Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил: Хуульзүйн байнгын хороо “ШҮҮХ” болчихоод байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг сонслоо.

Энэ үеэр Л.Болд гишүүн төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийдэгдсэн зарим этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй суллах арга хэмжээ авах санал дэвшүүлсэн юм.

Уг саналд гишүүдийн санал хураахад 42.9 хувиар дэмжигдээгүй тулд Л.Болд гишүүн саналаа татсан бөгөөд уг саналдаа гишүүдийн саналыг тусган өөрчлөв. Уг шинээр гаргасан томъёололд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял тулгаж хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй иргэдийн эрхийг хамгаалах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах” гэсэн санал нь 86.7 хувиар дэмжигдэв.

Уг саналыг нэлээд маргаантай хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хүний эрхийн комисстой холбоотой хууль боловсруулагдаж байгаа бол ил болго, олон нийтээр хэлэлцүүл”.

УИХ-ын гишүүн Л.Болд

Хүний эрхийн комиссын эрх үүргийг нэмэх шаардлагатай. Хорих ангийн ганц жигүүрт Б.Булганыг хэдэн сар хорьсон. Б.Булган их бухимдалтай байсан. Та нар үнэхээр дэндэж байгаа шүү гээд хашгирч байсан. Харин яг доод давхарт нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байсан юм билээ. Бидэнд хэлээгүй. Эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн. Одоо нэн даруй суллах хэрэгтэй”.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

“Байнгын хорооноос хэн нэгнийг шууд сулла гэдэг чиглэл өгч болохгүй”.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

“Та нар шүүхийг шүүх гээд байгаа юм уу, хаана байна тэр шүүх чинь. Монголд шүүх гэж байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж шоронд насаар нь хатаадаг бүлэг дээрэмчидтэй болсон”.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

“Хууль зүйн байнгын хороо шүүх болчихоод байна”.

Categories
мэдээ улс-төр

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Судалгаа, мэдээлэл, шинжилгээний төвийн дарга Ц.Мандах нарын танилцуулга илтгэлээр үргэлжлэв.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, гэр бүлийн гэсэн үндсэн таван орчинд хүүхдийн эрх хамгаалагддаг байна. Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр буюу 80 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдаг зэргээс үүдэлтэй байдаг аж.

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хангалттай батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэг мэдээлэл дутмаг, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдал нь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд саад болж байгаа шалтгаанууд болохыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна. Төрөөс нэгдсэн бодлогоор хангаж, халамжийг биш хөгжлийг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байгааг төрийн бус байгууллагын төлөөлөл хэлж байсан юм. Тодруулбал, халамжийн мөнгө буудаг өдөр баг, хороонд архидалтын тоо нэмэгддэг байна. Төрсөн хүүхдүүдээ асрамж хамгааллын төвд өгчихөөд “Эхийн алдар” одонгийн мөнгө, хүүхдийн мөнгөө авах гээд хөөцөлдөж явдаг эхчүүд олон байдаг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах зохицуулалт байдаг. Гэхдээ энэ зохицуулалтыг эргэн харах шаардлагатай бий. Тухайлбал, хүүхдээ хүчирхийлдэг, үл хайхардаг хүнээс эцэг, эх байх эрхийг хасах нь хариуцлага хүлээлгэж байгаа хэлбэр мөн эсэх нь эргэлзээтэй. Эрхийг нь хасаад хүүхдийг нь асрамж хамгааллын төвд шилжүүлээд гарсан зардлыг нь эцэг, эхээр нь төлүүлэх зохицуулалттай ч төлбөрийн чадваргүй бол яах ч аргагүй болдог. Эцэг, эх байх эрхийг хассан ч албадан хөдөлмөр эрхлүүлэх зэргээр шийдвэрлэх тал дээр анхаарахыг ч тэд УИХ-ын даргаас хүсэж байлаа.

Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн засгийн хөшүүрэгтэй шууд холбоотойг Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл сануулж байна. Гэртээ хүүхдээ асраад сууж байгаа эмэгтэй нөхрөөс эдийн засгийн хувьд хараат болдог. Хүчирхийлэл үйлдэгч нөхөртөө ял оноогоод явуулахад санхүүгийн хүндрэл үүсэх учраас хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй нуугаад өнгөрөх байдал байсаар байгааг тэд хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байжээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг. Иймд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтойг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх танилцууллаа.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувийг эмэгтэй, 3,9 хувийг эрэгтэй байсан байна. Шүүхээр эцэслэн шийдэгдсэн энэ төрлийн 250 хэрэг дээрх судалгаанд оржээ. Хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан нь анхаарал татаж байгаа юм. Хүчирхийлэл голдуу наймдугаар сард үйлдэгддэг. Дулааны улирал эхлэх, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ. Харин хохирогч хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хангалттай хийгддэггүй орхигддог тал байгаа болохыг тус Сургалтын төвийн дарга М.Гантулга хэлсэн юм.

Нэг хохирогчийн ард гэр бүл бүхэлдээ хохирч байгааг анхаарч, хүүхдийн бага наснаас нь зөв төлөвшүүлэх сургалтыг насны онцлогт нь тохируулан зааж сургах шаардлагатай байгааг Хүүхэд хамгааллын “Үжин” төвийн захирал Д.Ундраа онцолсон. Бага насандаа амссан сэтгэл зүйн цочрол насан туршид нь байсаар сэтгэцийн эмгэгтэй болдог учраас эрт илрүүлж, урт хугацаанд эмчлэх шаардлагатай байдгийг сэтгэл засалч эмч А.Солонго хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид нийгмийн сүлжээгээр хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн зураг мэдээллийг хяналтгүй цацаж байгаа нь сөрөг үр дагавар үүсгэж байгааг ч онцолсон. Мөн бага насны хохирогч хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг сайжруулж, мэдээллийг нууцлах, бэлгийн замын халдварт өвчнийг үзлэгийг тогтмолжуулах, эмч боловсон хүчнийг бэлтгэх талаар саналаа хэлж байлаа.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, технологи, бага наснаас нь хүүхдийг зөв төлөвшилтэй болгох, салбар бүрийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаатай хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Ялын бодлогыг чангатгах асуудлыг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол дурдав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг хэрэгжилтийг төрийн байгууллагуудаас шаардаж ажиллахаа сануулав. Тэрбээр, яам агентлагууд, цагдаа, хяналтын байгууллагууд хууль эрх зүйн орчныг шинэчлэх саналаа боловсруулж УИХ-д ирүүлэхийг үүрэг болголоо.

Мөн 14 хоногийн дараа хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын “Нийтийн сонсгол” зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлаж, энэхүү сонсголд бүх хүн оролцох боломжтой бөгөөд иргэд гомдол, саналаа бичгээр ирүүлж болохыг хэлсэн юм. Түүнчлэн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс энэ сарын сүүлээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр томоохон хэлэлцүүлгийг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсноо зарлалаа.

Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадам болно

Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Их зохиолчийн тэгш ойд зориулан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн уралдаан зарлагдлаа. Энэхүү наадмыг түүний 80 насны ойд зориулан анх Завхан аймагт байгуулж байсан бол 85 насны ойд зориулан Улаанбаатар хотноо явуулж байсан. Түүхт 90 жилийн ойд зориулсан энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн засаг дарга, Тамгийн газар, Монголын Зохиолчдын эвлэл, Завхан аймгийн Утга Зохиолын нэгдэл, Алдархаан сумын Засаг даргын Тамгийн Газар ажиллаж байгаа аж.

Уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадам хоёр үе шаттай явагдах юм. Уралдаанд шүлэг, яруу найрагч сонирхон бичдэг хүн бүр оролцох боломжтой.

Эхний шалгаруулалтад оролцогчид өөрийн сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн номоо Отгонтэнгэр-Очирваанийн орон, Хутагт хувилгаадын тухай бичсэн шүлэг, чөлөөт сэдвээр бичсэн нэгээс доошгүй шүлгийн хамт энэ сарын 24-ны дотор Монголын Зохиолчдын Эвлэлийн байранд ирүүлэх юм. Нэгдүгээр шатанд ирүүлсэн бүтээлээс шүүгчдийн бүрэлдэхүүн 36 шилдэг яруу найргийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан 36 найрагч зургадугаар сарын 6,7-нд Л.Ванганы нэрэмжит Хөгжимт Жүжгийн Театрын тайзнаа шүлгээ уншиж шилдгүүдийг тодруулах аж. Ийнхүү наадмын эцсийн шалгаруулалтыг түүний төрсөн нутаг Завхан аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү наадам нь “Жалханз хутагт Дамдинбазарын хишигт яруу найрагч”, “Дилаво хутагт Жамсранжавын хишигт яруу найрагч” “Ялгуусан гэгээн Чимэдцэрэн хутагтын хишигт найрагч”, “Наробанчэн Гэгээний хишигт яруу найрагч” “Арь гэгээн Чанаравхутагтын хишигт найрагч”, “Хамба хутагтын хишигт яруу найрагч”, “Билэгт ламын хувилгаан Дашдорж хутагтын хишигт найрагч”, “Ачит ламын хувилгаан Вандандорж хутагтын хишигт найрагч”, “Буурал багшийн хувилгаан Аажаа гэгээн Г.Гэндэнжамц хутагтын хишигт найрагч”, “Буурал багшийн Хувилгааны хишигт яруу найрагч” “ Андиа Гэгээний хишигт яруу найрагч” гэсэн нийт арван яруу найрагчийг шалгаруулж, тэргүүн байрын эзнийг Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Хутагтын хишигт” яруу найрагчаар өргөмжилдөг яруу найргийн томоохон наадмын нэг билээ.

АРДЧИЛАЛ.МН

Categories
мэдээ улс-төр

Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.08) хуралдаан 14 цаг 36 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. Иймээс Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нариын бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа. Цаг үеийн болон албан ажлын шаардлагыг харгалзан түүнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах саналтай байна гэдгээ Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцолж байв.

Нэр дэвшигчийн талаарх Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн Тамгын газрын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудлын талаар саналаа хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив. Мөн Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

Image result for б.хурц

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан хорьж байгаа. Өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргалаа. Б.Хурцыг ЦЕГ-ын харьяа Мөрдөн шалгах хэлтсээс IV сарын 21-ны өдөр саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэрийг гаргасан байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зүрхний хэм алдагдлын мэс ажилбарыг амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-30-нд Зүрхний хэм алдагдах өвчнөөр оношлогдсон 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өглөө. Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай дөрвөн хүүхдийг сонгон авч, тус эмнэлгийн Хэм судлалын лабораторийг түшиглэн Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг эх орондоо анх удаа амжилттай хийжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг анх 2016 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан бол энэ удаа Япон улсын Нара мужийн Тенри эмнэлэг, Хоккайдо Их сургуулийн эмнэлгийн өндөр мэргэшсэн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний мэргэжилтнүүд эх орондоо анх удаа амжилттай хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх газруудын цагийн хуваарь

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулна уу.

Чингэлтэй

11:00-17:00 цагт 1, 2-р хороо 1/40 мянгатын 7/4, 18, 19, 36, 37, 38, 40-р байрууд, ХИД-1, Бэтүб хийд, Бөртэ төв, 70-р цэцэрлэг, УБЦТС ТӨХК Чингэлтэй ХҮТ, Монос фарм, Нийслэлийн прокурорын газар, 1-6, 8, 9, 10, 17/2, 19/Б Сэлбийн 1, 6-р байр болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт 10, 11, 12-р хороо УБ нэгтгэл, 134-р цэцэрлэг, Скайтел, Тасган, иргэн Баатарсүх, Гантулга /хөрөө/, Батсүх, Өсөхцолмон /цайны газар/, Гансүх /үйлчилгээ/, Баярбат, Туул, Өлзиймаа, Баатар, Албадан саатуулах төв, Солонго зоогийн газар, Хүчит шонхор, Анко, Юнител /станц/, Мөндөр /зуурмагийн цех/, Бяцхан сүлдээхэн, Коллекшн, Тэнцвэр трейд ХХК-ууд

Хан-Уул

11:00-16:00 цагт 10, 12-р хороо УАБЗ АОС, Морингийн 0-15, 813, 814, 821, Туслах аж ахуй, 326-р ЦА, 4, 7-р хэсэг, Малчин, Сонгинохайрхан, Хапи, ЦАБ орчмоор
11:30-18:00 цагт 12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00 цагт 11, 12-р хороо НААҮБ 6/А, Б, 9, 12, 14, 15, 41-р байрууд, 15-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10:00-13:00 цагт 4-р хороо Алтайн 7-10, Нисэхийн 1-5, 11-18-р гудамжууд
14:00-17:00 цагт 4-р хороо Нисэхийн 1-4, Алтайн 10-12-р гудамж, Нэг цэгийн үйлчилгээний төв, Талхан цех

Багахангай

11:00-17:00 цагт 1-р хороо задгай гэр хороолол

Төв аймаг

10:00-13:00 цагт Зуунмод сум Дунд сургуулийн дотуур байр, Бага сургууль, Дунд сургууль, Эрүүл мэндийн газар, Татвар, Эрчимийн 90, Цагдаагийн 90 орон сууцууд, Жаргалан хотхон, Хүнсний үйлдвэрийн байр орчмоор
10:00-19:00 цагт Батсүмбэр сум Хужирын тохой, Мандалын ар, Цагаан нуга, Будаан толгойн гэр хороолол, Иргэн Жамъян, Асрамж, МШХХТГ, Баянгол жимс, Скаут, Батсол, Соёл зуслан, Баянгол зуслан, Баянгол амралт, Миний зуслан, Сөгнөгөр амралт орчмоор
11:00-16:00 цагт Зуунмод сум 1-р баг Бяцхан хөндлөн, Баруун Дэлгэрийн ам, Хустайн зуслан орчмоор
14:00-17:00 цагт Зуунмод сум Дугуй булант орон сууц, 5-р цэцэрлэг, Морьт хангай, Мөнх дэм ХХК-ууд, Уурын зуух

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Иймээс өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар түүний оронд Ч.Өлзийсайханг томилох саналыг байнгын хорооны гишүүүд дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан шатахуун түгээх, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагааг зогсоолоо

Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам дагуу байрлах АХЦС-32, ЧД-ийн 7 хороо, Зурагтын зам дагуу байрлах АХЦС-41, СодМонгол ХХК-ийн Баянхошууны зам дагуух шатахуун түгээх станцуудын ашиглалтын байдалд шалгалт хийлээ. Шалгалтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтанд улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрлээ. Иймд тус станцуудын шатахуун болон хийн түгээгүүрийн тогийг таслан лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.

Categories
мэдээ улс-төр

Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч, профессор, хүүхдийн эмч Tомас Бауманн, төслийн ерөнхийлөгч, Швейцарийн Баар хотын хүүхдийн эмнэлгийн эрхлэгч, профессор Раоул Шмид болон НЭМГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн шугамаар НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хэт авиан оношилгооны аппарат, нярайн үзлэгийн ор, эмчилгээний дөрөөвч болон бусад хэрэгцээт материалыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хандивлаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах юм байна.

Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-өөс үндэсний хэмжээнд “Нярайн түнхний дутуу хөгжлийн хэт авиан скрининг” шинжилгээг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 2007 оноос хойш нийт 308.254 шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулж, 4.647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чаджээ.

2018 оны байдлаар түнхний дутуу хөгжил болон түнхний мултрал оношлогдсон 21 хүүхдэд татлага эмчилгээ хийж, таван хүүхдийн түнхний есөн үенд мэс засал эмчилгээг төслийн багтай хамтран хийж, практик сургал хийсэн байна.

Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан уулзалтын хүрээнд тус төслийн багийнхан цаашид Монгол Улс маш бага зардлаар нярайн түнхний дутуу хөгжил, мултралаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийг устгах бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллахад сэтгэл хангалуун байгаагаа уламжиллаа.

О.Гэрэл
Оллоо.mn