Categories
мэдээ нийгэм

VII сарын 2-нд цахилгаан хязгаарлах хуваарь

Image result for цахилгаан

2019 оны долоодугаар сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг хүргэж байна. Энэ хугацаанд цахилгааны хязгаарлалт хийх тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас зөвлөлөө.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 9-р хороо Шар хадны 50-60-р гудамжууд болон ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 16-р хороо Бэлхийн 11, 30, 32-р гудамжууд, иргэн Соёлсүрэн, Гантогтох, Жанцансамбуу, Төрмөнх, Төмөрчөдөр, Халуун ус болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 11-р хороо Зайсан Хөх асар, Сипоко ХХК-ууд болон ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 8, 25-р хороо ЗБЦ 7, 9, 12-р гудамжууд, Ээлтэй эмнэлэг, Мөнхийн ундармал ХХК, Одонтын 25-р гудамж, Ди Энд юу ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: 7-р хороо Бадралын 12-19-р гудамжууд

13:00-16:00 цагт: Чандмань Налайх НӨҮГ, УСУГ-ын худгууд, Хаан жимс амралт, УЕПГ болон 5-р хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүд,

ТӨВ АЙМАГ

09:30-18:00 цагт: Лүн сум Ногоон хэрэм 1, 2, иргэн Сэр-Од, Мөнх их мандал ХХК, Тэс Петролиум ШТС, Батсүх үнээний ферм болон эдгээрийн ойр орчмоор,

10.00-13.00 цагт: Баянжаргалан сумын ЗДТГ, Банк, Сургууль, СТО

13.00-18.00 цагт: Баян-Өнжүүл сум.

14.00-17.00 цагт: Баянжаргалан сумын зүүн гэр хороолол.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голд осолдож амиа алджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар хүн усанд осолдсон тухай дуудлага 2019.06.30-ны 19.00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Тодруулбал, тус сумын иргэн 44 настай эрэгтэй А нь Хэрлэн голын усанд живсэн байна. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Улмаар өнөөдөр өглөөний 04.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 04.42 цагт цогцсыг олж уснаас гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн долоо хоногт зургаан сая ширхэг хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн арилжаа явагдав. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 47 компанийн 6.334.950 ширхэг хувьцааг 1.165.039.283 төгрөгөөр арилжив.

Идэвхтэй арилжсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AIC

АРД ДААТГАЛ ХК

463,783

321,118,461

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

3,179,348

254,684,093

3

MNP

МОНГОЛ ШУУДАН ХК

176,587

109,194,897

4

MFC

МОНОС ХҮНС

880,703

62,431,933

5

TUM

ТҮМЭН ШУВУУТ

323,447

60,784,539

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

3,837,715

640,308,117

2

BUMB

Бумбат-Алтай ХХК

1,571,137

292,846,987

3

GAUL

Гаүли ХХК

539,881

218,221,815

4

GLMT

Голомт Капитал ХХК

1,559,495

217,841,597

5

STIN

Стандарт инвестмент ХХК

1,287,653

217,565,886

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын үнэт цаас арилжаагүй байна. Зургадугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 601.660.661.176 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 20785.21 нэгж болж өмнөх долоо хоногоос 5.26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

МАН Үндсэн хуулийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа юм. Гишүүд тойрогтоо ажиллан, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулж, санал солилцсон юм. Одоо УИХ иргэдийн саналыг нэгтгэж, төсөлд тусгах эсэхийг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замд эвдрэл үүсчээ

2019 оны зургадугаар сарын 30-ны 16 цагийн үед орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай А0301 дугаартай авто замд эвдэрчээ. Тодруулбал, Бүрд сумын нутагт 108-119 км хооронд хоёр хэсэгт замын хөвөө шуудуу үерт урсаж эвдрэл үүссэн, замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байна.

Иймд оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолооч нар аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Танилц: Түрээсийн орон сууцны журам

“Буянт-Ухаа 2” хороолол буюу 972 айлын түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг энэ сарын 22-ноос бүртгэж эхэлнэ гэдгийг НОСК-иос мэдээлсэн билээ.

“Түрээсийн орон сууцыг НОСК руу шилжүүлэх болсонтой холбогдуулан хөгжлийн банкинд гэрээ хэлэлцээр хийх ажил явагдаж байна. Хамгийн гол нь бид хүүг бууруулах ямар боломж байна, төлөх хугацаа ямар байх вэ зэрэг асуудлуудыг ярилцаж байна. Эхний саналаар таван жилийн хугацаатай жилийн зургаан хувийн хүүтэй байхаар орж ирж байгаа. Хүү буурсан тохиолдолд Түрээсийн орон сууцанд орох иргэдийн төлөх мөнгөн дүн буурах боломжтой.
Үүнтэй холбоотойгоор Түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журам баталж байгаа. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг Засгийн газар гаргасантай холбоотой шинэ журам батлах шаардлагатай болж байгаа юм. Мөн хотод амьдарч байгаа гэр хорооллын иргэдэд чиглэсэн байх ёстой учраас шинэ журам баталж байгаа. Журмыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн бариад байна” гэв. Журамд Түрээсийн орон сууцанд суур иргэд гэр хороололд амьдардаг байх ёстой гэсэн шаардлагыг тусгажээ. Мөн залуу гэр бүлийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоо зэргийг харгалзах юм байна. Өрх толгойлсон эцэг, эхийг хүүхдийн тооноос хамааруулж хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхэлж оруулах аж.
Сонгон шалгаруулалтыг сугалаагаар явуулах уу эсвэл шууд сонгох уу гэдгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хурлаар шийднэ. Ингээд түрээсийн орон сууцны журамтай танилцаарай.


Categories
мэдээ нийгэм

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Бүгд Найрамдах Казакстан Улсын Төрийн удирдлагын академид 2019-2020 оны хичээлийн жилд “Төрийн бодлого” сэдвээр нэг жилийн магистрын хөтөлбөрийн сургалтад төрийн алба хаагчдын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалт орос, англи хэл дээр явагддаг бөгөөд хөтөлбөрөөс виз, сургалт, ирэх очих нислэгийн тийз, дотуур байр, тэтгэлэг, гадаад оронд хийх дадлагын зардлуудыг бүрэн хариуцдаг юм.

Иймд Монгол Улсын Шадар сайдын 2018 оны А/15 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын сургууль, дамжаанд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцах журам”-ын ерөнхий шаардлагыг хангасан алба хаагчид доорх материалыг бүрдүүлэн, Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөрт багтаан авчирч өгнө үү?

Холбогдох материалыг эндээс татаж авна уу?

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын дундаж үнэ 95 мянган төгрөг байна

ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн арилжааны мэдээгээр зургадугаар сарын 29-ны байдлаар боловсруулаагүй бараан ноолуурын үнэ кг нь 99 мянган төгрөг байна. Дээрх ноолуурын дээд үнэ кг нь 120 мянга, дундаж үнэ 102 мянга, харин доод үнэ нь 95 мянган төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 8.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

Монголын өмнийн говьд нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Тодруулбал, Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр болсон байна. Шинэ авто замын нээлт дээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хувьд үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээн хэлжээ. Энэхүү авто замын барилга угсралтын ажлыг 2018 оны 3 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 30см зузаан бетон суурь, 18см хучилттай, хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын авто зам юм. Зам ашиглалтад орсноор юуны өмнө уурхай орчмын тоосжилт багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

Categories
мэдээ спорт

Азийн даамын холбооны ерөнхийлөгч болон ЕНБД-аар монгол хүн сонгогджээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Le Grande Plaza зочид буудалд Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал боллоо. Тус хуралд БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекстан, Афганистаны төлөөлөгчид оролцсон байна. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болсон байна. Харин 2020 оны АТАШТ-ийг хаана зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Хурлаар 2019-2023 онд Азийн даамын холбоог удирдах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон нь чухал үйл явдлын нэг байв. Олонхийн саналаар Монгол Улсын иргэн Ч.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, ирэх дөрвөн жилд Азийн даамын холбоог үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Мөн ОУИМ Г.Ганжаргал тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашихаар болсон байна.