Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.05.01/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг тавдугаар сарын 17 хүртэл хойшлууллаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг сонгож авсан таван өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авах, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг нь хүлээн авснаар ийнхүү хойшлуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон охиныг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Image result for гэмт хэрэгтэн

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас өнгөрсөн сарын 14-нд оройн 18:00 цагийн үед Б.У гэдэг охин алга болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хэрэгт холбоотой байж болзошгүй 30 гаруй насны этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс саатуулжээ. Сэжигтэн мэдүүлэгтээ “Охиныг Улаанбаатар хотод авчраад хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан” гэдгээ хүлээсэн гэх мэдээлэл байна. Уг асуудлаар ЦЕГ-аас “Мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас хил даван орж ирсэн ойн түймэр нийт 24 мянган га орчим талбайг хамраад байна

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт ОХУ-аас хил даван асаж байгаа ойн түймрийн баруун тал нь Батширээт сумын Турагтхаан уул, Урд тал нь Батширээт сумын Цагаан горхи, Зүүн тал нь Биндэр сумын Амгалантын голын орчимд асаж байна. Тухайн түймэр нь 2019 оны 04 сарын 22 –ны өдрөөс эхлэн асаж байгаа ба одоогоор зүүнээс баруун тийш 15 км, Хойноос урагш 19 км үргэлжлэн нийт 24,0 мян.га орчим талбайг хамраад байна.

Түймрийн голомтонд 286 албан хаагч, орон нутгийн иргэд, 28 машин, 30 морь ашиглан ажиллаж байна.

Өнөөдөр ОБЕГ –аас 2 албан хаагч, Үндэсний аврах бригадаас 48 албан хаагчийн хамт нисдэг тэргээр ирж байгаа бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ-н албан хаагчид ажиллахаар ирж байна.

Categories
мэдээ нийгэм

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цэрэг татлагыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, зохион байгуулалтын болон бусад асуудлуудыг хэлэлцлээ.

Цэргийн насны залуучуудын 96.1 хувьд нь цэргийн зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль
Categories
мэдээ нийгэм

“Ирвэс хамгаалах сан”-гийн захирал Голдманы байгаль орчны шагнал хүртлээ

Байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа “Ирвэс хамгаалах сан”-гийн захирал А.Баяржаргал дэлхийд нэр хүндтэй Голдманы байгаль орчны шагналыг өнгөрсөн даваа гарагт хүртжээ. Тэрээр АНУ-ын Сан-Франциско хотод энэ хүндтэй шагналаа авчээ.
Голдманы байгаль орчны шагналыг 1989 онд Ричард Голдман, Рода Голдман нарын гэр бүл санаачлан бий болгосон бөгөөд одоогоор дэлхийн 89 орны 194 хүн хүртээд буй аж.

Олон улсын хэмжээнд байгаль орчны салбарын иргэний нийгмийн байгууллага, мэргэжилтнүүдийн сүлжээнээс нууцаар нэр дэвшүүлэн, олон улсын шүүгчдийн санал хураалтаар жилд зургаан хүнийг шалгаруулдаг юм. Голдманы шагналын сан нь 200 000 ам.доллар бөгөөд шагналтнууд Сан-Франциско, Вашингтон зэрэг хотоор 10 өдөр аялж, хэвлэлийн бага хуралд оролцон, улс төр, байгаль орчны салбарын удирдагчидтай уулздаг юм байна.

Олон улс дахь нэр хүндээрээ “Нобель”, “Пулитцер” зэрэг шагналтай дүйцдэг энэ шагналыг Монгол Улс хоёр дахиа гардан авч буй нь энэ юм.

А.Баяржаргалын удирддаг “Ирвэс хамгаалах сан” нь 2007 онд байгуулагдаж, дэлхийд нэн ховорт тооцсон цоохор ирвэсийн идэш тэжээлийг судлах, хамгаалах үйл ажиллагаа явуулан түүндээ нутгийн иргэд, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаач, хувь хүмүүсийг оролцуулах чиглэлээр ажилладаг юм.

Тус сангийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Тост, Тосонбумбын нурууны 754 000 га талбайг тусгай хамгаалалтад авах үйлсийг санаачлан зургаан жилийн турш уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 2016 онд УИХ-аас байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, 2017 онд Засгийн газрын шийдвэрээр хилийн цэсийг нь тогтоосон билээ.

Categories
гадаад мэдээ

Конго улсад эбола вирус хурдацтай тархаж байна

Конго улсын эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, тус улсад эбола вирусийн тархалт хурдацтай байгаа аж. Конгод нэг өдөрт хамгийн багадаа тус вирусээр өвчилсөн 23 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн дөрвөн хоногт 93 хүн эбола вирусийн халдвар авч, Эбола вирусийн эсрэг төвд эмчлүүлж байгаа аж.

ДЭМБ-аас мэдээлснээр, тус улсад долоон өдөрт 126 хүн энэхүү вирусийн халдвар авчээ. Өнгөрсөн долоо хоногт тус вирусээр өвчилсөн 15 хүн амиа алдсан байна.

ДЭМБ-Ын хэвлэлийн төлөөлөгч Конго улсад тархаж байгаа эбола вирусийн цар хүрээг бууруулахаар ажиллаж байгааг мэдэгджээ. Тэрбээр “Манай байгууллагын зүгээс Конго улсын ард иргэдэд эбола вирусийн эсрэг дархлаа суулгах тариа, эм болон бусад шаардлагатай зүйлсийг хүргэж байна. Гэсэн ч тархалтын явц хурдацтай байгаа учраас үр дүн муутай байна” гэж хэлжээ.

Одоогийн байдлаар Конго улсын 957 иргэн эбола вирусийн улмаас амиа алдсан байна. Мөн 1466 хүн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Японы шинэ эзэн хаан ард түмэнтэйгээ мэндчилэв

Японы шинэ эзэн хаан Нарухито анх удаа ард түмэндээ хандаж үндсэн хуулийг сахиж, төр улс, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг болох үүргээ биелүүлэхээ амлажээ. “Би өөрийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд үндсэн хуулиар олгогдсон төр улс, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг болох үүргээ чандлан биелүүлэхээ тангараглаж байна. Би ард түмний цаашдын хөгжил цэцэглэлт дэлхийн энх тайвны төлөө зүтгэх болно” гэж эзэн хаан хэлсэн байна.

Нарухито уг мэдэгдлээ өмнөх эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах ёслолын үеэр хийсэн байна. Тэрээр Япон улс Дэлхийн II Дайнд бууж өгснөөс хойш төрсөн анхны эзэн хаан бөгөөд Токиогийн “Гакусюины” их сургууль мөн Оксфордыг дүүргэсэн аж. Нарухитогийн гэргийн шинэ хатан хаан Масако Японы нэрт дипломатчны охин бөгөөд Токиогийн Их сургууль болон Гарвардыг дүүргэн Гадаад яаманд ажиллаж байжээ. Шинэ эзэн хааны гэр бүл 2001 онд төрсөн нэг охинтой юм. Нарухитогийн хаан ширээндээ залрах ёслол ирэх аравдугаар сарын 22-нд болох аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн парк энэ сарын 3-нд ажиллаж эхэлнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк энэ сарын 3-5-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

Нээлтийн үеэр багачуудад зориулсан хүүхэлдэйн жүжиг, биет жүжиг, циркийн үзүүлбэр зэрэг тайзны хөтөлбөр бэлтгэжээ. Улирлын нээлтийг тохиолдуулан бүх тоглоом 50 хувь хямдрах юм. Харин дөрвөн төрлийн багцын үнэ хэвээрээ байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Найдвартай ажиллагааны алба”-ны инженер, техникийн ажилтнууд тоглоомын аюулгүй байдлыг сайтар хангаж, техникийн засвар үйлчилгээг хийсэн хэмээн мэдэгдлээ. Харин “Сансрын хөлөг” тоглоомыг хүүхэд гэмтээсэн гэх шалтгаанаар акталжээ.

Энэ жил 22 тоглоомоос галзуу хулгана болон усан завийг цаг агаарын нөхцлөөс шалтгаалан одоогоор ажиллуулахгүй аж. Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй бөгөөд өдөр бүр 11:00-22:00 хүртэл ажиллах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхийлөгч Х.Баттулга “Чулуун шастир” үзэсгэлэнг нээж үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тоиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” студитэй хамтран “Чулуун шастир” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 7-ны өдрийг хүртэл дэлгэж байна.

ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Амгалан байцгаана уу?

Хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлж, жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Бичиг үсэг бол үндэстний түүх, өв соёлыг үеэс үед дамжуулагч, тээгч нь бөгөөд сэтгэлгээний цар хүрээ, чадварыг илтгэн харуулдаг гайхамшигт дурсгалууд билээ.

Нийтийн тооллоос өмнөх 25 мянган жилийн тэртээгээс хүмүүс хад, чулуун дээр зурган мэдээлэл үлдээсэн нь урлагийн сонирхолтой баримт төдийгүй бичиг үсгийн түүхийн эхлэл юм байна. Бичиг үсэг нь Зураг бичиг, Утга бичиг, Авианы бичиг зэрэг түүхэн үе, хэлбэрүүдийг дамжсан байна.

Монгол нутгаас бичиг үсгийн бүхий л хэлбэр, дурсгалууд арвин олддог. Манай нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн тэр дундаа хүний хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн гэсэн үзлэг тооллогын дүн гарсан байна.

Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн чулуун судар шастирын дурсгалуудаар уран бүтээлчид, судлаач эрдэмтэд Чулуун шастир үзэсгэлэн гаргасныг нээхээр Та бид хуран цуглаад байгаа билээ. Үзэсгэлэнд тавигдсан дурсгалуудаас заримыг цохон дурдмаар байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Шаахар хэмээх газраас олдсон хадны зураг дурсгал байна. Аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагыг тодорхой дүрсэлсэн нэн чухал үзмэр. Энэ хадан дээр эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Онцлон үзэх дүрслэл нь олуулаа ан хийж буй анчид. Тэд бүгд монголын уламжлалт юүдэн малгай өмссөн байгаа нь цэрэг эрс агаад нүүдэлчдийн соёл одоог хүртэл тасраагүйг илтгэх бололтой. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан, цаашид судалгаа хийх арвин өгөгдөлтэй дурсгал юм.

Энд мөн Аргун хаанаас Францын Гоо Филипп ванд илгээсэн захидал байна. Аргун хаан бол Их Монгол улсын баруун хэсэг Ил хаант улсын дөрөв дэх удирдагч байсан. Ойрх Дорнодод Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах санаагаа илэрхийлж Францын хаанд захидал илгээсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтийг далимдуулаад нэгэн зүйл захихад хүүхэд багачууд гэлтгүй иргэд маань эх түүх, соёлынхоо дурсгалд хүндэтгэлтэй хандаж, хадны зураг бичээсийг эвдэн сүйтгэхгүй байх, хайрлан хамгаалах, хадгалан үлдээх сэтгэл, танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаарай гэж хүсье. Бидний түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах хүн байхгүй билээ.

Ингээд “Чулуун шастир” үзэсгэлэнг таалан үзэхийг урьж байна.

Баярлалаа та бүхэнд” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн хүмүүстэй хамт бүтээлүүдийг үзэж сонирхов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхрийн гуяны цул мах кг нь 13 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн махны хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Хүчит шонхор” захад үхрийн гуяны цул мах кг нь 13000 төгрөгийн үнэтэй байна. Харин хааны цул нь 11-12 мянга, ястай нь 9500 төгрөгийн үнэтэй байна. Адууны цул мах 9300, ястай нь 9000 төгрөг. Ямааны цул мах 9200, ястай мах нь 7800 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах хөлдүү, нойтон гэж ерөнхийдөө хоёр ангилагдаж тус бүр нь дотроо ястай, цулаараа өөр өөр үнэтэй. Хонины нойтон цул 9500, нойтон ястай нь 8500 төгрөг. Хонины хөлдүү гулууз кг нь 7600 төгрөг. Гулуузын доод жин нь 20-25 кг гэхээр хөлдүү гулууз 152000-190000 төгрөгөөс эхэлж байгаа гэсэн үг.

“Хүчит шонхор” захад 16 цагийн үед очиход зарим худалдагч ажлаасаа бууж байлаа. Сүүлийн үед уг зах мах багатай, дагаад худалдан авагч харьцангуй цөөн байгаа нь махны нийлүүлэлт буурсантай шууд холбоотой. Хавар мах нийлүүлэлт буурдаг учир эрэлтээ дагаад махны үнэ ялимгүй өсдөг тал бий. Харин тус захын махны худалдагчид “Махны үнэ өслөө л гэдэг. Жил бүрийн энэ үед махны үнэ угаасаа жаахан нэмэгддэг. Тэгээд мал тарга тэвээрэг авч, өвс ногоондоо цадаад эхлэх үеэр махны үнэ буурдаг. Одоо манай захад үхрийн цул мах 13000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол жам ёсны үнэ. Бид үнэ нэмсэн зүйл байхгүй. Махны худалдаа явдаг жамаараа л явж байна. Зургадугаар сар гараад л махны үнэ уначихдаг. Сарын л зай байна. Нэг кг махыг худалдан авагчид хүргэхийн тулд бид түрээс төлж, хөлдөөгч, хөргүүр ашиглаж, мах шулагч ажиллуулж, цэвэрлэгээг нь хариуцдаг үйлчлэгч гээд олон хүн ажилладаг. Тодорхой хэмжээгээр зарлага гаргадаг учир бид түүнийгээ махандаа шингээх нь зүйн хэрэг” гэж нэгэн дуугаар хэлж байлаа. Нийслэлийн махны хэрэглээний 70 хувийг хангадаг гэхээр хотод байгаа хүнсний зах, худалдааны төвүүд, зарим сүлжээ дэлгүүр “Хүчит шонхор” захаас л махаа базаадаг. Зарим зах эндээс авсан махаа яс, шөрмөс, хальс, судас зэргээс нь салгаж худалдаанд нийлүүлэхдээ тодорхой хэмжээний ажлын хөлсөө шингээдэг юм байна. Нэр бүхий захуудад үхрийн цул мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь үүнтэй холбоотой аж.

Нойтон мах гэдэгт өчигдөрхөн гаргаад үүрээр энэ захад авчирсан шинэ махыг тооцдог бол өнгөрсөн намар бэлтгэж хадгалаад гаргаж ирж байгаа тарган махаа хөлдүү мах гэж хэлдэг юм байна. Хонины хөлдүү гулуузуудыг харахад өнгө үзэмж сайтай, өөхтэй тарган санж. Ямааны гулуузын кг нь 6800-7200 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах хуршдаг учир хөлдүү адууны мах гэж байхгүй. Харин нойтон мах ховор ирж байгаа аж.

Гэхдээ энэ хаврын хувьд махны нийлүүлэлт мэдэгдэхүйц бага байгаа гэнэ. Өнгөрсөн намар ямаа, адууг их хэмжээгээр экспортолсон малчид тодорхой хэмжээний хуримтлалтай болсон учир өдийд малаа гаргаж мах болгож мөнгө олох гэхээсээ илүүтэй малаа төллүүлж, ямаагаа самнаж ноолуураа борлуулахад илүү анхаарч байгаа юм байна. Хэрвээ өнгөрсөн намар ямаа, адуугаа их хэмжээгээр гадагшаа гаргаж мөнгөжөөгүй бол өдийд малчид малаа зарж хүүхдийнхээ хонхны баяр мэтийн зардлын асуудлаа шийдэх байж. Тэрийг нь дагаж хот махны хомсдолд орохгүй байж. Махны нийлүүлэлт их байвал махны үнэ бага байх байж гэсэн дүгнэлт гаргаж болох юм. “Хүчит шонхор” захын хувьд олон давхар шалгалт, хяналтыг өдөр тутмынхаа ажилд нэвтрүүлсэн учир эрүүл ахуй, ариун цэвэр талдаа асуудалгүй. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүс цаг тутам хяналт тавина. Тус захын малын их эмч Д.Сумъяаболд “Бид махыг хаалгаар оруулж ирэхээс авахуулаад гаран гартал нь хяналт тавьдаг” гэлээ. Иргэдийн хувьд ойролцоох дэлгүүр, хүнсний захаасаа махаа худалдаж авдаг. Гэхдээ хааяа ч болтугай “Хүчит шонхор” захаас махаа худалдаж авах нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, шинэ мах худалдаж авна. Хоёрдугаарт, үнийн хувьд тодорхой хэмжээгээр хямд тусна. Гуравдугаарт, сонголт ихтэй. Дөрөвдүгээрт, эрүүл ахуй талаасаа найдвартай юм байна.


Тус захын Малын их эмч Б.Минжинтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.


-Танай зах үүрээр хэдэд онгойж байна?

-04 цагт онгойж байгаа. Өвлийн улиралд 05 цаг гээд онгойдог.

-Мах орж ирэхэд эхлээд ямар шинжилгээ хийдэг вэ?

-Махтай машин орж ирэхэд эхлээд мэдрэхүйн шинжилгээ хийдэг.

-Тэр нь яадаг шинжилгээ вэ?

-Махыг харна, үнэрлэнэ. Тэгэхэд асуудалтай шинж тэмдэг илэрвэл манай захын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээнд оруулдаг.

-Монголчууд сүүлийн үед малаас хөндийрсөн учир малын махыг ялгаж чадахаа больцгоосон. Саяхан Баян-Өлгийгөөс үхсэн малын мах оруулж ирлээ гэж шуугьсан. Энгийн хүн үхсэн малын махыг ялгах ямар арга байна вэ, зааж өгнө үү?

-Өнгөний өөрчлөлт харагдана. Үхсэн малын махны уураг нь задарчихдаг учир өнгө нь ув улаан болчихдог. Үхсэн малын мах туранхай. Эхний шинжүүд нь эдгээр. Харахад л мэдэгддэг юм. Хар ч биш, гүн улаан өнгөтэй болчихно.

-Танайх махыг төрөлжүүлж зардаг. Махаа хэд ангилж борлуулж байгаа вэ?

-Адуу, үхрийн махыг нэг зааланд борлуулж байна. Хонь, ямаа, тэмээний махыг нэг зааланд, дайвар бүтээгдэхүүн тусдаа. Павилионуудад жижиглэнгээр биш, гулуузаар нь зардаг. Захын хойд хэсэг машин дотроос мах зардаг гэлээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН