Categories
мэдээ нийгэм

Түмэнцогт суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг төсөл нь Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм. Тэгвэл төсөл хэрэгжиж буй Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа. Сургуульд сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэдлэгээ дээшлүүлж, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон юм. Мөн энэ үеэр Түмэнцогт сумын Засаг даргын А/18 дугаар захирамжаар “Хээрийн түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг”-ийг байгуулж, сумын иргэд гал түймэр унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тактикийн сургуулийг зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгээ бататгалаа.

Categories
мэдээ нийгэм

Тарваганы түүхий бөөр идсэн гэр бүлийн хоёр амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барсан талаар мэдээлсэн билээ. Одоогоор мэдэгдэж байгаагаар амь хохирсон иргэд тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн болох нь тогтоогджээ.

Иргэн Т 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд тус сумын Талын толгойд гэдэг газар нас барсан бол өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 03.00 цагт нас баржээ.

Тус аймгийн төвд хөл хорио тогтоож, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байна.

Иймээс ард иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

Тарвага агнахгүй байх;
Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Categories
мэдээ цаг-үе

Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Хорьдугаар зууны манлай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлуудаа өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ онд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ажиллагаагаар эхэллээ. Хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд тус үйлдвэр бүтээн байгуулалтын нийт 193 ажил хийхээр төлөвлөснөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн ажил том байр суурь эзэлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлийн төслүүд Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдений баяжмалыг салгах молибдений дамжлага шинэчлэгдэж байна. Төслийн шугамаар АНУ-аас оруулж ирсэн “Мill Maх” насос, “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Энэхүү технологийг нэвтрүүлснээр одоо ажиллаж буй дамжлагаас хүчин чадал нь даруй хоёр дахин нэмэгдэж, металл авалт өсөж, ашиглалтын зардал буурна. Эдийн засгийн ийм үр өгөөж өгөхийн зэрэгцээ хамгийн гол нь ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах орчин бий болж байгаа гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон тодотгосон юм.

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэх “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүний удирдлагын баг, газар хэлтэс, цехийн дарга нар, бусад албаны хүмүүс болон уурхайчдын төлөөлөл оролцов.

Ёслолын ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Одоогоос 41 жилийн тэртээ “Эрдэнэт” хэмээх энэ айлыг барьж, ашиглалтад хүлээж авч байсан бол өнөөдөр хоёр дахь үеийн их бүтээн байгуулалтаа бид эхлүүлж байна гэж хэлж болно. Энэ бол эрхэм баяжуулагчид, уурхайчид та бидний хувьд онцгой үйл явдал юм. Энэ онд техник технологийн шинэчлэл болон нийгмийн чиглэлээр нийт 160 сая ам.доллар буюу 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь өнгөрсөн хоёр жилд хийж байсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа. Цаашид томоохон төслүүд хэрэгжиж эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх юм” гэж онцоллоо. Нээлтийн ажиллагаа шинэ бүтээн байгуулалтын ажлын эхний гэрэлт товчлуурыг дарах ёслолоор үргэлжилсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэхүү гэрэлт товчлуурыг дарж, түүхэн үйл явдлын эзэд болов.

Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд “Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж, байгуулах” төсөл хэрэгжинэ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдөр албан ёсоор тавигдлаа. Хаягдлын аж ахуйд 4М далан байгуулснаар тус аж ахуйн аюулгүй, найдвартай ажиллах ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсах боломж бүрдэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төр засгийн үйлчилгээний “Элит” төвийн байранд нээлттэй боллоо.

Тус компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын саналын эрхтэй төлөөлөл болон хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсоноор ирц бүрдэж, хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэв. Ээлжит хурлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хурлаар:

1. Компанийн 2018 оны санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны ажлын тайланг танилцуулж, 2019 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн талаар мэдээллээ. ЭТТ компани 2018 онд 804.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар тогтоол, мөн өдрийн Засгийн газрын хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр ЭТТ компанийн 2018 оны цэвэр ашгаас шаардлагатай томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлтэд зарцуулах чиглэл өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Өнөөдөр төлөвлөгөөт засвар үйлчилгээний дагуу цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

⏱11:00-18:00 цагт: 8, 13, 14, 22-р хороо Өлгийн 3,16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2-р гудамжууд, 69/А, 69/Б, 71, 72, 77, 79, 86, 88, 89, 90, 90/А, 90/Б, 90/В, 91, 106/7 байрууд, Хими, Физик, Биологи, Түүхийн хүрээлэн, 14-р сургууль, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламж, Үндэсний архивын газар, КУДС, Кино үйлдвэр – Замын гэрэлтүүлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Нийгмийн халамж үйлчилгээ, Эрүүл мэндийн нэгдэл, 16-р хорооллын 50, 60, Данзангийн 3-р байрууд Дүүргийн 4, 6, 7, 8, 9-р гудамж, Био хэмжил зүйн төв, 172-р цэцэрлэг, МУИС-ийн цөмийн судалгааны төв, БХЯ /барилга захиалагчийн алба/, Улаанхуаран ОНӨААТҮГ болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱11:00-18:00 цагт: 8, 20-р хороо Сэлбэ зуслан 3 Т-21, Бэлхийн 52 Т-гуда, Цолмонгийн ам, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, түүний хойд хэсгээр, 71-р сургууль, Цээнийн ам 4-р хэсэг, Гүний худаг, Хадатын ам 1 Т-10, Замын гэрэлтүүлэг, дүүргийн ЗДТГ,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱10:00-16:00 цагт: Гүнтийн зуслан

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱10:30-18:00 цагт: 9, 10-р хороо 134-р цэцэрлэг, Тавин ус ХХК, 7, 114-р сургуулиуд, Хаан банк, Юнител, Скайтел, Мобиком, Ус сувгийн удирдах газар-2, Буянт-Ухаа, Тайнь, Бурхант, Хивсний гудамжууд,
⏱11.00-16.00 цагт: Зуух-2, Түмэн шувуут, Энгүүн, Бөхөг, Нийгэм ахуй болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱10:00-18:00 цагт: 20, 21, 32-р хороо Гранд повер, Шинэ товчоо, УБ буян, Агротрак, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Алтан Дорнод, Иргэн Насанжаргал, Баруун туруун, Хурганы САА, Эмээлт орчим, 361 дүгээр гарам, Партизан, Жаргалант тосгон,
⏱11:00-16:00 цагт: 16, 18-р хороо 48/А, 48/Б байрууд, 5-р бааз болон эдгээрийн ойр орчмоор,
⏱11:00-18:00 цагт: 5, 6-р хороо Хангай зах, түүний хойд хэсгээр, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

⏱10:00-13:00 цагт: 3-р хороо Замчины 9-31, 39, 40-р гудамжууд, Төмөр замын байр,
⏱14:00-17:00 цагт: МСҮТ, Нисэхийн 5 давхар, Налайх ТТ, ОБХ, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱10:00-14:00 цагт: Зуунмод сумын Ажлын хувцасны үйлдвэр, 40, 41-р байрууд.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн аврагч-усчин бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/127 дугаар тушаалаар зохион байгуулж байгаа Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн дунд шатны “АУШДС-19.1” сургалт эхэллээ. Сургалт энэ сарын 17-ныг хүртэл ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулагдах юм.

Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн 23 алба хаагч хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтын онцлог нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн эрэгт байрлах “Гүний усны сургалтын төв”-д анх удаа хээрийн дадлага сургуулийг хийх юм.



Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн хэргийг судлах түр хорооны даргаар Ж.Батзанданг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах үүрэг бүхий Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томиллоо. Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй” хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарын бүрэлдэхүүнтэй Түр хороог өнгөрсөн сарын 25-нд байгуулсан юм. Түр хороо өчигдөр буюу энэ сарын 01-нд анхны хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тус хорооны даргаар томилохоор нэр дэвшүүлснийг өнөөдрийн чуулганд оролцсон гишүүдийн 81.6 хувь дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр болон маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

1.Түр хорооны даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төсөл;

2.АТГ-ын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх тухай асуудал;

3.Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

4.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

6.Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

7.Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

8.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

9.Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

10.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан;

11.Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

12.Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

13.Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал”сэдэвт онол, практикийн бага хурал болно

Жил бүрийн 05 дугаар сарын 08-нд “Хүмүүнлэгийн өдөр”ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал” сэдвийн хүрээнд онол, практикийн бага хурлыг маргааш буюу энэ сарын 03-нд зохион байгуулах гэж байна. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй санал бодлоо солилцох, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилготой юм. Хуралд ОБЕГ, МУЗН, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийн эрдэмтэн, судлаачид оролцоно. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан онол практикийн бага хурлаар орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, олон нийтийн бүлэгт хандаж, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зөвлөмжийг гарган, ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгаруулах журам батлагдан гарчээ.

Үүнтэй холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Монгол улсад 2019 оны 07 дугаар сард зохион байгуулагдах Ази Номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх” 4 дүгээр конгрессыг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгаруулахаар төлөвлөжээ.

Шилдгүүдийг аймаг бүрт шалгаруулан улсад нэр дэвшүүлэх юм. Өнөөдөр Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдаж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцоо хөгжлийг дэмжих хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн салбар, орон нутагтаа идэвх санаачилга гарган манлайлан ажиллаж амжилт гаргасан НААҮГ, Дархан-Эмпати сургууль, “Дархан Элит хөгжил” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан материалыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүргүүлэхээр боллоо.