Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оргосон цэрэг амиа алдсан байдалтай олджээ

Энэ сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар өмнө нь мэдээлсэн. Оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй хэвээр байсан билээ. Тэгвэл саяхан өгсөн мэдээллээр алга болсон 19 настай байлдагч цэрэг нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Оросын хилээс буцаж орж ирж байгаад орос цэргүүдэд будуулан амиа алдсан байж болзошгүй” гэв. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад: “ОХУ-ын нутаг дэвсгэрт шалгаж байгаа учраас манайхаас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгөв. Мөн 0311-р ангийн Штабын даргаас лавлахад “мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан сар” шалгалтын үеэр 5 882 зөрчил илэрчээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цагаан сар” урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг орон даяар зохион байгууллаа. 1-р сарын 09-өөс 02 сарын 01-ний хооронд хийсэн шалгалтад 2095 худалдааны цэг салбар, 509 хүнсний үйлдвэр, 616 хоол үйлдвэрлэлийн байгууллага, 3297 иргэн, нийт 6517 объект хамрагдснаас 5882 зөрчил илэрчээ. Эдгээр зөрчлийн 4200 буюу 71.8 хувийг нь арилгуулсан байна. Мөн Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн 1038 нэр төрлийн 32 сая 172.0 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгажээ. Хаяг, шошгын зөрчилтэй 342 нэр төрлийн 62 сая 513.1 мянган төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүнд татан авалт хийлгүүлж үүсэж болох эрсдлээс сэргийлж ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

​Ц.Нямдорж: Цаг хугацаа байвал 2002, 2017 оны эрүүгийн хуулийг нэгтгэж, ард иргэд хэрэглэхэд хялбар болгочихмоор байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Энэ үеэр гишүүд хуульзүйн сайдаас асуулт асуулаа.

М.Билэгт “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад яаралтай шинэчлэлт хийх анхаарах зүйл олон байна. Энэ тал дээр нэмэлт оруулах зүйлээ хурдан оруулж ирээч ээ. Түүнчлэн иргэд төрийн албан хаагчдыг ард түмний татварын мөнгөнөөс хулгай хийдэггүй болгоод өгөөч ээ гэж хүсч байгаа. Тиймээс төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог болгох хэрэгтэй гэж зөндөө хэлж байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийг нэг удаа хорих ялаас нь чөлөөлчихье гээд хорих ангид очоод судалгаа хийсэн чинь 90 хувь нь хүн амины хэрэг хийсэн байсан гэж байна.Энд хэдэн хувь нь гэр бүлийн хүчирхийллийн аргагүй дарамтын улмаас аргагүйн эрхэнд биеэ хамгаалахыг тулд ийм хэрэг хийх хэмжээнд хүрсэн юм болов оо гэж асуумаар байна.

Ц.Нямдорж “Би хувьдаа 1962, 1987 оэы эрүүгийн хуулиар хэрэг уншиж байсан. 2002 оны эрүүгийн хуулийг өөрөө оруулж батлуулсан. Одоогийн 2017 оны эрүүгийн хууль бол миний үзсэн дөрөв дэхь хууль. 2004 оны эрүүгийн хууль бол Германы том эрдэмтэд хийсэн хууль юм. Төслийг нь герман дээр хүртэл орчуулж, маш их судалгаа хийж байсаж батлуулсан хууль юм. Яг эх газрыг ситемээр хийсэн хууль юм. Дээд шүүхийн эрүүгийн танхимийн тэргүүн шүүгч “Уг нь болдог бол 2002 оны эрүүгийн хуулин дээр суурилаад шинэ хуулиасаа заримыг янзалж нийлүүлээд цоо шинээр дахин энэ хуулиа хиймээр байна гэж хэлж байсан. Энэ бол миний санал биш. Яг одоо энэ хуулийг хэрэглэж байгаа практик ажилтнуудын гаргаж байгаа санал.Үүнийг би хийж шийдэж байгаа юм биш. Цаг хугацаатай байсан бол бүр цоо шинээр 2002, 2017 оны хуулийг нэг бүтэн хууль болгоод ард иргэд хэрэглэхэд амархан хууль болгоод шийдчихмээр юм шиг санагдаад байгаа юм. Гагцхүү цаг хугацаа алга. Энэ хуулийг гурван жил бичдэг юм шүү дээ.Тиймээс шинэ хуулинд өөрчлөлт оруулах саналыг оруулж ирнэ гэдгээ хэлж байна.

Эмэгтэйчүүдийн тухайд ” Би 2008 оны Засгийн газарт байхдаа эмэгтэйчүүдийн хориход очиж байсан. Одоохондоо очиж амжаагүй байна. Энэ асуудал гэр бүлийн таармажгүй харилцаа, уур уцаар, удаан хугацааны дарамттай амьдралаас болж бие бие рүүгээ хутга явуулчихснаас болсон байдаг. Манай улсад хорих ял эдэлж байгаа эмэгтэйчүүд олон биш, ямагт цөөн тоотой байдаг. Дотоодын харилцаа, архи, дарс таарамжгүй харилцаанаас болж гэмт хэрэг үүсдэг. Гэмт хэрэг хийсэн хүн яах вэ, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд шоронд явж байгаа. Харин жинхэнэ ялыг үр хүүхэд, ар гэрт үлдэж байгаа хүмүүс нь эдэлдэг юм. ”

Categories
мэдээ нийгэм

Нарантуул руу нэмэлт нийтийн тээврээр үйлчилж байна

10 байршлаас Нарантуул руу нийтийн тээврээр үйлчилж байна

Categories
мэдээ нийгэм

Албаны үйл ажиллагааг сурталчлах 180 гаруй үзмэр олны хүртээл болж байна

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон сар шинийн баярыг тохиолдуулан “Албаны түүхэн музей”-н нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа. Албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын албаны үе үеийн удирдлагуудын түүхэн танилцуулга болон тус газраас төрөн гарсан анхны хурандаа Б.Ганзориг, хурандаа Я.Буянтөр, дэд хурандаа н.Ганбат нарын хэрэглэж байсан дүрэмт хувцас, эд зүйлсийг дэлгээд байна.

Мөн Онцгой байдлын албанд хэрэглэгдэж байсан анхны байлдааны хувцас хэрэглэл, гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын амжилт, аврагчдын багаж зэвсэглэмж зэрэг 180 гаруй үзмэрийг байршууллаа.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах хугацааг Зургадугаар сарын 30-нд явуулахаар болж, зарцуулах зардлыг нь 287 сая төгрөг байхаар тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Чуулганы үдээш хойшхи хуралдаан 15 цагт эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгууль явуулахад 287 сая төгрөг зарцуулахаар боллоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаас 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлалаа. Харин нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтлоо. Нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлаж, энэ зардлыг нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой болов

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдож, мэдээ мэдээллийг үнэн зөв тасралтгүй дамжуулах, хүлээн авах, мэдээлэх боломжтой боллоо

Categories
мэдээ улс-төр

Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг нийт гишүүдийн 82 хувийн саналаар дэмжив. Ийнхүү 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлав. Харин нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтлоо. Одоо сонгууль явуулахад шаардагдах хөрөнгө, зардалын тухай хэлэлцэх гэж байна.

Categories
мэдээ улс-төр

Зорчих эрхийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг хойшлуулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Уг хуулийн төслөөр “Зорчих эрхийг хязгаарлах” гэсэн заалт амьдралд нийцэхгүй байгаагаас хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулах саналыг оруулж ирж байгаа юм. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдээгүй гэж үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулсан юм.

Гишүүд дээр хуульд өөрчлөлт оруулснаар амьдралд хэр нийцэх талаар салбарын сайдаас тодруулж, байр сууриа хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “УИХ-ын Дэгийн хуульд өөрчлөлт оруулмаар байна. Бид юуг түрүүнд хэлэлцэх вэ, ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. УИХ хууль батлаад байдаг, амьдралд хэр хэрэгжиж байна вэ. Энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” гэсэн юм.Гишүүн Ж.Батзандан “Зөрчил хянан шийдвэрлэх явцад эрүүгийн процесс хутгалдсан байгаа. Тиймээс эрүүгийн болон захиргааны процессоо салгах ёстой гэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил ялын шинэ төрлийг бий болгосон. Албадан хөдөлмөр эрхлэхийн Тустай хөдөлмөр эрхлэх гэж өөрчилсөн. Дэлхийн улс орнуудад хүний байршил байтугай малынхаа байршлыг хүртэл тогтоогоод байгаа. Дотоодын компаниуд дээрээ түшиглэж энэ асуудлыг шийдэх ёстой хэмээлээ.

УИХ-ын О.Баасанхүү:

-Нэгэнтээ тоног төхөөрөмж байхгүй гээд хойшлуулахаас өөр арагүй нөхцөл үүсэж байна. Техник тоног төхөөрөмж нь 9 сая ам.доллар гээд үнэтэй ч байна. Тэгээд ч 1.5 сая ам.метр хавтгай дөрвөлжин квадратад яаж хянах вэ? Ял хэлэлцэх гэдэг ойлголт байгаа. Хоёр сэжигтнийг хооронд нь мөргөлдүүлэх байдлаар мэдүүлэг өгөх гэдэг. Өнөөдөр хэрэгт орооцолдвол хамтран ажиллах гэрээ байгуулж, бусдыгаа гүтгэж ял өгч байна. Сул талыг нь өөрт нь давуу тал болгож ашиглаж байгаа. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас гадна Зөрчлийн хууль гэдэг ярвигтай асуудал байна. Дээрээс нь Өмгөөллийн хуулийг яаралтай оруулах хэрэгтэй. Өмгөөлөгчийг нь барьцаалах байдлаар ажиллаж байна. Тийм учраас энэ хуулиудаа янзална шүү. Би хэлэлцэж байгаа асуудалтайгаа шууд холбоотойгоор ярьж байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Нэг хуулийг гэрийн хорионд байлгахын төлөө хэдэн сая төгрөг зарцуулах юм. Энэ хуулийг өнөөдөр татаж байгаа юм байна. Цаашдаа ч ярих шаардлагагүй. Нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл иргэншилтэй уяхаа болих цаг болсон. Монгол Улсад өөрсдийн соёл, бодлогоо алдаад байгаагийн хар гайгийн нэг энэ

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ бол шинэ ялын төрөл. Монголд хэдий нүүдлийн соёл иргэншилтэй ч гэсэн хойш сууж болохгүй. Анх удаа хэрэг хийсэн хүнийг гэрийн хорионд байлгах нь зөв. Шоронд суулгачихаар бүүр муу зүйл сураад гарч ирж байна. Тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг тухайн багийнхаа нутаг дэвсгэрт байлгахыг хэлж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Малын хулгайн гэмт хэргийн ялыг чангаруулах асуудал дээр сайд анхаараач ээ. Энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүнийг суманд, зөвхөн гэрийнх нь хашаанд явах гавыг нь зүүж өгдөг бололцоог үүсгэ. Энэ бол хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Гавнаасаа чөлөөлөгдөхийн тулд хохирлоо заавал баригдуулан байх ёстой.

Дараагаар нь Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Санал хураалтаар гишүүдийн 76.5 хувийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлэв.