Categories
мэдээ цаг-үе

Монголоо сурталчлах их аянд мордсон “Газарчин”-ы залуус

Монгол Улсын эдийн засгийн
тэргүүлэх гурван салбарын нэг
аялал жуулчлалын салбарын
топ компаниудыг оюутан цагийн
нэг ангийн шижигнэсэн залуус
удирдаж байна. “Гайхамшигт
говь” аялал жуулчлалын
холбооны үүсгэн байгуулагч,
ангийн дарга Н.Ариунсанаа,
“Жуулчин” ХХК-ийн Япон
зах зээл хариуцсан менежер
О.Очгэрэл, “Амикус трэйвэл”
ХХК-ийн гүйцэтгэх захирал
Н.Даваасүрэн, “Монгол тэмээ”
корпорацийн үүсгэн байгуулагч
З.Энхбаяр, “Mongolia trekking”
ХХК-ийн менежер Ц.Ууганбаяр,
“Бамбай секьюрити сервис”
ХХК-ийн аялал жуулчлал
хариуцсан менежер С.Ялалт,
“Азур скай трэйвэл” ХХК-ийн
Ц.Мандахсоёмбо, Морин
аялал зохион байгуулагч
А.Батсайхан, “Газарчин” дээд
сургуулийн гүйцэтгэх захирал
М.Гүндэгмаа гээд л тэдний нэрс
хөвөрнө. Монголоо сурталчлах
хариуцлагатай хийгээд хүндтэй
аянд ангиараа мордсон
“Газарчин” дээд сургуулийн 2002-
2006 оны Г.Юмчмаа багштай
Газар зүй, аялал жуулчлалын
ангийнхныг энэ удаагийн “Нэг
ангийнхан” буландаа урилаа.
Манайд 2000-аад оны эхээр
аялал жуулчлалын салбар ид
эрчээ авч, Монголын сайхан
орноор аялахыг хүссэн жуулчдын
хөлд дарагдаад байсан үе.
Жуулчдыг хүлээж авах, хөтөч
хийх, сонирхолтой маршрут
зохиох, тав тухтай аялуулах
мэргэжлийн боловсон хүчний
хэрэгцээ ч нэмэгджээ. Улсын,
хувийн гэлтгүй бүх их, дээд
сургууль аялал жуулчлалын
ангийг нээж элсэгчид зуу,
зуугаар элссэн байдаг. Яг тэр
үеийн, ирээдүйд чухам ямар
мэргэжилтэн болохоо нарийн
тогтож ойлгоогүй ч жуулчдыг
дагуулаад Монгол орныхоо
сайхан байгалийг гайхуулах
сонирхолтой 17, 18 настангууд
өнөөдрийн манай зочид.
Ямар сайндаа л жил гаруй
сурчихаад “Газар зүй, аялал
жуулчлалын ангийг төгсөөд
байгаль хамгаалагч болдог”
гэсэн хэн нэгний хэнэггүй үгэнд
итгээд багш дээрээ бөөн уур
болоод “Бид байгаль хамгаалагч
болмооргүй байна” гээд давхиад
очиж байхав. Харин өнөөдөр тэд
өөрсдийгөө жинхэнэ байгаль
хамгаалагч гэж нэрлэдэг юм
байна. “Жуулчин, хөтөч нар
хэзээ ч байгальд хог хаядаггүй.
Харин явсан газар бүрийнхээ
хогийг түүж, цэвэрлээд явдаг.
Аялал жуулчлалын салбарыг
олон нийт бүрэн гүйцэд
ойлгоогүй байна. Гэхдээ төр
засгийн хэмжээнд энэ салбарт
анхаарч эхэлсэнд талархууштай.
Аялал жуулчлалын хөтөлбөрүүд
батлагдаж, энэ салбарыг
олон улсын түвшинд хамтран
хөгжүүлэх эхлэл тавигдлаа.
Дэлхий нийтийн Торгоны зам
хэмээх шинэ бүс рүү Монгол
Улс нэгдлээ” гэж ангийн дарга
Н.Ариунсанаа ангийн түүхээс
эхэлсэн салбарынхаа асуудлыг
хөнгөхөн дурдав.
Монтажны зургийн
наймаанд өртсөн нь
Эдний ангид анх 57 хүүхэд
элсчээ. Харин төгсөхдөө 20-уулаа
байв. Дээр өгүүлсэн залуусаас
гадна Н.Баясгалан, Т.Уранчимэг,
н.Амаржаргал, З.Цацрал,
Э.Золжаргал, С.Ундрах,
Ө.Ундрах, Б.Номинчимэг,
Э.Номинчимэг, н.Ялалтбаатар,
н.Бадармаа,н. Өлзийсайхан,
н.Сангарайжав, н.Сувдбаяр,
н.Зоригт, н.Батбямба,
н.Баатархүү, н.Насанжаргал,
н.Март, н.Энхсаруул, н.Бэхээ
нар нэг төгсөлт.
Уламжлал ёсоор сургууль
төгсөгчид монтажны зураг
авахуулдаг. Нэг насаараа анги
хамт олноо дурсах гол зүйл
нь зургийн цомог. Г.Юмчмаа
багшийн ангийнхан 2006 онд
төгсөх хавраа хүн бүр мөнгөө
хураалгаад монтажны зургаа
авахуулжээ. Хөгжилтэй нь тэд
монтажгүй төгссөн. Монтажны
зураг авах нэртэй бяцхан
луйварт өртсөн байж л дээ.
Тэгээд яаж монтажгүй үлдэхэв
гээд ангийн дарга тухайн үеийн
ангийнхныхаа зургийг нэг
бүрчлэн цуглуулаад монтаж
болгож эвлүүлээд 10 жилийн ойн
уулзалтаараа тараасан гэдэг.
Мастер үсчин
Золжаргал,
мангаст “хувирсан”
Мандахсоёмбо
Салбартаа нэр хүндтэй
ажиллаж байгаагийн хувь
зохиол сургууль, багш нартай
холбоотой хэмээн ангийнхан
юуны өмнө онцолж байсан юм.
“Газарчин” дээд сургуулийг
үүсгэн байгуулсан газар зүйн
салбарын тэргүүлэх эрдэмтэн,
ардын багш Ш.Шагдар, анги
удирдсан багш Г.Юмчмаа,
н.Алтанчимэг, н.Нямгэрэл нарыг
бахархан дурсана лээ.
Амьдрал гэдэг баялаг.
Эзэмшсэн мэргэжлээрээ бүгд
ажиллах эсэх нь ардчилсан
энэ нийгэмд өөрийн сонголтын
асуудал юм. Өөр салбарт нэр
хүндтэй ажиллаж, амьдарч яваа
залуус ч энэ ангид олон байна.
Оюутан байхаасаа дотуур
байрныхаа хүүхдүүдийн үсийг
үнэгүй засч дадлага хийдэг
байсан Э.Золжаргал эдүгээ
Монгол Улсын мастер үсчин
болжээ.
“Газарчин” дээд сургуулийн
захирал Д.Наранзулыг оюутан
ангийнхан нь боловсролын
салбарт ажиллана, багш болно
гэж төсөөлөөгүй гэж байна.
Гэтэл тэдний төсөөллийг
эвдэж, мэргэжлээрээ ирээдүйн
боловсон хүчнийг бэлтгээд
зогсохгүй сургуулиа удирддаг
болсон нь бахархалтай. Ангийн
найз Д.Наранзул нь саяхан
Боловсролын тэргүүний ажилтан
болсонд ангийнхных нь зүгээс
халуун баярыг дамжуулсныг
дуулгая. Дуу цөөтэй М.Гүндэгмаа
манай томоохон дээд
сургуулийн сургалтын албанд
ажилладаг бол ангийн анд Бэхээ
ч боловсролын салбарт нэр
хүндтэй ажиллаж байна. Тэрээр
Өмнөговь аймгийн дөрөвдүгээр
сургууль анх байгуулагдах үеэс
ажилласаар тэргүүлэх зэрэгтэй
багш болж чаджээ.
Газар зүй, аялал жуулчлалын
ангийнхан төрөл бүрийн
авьяастай гэнэ. Батсайхан,
Наранзул, Ундрах, Цацрал
нар цэнгээнт бүжгийн “Улаан
сарнай” хамтлагийн салбарын
бүжигчид байсан бол ангийн
дарга Н.Ариунсанаа хөнгөн
атлектикийн дэд мастер цолтон
байж.
Оюутан насны дөрвөн
жил гэдэг баяртай, гунигтай,
дурсамжтай. Анх 57-уулаа
элссэн газар зүй, аялал
жуулчлалын ангийнхны
нэрсийг журнал дээр бичихэд
хөгөлсөн нэг явдал болжээ.
Ц.Мандахсоёмбыг журналд
тэмдэглэхдээ ангийн даргын
чих “хадуурч” Мангассоёмбо гэж
сонсоод биччихэж. Эхний улирал
дуустал мангаст “хувирсан”
Мандахсоёмбо хоёрдугаар
улирлаасаа сая л нэг эцэг, эхээс
өгсөн алдараараа дуудуулдаг
болсон гэнэ.
Даян дээрхийн агуйг
зорьсон эрсдэлтэй
дадлага
Аялал жуулчлалын мэргэжил
өөрөө бас адал явдалтай гэж
байна. Ангийнхан анх сургуульд
элсээд л хээрийн аялал, дадлага
гээд л явж өгдөг байж. Айлын эрх
танхил, ууртай, хэрсүү зантай
охид, хөвгүүдэд олон удаагийн
дадлага ээлээ өгч зангидсан
гар шиг нэгдмэл хамт олон
болгосныг тэд дурсан ярьж
байна.
Тэр үеийн оюутнууд дадлагад
гарахдаа “53” машинд ачигдаад
дуугаа дуулаад гарцгаана.
Хөвсгөл аймгийн нутаг Даян
дээрхийн агуй орчимд нэг удаа
дадлагаар явахад ихээхэн бороо
оржээ. Уулын налуугаар өгсөж
явсан машин гулсаад байснаас
жолооч оюутнуудыг машинаас
буулгажээ. Тэгээд цааш явтал
машин нь гулссаар хариугүй
онхолдох дөхөж. “Машин маань
хажуу тийшээ гулгаад нэг
талаараа унах дөхсөн. Бид юу ч
бодолгүй гүйж очоод машиндаа
зүүгдчихсэн. Нэг хэсэг нь доороос
нь тулсаар тогтоож чадсан.
Хэрэв тэгж тогтоогоогүй бол
машин маань уулын уруу 200-
300 метр руу өнхрөх эрсдэлтэй
байсан” хэмээн ангийн анд
Н.Даваасүрэн ярилаа.
Тэд бас мэргэжлийнхээ
салбартаа шинийг бүтээхээр,
эх орноо жуулчдад сурталчлах
шинэ санаачилгыг дэвшүүлэн
урам зоригтой ажиллаж буйгаа
ярьсан юм. Дэлхийд ховор хоёр
бөхтэй монгол тэмээгээр аялал
зохион байгуулах төслийг 2016
оноос санаачлан амжилттай
хэрэгжүүлж байгаа гэж “Монгол
тэмээ” корпорацийн үүсгэн
байгуулагч З.Энхбаяр өгүүлсэн
бол “Аялал жуулчлал бол
хамгийн хүртээмжтэй салбар.
Зөвхөн нэг хэсэг хүн үүнээс ашиг
хүртдэггүй. Нисэх буудал, зочид
буудал, хоол хүнсний үйлчилгээ,
орон нутаг, малчид гээд жуулчин
явж байгаа бүх газар ашиг
хүртэж байдаг. Тиймээс энэ
салбарыг улам илүү хөгжүүлэх
зорилготой” хэмээн “Амикус
трэйвэл” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Н.Даваасүрэн даруухан
өгүүлсэн. Хүүхэд байхаасаа
аялах дуртай, оюутан байхдаа
“Эх оронч монгол хүүхэд хөх
цэрэг” аяллын маршрутыг анх
зохиосон “Mongolis trekking” ХХК-
ийн менежер Ц.Ууганбаяр тусгай
сонирхлын аялал жуулчлалыг
хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж
явна.
Охид оо, аялах эрх чинь
хүчинтэй хэвээрээ шүү!
Оюутнууд нийлээд компани
байгуулсан түүхийг тэд бас
ярьсан юм. Ариунсанаа,
Ууганбаяр, Даваасүрэн нар
нийлээд жуулчдыг орон сууцанд
хүлээж авдаг “Last minute tour”
гэх компани байгуулаад хоёр
жил амжилттай ажиллуулжээ.
Бас тэд төгсөх жилээ аялал
жуулчлалын салбарын бүх их
дээд сургуулийн оюутнуудын
дунд зохиогдсон шилдэг
бүтээлийн шилжин явах цомын
уралдаанд “Мартагдсан цөл”
гэх бүтээл хийж тэргүүн байр
эзэлснээ бахархан дурсав.
Энэ дашрамд тэд охиддоо
нэгэн зарыг түгээв. 2016 онд
болсон ангийн 10 жилийн
уулзалтын баяраар аяллын
сугалааг ангийхны дунд
явуулжээ. Ангийн гурван бүсгүй
Манжуур, Байгаль далай, говь
руу аялах эрхийн эзэн болсон
байна. Гэвч охид нь ар гэр,
үр хүүхэд гээд аялалдаа явж
амжаагүй байдаг аж. Тиймээс
“Аялах эрх чинь хэвээрээ байгаа
шүү, охид оо” гэсэн билээ.
“Газарчин” дээд сургуульдаа
2002 онд 57-уулаа элсээд 20-
уулаа төгссөн ч хамгийн анх
журнал дээр тэмдэглэсэн 57
хүүхдийн нэрсээр нэг анги хэмээн
ангийн дарга Н.Ариунсанаа
болон бусад нөхөд нь сэтгэлдээ
дурсдаг ажээ. Тиймээс хэзээ
нэгэн цагт бөөнөөрөө уулзахын
ерөөл тавин бидний ярилцлага
өндөрлөсөн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьд адуу байтугай адасгыг нь ч гаргахгүй байгаа юм биш үү?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Шадар сайд байхдаа “Төрийн
сүлдэндээ залсан монгол
адуугаа хүний нутагт нүдийг
нь сохлуулж, шөрмөсийг нь
таслуулахгүй” гэж хэлээд
амьд адуу хилээр гаргахыг
хориглосон. Гол учир нь
Сүхбаатар аймгийн Бичигтийн
боомтоор Хятад руу амьд
адуу гаргаж буй бичлэг олон
нийтийн сүлжээнд тавигдсанд
манай Шадар тэр дор нь өлгөж
аван “Төрийн сүлдэндээ залсан
адуугаа…” гээд шүдээ зууж
байгаад мэдэгдэл хийж байсан.
Адууг амьдаар нь тамлаж,
Хятадад аваачаад нүдийг
нь сохолдог гэнэ гээд цахим
ертөнцийнхөн уйлан дуулан
бичих үед Ерөнхий сайд маань
жигтэйхэн адуунд хайртай хүн
болж эвий халай гэсэн дээрх
мэдэгдлийг хийсэн юм.
Тэгээд тухайн үеийн Хөдөө
аж ахуйн сайд, Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын
дарга нарыг дуудаж үүрэг
өгөөд адууг амьдаар нь хилээр
гаргахыг тас хориглон ард
түмний баатар болсон л доо.
Яг энэ үед Ховдын Булганы
Ярантын боомтоор хоёр
мянга гаруй адуу гарах тухай
мэдээлэл мөн Хүрэлсүхийн
чихэнд хүрсэн байна. Ховдын
Засаг даргыг дуудаж уулзан
“Намайг Шадар сайд байх
хугацаанд ганц ч амьд адуу
хилээр гарах ёсгүй. Цаашид ч
гаргахгүй байхыг би хичээнэ.
Малыг амьдаар нь хилээр
гаргах Монгол төрийн бодлого
биш” гэж гөлөлзүүлэн загнасан.
Яахаа мэдэхээ байсан Ховдын
засаг “Хүйтрээд өнөө олон
адуу үхэж эхэлж байна. Уул нь
хөлөөрөө л гарах юм байгаа”
гэж Бичигтийн боомт шиг ачаа
тэвшинд ачигдаж гарахгүй
гэж хэлээд ч нэмэр болоогүй.
“Булган сумын Засаг дарга
гэж тэр нөхөрт хариуцлага
тооцно шүү. Шадар сайд ийм
шийдвэр гаргачихаад байхад
сумын засаг тэс хөндлөн юм
яриад явж байдаг” гэж давхар
омогдсон. Хүрэлсүхийн уг
шийдвэрийн дараа Засгийн
газраас “Жагсаалт журам
шинэчлэн батлах тухай”
тогтоол гаргаж, малын
гаралтай боловсруулаагүй
түүхий эд, арьс ширийг
хилээр гаргахыг хориглосон.
Үндсэндээ Монголын төр амьд
адуу байтугай адсагыг нь ч
гаргахгүй байна.
“Эмээлт” түүхий эдийн
захын хашаануудад хоёр
гурван давхар байшинтай
чацуу хэмжээтэй өмхийрсөн
адууны шир овоолоостой
байгаа. Сүүлийн хоёр жил
гаруй хугацаанд нэг ч удаа
адууны шир хилээр гаргаагүй
учир малчдаас 10-15 мянган
төгрөгөөр худалдаж авсан 6000
гаруй адууны шир хог болж
өмхийрөн өтөндөө баригдаад
хэвтэж байна. Барагцаагаар
14 орчим тэрбум төгрөгийг
адууны өмхий шир болгочихсон
түүхий эд ханган нийлүүлэгч
компанийнхан, арьс ширний
ченжүүд амаа барьж, гангинан
гаслалдаж Монголын төрийг
зүхэж сууна. “Монголд адууны
ширээр бүтээгдэхүүн хийдэг
үйлдвэр алга. Угаах хүчин
чадалтай боловсрууллах
үйлдвэргүй мөртлөө адууны
ширийг боловсруулж, угааж
гаргана гэх шийдвэрийг Засгийн
газраас гаргасан нь төрийн
ямар ч бодлого төлөвлөлтгүй
шийдвэр. Урьдчилан сануулга
хугацаа өгөлгүй төрөөс
гэнэтхэн ингэж арьс ширийг
түүхийгээр экспортлохыг
хориглосон явдал биднийг
олон сая төгрөгийн алдагдалд
хүргэж, эдийн засгийн маш
хүнд байдалд орууллаа. Адуу
нь битүү туурайтай амьтан,
өвчингүй гэдэг утгаар арьсыг
нь угаахгүйгээр хил гаргадаг
байсан. Бусдад нь арьс нэхийг
тодорхой хэмжээгээр угааж
цэвэрлэж гаргадаг. Ядаж
одоо байгаа адууны арьсыг
нэг удаа ч болов Хятад руу
экспортолчихмоор байна” гэж
түүхий эд ханган нийлүүлэгч
“Их уул” компанийн захирал
Н.Ганхуяг хэлж байсан.
“Монголд үйл ажиллагаа
явуулж байгаа арьс, шир
боловсруулах үйлдвэр сард бүх
хүчин чадлаараа ажиллахад
таван мянга гаруй шир
боловсруулах хүчин чадалтай.
Жилдээ 50-70 мянган ширхэг
арьс, шир боловсруулна
гэсэн үг. Тэгсэн жилдээ 240
гаруй мянган ширхэг адууны
шир ченжүүдийн гар дээр
хураагддаг. Өөрөөр хэлбэл,
200 орчим мянган адууны
шир хог дээр хаягдана гэж
ойлгож болно. Бид арьс, шир
хилээр гаргахгүй болохоор
боловсруулах үйлдвэрүүдийг
шахдаг. Та нар хүчин чадлаа
нэмэгдүүлээд арьс, ширээ хэдэн
мянгаар нь боловсруул. Ажлаа
хий гэж хэлдэг. Тэд өөдөөс
Монголд хэдэн мянгаар нь
боловсрууллаа гэхэд худалдан
авалт хийх, борлуулах зах зээл
алга. Бид та нараас болоод
ашиггүй ажиллах болж байна
уу. Одоохондоо боловсруулсан
арьс, ширээр цүнх, гутал хийж
байна шүү дээ гэдэг. Үүнээс
гадна нэмүү өртөг шингээх гэж
бөөн асуудал байна. Адууны
ширийг 10-15 мянгаар худалдан
авдаг. Тэгвэл үйлдвэрт
боловсруулахад 15 мянган
төгрөгөөр авсан үнэ дээрээ 20
мянган төгрөг нэмж өгч байж
боловсруулах болдог. Тэгэхээр
ямар ч ашиггүй болчихоод
байна шүү дээ. Өөрсдөө
боловсруулах үйлдвэр барих
гэхээр зөвшөөрөл, тоног
төхөөрөмж, хилээр оруулж
ирэх химийн бодис гээд л
бөөн асуудал болох юм байна
лээ. Хэрвээ арьс ширний
үйлдвэрүүдэд боловсруулаад
хилээр гаргачихвал бид
адууны ширийг өтөнд идүүлж
муутгахгүйн тулд давслах гээд
юун ингэж үйл тамаа идэж
суух билээ” хэмээн “Эмээлт”
захынхан ам уралдан хэлцгээж
байна.
Хүрэлсүх сайд минь таны
амьд адуу байтугай адасгыг
нь ч хилээр гаргахгүй гэж тас
хориглосон шийдвэр бодит
амьдралд яг л ингэж тусч
байна. “Адууг бид дотооддоо
мал мах болгоно, арьс ширийг
нь дотооддоо боловсруулж
нэмүү өртөг шингээгээд гадагш
нь гаргана” гэж Ерөнхий сайд
та нэг л амархан юм хэлдэг.
Гэтэл нэмүү өртөг шингээх гэж
тамаа цайж байгааг ченжүүд
хэлж байна. Арван таван
тэрбум төгрөгийг нэг муу адсага
болгоод хог дээр хаячихна
гэдэг хайран байхаас яахав.
“Эмээлт” захынхан адууны
ширнийхээ тал хувийг нь ч
гэсэн өмхийрүүлэлгүй байлгаж
байгаад урд хөрш рүүгээ
гаргачих юмсан гэх горьдлого
тээсээр сууна. Түүхий эдийн
асуудлыг хариуцах салбар
яам буюу Хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Ч.Улаан дөнгөж саяхнаас л
“Эмээлт”-ийн адууны ширний
талаар дуугарч эхэлж байна.
Засгийн газрын дээрх тогтоолыг
түр хугацаанд хүчингүй
болгож овоолоостой байгаа
адууны ширээ экспортлох
тухай ярьсан. Гэтэл Сангийн
яам зөвшөөрлийг нь өгөлгүй
бараг сарын нүүр үзэж байгаа
гэнэ. Тэгэхээр төр засгийг
хараад ч нэмэргүй бололтой.
Удахгүй зуны эхэн сар гарлаа.
Овоолгоотой адууны ширээ
хичнээн давсалж аргалах гээд
нэмэргүй болно. Өт батганы
үүр уурхай болно. “Эмээлт”
тэр чигээрээ өмхийрсөн
газар болно. Ийм л дүр зураг
харагдаад байна.
Аливаа бараа бүтээгдэхүүн
зарагдаж, борлогдож эдийн
засгийн эргэлтэд орж байж
баялаг болдог. Түүнээс
зарагдахгүй, эдийн засгийн
эргэлтэд орохгүй бол ямар ч
үнэт зүйл байгаад хэрэггүй.
Түүн шиг Монголын түүхий эд,
ялангуяа адууны шир эдийн
засгийн эргэлтэд орохгүй
хэвтсэнээрээ зүгээр л хог болж
байна. Өтний хоол болоод
дуусч байна. Уул нь дэлхий
нийт адууны ширээр ёстой
цангаж байгаа нь үнэн л дээ.
Дотооддоо боловсруулаад
нэмүү өртөг шингээгээд гадагш
гаргадаг бол мэдээж сайхан.
Хоёр хөршөөс аваад Япон,
Турк, Тайвань, Казахстан
гээд олон оронд экспортлох
боломжтой. Монгол адууны
шир гадны үйлдвэрүүдэд
очоод ихэвчлэн үнэтэй арьсан
буйдан болдог. Мөн сүүлийн
үед хийгдэж байгаа чанартай
пүүзийг дандаа адууны ширээр
хийдэг болсон. “Адууны ширээ
хэрвээ хилээр гаргахгүй юм
бол арьсан буйдан, пүүзний
үйлдвэр Монголд оруулаад ир
л дээ” гэж аргаа барсан нөхдүүд
хэлж байсан. Монголчууд бид
адууныхаа ширээр “Хөөндий”
гэдэг гутлаас өөр юм хийж
чадахгүй байгаа. Уул нь хоёр
мянгаад оны эхээр адууны
ширийг боловсруулах шинэ
технологийг “Дархан нэхий”, “Их
асар”, “Фучер холдинг”, “Алтайн
харгиа”, “Шандаст аргамаг”
гэсэн компаниудад нэвтрүүлж,
дотооддоо боловсруулах тухай
яригдаж байсан. Гэвч өнөөдөр
нэг ч үйлдвэр алга. Төр засгийг
харахад эцсийн бүтээгдэхүүн
гаргах үйлдвэртэй болох маань
ч лөөлөө юм байна. Тэгэхээр
Хүрэлсүх сайд та амьд адуу
байтугай адасгыг нь гаргахгүй
гэж хий хоосон хийрхдэгээ
болих хэрэгтэй. Харин түүний
оронд өтний хоол болоод
дуусч байгаа адууны ширээ
урд хөрш рүүгээ экспортолж
эдийн засгийн эргэлтэд оруул.
Адуунд хайртай гэж жүжиг
тавихын оронд арьс ширээ
экспортлох шийдвэр гаргавал
ард түмний чинь амьдралд
хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Гашуунсухайтын төмөр замын ашгаа Зүүнбаян чиглэлд төмөр зам тавихад зарцуулах нь зөв

УИХ-ын гишүүн Ж.Бат-
Эрдэнэтэй ярилцлаа.

-Таван толгой-Зүүнбаян
чиглэлийн төмөр замыг
барих шийдвэр гаргасан.
Таван толгой-Гашуунсухайт
чиглэлийн замаа эхлээд
тавих нь зөв гэж байгаа
хүмүүс ч байна. Үүнд таны
байр суурь ямар байгаа
вэ?

-Тухайн төмөр замаар
ачаа зөөе гэсэн уул уурхайн
эзэн, эсвэл худалдан авагч
нь хөрөнгө оруулалт хийдэг.
Монгол Улсын хувьд нүүрсээ
тээвэрлэх, аль болох ихээр
экспортлох зорилгоор л энэ
төмөр зам дээр хөрөн гө
оруулалт хийж байгаа шүү
дээ. Зүүн тийшээ, урагшаа ч
байсан ялгаагүй. Бид ашиг
олж, эдийн засгаа дээшлүүлж,
экспортоо нэмэгдүүлэхийн
тулд төмөр замаа тавих
ёстой. Энэ бол ашгийн төлөө
юм. Гэхдээ аль төмөр зам
маань бидэнд нэн тэргүүнд
ашиг өгөх вэ гэдгийг л шийдэх
ёстой. Магадгүй ирээдүйгээ
хараад зүүн тийшээ явах
нь зүйтэй гэж Засгийн газар
шийдвэр гар га сан бай х.
Буруутгаад ч байх юу байхав.
Гэсэн ч “Маргаашийн өөхнөөс
өнөөдрийн уушги дээр” гэх
ү г бий. Өнөөдөр бай гаа
эдийн засгийн боломжоо
дээшлүүлэх, хөгжүүлэх,
хямралаасаа гаргах зэрэг
бүхий л нөхцөлөө харахад
Таван толгой-Гашуунсухайт
чи гл эл ий н төмөр з амаа
эхэлж тавих нь зүйтэй гэж
бодож байгаа. Дээрээс нь
бид эхлүүлсэн ажлаа дуусгах
ёстой шүү дээ. Иймд нэн
тэргүүнд урагшаа төмөр замаа
тавья.Тэндээсээ гарсан ашгаа
Зүүнбаянгийн төмөр замаа
тавихад зарцуулах нь зөв л
гэж үзээд байгаа юм.

-Зүүнбаян чиглэлийн
төмөр зам хэдийд
ашиглалтад ороод ,
хэзээнээс үр ашгаа өгч
эхлэх бол?

-Таван толгой-Зүүнбаян
чиглэлийн 414.6 км төмөр зам
барих шийдвэр гаргасан. Нэг
кмзамыг1.2саяам.доллараар
тавих юм.
Энэ 750 тэрбум төгрөгийг
бид хаанаас олох вэ гэдэг
нь чухал л даа. Сайдын
хүрээнд бол Таван толгой-
Гашуунсухайт чиглэлийн
ажлыг нэн тэргүүнд эхлүүлье
гэж байсан. Засгийн газраас
энэ тухай тодруулахад
цааш үр г элжилн э л г эж
байна. Хэрхэн үргэлжлэхийг
мэдэхгүй юм. Ямар ч байсан
энэ шийдвэр түрдээ зогсож
байна л гэсэн үг л дээ.

-Эрдэнэтийн 49, 51
хувийн асуудал дээр та
ямар байр суурьтай байдаг
юм бэ?

-Эрдэнэтийн 4 9 хувь
бол гадаадад байсан. ОХУ-
аас 49 хувийг зарах гэж
байна, та бүхэн авах уу гэх
санал ирсэн. Санал ирмэгц
Засгийн газар хуралдаад бид
Эрдэнэтийн 49 хувийг авахгүй
гэчихсэн. Угтаа бол Засгийн
газар энэ шийдвэрээ УИХ-д
танилцуулах ёстой байсан.
Тэд дур мэдэн шийдвэр
гаргасан нь эхний алдаа
юм. Хоёрдугаарт, “Эрдэнэс
Монгол” ХХК Эрдэнэтийн 49
хувийг авчирсан. Олж ирэхдээ
банкуудаас ч юм уу, бондын
хөрөнгөөр ч юм уу аваад
ирсэн. Энэ компани нь Засгийн
газар, Монголбанк зэрэгтэй
хэлэлцээр хийгээд өчнөөн
хөрөнгө мөнгө зээлчихсэн
гэж байгаа юм. Тэр мөнгийг
улсаас авахдаа Эрдэнэтийн
49 хувийг худалдаж авна гэж
аваагүй байхгүй юу. Зүгээр
хоорондоо гэрээ хэлэлцээр
хийгээд л бондын мөнгө
авчихсан. Хэрвээ “Эрдэнэс
Монгол” ХХК” энэ мөнгөөр 49
хувийг авна гэж ярьсан бол
бид тэднээс мөнгөө нэхэх
ёстой. Тэдний зүгээс “Бидэнд
мөнгө байхгүй. Эрдэнэтийн 49
хувийг худалдаад авчихсан”
гэсэн тохиолдолд “Тэгвэл
бид 49 хувиас чинь авъя” гэж
болно. Ингэж бид зарчмын
дагуу авах ёстой юм. Хүмүүс
хоорондоо гэрээ хийчихсэн
бай хад ш у уд б улаа гаад
авчихаж болохгүй. Энэ бол
хоёр дахь алдаа. Зарчмын
хувьд эхлээд мөнгөө нэхэх
ёстой. Ер нь бол Эрдэнэтийн
49 хувь нь хувийн хэвшилд
байх нь зөв юм. Төр 100 хувь
дарж хэвтэх байдлаас аль
болох татгалзах хэрэгтэй.

– Стандарт банкны
өрийг Эрдэнэт үйлдэрийн
Эрдэнэсийн сангаас 40 сая
ам.доллар болгон бууруулж
төлсөн. Энэ хохирлыг хэзээ,
хэрхэн барагдуулах бол?

-Ямартаа ч өрийг 40 сая
ам.доллар болгон бууруулсан
нь ач холбогдолтой зүйл гэж
харж байна. Өрийн хүү өдрөөс
өдөрт нэмэгдэж байсан тэр
тохиолдолд төрөөс н э н
дариу төлсөн нь зөв. Харин
одоо гэрээ хэлцэл хийсэн
асуудлуудыг эргэн гаргаж
ирж, маш яаралтай шийдэх
хэрэгтэй. Улмаар хариуцлага
алдсан хүмүүсийн нуруун дээр
өнөөх 40 сая ам.долларыг
төлөх асуудал очих ёстой.

– Стандарт банкинд
Эрдэнэтийн 51 хувийг
барьцаанд тавьж авсан
зээлээ нөлөө бүхий
хэдэн хүмүүс хуваагаад
идчихсэн, сонгуулийн
сурталчилгаандаа
ашиглачихсан гэх зүйлийг
ярьдаг. Ийм зүйл болсон
байх магадлалтай юу?

-Түүнийг хууль хяналтын
байгууллага нь гаргаж ирэх
хэрэгтэй байх л даа. Мэдээж
хардах эрх нь хэнд ч байлгүй
л яахав. Ер нь иймэрхүү
мэдээллүүд гарч нийгмийг
бухимдуулдагбайдалихэссэн.
Стандарт банктай хуйвалдсан
ч гэх зүйлийг ярьдаг. Олон
улсын хэмжээний ийм том
банк хуйвалдаанд оролцоод
явна гэдэг үлгэр шүү дээ.
Энэ хэмжээний банкууд олон
улсын худалдааны гэрээ
хийх, зээл өгөх зэрэгт том баг
явуулдаг. Тэд судалж үзээд
бүх асуудлууд нь зарчмынхаа
дагуу явж байгаа эсэхийг
шалгадаг. Тиймдээ ч үүнд
хуйвалдаан байсан гэдэгт би
итгэхгүй байна.

– Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд
ямар зохицуулалтууд
тусгагдаасай гэж бодож
байгаа вэ?

-Засаглалын хуваарилалт,
Засгийн газрын эрх мэдлийг
сайжруулах асуудал гол болж
орж ирж байх шиг байна.
Засгийн газрын гишүүдээ
Ерөнхий сайд өөрөө томилдог, тэдгээр нь УИХ-аас хараат бус
үйл ажиллагаагаа явуулдаг
байх хэрэгтэй. Бүр цаашлаад
аймгуудын Засаг дарга нарыг
өөрсдөө томилж эрх мэдлээ
бүрэн хэрэгжүүлэх бололцоог
гаргах юм. Миний хувьд бол
УИХ,Засгийн газар хоорондын
эрх мэдлийн хуваарилалтыг
маш сайн гаргаж өгөх хэрэгтэй
гэж боддог.
Түүнчлэн орон нутгийн
засаг захиргаа, өөрөө удирдах
ёстой холбоотой асуудлууд
зохицуулагдах шинжтэй
байгаа. Аймгийн Засаг даргыг
ИТХ-ынх нь санал болгосны
дагуу Ерөнхий сайд томилдог
болгоё гэх санал ч орж ирж
байна. Айм гийн ИТХ н ь
сумынхаа ИТХ-аас, сумынх нь
иргэдээсээ сонгогддог байя.
Харин сумын Засаг даргыг
иргэдээс, багийндаргыг сумын
Засаг дарга нь хариуцлага
тооцох нь зөв гэж байгаа.
Энэ мэтчилэн шаталсан
байдлаар хариуцлагаа үүрээд
явдаг систем рүү оръё гэж
байгаа юм. Дээрээс нь хотын
статусын байдал багагүй
сөхөгдөж байх шиг байна.

-Сонгуулийн тухай хууль,
Улс төрийн намуудын тухай
хуулиудад өөрчлөлт оруулж
таарах байх. Эдгээрт ямар
өөрчлөлт орох тухай
тодорхой яригдаж буй
зүйлүүд байна уу?

-Улс төрийн намуудын
тухай хуулийг зайлшгүй
авч хэлэлцэхгүй бол
болохгүй. Гэхдээ одоогоор
тодорхой яригдаж буй зүйл
алга. Цаашдаа улс төрийн
намуудын үйл ажиллагааг
цэвэр болгох, намуудаар
дамжиж сонгуульд, улс төрд
оржбайгаа хүмүүсийн босго нь
зөв байх асуудалд анхаарах
хэрэгтэй. Ингэж байж улс төр
өөрөө цэвэршинэ. Намдаа
мөнгө төгрөг хандивладаг,
мөнгөөр сонголтоо хийдэг,
нэг хэсэг бүлэглэл үүсдэг
байдлуудыг хааж өгсөн
тогтолцоог бид бий болгох
хэрэгтэй байгаа юм.


– Хууль хяналтын
байгууллагуудын дарга
нарыг сольж байна .
Тогтолцоо нь эрүүл бус
байхад хүнийг нь солиод
нэмэргүй гэдэг. Энэ хэр
үнэний ортой вэ?

-Энэ бол өнгөлөн цэвэрлэх
үйлдэл л дээ. Гүн рүү нь орж
болж бүтэхгүй зүйлүүдийг нь
системээр нь өөрчлөх алхмыг
бид хийхгүй бол болохгүй.
Жишээ нь, хулгайчийг
сэнхрүүлснээр хулгай хийхээ
болихгүй гэдэг. Харин хулгай
хийх ямар ч боломжгүй болгох
ёстой юм. Түүнтэй адил энэ
хүмүүсийг хууль зөрчих, хүн
хэлмэгдүүлэх зэрэг зохисгүй
аяглавал үүрэх хариуцлагыг
нь тодорхой болгож өгмөөр
байна. Хууль хяналтын
байгууллагад хэн ч очсон
бай зөв ажиллах нөхцөлийг
нь бүрдүүлэх ёстой. Нийгэм
бухимдалтай, ард иргэдийн
амьжиргаа сайжраагүй, тэгш
бус хариуцлагын тогтолцоо
газар авчихсан байна. Бид
энэ муу муухай зүйлүүдийг
арилгах ёстой. Бүр дахин муу
зүйл гарахгүй болтол нь л
өөрчлөх нь чухал байна. Гэтэл
бид өнөөдөр хүнийг хүнээр,
эрх мэдлийг эрх мэдлээр л
сольж байгаа.

-Шүүгчийн эрх зүйн
байдлын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл болон
хамт өргөн мэдүүлсэн бусад
хуулийн төслийг баталсан.
Багагүй ч шүүмжлэл
дагуулсан. Таны хувьд уг
хуулийг дэмжсэн үү?

– Энэ хууль ийнхүү
өөрчлөгдөхгүй байвал бие
биендээ худалдагдаж, ёстой л
бүлэглэл гэгч зүйл бий болох
нөхцөл бүрдэнэ. Уг хуулийг
хийж байсан хүмүүс нь ч нэг
удаагийн хууль байгаасай гэж
хүсч байсан. Энэ бол цэвэр
Үндсэн хууль, ардчилсан
тогтолцоо руу гар дүрсэн
асуудал юм. Уг хуулийг эргэж
харах нь юу л бол. Үүнийг
өөрчилж, арай өөр өнцгөөр
харах хэрэгтэй байна л гэж
үзэж байгаа.


-Жилийн дараа гэхэд УИХ-
ын ээлжит сонгууль болно.
Мөн ирэх зургадугаар сард
нөхөн сонгууль болохоор
тов гарсан. Сонгуулиас
сонгуулийн хооронд
амьдарсаар ард түмний
амьдрал дээшлэхгүй байна
гэх шүүмжлэл байдаг. Үүнд
та ямар байр суурьтай
байдаг бол?

-Бид маш олон жил том
тогтолцоо, төлөвлөлт ярилаа.
Их хэмжээний валют орж
ирээд бүх зүйл сайхан болчих
юм шиг ярьсаар ирлээ. Харин
одоо хүн рүүгээ хандсан
бодлогыг Засгийн газар барих
нь чухал байна. Ард иргэдээ
амьжиргаатай болгоход бүхий
л анхаарлаа хандуулмаар
байгаа юм. Ямар сайндаа
л миний хувьд жижиг, дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх
“Шинэ хөдөө” төслийг яриад
явахав. Ард иргэдийг жижиг,
дунд үйлдэрвэл, үйлчилгээ
эрхлэх боломжийг л энэ
төслөөрөө олгох гэсэн хэрэг.
Төрөөсиргэдэдэнэболомжийг
олгох үүднээс ЖДҮХС бий
болгосон. Гэхдээ энэ сангийн
мөнгө өнөөдрийг хүртэл зүй
зо хи с г үй зарц у ула гдаад
ирлээ. Тэгэхээр өөр ямар
боломж бололцоо байгааг бид
эрэлхийлхээс өөр аргагүй.
Уг төслийн хүрээнд жижиг,
дунд бизнес эрхлэгчдэд тоног
төхөөрөмжийн туслалцаа
үзүүлэх боломж нээ гдэх
юм. Тоног төхөөрөмж, эд
материалынх нь төрлөөр
улсын төсөвт суулгаж, тухайн
орон нутагт тусламж дэжлэг
үзүүлнэ. Жишээ нь, сүүний
үйлдвэр эрхлэгчдэд мөнгө
өгөх бус, энэ чиглэлд хэрэгтэй
чанартай тоног төхөөрөмжөөр
тусална гэсэн үг. Тэрхүү
тоно г төхөөрөмжий г сум
нь хариуцаж аваад сонгон
шалгаруулалтын дагуу
өгнө. “Шинэ хөдөө” төслийн
хүрээнд жижиг, дунд бизнес
эрхлэгчдэд ийм байдлаар
тусалж, үйлдвэрлэлийг
хөгжүүлье гээд байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Зөвхөн Монголд л байдаг золбин амьдрал орчин цагийн дэлхийд тохирохгүй болоод удлаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Зөвхөн Монголд л байдаг золбин амьдрал орчин цагийн дэлхийд тохирохгүй болоод удлаа” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хууль, шүүх засаглалын эрхэнд халдаж байна” хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Улс төр” нүүрт “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Оюу толгой компанийн хүсэлтийн дагуу нууцын зэрэглэлгүй 43 хуудас материалыг өгсөн” хэмээн ярьжээ.

Монгол Улсын гавьяат багш С.Дондог: Химичдийг эх орныхоо түүхий эдтэй холбож өгөх эр зориг хэрэгтэй байна хэмээн “Цаг үе” нүүрт ярьсан байна.

Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг судал гээд үүрэг өгчихсөн хэмээн “Үзэл бодол” нүүрт ярив.

“Архины шалтгаант солиорол” гэж “Энэ тухай” нүүрт бичжээ.

“Өөрөөс нь” нүүрт “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндон: Монгол хоёр их гүрний дунд байгаадаа маш сайхан, олон хөрштэй байвал олон асуудал үүснэ” хэмээн ярьжээ.

“А.Сүхбатын гар хөл болсон залууд тав хүртэлх жилийн ял төлөвлөжээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Адель Блох Бауэр” хэмээн “Сонгодог урлаг” нүүрт өгүүлжээ.

“Энэ тухай” нүүрт “Газар шилгээлт” хэмээн бичжээ.

“Эв нэгдэлтэй нэгэн үеийн төгсөлтийнхөн” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлэв.

“Эдийн засаг” нүүрт “Эдийн засагч Ч.Отгочулуу: Оюу толгой дээр Төрийн бодлого, алсын хараа үгүйлэгдэж байна” хэмээн ярьсан байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт “Туркийн орон нутгийн сонгуулийн эргэн тойронд” хэмээн бичив.

“Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” хэмээх номын тухай “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ хуулийг санаачилна гэдэг том зориг. Олон ч жил яригдсан. Патентын тухай, Оюуны өмчийн тухай гээд хуулиуд байгаа. Залуучуудын зөвлөгөөн дээр 2040 онд ангараг гариг руу аялах төслийг залуучууд гаргалаа. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлэхэд Монголын говь хэрэгтэй байна гэж ярихаар нь юун дэлхийгээс тасарсан зүйл яриад байна гэж бодож байлаа. Эргээд харахаар дэлхий даяар яригдаж, хийгдэж байгаа асуудал. Үүн дээр оюуны патент гарч ирээд байгаа юм. Энэ хуулийн төслийн нэр тогтоол шиг бас сонсогдоод байна гэв. Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулж, олонхийн саналаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй

УИХ-ын чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Захиргааны ерөнхий хууль болон Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Засгийн газрын шийдвэрийг Захиргааний хэргийн шүүхээр оруулахгүй байхаар өөрчлөлт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Би энэ хуулийн өөрчлөлттэй санал нийлэхгүй байгаа. Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэхийг хориглосон заалт байгаа. Ялангуяа уул уурхайн лицензтэй холбоотой маш их маргаан шүүхийн журмаар Захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэгддэг. Иргэд орон нутагтаа өөрөө эзэн байх эрхэд харшилж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд:

-Энэ хууль гарах болсон шалтгаан нь маш ойлгомжтой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авч, шүүх шударга бус шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэр шүүх дээр шийдсэн практик хэрээс хэтэрч байна. Стратегийн ордыг шүүх мэддэг болоод байгаа. Шүүх дээр очоод асуудал ноцтой зөрчигдөж байна хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Бид шүүх засаглал руугаа хэтэрхий дайрч байна. Заавал үүнийг шүүхийн асуудалтай холбогдуулан засвар хийх шаардлага байгаа юм уу. Ардчилал маань алга болоод байна. Аж ахуйн нэгж, иргэн, Засгийн газар, УИХ нь шүүхийн өмнө эрх тэгш байх хэрэгтэй. Гэтэл УИХ-аас гаргасан шийдвэрийг шүүхээр хэлэлцэхгүй болох гээд байна. Бид дандаа зөв шийдвэр гаргадаг болоод байна. Засаглал, институциа сайжруулаад явахаас бус хууль хүчин, шүүхийг муухай харагдуулж болохгүй. Тэр дундаа энэ асуудал аюулгүй байдал, байгаль орчин, уул уурхай орж ирж байна. Энэ бүхэн шүүх дээр очихгүй гэсэн үг үү. Би энэ хуулийн өөрчлөлтийн эсрэг саналтай байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-ҮХЦ-ийн 2005 оны хоёр тоот дүгнэлт гарсан. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны 4 дүгээр зүйлийн заалт “Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэсэн байдаг. “Нэгдүгээрт, Батлах хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэр,

Хоёрдугаарт УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагаар гаргасан тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлсэн” тохиолдолд Захиргааны хэргийн шүүх хянахгүй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэр гэж байгаа. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж оруулвал ямар вэ?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Улс төр гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл гэж тод буугаад болохгүй байна. УИХ-ын шийдвэр гэдэгт хууль, УИХ-ын тогтоол гэж ойлгох ёстой. Байнгын хороо дур дураараа хуралдаад, Засгийн газарт чиглэл өгөөд байвал яах вэ? Энэ чинь хүний эрхтэй холбоотой асуудал.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувийн саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталлаа. Дагаж өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг олонхийн саналаар батлав.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.05.09) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүлээн авч баяр хүргээд Улсын Их Хурлын Тамгын газрын тамгыг гардуулан өгөв. Тэрбээр шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад ажлын амжилт хүсээд төрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн Тамгын газрын хамт олноо хайрлаж, түшиж тулж ажиллахыг захив.

Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын дарга, 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шороон болон цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар бороо, хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. Маргааш өдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 18-ны Бямба гаригт автомашингүй өдөр болно

2019 оны тавдугаар сарын 18-ны Бямба гарагт автомашингүй өдөр болно. Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд автомашингүй бүс болдог. Мөн марафон олон улсын гүйлт болдог уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлыг төлөвлөгөөг гаргаж, дуусгаад нийтэд мэдээлэл өгөх аж.

Categories
гадаад мэдээ

Сингапур улс эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулжээ

Сингапурын парламент өнгөрсөн даваа гаригт эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталсан байна. Шинэ хуулиар хэн нэгний биеийн нүцгэн хэсгийн гэрэл зургийг бусдад илгээж үзүүлэх (cyber-flashing), мөн бусдыг айлгаж, дарамтлах, өс хонзон авахын тулд нүцгэн зургийг нь тараах (revenge porn) үйлдлүүдийг хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, “Re­venge porn” төрлийн гэмт хэрэгт тав хүртэлх жил хорихоос гадна торгууль, саваадах шийтгэл нэмж оноох гэнэ. Харин “cyber-flashing” төрлийн гэмт хэрэгт нэг хүртэлх жил хорих, эсвэл мөнгөн торгууль оноох юм байна. Энэ төрлийн гэмт хэрэгт бусдын төдийгүй өөрийнхөө нүцгэн зургийг бусдад илгээх үйлдэл ч хамаатай аж. Түүнчлэн онлайн сүлжээнээс гадна “Bluetooth” технологи ашиглан гар утаснаас гар утасны хооронд дамжуулах үйлдэл хамаатай юм байна. Хэрвээ зураг хүлээн авагч нь 14 хүртэлх насныхан бол ял шийтгэл нь хүндэрч, хоёр хүртэлх жил хоригдохоос гадна саваадуулах шийтгэл ногдуулах гэнэ. Эдгээрээс гадна гэрлэсэн хосуудын хооронд гарсан хүчинг гэмт хэрэгт тооцохоор болжээ. Сингапур улсын эрүүгийн хууль нь 150 жилийн настай. Их Британийн колоничлолын үеэс өвлөгдсөн тус хуулийг 2007 онд бүрэн шинэчилж байжээ.