Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт ажиллаж байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд болон аймаг, орон нутгийн удирдлагууд сайдтай уулзаж сум орон нутагтаа тулгамдсан асуудлыг танилцууллаа. Өмнөговь аймаг 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласантай холбогдуулан сум орон нутгийн удирдлагууд газар тариаланг хөгжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа мал эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг хүслээ.
Month: March 2019
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Хатагтай, ноёдоо,
Эрхэмсэг Элчин сайдууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид,
Эрдэмтэд, судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл
Та бүхний амар амгаланг эрье.
Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлох стратеги нь Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлын чухал алхам юм.
Миний бие 2018 оны есдүгээр сард Оросын Холбооны Улсад болсон “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эрчимжүүлэх зорилго, зохицуулалтын үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьсан билээ.
Энэхүү эрчим хүчний супер сүлжээний эдийн засгийн ач холбогдол маш өндөр болохыг Та бүхний судалгаанууд баталжээ. Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох юм.
Жишээ хэлэхэд, Монгол Улс цахилгаан эрчим хүчийг 1 кв-ыг 6 цент, түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байгаа нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад гурав дахин хямд байна.
Хэлэлцэгдэж буй санаачилгын үр дүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл маш хямдаар хэрэглэгчиддээ хүрэх боломжтой. Ингэснээр эцсийн хэрэглэгчид, хүмүүс өөрсдөдөө зарцуулах цаг улам их болж, амьдралынх нь чанарт эерэг өөрчлөлт гарах болно.
Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол болон Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг улс, байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар тус бүрдээ судалгаа тооцоолол хийж, хамтарсан хурал зөвлөгөөнүүд хийсээр ирлээ. Гэвч энэ санаачилга харьцангуй удаашралтай байгаа нь бүс нутгийн улсуудын улс төрийн итгэлцэлтэй холбоотой гэж судлаачид бичиж байна.
Монгол Улсын хувьд хөрш орнууд, бүс нутгийн бусад орнуудтай улс төрийн харилцааны ойлголцлын түвшин өндөр, ямарваа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Монгол Улс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх таатай нөхцөлийг агуулж байна.
Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ч Монгол Улс асар их нөөцтэй, уудам нутагтай, жилийн 300 илүү хоногт нартай учир нар, салхи, нүүрс болон бусад эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Өмнөд Солонгос улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.
Цэвэр, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь байгаль дэлхийгээ хамгаалж буй энэрэнгүй үйлс тул аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах нь дамжиггүй. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд уг санаачилгыг дэмжинэ гэдэгт найдаж байна.
Дүгнэхэд, “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх үүрэг бүхий бүс нутгийн оролцогч 6 орон болох Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос улсуудын зохистой оролцоог хангасан байгууллага байгуулах саналаа би энд зориуд давтан дэвшүүлмээр байна.
Төслийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл хийгдсэн судалгааны ажлуудыг уялдуулж нэгдсэн бодлого, зорилгоо тодорхойлон, холбогдох гэрээ хэлцлүүдийг бэлтгэх зэрэг тулгамдсан ажлуудыг энэ байгууллага зохицуулан уялдуулах, урагшлуулах, эрчимжүүлэх болно. Та бүхэн энэ чиглэлээр сайтар хэлэлцэж, санал зөвлөмжөө гаргана гэдэгт итгэлтэй байна.
Уулзалтад оролцохоор манай орныг зорин ирсэн төлөөлөгчид болон бусад эрхэм хүндэт оролцогч Та бүхэнд сайн бүхнийг ерөөж, ажлын амжилт хүсье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Гурбуз Гунүлийн “Шинэ дэлхий-Эрчим хүчний шилжилж болон геополитик” сэдэвт илтгэлийг сонсов.
“Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага, Судлаачдын байр суурь: Илтгэл ба хэлэлцүүлэг зэрэг хуралдаанаар үргэлжилнэ.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Цахим орчинд Момо гэх хүүхэлдэйн баатар гарч ирсэнээр олон эцэг эхчүүд санаа зовних болсон.Уг хүүхэлдэйн баатар нь бага насны хүүхдүүд үздэг бичлэг, хүүхэлдэйн киноны дундуур гэнэт гарч ирдэг ба тэрээр амиа хорлох, буруу үйлдэл хийх зэрэг сөрөг дагавартай зүйлүүдийг зааж, айлган сүрдүүлж сэтгэлзүйд нь хүчтэй нөлөөлж байгаа юм. Ихэвчлэн Пэппаторой, Minecraft зэрэг бичлэг тоглоомнуудын дундуур гарч ирж байгаа аж. Үүнд хорио, хяналт боломж байхгүй ба“Youtube” сувгийг тэр чигт нь хаах эсвэл тус суваг дээр байршсан Момо бичлэгтэй видеонуудыг репорт хийх боломж байгаа байна. Мөн хүмүүсийн ярисанчлан “монгол хүүхдүүд азаар англи хэл мэддэггүй, тэгэхээр яриа, явуулсан мессэжийг нь ойлгохгүй” гэсэн ярианд авталгүй момог мэдэх эсэхийг сайн асууж, ярилцах ёстой юм. Хэрэв мэдэж байх юм бол “Энэ бол бодит зүйл биш, дагандуурайжболохгүй” гэдгийгсайтархэлж, цахим орчноос хол байлгах нь зөв болоод байна. Ойлгохгүй байлаа ч бага насны хүүхэд үзэж буй дүрс бичлэг,хүүхэлдэйн кино зэргээ дуурайж түүнээсээ суралцаж байдаг. Үүнийг бодолцож үзэн бага насны хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хязгаарлаж, зөв зохистой ашиглаж сургах хэрэгтэй байна.
М.Сайнзаяа
Өргөн хэрэглээний гялгар уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглосон шийдвэр өнөөдрөөс хэрэжиж эхлэхээр болов.Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргаж, нийлэг уут хэрэглэсэн аж ахуй нэгжийг гурван сая төгрөгөөр торгоно. “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр зүйлд заажээ. Бүх төрлийн гялгар уутны худалдаа, хэрэглээний хязгаарлалтын шийдвэрт Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар бусад холбогдох байгууллага хяналт тавих юм.
П. Сайнжаргал
Энэ 7 хоногт буюу 2019.02.25-03.01-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс н-ийт 1097 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 840 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирч, нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байна. Орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой осол байх бөгөөд бүгд онхолдох хэлбэрээр гарсан мөн хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна. Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн аймгуудын Засаг даргын захирамжаар энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон нутгуудад мотоциклийн хэрэглээг хязгаарласан байх боловч иргэд малын бэлчээр, ахуй хэрэглээндээ мотоциклийг хэрэглэх түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, техникийн бүрэн бус мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцож байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байна. Иймд хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж хэрэглэхгүй байх, цаашид мотоциклийг зориулалтын дагуу, техникийн хувьд бүрэн бүтэн, хамгаалах хэрэгсэл хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн зам тээврийн ослын 18 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 48 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 4, онхолдох хэлбэрээр 3 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- БЗД-ийн нутаг ЕБ-н 127-р дунд сургуулийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40настай.эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироож осол хэргийн газрыг орхиж явсан хэргийг,
- 2019.02.27-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Хавтгай ар” гэх газар шороон замд Даюун маркийн мотоцикль онхолдож, жолооч 39настай.эрэгтэй М-н амь нас хохирсон зэрэг хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 165 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 27 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав. Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 16,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй 20,3 хувиар, гэмтсэн хүний тоо 90 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 38 хувиар, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол 65 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
АНУ-ын Виржиниа хотноо болсон “Excalibir cup” олон улсын тэмцээнээс Монголын бяцхан тамирчин Б.Оюунболор 4 алт, 1 хүрэл медаль хүртэн эх ороныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаад иржээ. Б.Оюунболор спортын гимнастикийн дамжуурга, савлуур, чөлөөт хөдөлгөөн, харайлт гэсэн 4 төрлөөр хичээллэдэг юм бөгөөд хоёр жилийн өмнөөс уг спортод хөл тавьжээ. “Excalibir cup” олон улсын тэмцээнд АНУ-ын мужууд болон дэлхийн 10 улсаас нийт 3500 тамирчин оролцжээ. Б.Оюунболор тамирчдын чансаагаар 115-д эрэмбэлэгдэж өндөр чансаатай тамирчнаар үнэлэгдсэн байна.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-ын Якутад болох юм. Тэрээр 46 дахь удаагийн тэмцээнд найман баг оролцохоос Монгол Улсын баг “В” хэсэгт АНУ, Гүрж, Ираны шигшээ багтай таарсан бол “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Туркийн багууд байх аж. Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-Д.Түвшинтулга, 61 кг-Г.Отгонбаатар, 65 кг-Б.Батмагнай, 70 кг- Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг Б.Бямбадорж, 79 кг-Гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-О.Үйтүмэн, 92 кг-Б.Өлзийсайхан,97 кг-Ө.Батзул, Л.Төртогтох, 125 кг-Д.Хүдэрбулга зэрэг нийт 11 тамирчид багтжээ.
Харин энэ удаад “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт багтсан байна. Мөн манай эрэгтэй тамирчид сүүлийн дөрвөн жил дараалан оролцохдоо зургадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлж байсан юм.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг бие тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах, сэтгэл санаа, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт цогцолбор тэмцээн үргэлжилж байна. Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит болгон зохион явуулж байгаагаагаараа онцлогтой. Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа нь тив, дэлхийн олон удаагийн уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин юм. Түүнийг байгуулсан энэхүү гавьяа, хичээл зүтгэлийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад алдаршуулж, таниулах, залуу үеийнхнийг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлэхийн ач холбогдлыг мэдрүүлэх зорилготой тэмцээнд эрэгтэй 52, 65, 74, 88, 97, 125 кг, эмэгтэй -62, +62 кг-ын нийт 8 жинд 41 анги, байгууллагын 210 гаруй тамирчид оролцлоо.
Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин 8 дугаар сад БНХАУ-ын Чиндао хотод зохиогдох дэлхийн цагдаа, галын тоглолтод оролцох эрх авч байгаагаараа онцлог юм. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас чөлөөт бөхийн спортоор Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Сэрээтэр, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн бэлтгэл хошууч Ц.Нацагдорж, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн бэлтгэл хошууч Б.Болд, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Д.Наранмандах, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Бурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Э.Бэхбаяр, ОУХМ, цагдаагийн ахмад Н.Золбоо, Т.Тулга нарын алдар цуутай олон тамирчид төрөн гарсан юм.
Өнгөрсөн онд Төв талбайн ногоон байгууламж руу биеэ засаж танхайрсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ хахуулийн хэргээр шалгасан билээ. Д.Нэмэхбаяртай хамт түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг хамт шалгасан юм. Тэднийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нар иргэдээс 200 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байжээ. Бүр тодруулбал, Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байдаг. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шижүүлсэн байна. Тодруулбал, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх юм. Н.Раднаасэд нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Гахай жилийн эхний барилдаан өнөөдөр Эх орончдын өдөрт зориулсан барилдаанаар эхлэх гэж байна. Энэхүү барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох бөгөөд барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас эхэлнэ. Сануулахад, Бөхийн холбооны маргаанаас үүдэн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш Бөхийн өргөөнд барилдаан болоогүй юм. Улмаар сар шинийн өмнөхөн Бөхийн холбоо эв зүйгээ олж, өнгөрсөн сарын сүүлээр Бөхийн өргөөг нээн үйл ажиллагааг нь хэвийн явуулж эхэлсэн билээ.