Categories
мэдээ улс-төр

Сайд нарын томилгоог хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг, Зам тээвэр хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод Засгийн газрын гишүүдийг томилохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг, Зам тээвэр, хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарын нэрийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн байна. Одоо УИХ-ын чуулган хуралдаж, сайд нарын томилгоог хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” тодорлоо

Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан аж ахуйн нэгж, иргэнийг Засгийн газраас “Улсын аварга фермер”-ээр шалгууран шагнаж урамшуулдаг. Энэ жил 21 аймаг, нийслэлээс ХХААХҮЯ-нд ирүүлсэн материалыг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн малчин Л.Мясардорж, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн малчин Т.Алтангэрэл, нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны “Угтуул-Алтай” ХХК нь “Улсын аварга фермер”-ээр шалгарсан байна. Нийслэлээс шалгарсан аварга фермерийн шагналыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, хорооны удирдлагууд болон холбогдох албаныхан гардуулж өглөө.

“Угтуул Алтай” ХХК нь 22 мянган өндөглөгч тахиа маллан, 12 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж, жилдээ 4-5 сая ширхэг хүнсний өндөг үйлдвэрлэн нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд, хэрэглэгчдэд нийлүүлж байгаа аж. Тус компани 2015 онд “Нийслэлийн шилдэг фермер”-ээр шалгарч байжээ.

Шагналыг гардуулах үеэрээ ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “Монгол Улсын аварга фермер гэдэг бол аварга малчнаас тэс ондоо. Фермерт махны хонь, нарийн ноост хонь, сүүний, махны үхэр, туулай, гахай, зөгий, шувуу зэрэг маш олон салбарыг хамруулдаг. Энэ бүгдээс жилдээ таван фермерийг аваргаар шалгаруулдаг. Энэ жил Аварга фермерийн шалгуурыг давж, болзол хангасан гурван ААН-ийн нэг нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулж буй “Угтуул Алтай” ХХК юм. Та бүхэнд баяр хүргэе” хэмээлээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар өндөглөх шувуу нэг сая гаруй тоологдсон байна. Өнгөрсөн жил 200 сая гаруй өндөг хүнсэнд хэрэглэжээ. Үүний 60-70 хувийг хувийн аж ахуй нэгжүүд хангаж байгаа юм байна. 2023 он гэхэд дотоодын ААН-үүд нийт хэрэгцээнийхээ 90 хувийг хангаж үлдсэн 10 хувийг импортоор авахаар зорин ажиллаж байгааг холбогдох яамныхан хэлж байв.

“Угтуул Алтай” ХХК-ийн захирал Б.Батмагнай “Гэр бүлийнхээ хүнтэй хамт шувууны аж ахуй эрхлэн ажилласнаас хойш 29 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Бөхөг компанид тэжээлийн инженерээс авахуулаад Ногооны аж ахуй дарга хүртэл ажлууд хийж ирсэн. 2006 оноос бие даан шувууны аж ахуй эрхэлж эхэлсэн. 3000-4000 шувуутай анх аж ахуйгаа эхлүүлж байсан бол өнөөдөр 20 мянга гаруй шувуутай үйл ажиллагаа явуулж байна. 20 орчим хүнийг ажлын байраар байнга хангаж байгаа. Бидний хөдөлмөрийг үнэлж ийнхүү шагнаж урамшуулж байгаад талархал илэрхийлье” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоог хадгалах нөхцөл

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах зөвөлгөөг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд буюу шинийн нэгэнд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд буюу шинийн хоёронд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 3,4-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 м/сек, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст түр зуур 16-18 м/сек хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Иймд:

Баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах,

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учраас мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЗБХ: Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.02.02) 14 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Зөрчлийн тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид мэдэгдэхгүйгээр торгууль ногдуулах шийдвэр гаргаж байгаа нь хүндрэлтэй байгаа талаар иргэдээс олон санал ирүүлж байгааг дуулгасан юм. Мэргэжлийн хяналтын, татварын, нийгмийн даатгалын зэрэг бүх байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэхгүйгээр зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 20 хүртэл сая төгрөгийн торгууль ногдуулах асуудал түгээмэл байгаа бөгөөд тухайн аж ахуйн нэгж хариу тайлбар хийх ямар ч бололцоогүй байгааг Хууль зүйн яамныхан анхаарлдаа авч, шаардлагатай зохицуулалтыг хийхийг тэрбээр хүсэв.

Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Шүүх дээр тодорхойгүй нөхцөл үүсээд байгаа улмаас энэ төслийг нэн яаралтай хэлэлцэн батлах шаардлага бий. Иймд төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг гаргаж байна” гэв. Ийнхүү горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. Үүний дараа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн тул төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар ажиллаж байгаа. Зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо. Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шадар сайдын тушаалаар, Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны гэсэн дөрвөн дэд ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг ажлын төлөвлөгөөгөө яаралтай гаргахыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Ажлын хэсгүүдийн төлөвлөгөө, саналыг нэгдсэн төлөвлөгөөтэй уяж дахин баталгаажуулна гээд ажлаа шуурхайлахыг Шадар сайд анхаарууллаа. 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халх голыг сумыг жишиг сум болгох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ажлууд хийхээр төлөвлөөд байна. Түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга, нисэх хүчний үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.

НЭГ. Тавигдах шаардлага

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

  • Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;
  • Цахим өргөдөл
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт суралцах бол холбогдох математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
  • Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
  • Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

ХОЁР. Бүртгэл

Бүртгэл 2019 оны 1 дүгээрсарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар явагдана. /scholarship.esis.edu.mn/grant/

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.

  • Иргэний үнэмлэх
  • Гадаад паспорт
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;
  • HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргана уу;

l Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

Бүртгэлийн баталгаажуулалт Дээр дурдсан материалыг

Дээр дурдсан материалуудыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасна.

Онлайн бүртгэлийн баталгаажуулалтыг 2019 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ын ТӨВ БАЙРНЫ 324 ТООТОД явагдана. Зөвхөн онлайн бүртгэлд хамрагдсан иргэд онлайн бүртгэлд бүртгүүлсэн материалыг эх хувиар нь авч ирнэ бүртгэлийн хураамж 10000 төгрөг,

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 14.00-17.00 цагын хооронд 51-267131, 11-321974 утсаар лавлана уу.

*ЖИЧ: БИЧГИЙН ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ХУВААРЬ БОЛОН ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТУХАЙН ҮЕДЭЭ ЗАРЛАХ ТУЛ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ ҮҮДНИЙ САМБАР, ЦАХИМ ХУУДАС, FACEBOOK ХУУДАС БОЛОН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ЦАХИМ ХУУДАС ДАХЬ “ГАДААДАД СУРАЛЦАХ” ЦЭСИЙГ АНХААРАЛДАА АВЧ ХҮЛЭЭН АВНА УУ.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Categories
мэдээ спорт

Чансаа өндөр 100 бөхийг Улсын Харцага О.Хангай тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Ингэхдээ 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулсан байна.

Шинэчилсэн чансааг Улсын харцага Оргихын Хангай 11025 оноотойгоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. Ингээд чансааны эхний 100 бөхийг танилцуулъя.

Д/д Овог Нэр Цол Чансаа

1 Оргих Хангай у.х 15015
2 Баярхүү Бат-Өлзий у.х 14914
3 Намсрайжав Батсуурь у.ав 13344
4 Пүрэв Бүрэнтөгс у.а 12035
5 Чимэдрэгзэн Санжаадамбау.ав 11025
6 Дорж Анар у.н 10585
7 Энхтөгс Оюунболд у.а 9737
8 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 9404
9 Цэдэв Содномдорж у.а 9390
10 Баатар Амарзаяа у.н 8495
11 Батнасан Гончигдамба у.г 8140
12 Батбаяр Даваа-Очир у.н 8070
13 Нэгдэл Жаргалбаяр у.з 7685
14 Мягмар Бадарч у.х 7672
15 Төрмөнх Бэгзсүрэн у.х 5650
16 Нацагсүрэн Золбоо у.х 5235
17 Дашдорж Цэрэнтогтох у.н 5072
18 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 5055
19 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.а 5042
20 Дашзэвэг Амаржаргал у.н 4780
21 Хүрэл-Очир Гантулга у.х 4670
22 Сүхбаатар Мөнхбат у.ав 4620
23 Болдбаатар Батжаргал у.н 4288
24 Дэлгэрсайхан Амарсайхан у.н 4268
25 Жаргалсайхан Чулуунбат у.н 4232
26 Бэрдмурат Серик у.н 4163
27 Шоовдор Дарханбат у.н 4125
28 Батцэнгэл Чимэдвандан у.н 3940
29 Шар Мөнгөнбаатар у.х 3925
30 Жанцан Бат-Эрдэнэ у.г 3890
31 Даваасүрэн Аззаяа а.а 3765
32 Цэрэнбат Сандагдорж а.а 3620
33 Ганпүрэв Ганбаатар а.а 3495
34 Болд Эрдэнэхүү а.х.а 3365
35 Балдиржамц Тайван а.а 3320
36 Эрдэнэбилэг Энх-Амгалан а.з 3302
37 Чотон Баянмөнх.Ч у.н 3250
38 Алтанбагана Цацабшир у.х 3230
39 Дамдин Тогтохжаргал а.а 3175
40 Лхагваа Лха-Очир у.н 3085
41 Цэдэнбазар Одбаяр у.н 3065
42 Малш Еркебулан а.а 3052
43 Шархүү Пүрэвгарьд а.а 3043
44 Жаргалсайхан Алтаншагай а.а 2980
45 Бадамсамбуу Ганхуяг у.н 2960
46 Чулуунбаатар Батчулуун у.н 2862
47 Төрөө Баасанхүү у.х 2860
48 Тогтохмэнд Сайханжаргал а.а 2820
49 Найдан Түвшинбаяр у.з 2800
50 Батзориг Батмөнх у.з 2795
51 Балган Хишигбаатар у.н 2725
52 Бат-Өлзий Бат-Эрдэнэ.Б у.н 2695
53 Пүрвээ Өсөхбаатар а.а 2660
54 Батмөнх Сангисүрэн у.н 2645
55 Шоовдойхүү Шинэбаяр у.н 2590
56 Нурлан Мустафа а.а 2590
57 Лувсандорж Цэрэнтогтох у.н 2575
58 Бэгз Мижидсүрэн а.х.а 2505
59 Алтангэрэл Отгонбаатар а.а 2490
60 Цогбадрах Бямба-Очир а.х.а 2460
61 Жаалаа Наранбаатар а.а 2460
62 Доржханд Хүдэрбулга а.а 2455
63 Галсан-Очир Ганжад у.н 2445
64 Дармаа Тамир у.н 2435
65 Лут Батзориг.Л у.н 2375
66 Цэдэндорж Мөнхбаяр а.а 2370
67 Эрдэнэцогт Ванданцэрэн у.н 2350
68 Нямаа Батзаяа у.х 2345
69 Батсугар Зоригтбаатар а.а 2335
70 Ганболд Баасандорж у.н 2330
71 Дашзэвгэ Баасандорж у.з 2260
72 Хадбаатар Мөнxбаатар у.а 2245
73 Өрнөхбаяр Сүхбат а.х.а 2240
74 Эрдэнэбилэг Ууганбаяр а.х.а 2230
75 Энхбат Сумьяабат а.а 2180
76 Дамдинсүрэн Пүрэвдорж а.х 2140
77 Баярсайxан Батжаргал у.н 2120
78 Энхтөр Мөнхбаатар а.а 2115
79 Лхагвасүрэн Гантулга у.н 2095
80 Батчулуун Хашбат а.а 2085
81 Нямпүрэв Батсайхан а.а 2060
82 Будаа Батсайхан а.х 2060
83 Батжаргал Хадбаатар а.а 2010
84 Баянзул Цэдэнсодном а.а 2000
85 Балжинням Суманчулуун а.а 1990
86 Цэрэндорж Ганбат а.а 1980
87 Бааран Отгонбаатар а.а 1915
88 Мөнхсайхан Өсөхбаяр у.з 1880
89 Батжаргал Лхагвадорж а.а 1880
90 Нямдорж Ганбаатар у.г 1820
91 Улагпан Береке а.х.а 1810
92 Эрдэнэбилэг Энхбат у.н 1770
93 Батсүх Зоригтбаатар а.а 1770
94 Ганзориг Жамбалдорж ц.а 1770
95 Бат-Очир Одгэрэл у.х 1765
96 Дамдинпүрэв Бат-Эрдэнэ у.х 1760
97 Оюун Гантулга а.х.а 1755
98 Бат-Эрдэнэ Хаш-Эрдэнэ а.а 1755
99 Гунаажав Эрxэмбаяр у.ав 1710
100 Шүxэрт Уламбаяр у.х 1630

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Ингэхдээ 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулсан байна.

Шинэчилсэн чансааг Улсын харцага Оргихын Хангай 11025 оноотойгоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. Ингээд чансааны эхний 100 бөхийг танилцуулъя.

Д/д Овог Нэр Цол Чансаа

1 Оргих Хангай у.х 15015
2 Баярхүү Бат-Өлзий у.х 14914
3 Намсрайжав Батсуурь у.ав 13344
4 Пүрэв Бүрэнтөгс у.а 12035
5 Чимэдрэгзэн Санжаадамбау.ав 11025
6 Дорж Анар у.н 10585
7 Энхтөгс Оюунболд у.а 9737
8 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 9404
9 Цэдэв Содномдорж у.а 9390
10 Баатар Амарзаяа у.н 8495
11 Батнасан Гончигдамба у.г 8140
12 Батбаяр Даваа-Очир у.н 8070
13 Нэгдэл Жаргалбаяр у.з 7685
14 Мягмар Бадарч у.х 7672
15 Төрмөнх Бэгзсүрэн у.х 5650
16 Нацагсүрэн Золбоо у.х 5235
17 Дашдорж Цэрэнтогтох у.н 5072
18 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 5055
19 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.а 5042
20 Дашзэвэг Амаржаргал у.н 4780
21 Хүрэл-Очир Гантулга у.х 4670
22 Сүхбаатар Мөнхбат у.ав 4620
23 Болдбаатар Батжаргал у.н 4288
24 Дэлгэрсайхан Амарсайхан у.н 4268
25 Жаргалсайхан Чулуунбат у.н 4232
26 Бэрдмурат Серик у.н 4163
27 Шоовдор Дарханбат у.н 4125
28 Батцэнгэл Чимэдвандан у.н 3940
29 Шар Мөнгөнбаатар у.х 3925
30 Жанцан Бат-Эрдэнэ у.г 3890
31 Даваасүрэн Аззаяа а.а 3765
32 Цэрэнбат Сандагдорж а.а 3620
33 Ганпүрэв Ганбаатар а.а 3495
34 Болд Эрдэнэхүү а.х.а 3365
35 Балдиржамц Тайван а.а 3320
36 Эрдэнэбилэг Энх-Амгалан а.з 3302
37 Чотон Баянмөнх.Ч у.н 3250
38 Алтанбагана Цацабшир у.х 3230
39 Дамдин Тогтохжаргал а.а 3175
40 Лхагваа Лха-Очир у.н 3085
41 Цэдэнбазар Одбаяр у.н 3065
42 Малш Еркебулан а.а 3052
43 Шархүү Пүрэвгарьд а.а 3043
44 Жаргалсайхан Алтаншагай а.а 2980
45 Бадамсамбуу Ганхуяг у.н 2960
46 Чулуунбаатар Батчулуун у.н 2862
47 Төрөө Баасанхүү у.х 2860
48 Тогтохмэнд Сайханжаргал а.а 2820
49 Найдан Түвшинбаяр у.з 2800
50 Батзориг Батмөнх у.з 2795
51 Балган Хишигбаатар у.н 2725
52 Бат-Өлзий Бат-Эрдэнэ.Б у.н 2695
53 Пүрвээ Өсөхбаатар а.а 2660
54 Батмөнх Сангисүрэн у.н 2645
55 Шоовдойхүү Шинэбаяр у.н 2590
56 Нурлан Мустафа а.а 2590
57 Лувсандорж Цэрэнтогтох у.н 2575
58 Бэгз Мижидсүрэн а.х.а 2505
59 Алтангэрэл Отгонбаатар а.а 2490
60 Цогбадрах Бямба-Очир а.х.а 2460
61 Жаалаа Наранбаатар а.а 2460
62 Доржханд Хүдэрбулга а.а 2455
63 Галсан-Очир Ганжад у.н 2445
64 Дармаа Тамир у.н 2435
65 Лут Батзориг.Л у.н 2375
66 Цэдэндорж Мөнхбаяр а.а 2370
67 Эрдэнэцогт Ванданцэрэн у.н 2350
68 Нямаа Батзаяа у.х 2345
69 Батсугар Зоригтбаатар а.а 2335
70 Ганболд Баасандорж у.н 2330
71 Дашзэвгэ Баасандорж у.з 2260
72 Хадбаатар Мөнxбаатар у.а 2245
73 Өрнөхбаяр Сүхбат а.х.а 2240
74 Эрдэнэбилэг Ууганбаяр а.х.а 2230
75 Энхбат Сумьяабат а.а 2180
76 Дамдинсүрэн Пүрэвдорж а.х 2140
77 Баярсайxан Батжаргал у.н 2120
78 Энхтөр Мөнхбаатар а.а 2115
79 Лхагвасүрэн Гантулга у.н 2095
80 Батчулуун Хашбат а.а 2085
81 Нямпүрэв Батсайхан а.а 2060
82 Будаа Батсайхан а.х 2060
83 Батжаргал Хадбаатар а.а 2010
84 Баянзул Цэдэнсодном а.а 2000
85 Балжинням Суманчулуун а.а 1990
86 Цэрэндорж Ганбат а.а 1980
87 Бааран Отгонбаатар а.а 1915
88 Мөнхсайхан Өсөхбаяр у.з 1880
89 Батжаргал Лхагвадорж а.а 1880
90 Нямдорж Ганбаатар у.г 1820
91 Улагпан Береке а.х.а 1810
92 Эрдэнэбилэг Энхбат у.н 1770
93 Батсүх Зоригтбаатар а.а 1770
94 Ганзориг Жамбалдорж ц.а 1770
95 Бат-Очир Одгэрэл у.х 1765
96 Дамдинпүрэв Бат-Эрдэнэ у.х 1760
97 Оюун Гантулга а.х.а 1755
98 Бат-Эрдэнэ Хаш-Эрдэнэ а.а 1755
99 Гунаажав Эрxэмбаяр у.ав 1710
100 Шүxэрт Уламбаяр у.х 1630

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын зарим гишүүдийг томилох тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тоотод Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын; Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгааг дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.