Categories
мэдээ спорт

ОХУ-ын Сахалин мужид “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам болж байна

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо энэ сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам зохион байгуулагдаж буй. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцож байна. Өчигдөр/02.08/ Южно-Сахалинск хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол зохион байгуулагдлаа. Ёслолд Монголын баг тамирчид болон Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын их хурлын гишүүн, “Азийн хүүхдүүд – 2020” наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Дарханы замд 33 хүн амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Сар шинийн өдрүүдэд Дархан-Улаанбаатарын замд осол гарч олон хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн газраас үгүйсгэлээ. “Дарханы замд олон осол гарч 33 хүн гэмтсэн гэдэг нь ор үндэсгүй ташаа мэдээлэл. Буруу мэдээллээр иргэдийг айдаст автуулж, төөрөгдөлд оруулахгүй байхыг хүсье” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-д үүрэг өгөв

Related image

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгов. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэж байгааг хэллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

FaceTime аппликэйшнд алдаа гарсан тул устгаж шинээр дахин татахыг зөвлөжээ

Apple-ийн видео дуудлагын аппликэйшн FaceTime-ийн алдаа илэрч шуугиан дэгдээгээд удаагүй байна. Олон сая хэрэглэгчдээ цочролд оруулсан FaceTime-ийнхан хэрэглэгчдээсээ хүлцэл өчин аппликэйшнийхээ алдааг зассан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. iOS 12.1 дээр FaceTime-аар дуудлага хийн залгахад эсрэг хүн нь дуудлагаа аваагүй байхад микрофон нь ажиллаж, дууг нь сонсох боломжтой байсныг 14 настай хүү санамсаргүйгээр олж мэдсэн байна. Хүү FaceTime-ийн уг алдааг Apple компанийханд мэдэгдсэн бөгөөд тус компаниас групп дуудлагын нэмэлтийг зогсоож, улмаар алдаагаа зассан гэдгээ зарласан юм. Мөн хэрэглэгчдээ хуучин аппликэйшнээ устган засч шинэчилсэн хувилбарыг татаж авахыг санал болгоод байна.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамрчин Э.Содномпилжээ дэлхийн цомд өрсөлдөж байна

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд манайхаас “Рио-2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөх юм. Монголын пауэрлифтингийн баг тамирчдын шинэ оны анхны олон улсын тэмцээн энэ бөгөөд гавьяат маань хэвтээ шахалтын 107 кг-ын жинд оролцох юм байна. Дэлхийн дээд амжилт эзэмшигч Э.Содномпилжээ тус тэмцээнд гурван удаа түрүүлсэн бөгөөд дасгалжуулагчаар Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулга ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг

Монголчууд шинийн 7-ны өдөр айлчин гийчин хийхийг цээрлэдэг.

Ер нь цагаан сарын өдрүүдэд уур, шунал, мунхаг гурвыг хамгийн ихээр цээрлэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг хэмээн муу муухай бүхнийг цээрлэж сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хийдэг ёстой. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Цагаан сарын өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Тиймээс бие биенийхээрээ айлчлан золгоцгоодог билээ. Харин шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэдэг юм. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зурхайч, лам С.Чонохүлэгч: Шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэ гэсэн ёс бурхны номонд байхгүй

Монголчууд шинийн 15-ндаа амжиж багтаж тэр жилийнхээ засал номоо хийлгэвэл буян их хурж, олз хийморь арвиждаг хэмээн сүсэглэдэг. Ном уншуулж, даллага авбал тэр жилдээ элбэг хангалуун, өв тэгш, хураасан буян хэд дахин үрждэг гэх ойлголт олон нийтийн дунд их бий.

Тиймээс ч шинийн 15 хүртэл гандан хийдүүд олны хөлд дарагдаж, оочер их болдог билээ.
Тэгвэл заавал шинийн 15-ндаа амжиж хийлгэсэн засал заваа сайн байдаг гэсэн ойлголт, ёс жаяг бурхны номонд байдаггүй талаар лам нар ярьж байна.
Зурхайч, лам С.Чонохүлэгч “Бурхны номонд заавал 15-ндаа багтаж заслаа хийлгэнэ гэсэн ёс жаяг байхгүй. Жилийнхээ засал заваагаа хийлгэнэ гэдэг тухайн хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил байдаг болохоор хэзээ ч хийлгэж болно. Хамгийн гол нь өөрийнх нь сайн сүлд өдрөө заслаа хийлгэвэл сайн. Гэтэл шинийн 15-нд жилийнхээ ноён нуруу, заслыг хүн бүр амжиж хийлгэх гэж яарч тэвдэж, орон хийдэд нэлээн дараалал үүсгэж байна. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй гэж хэлэх байна. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад л хэзээ ч хийлгэж болно.

Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй” гэв.

Дамбадаржаалан хийдийн ловон лам Ж.Пүрэвсүрэн “Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй.

Яагаад 15-ныг чухалчилдаг вэ гэхээр 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ.

Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Гэтэл энэ яриа явсаар шинийн 15-ны дотор номоо уншуулахгүй бол болохгүй юм шиг ойлгодог болсон байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгаас 70-80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олджээ

Өмнөговь аймгийн Нэмэгт уулнаас 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсон тухай PLoS One сэтгүүлд нийтэлжээ. Цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан Овирапторозавр хэмээх өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах уг шинэ төрөл зүйлийг “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн байна.

Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоосон аж. Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс ялгардаг байна. Нягт, хатуу эрүүний яс нь ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр буюу хагалж, буталж иддэг зүйлсээр хооллодог байсан гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Гобирапторын энэхүү өвөрмөц идэш тэжээл нь түүнийг бусад төрөл зүйлээсээ ялгарч, хувьслын явцад шалгарч үлдэх боломжийг олгосон гэдэг дээр эрдэмтэд санал нэгдсэн байна. Нэмэгт уулнаас олдсон бүрэн бус араг ясыг шинжлээд залуу үлэг гүрвэлийнх байсныг нь тогтоожээ. Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг хэдий ч энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг шинэ төрөл зүйл гэдэгт итгэлтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 55 удаагийн яаралтай мэс засал хийжээ

Өчигдөр томуу, томуу төст өвнөөс урьдчилан сэргийлэх, баярын өдрүүдэд эрүүл мэндээ эрсдлээс хамгаалах талаар ЭМЯ-наас мэдээлэл хийсэн билээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Баярын амралтын өдрүүдээр ихэсдэг тодорхой өвчлөлүүд байдаг. Жишээлбэл, осол, гэмтэл. Осол гэмтлийн хувьд энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байна. Хэвийн үед ГССҮТ-ийн хүлээн авахаар өдөрт 300 гаруй хүн үйлчлүүлдэг бол шинийн хоёронд 250 хүн үйлчлүүлжээ.

Баярын өдрүүдэд 55 удаагийн яаралтай мэс засал хийсэн байгаа. Сар шинийн баяраа соёлтой тэмдэглэх, эрүүлээр баярлах зан үйл жилээс жилд сайжирч байгаатай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад тайван байна. Иргэд маань баярын өдрүүдээр эмнэлэгүүд амарч байгаа гэж ойлгон, өвдөж зовиурлахаараа өвчин намдаас эм ууж аргалж байгаад баярын дараа ажил цуглахаар хүнд өвчлөлтэй иргэд олноороо эмнэлэгт ирдэг. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд төрийн өмчийн бүх эмнэлгүүд ажиллаж байгаа. Мөн мэргэжлийн эмч нар 24 цагаар ажиллаж байгаа учраас өвчин зовиур гарвал эмнэлэгт хандаарай. Энэ жил Цагаан сарын баярын өдрүүдэд маш хүйтэн байна. Осгож гэмтсэн, хөлдсөн хэд хэдэн иргэн эмнэлгийн байгууллагад хандсан. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс харвал үргэлжлүүлэн цасан шуургатай, хүйтэн байх нь. Тэгэхээр бүрэн бус техник хэрэгсэлтэй хол замд гарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадуур гарч осгож, гэмтэхээс сэргийлэхийг уриалж байна” гэв. Мөн хүйтэнд дулаан хувцасаа өмсөхийг, бага насны хүүхдүүдээ дулаан хувцаслахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Архи, хоолны хордлогын улмаас 40 гаруй хүн эмчлүүлж байна

Баяр ёслолын өдрүүдэд архи хэтрүүлэн хэрэглэх, хоолны хордлогод орсон гэх дуудлага ихэсдэг аж. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд хоолны, архины хордлогын улмаас 40 гаруй хүн эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байгаа талаар салбарын яамнаас мэдээлжээ. Тиймээс сар шинийн энэ өдрүүдэд хоол болон архины хэрэглээгээ тохируулан хэрэглэхийг зөвлөж байна.