ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, оюутан, залууст гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд МУИС, ШУТИС-ийн 40 орчим оюутан оролцож, ахуйн болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, химийн бодисын зохистой хэрэглээ сэдвээр танхимын сургалтад хамрагдсан юм. Мөн энэ үеэр Гамшиг судлалын хүрээлэнгийн химийн болон галын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Month: April 2019
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 оны 08 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 ондтэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан.
Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл томиллоо. Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 5 салбар хороон байгуулагдсан. Ойг зохион байгуулах хорооны хуралдаан боллоо.
Халхголын ойн хийгдэх томоохон ажлуудын нэг Халхгол суманд байрлах хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажил хийгдэх бөгөөд аймгийн ИТХ-аар төсөв хөрөнгийг баталж, эхний байдлаар 6 хөшөөний тендерийн ажил зарлагдаад байна Үүнд Яковлевийн хөшөө, ханан хөшөө, Ерэнбаатарын хөшөө, Хилчин дайчдын хөшөө, Монгол дайчдын хөшөө дурсгалуудыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажил хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Халхголын Ялалт хөшөө, Монгол улсад цорын ганц Халхголын дайны түүх өгүүлэх “Ялалт” музейн гадна пасадыг засварлах ажил бүрэн хийгдэнэ. ОХУ-ын зүгээс тодорхой тооны хөшөө дурсгалыг засварлах ажил хийгдэх бөгөөд судалгааны ажил хийгдэж байна.
Бүтээн байгуулалтын ажлаас гадна ойтой холбоотойгоор аялагчдад зориулсан Халхголын чиглэлийн замын замын тэмдэг тэмдэглэгээг шинээр хийх юм. Үүнд замын уулзвар болоод таних тэмдэглэгээ, хөшөө дурсгалуудын байрлах тэмдэглэгээ, танилцуулгыг бүрэн шинэчлэх ажил хийгдэх юм. Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан 5 ажлын хэсгүүд төлөвлөгөө гарган үе шаттайгаар ажлуудыг зохион байгуулж байна. ирэх сарын 06-нд Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан аймгийн нээлтийн үйл ажиллагааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах ажээ.
Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт байгаа бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9,4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Манай улсын хувьд, 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. Тиймээс цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, тогтмол хянах явцыг сайжруулснаар зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, хамтран ажилласан байгууллагуудад “Талархал” гардуулах арга хэмжээ НОБГ-т боллоо.
Анх удаа нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д идэвх санаачлагатай оролцож, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийллээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-ын Улсын цахилгаан сүлжээ корпорацид /State Grid Corporatian of China/ зочилж, тус корпорацийн ерөнхийлөгч Шин Баотай уулзлаа.
2020 байгуулсан “Улсын цахилгаан сүлжээ” корпораци нь БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрийн 88 хувьд цахилгаан түгээдэг бөгөөд улсдаа нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог томоохон компани юм.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд эрчим хүчний түншлэлд нэгдсэн улс орнууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой. Шивээ-Овоо эрчим хүчний экспортын цогцолбор, Азийн супер сүлжээ төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Азийн супер сүлжээ” санаачлагын төсөл хэрэгжихэд БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” корпораци гол оролцогч байна” гэлээ.
БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ”корпорацийн ерөнхийлөгч Шин Бао “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таатай байх болно гэв.
Уулзалтад Монголын талаас ЭХЯ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Сарангэрэл, БНХАУ-ын талаас “Улсын цахилгаан сүлжээ” корпорацийн Эрчим хүчний хэмнэлтийн үйлчилгээний компанийн захирал Рэн Бэйли, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жу Гуан Чао, Хөгжил төлөвлөлтийн газрын дарга Фен Кай нар оролцлоо.
Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан хайгуулын баг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байшин цав газраас үлэг гүрвэлийн шинэ олдвор илрүүлжээ.
Энэ талаар олон улсын шинжлэх ухааны “Earth” сэтгүүлд мэдээлснийг Шинжлэх ухааны академи өөрийн цахим хуудсандаа байрлуулжээ. Шинэ олдворыг Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэсэн бөгөөд Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан Хадрозавр (нугасан хошуут) үлэг гүрвэлтэй төстэй болохыг судалгаагаар тогтоосон байна. Өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ үйл явдал нь олон эрдэмтний анхаарлыг татаад байгаа аж.
Тавдугаар сарын 3-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор зохион байгуулна.
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу энэ сард 5, 0-өөр төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө. Хуулийн хугацаа энэ сарын 31-нд дуусна.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх хуваарьтай юм.
Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж. Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлож чадах юм.
“Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11:40 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ. ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурханы шашны тэргүүн, оройн чимэг охь манлай төдийгүй 1911-1915 онд Монгол Улсын Шашин төрийг хослон барьсан хаан, 1915-1920, 1921 оны 2-7 дугаар сард Автономит Гадаад Монгол Улсын хаан, 1921 оны 7 сараас 1924 оны 5 сард Монгол Улсын Хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байлаа. “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавих аж.
УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө СЕХ-д ирүүлэх учиртай. Тэгвэл одоогоор улс төрийн 3 нам Хэнтий аймагт болох тус нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаад байна.
Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт хуралдсан МАХН-ын бага хурлаар нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын Үндэсний зөвлөл хуралдаж тус сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Мөн өчигдөр МАН–ын бага хурал хуралдаж, нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргалаа.