Categories
мэдээ нийгэм

Хүний зүс царай, машины дугаар таних системтэй камер байрлуулжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдэд хүний зүс царай, машины дугаар таних системтэй сүүлийн үеийн камер байрлуулжээ. Ингэснээр тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт он гарснаас хойш гэмт хэргийн гаралт 20 хувиар буурсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, тус компанийн ногдол ашгаас иргэдэд олгох талаар асуулга тавьжээ. Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор дэмжих зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын чуулганд танилцуулахыг хүссэн байна.

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах чиглэлээр гаргасан шийдвэр, уул уурхайгаас олсон орлогоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авахад зарцуулах боломж бий эсэх талаар тодорхой мэдээллийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

Categories
мэдээ нийгэм

“Дархан-өргөө” кино театр есдүгээр сард ашиглалтад орно

Олон Улсын жишигт нийцсэн 600 хүний суудал бүхий “Дархан-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолборын зураг төслөөс танилцуулж байна. Уг цогцолбор хамгийн сүүлд Эрдэнэт хотод ашиглалтад орсон “Эрдэнэт – Өргөө” кино театраас хоёр дахин том ажээ.

Categories
мэдээ нийгэм

0-5 насны хүүхдээ вакцинжуулалтад хамруулаарай

Рэнцэнчулуун Мөнгөн-н зураг.

Categories
мэдээ спорт

​Автомашины бартаат замын цуврал уралдаан энэ сарын 24-нд эхэлнэ

Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны анхны тэмцээн энэ сарын 24-ний өдөр зохиогдоно. Тамирчид өөрсдөө нэгдэж үндсийг нь тавьсан Монголын автомастеруудын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн 13 жил, тэр дундаа сар бүр тасралтгүй уралдаан тэмцээн зохион байгуулж иржээ. Үүний үр дүнд Монголын авто спортын тамирчдын ур чадвар, техникийн үзүүлэлт олон улс орны тамирчдын энд хүртэл хөгжиж ирсэн билээ.

Тус холбоог болон спортыг дэмжин, хамтран ажилладаг байгууллага иргэдийн тоо ч өссөөр авто спорт нь манай улсын хувьд хамгийн олон үзэгчтэй спортын нэг болж чаджээ. Тодруулбал, байгаль цаг уур, газрын хол ойрыг эс ажран зөвхөн нэг удаагийн уралдаанд зорьж очдог үзэгчдийн тоо 6000-10000 хүрдэг байна. Улирлын онцлог, замын нөхцөл, байгалийн ямар ч үзэгдэлтэй байсан техникийг хэрхэн эзэмшдгийг, хурд хүч, авхаалж самбаа, эр зоригийн гайхамшгийг харуулж чаддаг бартаат замын энэ удаагийн уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2 сул орон тоонд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгчийн, Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 12-ны 09 цагаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны 17 цаг хүртэл зохион байгуулах ба шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

Жич:Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mnсайтаас авна уу. Холбогдох утас 7000-8022

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн залуучуудын сорил тэмцээн эхэллээ

“U-23” насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.

МЧБХ-ноос тус тэмцээнд оролцох Монголын тамирчдыг сонгох “Сорил” тэмцээнийг өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулж байна.

Тэмцээнд 1996-2000 онд төрсөн тамирчид оролцож буй бөгөөд 2001 онд төрсөн тамирчид эцэг эхийн зөвшөөрөл, эмчийн магадлагаагаар орж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Менингококкт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ

Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.

Рэнцэнчулуун Мөнгөн-н зураг.

Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.
Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөлийн тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулж ажиллалаа.
Тиймээс уг өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллах талаар сургалт хийлээ.

Рэнцэнчулуун Мөнгөн-н зураг.
Тус сургалт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд Нийслэлийн түргэн тусламжийн төв, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн дөрвөн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, өрхийн менежер, хүүхдийн ерөнхий зохицуулагч, хүүхэд, өсвөр үе, нярайн эмч, хүлээн авах, яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн эмч, халдвар судлаач, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч нараас бүрдсэн нийт 1020 хүн оролцлоо.

Рэнцэнчулуун Мөнгөн-н зураг.
Энэ хүрээнд менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, нян судлалын шинжилгээнд сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх, тархвар зүйн тандалт, голомтонд авах хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм тариа, хэрэглэлийн нөөцийн бэлэн байдалд хяналт тавьж ажиллах талаар мэдээлэл өгч, дүүрэгчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Үндэсний бөхийн шинэчилсэн чансааг улсын харцага О.Хангай тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг улсын харцага О.Хангай тэргүүлж байгаа бол удаах байрт улсын харцага Б.Бат-Өлзий бичигджээ.

Мөн Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс дээгүүр эрэмблэгдэж буй.

Энэхүү жагсаалтад 2018 оны сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлээд өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамаатуулжээ. Эхний 50 бөхийн чансааг танилцуулъя.

1 Оргих Хангай у.х 15015

2 Баярхүү Бат-Өлзий у.х 14914
3 Намсрайжав Батсуурь у.ав 13344
4 Пүрэв Бүрэнтөгс у.а 12035
5 Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 11025
6 Дорж Анар у.н 10585
7 Энхтөгс Оюунболд у.а 9737
8 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 9404
9 Цэдэв Содномдорж у.а 9390
10 Баатар Амарзаяа у.н 8495
11 Батнасан Гончигдамба у.г 8140
12 Батбаяр Даваа-Очир у.н 8070
13 Нэгдэл Жаргалбаяр у.з 7685
14 Мягмар Бадарч у.х 7672
15 Төрмөнх Бэгзсүрэн у.х 5650
16 Нацагсүрэн Золбоо у.х 5235
17 Дашдорж Цэрэнтогтох у.н 5072
18 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 5055
19 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.а 5042
20 Дашзэвэг Амаржаргал у.н 4780
21 Хүрэл-Очир Гантулга у.х 4670
22 Сүхбаатар Мөнхбат у.ав 4620
23 Болдбаатар Батжаргал у.н 4288
24 Дэлгэрсайхан Амарсайхан у.н 4268
25 Жаргалсайхан Чулуунбат у.н 4232
26 Бэрдмурат Серик у.н 4163
27 Шоовдор Дарханбат у.н 4125
28 Батцэнгэл Чимэдвандан у.н 3940
29 Шар Мөнгөнбаатар у.х 3925
30 Жанцан Бат-Эрдэнэ у.г 3890
31 Даваасүрэн Аззаяа а.а 3765
32 Цэрэнбат Сандагдорж а.а 3620
33 Ганпүрэв Ганбаатар а.а 3495
34 Болд Эрдэнэхүү а.х.а 3365
35 Балдиржамц Тайван а.а 3320
36 Эрдэнэбилэг Энх-Амгалан а.з 3302
37 Чотон Баянмөнх.Ч у.н 3250
38 Алтанбагана Цацабшир у.х 3230
39 Дамдин Тогтохжаргал а.а 3175
40 Лхагваа Лха-Очир у.н 3085
41 Цэдэнбазар Одбаяр у.н 3065
42 Малш Еркебулан а.а 3052
43 Шархүү Пүрэвгарьд а.а 3043
44 Жаргалсайхан Алтаншагай а.а 2980
45 Бадамсамбуу Ганхуяг у.н 2960
46 Чулуунбаатар Батчулуун у.н 2862
47 Төрөө Баасанхүү у.х 2860
48 Тогтохмэнд Сайханжаргал а.а 2820
49 Найдан Түвшинбаяр у.з 2800
50 Батзориг Батмөнх у.з 2795

Categories
мэдээ нийгэм

Менингококкт халдвараас сэргийлье

Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч, хурц халдварт өвчний тархалт нэмэгддэг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, онцгойлон анхаарахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР