Categories
мэдээ нийгэм

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Штефан Кауфманнтай уулзлаа

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Штефан Кауфманнтай уулзлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 45 жилийн түүхтэй Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж буйг дурдаад цаашид эрдэс баялаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт харилцаа хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх боломж буйг тэмдэглэв. Мөн 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжихэд Германы улс төрийн Конрад Аденауэр, Ханс Зайдел, Фридрих Эберт сангууд зөвлөгөө өгч, дэмжин ажиллаж байсанд талархлаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Импортын хүнсний ногооны татварыг заасан хугацаанд 30 хувь болгож нэмнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Урьдчилсан балансаар 442 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 177 орчим мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, малын тэжээлийн ургамал 80 мянган тонныг хураан авах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.

Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт ургац хураалт хэвийн буюу 41-59 хувьтай. Харин Сэлэнгэ, Төв аймагт таримлын болц оройтсон зэргээс дөнгөж эхэлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүхийн жимээр

СУДЛААЧ БИЧИЖ БАЙНА


Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Төрийн удирдлагад 44 жил ажилласан Юмжаагийн Цэдэнбалын төрсөн өдрийг монголчууд даруухан, чимээ анир багатайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн дугаартаа 35 жилийн өмнө Юмжаагийн Цэдэнбалыг огцруулахад нөлөөлсөн бяцхан түүхийг эргэн сөхөж байна.

Тусгаар тогтнолынхоо 70 жилийн ойг сүр жавхаатай тэмдэглэж байгаа БНХАУ тэртээ 1949, 1954 онуудад БНМАУ-ыг өөртөө нэгтгэх асуудлыг зөвшөөрүүлэхээр хуучнаар ЗСБНХУ-д хандаж байсан боловч дэмжлэг авч чадаагүй байна. Тиймээс “300 жилийн өрөө төлнө” гэх сайхан үгээр халхлан 100’000-200’000 хятад ажилчин, 200’000-300’000 тариачин БНМАУ руу оруулах, Өмнөговь аймгийнхныг нүүлгэн, оронд хятад иргэдийг суурьшуулах асуудлыг шахалт, сүрдүүлэг үзүүлэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зэрэг түмэн арга ашиглан БНМАУ-ын удирдлагаар зөвшөөрүүлэхээр 1952, 1956-1957 онуудад оролдож байсан талаар Монголын нэрт түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор Г.Сүхбаатар асан тэртээ 90-ээд оны эхэн үед “Монгол улсын түүхэн хөгжлийн вектор” хэмээх өгүүлэлдээ дурдаж байжээ.

Улаанбаатар хотноо олон жил суурин амьдарсан хятад иргэдийг Ю.Цэдэнбал тэргүүтэй тухайн үеийн нам, төрийн удирдлагын шийдвэрээр анхлан 1963 онд хотоос албадан гаргаж байжээ.

Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн хурал дээр Ю.Цэдэнбал “Энэ Монголд чинь одоо Хятадын арми байна уу? Хятад ажилчид байна уу? Дахин арга хэмжээ авах хэрэгтэй болж” хэмээн шүүмжилж СнЗ-ийн холбогдох шийдвэр гаргуулснаар Хятад иргэдийг Монгол Улсаас албадан гаргаж байжээ. 1966 онд хятад иргэдийг албадан гаргахаар галт тэрэгт суулгах үед хятад иргэд эсэргүүцэл үзүүлж, НАХЯ -ны ажиллагсадтай цуст зодоон өрнүүлж байсан байна.

Уг явдлын талаар мэдээлэл авсан Н.С.Хрушёв тэр дор нь Ю.Цэдэнбал руу утас цохин “… Арай ч ийм арга хэмжээ авч болохгүй байх. Олон улсын хэмжээнд танай ч, манай ч нэр унаж мэднэ. Ийм дээрээ тулах шаардлагагүй” гэхэд “Нөхөр Никита Сергеевич, Хятад Монгол хоёрт эртнээс шийдээгүй нэг асуудал байдаг юм. Бүүр эртний хэрэг л дээ. Гэвч хуучраагүй. Түүнийг яг энэ цаг үед шийдэх хэрэгтэй байна” хэмээн Ю.Цэдэнбал хариулсан гэдэг. Ийм хариулт авсан Н.С.Хрушёв “За за монголчуудын олон зуун жилийн асуудал юм байх. Үүнд бид оролцох шаардлагагүй. Ю.Цэдэнбал өөрөө мэдээд шийдэг. Бидэнд Монголд байгаа хэдхэн хятад биш, Монголын урд байгаа тэрбум шахам хятад л хамаатай. Гэхдээ Капица чи Цэдэнбалыг сайн ажиглаарай” гэж надад хэлсэн гэж диломатч, дорно дахиныг судлаач М.С.Капица “Записи дипломата” номондоо дурдан бичжээ.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын өгсөн чиглэлийн дагуу Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1983 онд хятад иргэдийг Улаанбаатараас дахин албадан гаргасан нь түүнийг БНМАУ-ын удирдагчийн өндөр албан тушаалаас яаралтайгаар холдуулах шалтгаан болсон талаар тухайн үед КГБ -ын зөвлөхөөр ажиллаж байсан В.Радченко “Главная профессия-Разведка” номдоо дурдсан байдаг .

Хэдийгээр Ю.Цэдэнбал төрийн тэргүүнээр ажиллаж байсан үеийн эдийн засаг, гадаад харилцаа, тэр тусмаа ЗСБНХУ-тай харьцаж байсан харьцаанд шүүмжлэлтэй ханддаг боловч Монгол Улсаас хятадуудыг гаргах талаар түүний гаргасан дээрх шийдвэрүүдийг гаргах болсон шалтгаан нөлөөг нь судалж, улсынхаа түүхэндээ үнэн зөвөөр нь тусгах залуу түүхчид ажиллана хэмээн найдаж байна.

М.ЭНХХҮСЛЭН

Categories
мэдээ нийгэм

“Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар санал солилцлоо

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги 2020 онд Чүнь Чон хотод зохион байгуулагдах “Залуучууд солилцооны хөтөлбөр”-т Улаанбаатар хотын залуучуудыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тавьсан саналыг талархалтайгаар хүлээн авч “Монгол Улс, БНСУ өнгөрсөн хугацаанд олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Манай улс “Сөүлийн өдрүүд” арга хэмжээг жил бүр зохион байгуулж байна. Сөүл хотын боловсролын газартай ч мөн нягт уялдаа холбоотой ажилладаг. Өнөөдрийн уулзалтын үр дүнд манай хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд талууд ирэх онд хэрэгжүүлэх “Залуучууд солилцооны хөтөлбөр”-т хамтарч ажиллахаар санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

2019 оны аравдугаар сарын цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг хүргэж байна.

Засварын үеэр цахилгааны хязгаарлалт хийх тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас зөвлөлөө.

Сар өдөр

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил

Сүхбаатар дүүрэг

10 сарын 02

09:30-18:00

3, 5-р хороо ОСНААУГ-ын ХҮТ-8, Хорскинг инвестмент болон ойр орчмоор

10 сарын 02

09:30-18:00

1-р хороо 40 мянгатын 18-20, 21/А, 21/Б, 36, 60, 62-69, 77, 50 мянгатын 18, 20, 28, 36, 38, ДШС-18, 5-р хорооллын 37, 38, 64-р байрууд, Эвт-4, Улаан байшин, СБ-21, Гал-3, Итгэлцэл СӨХ-үүд, Баялаг бийлд инвест, Булнайн, Дөлхангай ХХК-ууд, Монгол шуудан 44-р салбар болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 08-09

10:00-19:00

5-р хороо Доктор Авто Сүлжээ ххк, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10 сарын 03

12:00-15:00

9, 10-р хороо Дэнжийн 32, 34, 40-р гудамж, 54-р дэлгүүр Ентүн ХХК, Иргэн Баярсайхан, Болд /дугуй засвар/, Ганбат /ХХЭ/, Цэрэнжав /цайны газар/, Мөнхжаргал, Нандин хүсэл эмийн 2-р төв, Гантөмөр /гоймонгийн цех/, Эх үндэс, ХГӨ ХХК-ууд, 31, 43-р цэцэрлэгүүд, 9-р хорооны байр болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 07-15

10:00-17:30

16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл тээл төгөл, Уриалган шанд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянзүрх дүүрэг

10 сарын 02

12:00-15:00

1-р хороо 12-р хорооллын 73, 81, 83, 85-р байрууд Хасу мегаватт ХХК, Шунхлай трейдинг ШТС-7, Форум инвест, Модун ХХК-ууд, Аранзал инвест ХХК, Сэлбэ-83 СӨХ, Нарлаг-78 СӨХ, Иргэн Гантөмөр, Даваасүрэн болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 04

12:00-15:00

1-р хороо Өргөө инженеринг ХХК

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10 сарын 03-04

10:00-17:30

13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 09

10:00-17:30

11-р хороо Санжааз ХХК, Сутайн гоёл АОС, Мал эмнэлгийн хүрээлэн, 32-р сургууль, МУ-ын Үндсэн хуулийн цэц

10 сарын 10-11, 14

10:00-17:30

4-р хороо Яармагийн 2-р буудал, ББСХ ХХК, Бизнесийн дээд сургууль, 63-р сургууль, Яармагийн нэгдсэн эмнэлэг, Алтай хангай ХХК, Нийслэлийн түргэн тусламж, Мөрөөдлиийн дээд сургууль болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 15-17

10:00-17:30

4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 18,21

10:00-17:30

12-р хороо Сонгинын амралт, Био 38, 39, 52, 53-р байрууд, МЦХК Био АТС, Био асралт эмнэлэг, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Гэрэлт номин ХХК, Улаанбаатар банкны Био салбар, Хүнсний дэлгүүр-1 болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 22-24

10:00-17:30

7-р хороо Яармагийн 15-22-р гудамж, Хантуул, УСУГ-ын худгууд болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 25, 28-31

10:00-17:30

9-р хороо Буянт-Ухаагийн 19-23-р гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Хан дөлгөөн ХХК, Энх амгалан христийн цуглаан, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Тавин ус, Ану сервис, Галуут Мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан дүүрэг

10 сарын 01-08

10:00-17:30

20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 08

10:00-17:30

20-р хороо Сонсголонгийн 42/А, Б, В, Сонсголонгийн 69, Өнчин цагааны урд гудамж болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

10 сарын 02-03

10:00-18.00

Баяндэлгэр сум

10 сарын 03

10.00-18.00

Батсүмбэр сум

10 сарын 04

09:30-17:00

Эрдэнэ сум Тамган өндөр радио реле

10 сарын 10-12

09:00-19:00

Баян-Өнжүүл сум

10 сарын 15-16

09:00-19:00

Лүн сум

10 сарын 28-29

09:00-18:00

Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сумд болон Нисэх онгоцны клуб, Уян хайрхан, Баясгалант өргөө, Монгол элс, Бүти, Сэрүүн сэлбэ, Ай Эф соонс, Дэнж элс, Түмэн хишигтэн 2, Ногоон Ази, Ультра грийн, Жи мобайл, Монгол хаад, Сайхан булган, Нарны орон, Морьтон шанкур, Хийморьт хишигтэн, Илд бамбай, Бамбай, Шилийн булаг, Ичонсанворлд, Женко бюри-1, Эхэн трейд, Хорстрек, Женко тур, Скайтел, Хүннү, Хайрын билэг, Энжой, Тулгат гацаа, Мандал жуулчин, Загас үржүүлэг, Харзтай, Халиун травель, Шохой ХХК-ууд, Таваг буудлагын төв, Иргэн Мөнхжаргал, Золжаргал, Дашцэрэн, Алтанцэцэг, Бадамханд, Александр, Ууганбаяр, Энхням, Жадамба, Отггонбаяр, Энхтуяа, Оюунбилэг /ногоо тарих/, Цэнгэл, Жигжиднямаа, Эрдэнэбаатар, Долгормаа, Азжаргал болон эдгээрийн ойр орчмоор

10 сарын 30-31

09:00-18:00

Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сумд болон Нарны орон, Морьтон шанкур, Иргэн Бадамханд, Александр, Ууганбаяр, Энхням, Жадамба, Отггонбаяр, Хийморьт хишигтэн, Илд бамбай, Бамбай, Шилийн булаг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Categories
мэдээ нийгэм

“МОНОС”-ын уулзвараас баруун тийш зам хаана

Нийслэлийн төрийн өмчит Олон Улсын Худалдаа Логистикийн Төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто Худалдааны Цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.

Тус ажлын хүрээнд Шинэ АУ-ны Их Сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш 2 км-т Хан Богд Кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цагийн хооронд гүйцэтгэх ту тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар боллоо. Замын нийт урт 32 метр, өндөржилт нь дунджаар 2 метр байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлээс УИХ-д мэдэгдэл хүргүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсөв хэлэлцэхтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр эрүүл мэндийн төсөвт зайлшгүй тусгах асуудлаар УИХ болон Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ.

Хуралд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Анхболд, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Чих, хамар хоолойн их эмч Сарантуяа, Эмгэг судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний хорооны дарга Энхжаргал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Энхсайхан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үйлдвэрчний хорооны дарга, мэс заслын эмч, Монгол улсын элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн гишүүн Цэнджав, Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Үйлдвэрчний хорооны дарга их эмч Өнөрсайхан,Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга их эмч Ариунаа, Баянгол дүүргийн Үйлдвэрчний хорооны дарга Оюунбилэг, Сонгонохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний хорооны дарга сувилагч нарын төлөөлөл Энхцэцэг, салбарын хорооны дэд дарга Нарантуяа нар оролцлоо.

Тус хурлаар 2018-2019 онд Төрийн албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэх ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалин орлогыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч,ажилтанд “Шөнийн цагийн нэмэгдэл” олгож байхыг хүссэн юм. Ингэхдээ нэг цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгоход шаардагдах төсвийг цалингийнтөсвийн ангилалд шинээр тусгах замаар хэрэгжүүлэх хэрэгтэй гээд унаа, хоолны хөлсийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилд батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оны төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх нь зүйтэй гэж байв. Мөн эмч сувилагч бэлтгэж буй тогтолцоог шинэчлэх, төрөөс үнэ төлбөргүй сувилагчийг бэлтгэх асуудлыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн мэдэгдлээ.

Дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор дараахь зүйлсийг тодруулсан юм.


-Эмнэлгийн байгууллагуудын яг аль салбарт нь сувилагчийн хүрэлцээ муу байдаг вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Л.Энхсайхан “Сувилагчийн хүрэлцээ дэлхий дахинд муу байдаг. Гадны улс оронд нэг эмчид хоёр сувилагч оногддог бол манай улсад нэг эмчид 1 сувилагч оногддог. Сувилагч олон өвчтөний өдөр тутмын эмчилгээг хянаж, эмчилгээг нь хийдэг. Тийм учраас зохистой хэмжээний орон тоогүй бол эмчлүүлэгчдээтавих хяналт муудна. Сувилагчийн ажлын байр бүх эмнэлэгт байгаа ч ажиллах хүн хүчээр дутмаг байна. Яагаад улсын эмнэлгүүдэд ирж ажиллахгүй байна гэхээр хувийн эмнэлгээс цалин бага өгдөг. Тийм болохоор манай үйлдвэрчний эвлэлийнхэн ядаж сувилагчаа үнэгүй бэлтгээд өг эсвэл эмчийн төлбөрийгнэм гэсэн санал тавьж байна. Цэрэг цагдаа шиг үнэгүй болгоод өгвөл сурах хүн нь олон болно. Төгсөгчдөд бэлэн ажлын байр байна. Тэгвэл хүмүүст үзүүлж байгаа тусламж нь чанартай болно. Нэг хүн таван хүнд тариа хийх өөр, хоёр хүн таван хүнд тариа хийх өөр” гэлээ.

Гадны улс орнуудад сувилагчийн илүү цагийн ажлыг, тэр дундаа шөнийн ээлжний нэмэгдлийг хэрхэн тооцдог юм бол?

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ө.Анхболд: Олонулсад шөнийн нэмэгдэл нь тухайн хүний цалингийн 30% байдаг бол бид улс эх орныхоо нөөц бололцоонд тохируулж нэг цагийн ядаж 2000 төгрөгөөр тооцдог болгооч ээ гэсэн саналыг тавиад байгаа юм. Үүнийгээ бид хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа. Монгол улсад шөнийн ээлжинд ажилладаг 2500 сувилагчид ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийг эхний ээлжинд төсөвлөхөд болно. Тэгвэл ард иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар нэмэгдэнэ.

Дээрх асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий холбооноос төсөв өргөн барихаас өмнө Эрүүл мэндийн яам, хөдөлмөр нийгмийн намгааллын яам, Сангийн яаманд санал, мэдэгдэл, зөвлөмж хэлбэрээр удаа дараа хандаж байсан ба эрүүл мэндийн салбарын хэлэлцээрт ч туссан хэдий ч төсөв тусгагдаагүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа тул ийнхүү дэмжлэг хүсчээ.

М.Болор-Оюун

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг зөрчилгүй хэмээн дүгнэжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр 11 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн, аудит хийлгэн УИХ-аар хэлэлцүүлж байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.3 их наяд, төсвийн зарлага 9.3 их наяд хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа тохиож буй тэнцэл гэлээ. Энэ нь ДНБ-ий 0.09 хувьтай тэнцэж байгаа аж. Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон үнийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа, санхүүгийн чадвар сайжирсан, НӨАТ-ын бүртгэлийн системийн хамрагдалт өссөн, татварын өр барагдуулалтын түвшин нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд нэгдсэн төсвийн орлого 10.2 их наяд төгрөгт хүржээ. Түүнчлэн төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлсэн, төсөв тодотгохгүйгээр мөрдүүлсэн, Засгийн газрын дотоод болон гадаад үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг олгож, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулсан жил байсан хэмээн Сангийн сайд дурдав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдах Үндэсний Статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайдын багцын 39 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 70 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 27 төсөл, сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн өнөөдрийн хуралдаанд танилцуулж байгаа гэлээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 692.3 тэрбум төгрөгт хүрч, гүйцэтгэл нь 95.8 хувьтай байжээ. Урсгал зардалд 94.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 555.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон зээлийн дүнгийн 54.4 хувь буюу 376.3 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн сайд, 22.8 хувь буюу 157.8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 17.5 хувь буюу 120.9 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 3.6 хувь буюу 25 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 1.8 хувь буюу 12.3 тэрбум төгрөгийг Үндэсний Статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын багцын зарлага эзэлж байгаа юм байна.

Тайлант онд улсын төсвөөс Барилга, хот байгуулалтын сайдын багцын 67.4 тэрбум, Зам, тээврийн хөгжлийн сайдын багцын 68.4 тэрбум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 3.6 тэрбум, Эрчим хүчний сайдын багцын 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Улсын төсвөөс 244.1 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 15.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ. Түүнчлэн улсын төсөвт 447.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөсөн дүнгээс 22.4 тэрбум төгрөгөөр илүү байгааг салбарын сайд танилцууллаа.

Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Байнгын хороонд харъяалагддаг 6 Төсвийн ерөнхийлөн захирагчид 2018 онд нийт 722.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас 692.4 тэрбум төгрөг зарцуулж, 95.8 хувийн гүйцэтгэлтэй байна гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 16 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэсэн бөгөөд 6 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 6 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 4 санхүүгийн тайланд “хязгаарлалттай” санал дүгнэлт гаргажээ. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэн, 11 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 3 санхүүгийн тайланд “хязгаарлалттай”, санал дүгнэлт өгсөн байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд эрхлэх асуудлын хүрээний 61 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 60 санхүүгийн тайлан аудитад хамрагдаж, 1 санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн байна. Аудитаар 12 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 43 санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, 1 санхүүгийн тайланд “Сөрөг” /Орхон авто зам, засвар арчлал ТӨХК /, 5 санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгчээ.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 36 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн. Үүнээс 31 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 5 санхүүгийн тайланд “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн байна. Үндэсний Статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн. Үүнээс 2 санхүүгийн тайланг түүвэрт хамрагдаж, 3 санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн, 17 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, Нийслэлийн статистикийн газарт “хязгаарлалттай” санал дүгнэлт өглөө. Эдийн засгийн байнгын хорооны харъяа дээрх төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “зөрчилгүй” санал дүгнэлт гардуулсан байна.

Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нь нар асуулт асууж, Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудитор, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулга хийв. Тухайлбал, гүйцэтгэл нь удаан хугацааны туршид он дамжин яригдаж байдаг бүтээн байгуулалтын ажлуудын талаарх асуултад хариулахдаа Сангийн сайд “2018 оны хувьд батлагдсан төсвөөс 359.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дутуу санхүүжүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 107 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй байгаа. Үүний шалтгаан нь тендэр дээр хугацаа алдаж байна, тендэрийн явцад нэлээдгүй маргаан гарч байна, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэл цаг хугацаандаа амжихгүй байна. Эхний хоёр шалтгааны улмаас цаг хугацаа нэлээн алддаг бөгөөд үүнээс үүдэн гурав дахь шалтгаан үүсч байна” гэлээ. Орон нутгийн төсөв дээр 100 тэрбум төгрөгийн гүйцэтгэл дутуу байгаагийн шалтгаан нь мөн л тендэр, газар, хугацаа алдаж буй асуудал болохыг тэрбээр тайлбарлав. Түүнчлэн сайд тус бүрийн багцад гадаадын зээл, тусламжийг тусгадаг байдлаас үүдэн гадаадын зээл, тусламжаас 117 тэрбум төгрөгийн дутуу санхүүжилттэй байгаа гэв. Тендерийн хуульд өнгөрсөн хавар нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас тендерийн маргаан гарах нь харьцангуй багассан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлж байв.

Цаашдаа тендерийг цэгцлэх, эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх нь оновчтой хэмээн үзэж буйгаа хэлэв. Түүнчлэн зээл, тусламжийн асуудлыг нэгтгэн Сангийн сайдын багцад тусгасаны үр дүнд гадаадын зээл, тусламжийн гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн ач холбогдолтой гэв. Сангийн яамны зүгээс татвар төлөгчдийн мөнгө, хөрөнгийг үр ашиг нь гардаг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах чиглэлийг баримталж ажиллаж байгаа гэдгийг сайд хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын худалдааны бодлогын талаар тайлбар хүссэн бөгөөд Сангийн сайд хариулахдаа “Одоогоор худалдааны бодлогын асуудал Гадаад харилцааны яаманд харъяалагдаж байгаа. Дэлхий дахинаа гадаад худалдааны бодлогын асуудал чухалд тооцогдож, эргэн тойронд нь олон үйл явдал өрнөж буй энэ цаг үед манай улс ч үүнд онцгой анхаарал хандуулах цаг болсон хэмээн үзэж байгаа” гэлээ. Түүнчлэн Б.Баттөмөр гишүүний тодруулсны дагуу 2018 оны байдлаар эдийн засгийн идэвхжил Монгол Улсын бүх нутаг дэвсгэр, бүх салбарт байсан бөгөөд өсөлт гарсан гэдгийг хэлэв. Төсвийн орлого төлөвлөснөөс давж биелсэн гэдгийг сайд онцоллоо. Монгол Улсын хэмжээнд нэг хүнд ногдох ДНБ 4072 ам.доллар байгаа аж. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой ипотекийн зээл олголт, иргэдийг орон сууцжуулах ажлын гүйцэтгэлийн талаар тодруулж хариулт авсан бол Байнгын хорооны дарга гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын гүйцэтгэл болон аудитын дүгнэлттэй холбоотой зарим зүйлийг асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэн төвтэй, үр ашиг бүхий үр дүнтэй арга хэмжээнүүдийг салбар бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир он дамнан хөрөнгө оруулалт тавьдаг ч хэрэгждэггүй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой саналаа хэлэв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагын талаар саналаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа гүйцэтгэл хийгдээгүй сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг ирэх онд тусгаж өгөх хүсэлтийг гаргаж байв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр улсын өрийн талаар санал хэлж байв.

Ийнхүү гишүүд санал хэлсний дараа УИХ-ын тогтоолыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй баг ур чадвараа сорино

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ФИБА/-ны сагсанбөмбөгийн 3×3 төрлийн “U23 World Cup” буюу Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод энэ сарын 02-06-нд болно.

Монгол Улсын U23 хүртэлх насны шигшээ эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн чансаа өндөр багийн хувьд бүтэн багаар оролцох эрхийг авсан юм. ДАШТ-д тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөнө.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг дэлхийн аваргын чансааны дөрөвт эрэмбэлэгдэж, D хэсгийг тэргүүлнэ. D хэсэгт: Монгол, Нидерланд, Литва, Серби, БНСУ багтжээ. Харин манай эмэгтэй шигшээ баг чансааны гуравт эрэмбэлэгдсэн бөгөөд С хэсгийг тэргүүлнэ. С хэсэгт: Монгол, Румын, ХБНГУ, Иран, Уганда улсын шигшээ баг багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

37 ангийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид Афганистан улсыг зорино

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын Х ээлжийн баг ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Анх 2003 оноос Афганистан улсад анх цэргийн багаа илгээж байсан бол өдгөө хэдийнэ 16 жил болсон байна.

Дэд хурандаа М.Аюушжав нь цэргийн багийн захирагчаар явах бөгөөд хамгаалалтын ротын Х ээлжийн алба хаагчид өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл илэрхийлэв. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага албаны хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Цэргийн багийн нийт алба хаагчдад хандаж ЗХЖШ-ын орлогч нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ “Ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй байгаа хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататган Монголын Зэвсэгт хүчний нэр хүн хүндийг өндөрт өргөөрэй. Мөн орон нутгийн ард иргэд алба хаагчдад мэргэжлийн ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж үлгэр дууриал болж чадна гэдэгт итгэж байна. Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргүүдийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд энэ нь улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол орноо сурталчлан таниулах цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ. Удахгүй ажиллагааны газар орныг зорих гэж буй цэргийн багийн бие бүрэлдэхүүний найдвартай ар тал болж сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг гэр бүл, үр хүүхэдд ах дүү төрөл төрөгсөд найз нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Монгол цэргийн сүлд хийморь өөдөө байг” гэсэн юм.

Мөн энэ үеэр хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн захирагч дэд хурандаа М.Аюушжав хэлэхдээ “Бид Монгол Улсын цэргийн дээд командлал Зэвсэгт хүчний удирдлагаас даалгасан эрхэм хүндтэй үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлийг гүйцэтгүүлэх, цагийн байдалд ойртуулах хэлбэрээр явуулж өндөр ачаалалтай бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан явууллаа.

Манай цэргийн баг Зэвсэгт хүчний 37 анги байгууллагын төлөөллөөс бүрдэж ажиллагааны өмнөх бэлтгэлийн явцад бид нэгэн зорилго нэгдмэл санаатай нэг баг хамт олон болон төлөвшиж ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн болж бэлтгэлээ хангаад байна. Өнөөдөр бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оройн сүлд сүслэн дээдлэх ариун шүтээн золбоо хийморийн бэлгэдэг болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж мэхийн ёсолж байгаадаа туйлын баяртай байна. Цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг ажиллагааны өмнөх бэлтгэлийг чанартай үр дүнтэй зохион байгуулах, тус улсыг зорих бэлтгэлийг хангахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж төрийн захиргаа болон мэргэжлийн удирдлагаар хангаж байгаа БХЯ, ажиллагааг ЗХЖШ, түүний харьяа байгууллагуудад талархал илэрхийлж цаашдын үйл хэрэгт цэргийн багийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Цэргийн багийн бие бүрэлдэхүүн бид эх орон ард түмэн Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн өмнөө тавигдсан ямар ч үүрэг даалгаврыг биелүүлэх болно гэдгээ батлан илэрхийлье. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ. Цэргийн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл ч энэ дашрамд сэтгэгдлээ хуваалцаж нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэв.