууд болсон байна. Тухайлбал:

-Хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна

-Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай

-Бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага зэргийн дурдаж болохоор байна.

Ажиллах байх хугацаандаа номын бүлэг 1, патент 2, стандарт 2, ЭШӨ 17, үүнээс гадаадад 8, эрдэм шинжилгээний илтгэл 19, үүнээс гадаадад 8, технологийн заавар 2-ийг гаргасан бүтээлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Best of best kids model of the Universe” шагналыг Сурагч А.Төгсгоо хүртлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 95 жилийн ойн өдөр бахархалтай нэгэн мэдээ Италийн Милан хотоос ирлээ. Италийн Милан хотноо “Best kids model of the universe pageant” олон улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн улс орны төлөөллүүд оролцсон тус уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцов.

Дөрвөн насны ангилалд өрсөлдсөн охидоос “Бяцхан мисс-2019” уралдааны тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Амарсанаа овогтой Төгсгоо шилдгийн шилдэг ГранПри цом хүртэж, эх орныхоо нэрийг Миланы загварын тайзнаа өндөрт өргөлөө. “Best of best kids model of the Universe” шагнал хүртсэн тэрбээр “Хобби” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч юм.

Насны дээд ангилалд 11-р ангийн хүүхдүүд өрсөлдсөн. Олон улсын тэмцээнээс шагнал хүртэж явсан шилдгүүдийг ардаа орхиж, дээд шагналыг эх орондоо авчирсан А.Төгсгоо хос шагналтай буусан. Тэрбээр Гранпри шагналаас гадна уралдааны “Best kids model Talent” шагналыг мөн хүртжээ.

“Бяцхан мисс”, шилдэг охид болох Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, Ц.Анужин, Б.Маргад, А.Төгсгоо нар ч мөн Италийн загварын тайзнаа гялалзаж чадсаныг дараах амжилт харуулна.

ОХИДЫН АМЖИЛТ

А.Төгсгоо. “Best of the best kids model of the universe” шилдгийн шилдэг Гранпри шагнал, Baby ангиллын “Best kids model talent” номинацийн эзэн, Хос титмийн эзэн,

Ц.Анужин. Baby ангиллын ялагч “Best kids model of the universe” номинаци, титмийн эзэн,

Б.Маргад. Mini ангиллын “Best kids model international” номинаци, титмийн эзэн,

Э.Энхрийлэн. Pre-teen ангиллын “Best kids model of the World” номинаци, титмийн эзэн,

Н.Биндэръяа. Pre-teen ангиллын “Best kids model of Asia” номинаци, титмийн эзэн,

Б.Баярмаа. Teen ангиллын “Best teen model National costume”, “Best teen model of Asia” хос номинаци, Хос титмийн эзнээр тус тус шалгарчээ.