Categories
мэдээ нийгэм

Цонх, тагтандаа хаалт хийж аюулгүй байдалдаа онцгой анхаарахыг санууллаа

Энэ сарын 2-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны барилгаас бага насны хүүхэд унаж амь насаа алджээ.

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор айл, өрхүүд тагт, цонхоо нээж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаагүйн улмаас дөрвөн давхраас дөрвөн настай хүүхэд унаж харамсалтайгаар амь насаа алдсан байна. Мөн нэгдүгээр хорооллын орон сууцны гурван давхар барилгаас нэг хүүхэд унаж бэртсэн байна.

Өнгөрсөн 5-ны өдөр нэг болон гурван настай хоёр хүүхэд цонхныхоо тавцан дээр гарч зогссон байсныг хүмүүс дуудлага өгсөний дагуу ОБГ, Цагдаагийн газар шуурхай ажиллаж аварсан байна. Иймд эцэг, эхчүүд үр, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг ОБГ, Цагдаагийн газраас онцгой анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож, үг хэллээ

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө.

Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын Үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар хүрэлцэн ирээд байна.

Тун удахгүй энд сүндэрлэх Майдар эко хотод нийтдээ 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдах юм.

Майдар хот нь дотоод, гадаадын жуулчдыг ихээр татсан газар байх нь тодорхой бөгөөд ирсэн жуулчдын нүдийг хужирлах зүйлс энэ цогцолборт бас бий болох байх аа. Энэ кино үйлдвэрлэлийн талбайд жилийн турш, цаг уурын хамаарлаас ангид зураг авалт хийх, түүхэн үе шатууд дахь хот айл, хотын архитектурын байгууламжид түүх, уламжлалт соёл ахуйг харуулсан зураг авалт хийх боломжтой болох юм байна.

Миний зүгээс төслийг дэмжиж байгаа гол шалтгаан нь мэдээллийн технологийн нэн сүүлийн үеийн ололтыг кино урлаг өөртөө авч, хэрэгжүүлж байдаг. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны үйлдвэрлэл явуулах боломж нээгдэх юм гэж үзсэнийх юм.

Дэлхийн түүхэнд өөрийн гэх байр суурийг баттай эзэлдэг монголын түүх, домог, уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, амьд уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна.

Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үеэрээ эх орончоор хүмүүжүүлэх гэх мэт үзэл суртлын ажлуудыг хийдэг. Монгол Улс ч гэсэн 1937 онд анхны хар цагаан буюу уран сайхны “Монгол хүү” нэртэй кино хийж Нью-Йоркийн кино театрт мөн гаргаж байсан.

1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон гэж бодож байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар шав тавих ёслолд оролцлоо.

ҮНДЭСНИЙ КИНО ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР:

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно.

Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж үзэж байна.

Уг цогцолборт дуутай оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломжтой болно. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эд хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх юм.

Төслийг санаачлагчид энэхүү кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой хэмээн үзэж байна.


Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Бэлчээрийн доройтлоос сэргийлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь

УИХ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 73.8 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр бөгөөд үүний дийлэнхийг бэлчээр, хадлангийн зориулалтаар ашиглаж байгаа юм. Мөн мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь ажиллаж байгааг ч сүүлийн 20 гаруй жил уул уурхайн хайгуул, олборлолтоос үүдэн хөдөө аж ахуйн салбар эрсдэлд орж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр, “УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” чиглэлийг Засгийн газарт өгөөд ажиллаж байгаа. Манай орны нийт бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр жилд дунджаар 84.6 сая бэлчээрлэх боломжтой ч одоо 25.1 саяаар илүү байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, уул уурхайн хайгуул, олбололт өссөн зэргээс үүдэн бэлчээр доройтож, зарим нутагт нөхөн сэргэх боломжгүй байдалд хүрчээ. Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар нийт бэлчээрийн 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй болсон байна. Иймд бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь байх ёстой” гэлээ.

НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, “Малын тоо толгой өсч, бэлчээр доройтсны улмаас ямар сөрөг үр дагавар гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Бэлчээрийн даац хэтэрсний улмаас хүнсний аюулгүй байдал алдагдан, бахархан дээдэлдэг өв соёл, уламжлал, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлөх аюул ойрхон байна. Иймд эрүүл, үржил шимт хөрс, ус, биологийн олон төрөл зүйл зэрэг байгалийн үнэт нөөцөө зүй зохистой ашиглах талаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгараад байна” гэв.

Швейцарын хамтын ажиллагааны газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн цөм нь бэлчээрийн зүй зохистой менежмент байсныг тус газрын захирал Габриелла Спирли онцлов.

Мөн монголын 200 мянга гаруй малчин өрхийн амьжиргаа бэлчээрийн мал аж ахуй дээр суурилж байгааг дурдлаа. Тэрбээр, “Анх гурван суманд хэрэгжиж эхэлсэн “Ногоон Алт” төсөл 126 сум болон хүрээгээ тэлж, 76 малчин өрхийг зохион байгуулалтад орууллаа. Мөн 140 суманд Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 18 аймагт Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо байгууллаа. УИХ-аас бэлчээрийн тусгайлсан хуулийг батлан мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн суурийг тавих зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Д.Булгамаа “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь соргог төлөв байдлаа алдаж, доройтсныг дурдлаа. Гэхдээ бэлчээрийн зөв менежмент хэрэгжүүлж чадвал доройтсон газруудыг 10 жилийн хугацаанд сэргээх боломжтой гэдгийг онцолж байв.

Харин ХХААХҮЯ-ны Бодлого зохицуулалтын мэргэжилтэн М.Энх-Амар, “Монгол Улсын хөдөө аж ахуйн эдэлбэрт бэлчээр, хадлангийн талбай 112.1 сая га газар байгаа. Бэлчээрийн тухай тусгайлсан хуультай болсноор нутаг орны онцлог, бэлчээрийн даацад нь тааруулан зохистой ашиглах ач холбогдолтой” хэмээсэн юм.

Үндэсний хэлэлцүүлэгт 21 аймаг, 331 cумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга болон малчин, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцож байна. Төлөөлөгч нар бэлчээрийн тухай хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатайг онцлохын зэрэгцээ малын тоо толгойг цөөрүүлэх, улсын сайн, аварга малчин шалгаруулахдаа тоо бус чанарт анхаардаг байх зэрэг санал хэлж байлаа. Мөн малчдын өвөлжөө, хаваржаа болон сэлгээний газрыг эзэмшүүлэх, хадлангийн газрыг нийтийн эзэмшилд үлдээх, отрын бүсийн зохицуулалтыг тодорхой болгох, бэлчээрийн тухай хуульд говь, хангай, хээрийн бүсийг харгалзсан зохицуулалт хийхэд анхаарах шаардлагатай хэмээж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгааг олон улс даяар хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн тѳлѳѳлѳгчид болох тус компанийн ерөнхий захирал эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, химийн шинжлэх ухааны доктор хатагтай Ингрид Чоонг болон Клиникийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерѳнхийлѳгч ноён Жон Ферраро нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгаа гэдэг нь эмийн эмчилгээ батлагдах түвшний судалгааг хэлэх бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй дэлхийн 21 улсад дээрх судалгааг хийж байгаа юм байна.

Тус байгууллагын төлөөлөл Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэмтэдтэй, тэр дундаа элэгний өвчлөлийн эсрэг тууштай ажилладаг “Оном сан”-гийнхантай 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа талаараа яриад, хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг нэвтрүүлэх шаардлага, элэгний өвчлөлийн нөхцөл байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн ноён Давид А.Кори хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хепатитын вирүсийн халдвараас сэргийлж ажиллах нь чухал болохыг хэлээд энэ чиглэлд бүхий л түвшиндээ анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын В/Д вирүсийн эсрэг эмийн өртөг нь амьжиргааны түвшин доогуур иргэдийн худалдан авах чадварт нийцсэн байх зэрэг асуудлыг хөндөн яриад, Монгол Улсад нэн өндөр байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэ

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Дээд шүүхийн таван шүүгчийг огцруулахын төлөө тэмцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Тэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, шүүн шийдвэрлэсэн үйл явцыг нягталж хянах түр хороо хэрхэн ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгөв.

УИХ-аас байгуулагдсан түр хороо өнөөдөр 15.00 цагт анхны хуралдаанаа хийх аж. Энэ хуралдаанаар уг хэргийг шүүн шийдвэрлэсэн шүүгч нарын асуудлыг ярина гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Тэрбээр цааш нь “Анхан шатны шүүхэд Алдар, Мөнх-Эрдэнэ, Оюунчимэг гэсэн гурван шүүгч энэ хэргийг буруу шийдвэрлэсэн. Монгол Улсын гурван иргэнийг хилсээр, эрүүдэн шүүх замаар хэрэг тулгасан гэж түр хорооны гишүүд үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхэд Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан гэсэн гурван шүүгч энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхэд Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэбалсүрэн гэсэн шүүгч нар орсон. Энэ хүмүүсийг Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг шүүгч нар гэж ойлгож болно. Энэ шүүгч нарыг огцруулахаас шүүхийн шинэчлэл эхэлнэ. Ялангуяа дээд шүүхийн Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэбалсүрэн нар бол Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс. Б.Хурц гэдэг генералын гар хөл болж, шударга бусын хонгилоор иргэдийг чирдэг шүүгч нар. Тиймээс өнөөдрөөс эхлээд түр хороо С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг буруу шийдвэрлэсэн, иргэдийг хэлмэгдүүлж, ял өгсөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын таван шүүгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг Ерөнхийлөгчид тавина. Тэднийг огцортол бид тэмцлээ зогсоохгүй.

Түр хорооны хуралдаанд найман шүүгчийг дуудаж, эрүүдэн шүүсэн бичлэгүүдийг үзүүлнэ” гэдгийг хэллээ. Мөн хэргийг нуун дарагдуулсан, хяналт тавиагүй прокурортой ч хариуцлага тооцох асуудлыг ярина гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын вирүсийн эрдэмтэдтэй уулзлаа

Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгааг олон улс даяар хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн тѳлѳѳлѳгчид болох тус компанийн ерөнхий захирал эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, химийн шинжлэх ухааны доктор хатагтай Ингрид Чоонг болон Клиникийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерѳнхийлѳгч ноён Жон Ферраро нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгаа гэдэг нь эмийн эмчилгээ батлагдах түвшний судалгааг хэлэх бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй дэлхийн 21 улсад дээрх судалгааг хийж байгаа юм байна. Тус байгууллагын төлөөлөл Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэмтэдтэй, тэр дундаа элэгний өвчлөлийн эсрэг тууштай ажилладаг “Оном сан”-гийнхантай 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа талаараа яриад, хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг нэвтрүүлэх шаардлага, элэгний өвчлөлийн нөхцөл байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн ноён Давид А.Кори хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хепатитын вирүсийн халдвараас сэргийлж ажиллах нь чухал болохыг хэлээд энэ чиглэлд бүхий л түвшиндээ анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын В/Д вирүсийн эсрэг эмийн өртөг нь амьжиргааны түвшин доогуур иргэдийн худалдан авах чадварт нийцсэн байх зэрэг асуудлыг хөндөн яриад, Монгол Улсад нэн өндөр байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.05.07/-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны УИХ-ын Ж.Ганбаатарыг томилохыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал болгосон юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатар гишүүнийг санал болгож байна” гэдгийг танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ж.Ганбаатарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар томилох юм.

Categories
мэдээ нийгэм

Арабууд 1000 гаруй шонхорыг нууцаар гаргаж, 20 тэрбумын хохирол учруулсан гэв

“Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Гэрэл мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газрын нууц тогтоолоор 1000 гаруй идлэг шонхор хууль бусаар хилээр гарсан талаар хөндөн ярив.

Энэ талаар “Яам нь өөрөө байгаль орчноо ашиглаж хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ асуудалд тууштай хандан ажиллах болно. Бид 2016-2019 оныг хүртэл энэхүү бузар булай үйлдлийг илчлэх, таслан зогсоох ажлыг хийж ирлээ. Монголын 1000 гаруй шонхорыг нууцаар улсын хил давуулж, улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учрууллаа. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гэдэг хүн 2015 онд Тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоог тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг өргөн барьсан байдаг юм. Уг тогтоолд 350 тул загасыг барин буцааж тавих, 150 толгой цагаан зээр, 300 толгой агнуурын шувуу, 100 толгой идлэг шонхорыг нэмж оруулах саналтай байна гэсэн боловч сүүлдээ уг тогтоол нууц тогтоол хувирсан байдаг. Энэ нууц тогтоолоор агнах амьтны тоог гурав дахин өсгөсөн боловч улсад төлдөг төлбөр хураамж өсөөгүй. Харин 2015-2018 онд гаргах шонхорынхоо тоог нууц болгосноор 1000 гаруй шонхорыг нууцаар гаргаж улсад 23,296,040,000 /23.2 тэрбум/ төгрөгийн хохирол учруулсан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцахаар хувиарт оруулсан байсан билээ.Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргав. Ийнхүү Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын санал гаргаж, санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлуулав.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 07-10-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь, хээрийн бүсийн зааг дээр оршдог. 15 сум, 66 багтай.

Сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлтийн давтамж тогтмол нэмэгдэж байна.

Тийм ч учраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиудыг зохион байгуулна.