Categories
гадаад мэдээ

Монголтой залгаа хилд бөөний худалдаа, логистикийн төв байгуулна

Оросын Холбооны Тыва улс Монголтой хил залгаа орших Хандгайт сууринд бөөний худалдаа, логистикийн төв байгуулахаар төлөвлөж байгаа тухай Тывагийн Эдийн засгийн сайд Елена Каратаева мэдэгджээ.

“Энэ нь манай үйлвэрлэгчдэд дамын наймаачдаас холдох боломжийг олгох юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр ирэх 4 дүгээр сарын сүүлчээр хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ уулзалтын дараа төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болох аж.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 16.7 хувьтай байна

2019 оны гуравдугаар сарын 29-ны байдлаар оны эхний 29.7 сая эх малын 16.7 хувь буюу 4 сая 966.4 мянган хээлтэгч төллөж 4 сая 866.7 мянган төл бойжиж байна. ё. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бусын хорогдолын мэдээ

Аймгийн нэр

Мал төллөлт, төл бойжилт /тол/

Зүй бус хорогдол /тол/

Нийт хээлтэгч

Төллөсөн хээлтэгч

Бойжиж буй төл

Төл бойжилтын хувь

Мал төллөлтийн хувь

Оны эхний нийт мал

Нийт хорогдол

Эзлэх хувь

1

Архангай

2364979

295550

290093

98.3

12.5

5482034

8846

0.2

2

Баянөлгий

914738

266241

258698

94.4

29.1

2166917

35330

1.6

3

Баянхонгор

1955101

176909

174867

97.2

9.0

4244401

9056

0.2

4

Булган

1565359

305112

304494

99.6

19.5

3305495

4304

0.1

5

Говьалтай

1570848

283467

276587

97.4

18.0

3513365

24538

0.7

6

Говьсүмбэр

203579

14680

14681

100.0

7.2

438409

104

0.0

7

Дархан-Уул

149442

1094

1094

100.0

0.7

306014

39

0.0

8

Дорноговь

929078

223172

224198

100.1

24.1

2147164

261

0.0

9

Дорнод

1048091

21059

21104

101.0

2.1

2377783

683

0.0

10

Дундговь

1653557

438965

438987

100.0

26.5

3825941

41

0.0

11

Завхан

1501376

277575

276322

99.3

18.5

3555411

9954

0.3

12

Орхон

55173

15131

15130

100.0

27.4

114350

47

0.0

13

Өвөрхангай

2383747

394694

390800

98.9

16.6

5461346

8848

0.2

14

Өмнөговь

1150461

255764

255856

100.0

22.2

2598440

255

0.0

15

Сүхбаатар

1633302

80645

80562

100.3

5.0

3716811

3357

0.1

16

Сэлэнгэ

724889

90703

90667

99.8

12.5

1540036

715

0.0

17

Төв

2188623

834781

835756

108.6

38.2

4582400

0

0.0

18

Увс

1416966

346876

315213

94.4

24.5

3175275

60626

1.9

19

Ховд

1426862

378873

338800

91.0

26.6

3146408

77556

2.5

20

Хөвсгөл

2545636

134396

132844

98.4

5.3

5710365

14398

0.3

21

Хэнтий

2179582

121100

120315

99.3

5.6

4644907

9874

0.2

22

Улаанбаатар

200096

9709

9690

99.0

4.9

411800

75

0.0

Дүн

29761485

4966496

4866758

99.8

16.7

66465072

268907

0.4

Мал төлөлт 16.7 хувьтай байна

Tweet

Shuud.mn

СОНИН ХАЧИН
Сэтгэгдэл:
Categories
мэдээ нийгэм

​Багш нарын VII их хурал болно

Багш нарын VII их хурал ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Төрийн ордонд болно. Зургаадугаар их хурлаас хойш 23 жилийн дараа зохион байгуулагдах энэ их хуралд сум, аймаг, дүүрэг бүрээс 800 багш төлөөлөгчөөр оролцоно.

VII их хурлаар багш нарын ажлын ачаалал, нийгмийн асуудал, цалин зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн багшийн нэр хүнд, энэ мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажиллахыг ярилцах аж

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ сард 91 кг алт худалдан авчээ

Улсын Их Хурлын 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгосон.

Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.

Монголбанк 2019 оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байсанаас 623 кг дутуу буюу 87 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны гуравдугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авсан.

2019 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

2019 оны гуравдугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байлаа.

Энэ нь Лондонгийн үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой юм. 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Лондонгийн үнэт металлын захын алтны хаалтын ханш 1309.70$ /1 трой унци/ байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчлав

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны гураьсарын 29-ний өдөр 22.00 цагаас 04 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг 3 бүлэг 6 этгээдийг дайчлан баривчиллаа.

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн барив.

Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахыг гол зорилтоо болгон Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байдаг. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 2018 оны байдлаар нэгтгэсэн байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай гарчээ.

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогын чиглэлээр нь авч үзвэл:

  • • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого- 56.2 хувь
  • • Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого- 41.9 хувь
  • • Нийгмийн бодлого- 51.1 хувь
  • • Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого- 48.0 хувь
  • • Засаглалын бодлого- 55.4 хувийн хэрэгжилттэй байгаа юм байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эх дэлхийн цаг-2019” арга хэмжээ оройн 20:30 цагт эхэлнэ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог.

Анх 2010 онд манай улс анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. Энэ удаа зохион байгуулагчид хуванцрын хор холбогдлыг олон нийтэд сурталчилах, хуванцраас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах юм.

Уламжлал ёсоор “Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ны өдрийн Бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. Д.Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Скаутын холбоо, хөлбөмбөгийн “Дэрэн” баг хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтраах бөгөөд урлагийн тоглолт, хуванцрын хор хөнөөлийн талаар мэдээ мэдээлэл өгөх үйл ажиллагаа явагдана. Нийслэлийн иргэд маань арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болох юм.

Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болоод байна.

Улсын хэмжээнд жилд 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал гардаг

Монгол Улсын хэмжээнд жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал цуглуулан зайлуулдгаас дахин боловсруулах боломжтой 976 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүний 9,5% буюу 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13% буюу 156000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Хуванцраас татгалзъя” уриаг дэвшүүлж байгаа нь Засгийн газраас 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглосонтой уялдаж байгаа бөгөөд хуванцрын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулахад чиглэгдэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар дүгнэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Засгийн газрын тэргүүний манай улсад 4 жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхав.

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж тохирсон, шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар:

1. Монгол, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны салбар тус бүрээр зорилтыг тодорхойлохоор болов. 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

2. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Солонгосын соёлын долоо хоног зэрэг соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов. Солонгосын тал ирэх оныг “Монгол, БНСУ-ын найрамдлын жил”-ээр зарлах саналыг дэвшүүлэв.

3. Улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр талын болон олон талт стратегийн яриа хэлэлцээний механизмыг бүрдүүлж тогтмолжуулахаар ярилцав.

4. Харилцааны эрх зүйн орчинг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг нотолж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг тааламжтай цагт нь Монгол Улсад хүлээн авч айлчлуулах, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, идэвхжүүлэхээр тогтов. Түүнчлэн, “иргэн та эрх баригч” хөтөлбөр, зөвлөлдөх санал асуулгаар шийдвэр гаргадаг БНСУ-ын парламентын туршлагаас судлахаар болов.

5. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг талууд тэмдэглэж, хорио цээрийн стандартыг жигдрүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

6. Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, зам тээвэр, төмөр зам, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол, иргэд, консулын зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тогтов.

7. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах, түрээсийн орон сууцны хороолол байгуулах асуудлыг нааштай судалж, шийдвэрлэхээр тохиров. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр 10 аймгийн төвийн Дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

8. Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын хөрөнгө оруулалт, техник технологи, но-хауг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес, хувийн хэвшлийнхэн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, гарааны залуу бизнесүүдийг дэмжих зорилгоор Бизнесийн зөвлөл байгуулах санал, санаачилгыг урагшлуулахын төлөө байгааг монголын тал тэмдэглэв.

9. “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ”, “Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, энэ чиглэлээрх судалгааны ажлыг эрчимжүүлэх, хоёр талын төмөр замын уулзалт зохион байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцов.

10.Хоёр улсын хамтын ажиллагаа байгаль орчин, эрүүл мэндийн салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж буй “Сөүл төсөл”, “Ногоон хэрэм” зэрэг олон нийтэд болон тухайн салбартаа хүртээмжтэй, үлгэр жишээ болохуйц төсөл хөтөлбөрийг цаашид улам нэмэгдүүлэх сонирхолтой байгааг монголын тал илэрхийлэв. Ерөнхий сайд Ли Наг Ён Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг дурдаж, монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн Монгол иргэдэд зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

11.Талууд соёл урлаг, боловсрол, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдэж, “М-К Pop” фестиваль зохион байгуулах, “Korea IT Camp” байгуулах зэрэг манай талын санал, санаачилгыг солонгосын тал нааштай хүлээн авч, дэмжиж ажиллахаар болов. Солонгосын тал солонгос хэлний сургалтыг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

12.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцолж, манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, хэтдээ иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Наг Ён солонгосын тал БНСУ-д зорчих Монгол иргэдэд зориулан олон удаагийн визний өргөжүүлсэн журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид иргэд, консулын чиглэлээрх хүч чармайлтаа үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

13.Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Солонгосын тал Солонгосын хойг болон ЗХА-ийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг тэмдэглэв. Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тууштай байрь суурь баримтлахын зэрэгцээ бүс нутгийн энх тайвны үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 25. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бар өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Миг даатгал” ХХК-ийн 2018 оны аудитын баталгаажсан тайлан