Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 14-нд болох үйл явдал

09.00 цагт “Холлидэй Инн” зочид буудалд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 91915340, 99047423, 99519677

09.00 цагт Засгийн газрын XII байранд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн болно. Утас: 99997605

09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас:99179899, 86885060

11.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзана.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас “УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019” наадмын талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 8976-0092

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан оюутны холбооноос “АМ АСУУЯ” хөдөлгөөний талаар мэдээлэл хийнэ. Утас: 99342525, 95269666

16.00 цагт “Пума” зочид буудалд “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалын зохион байгуулагч ТББ-ууд, иргэдийн төлөөллийн уулзалт болно.

Categories
мэдээ цаг-үе

Урлагт үнэнч амьдарсан стандарт бус сэтгэлгээтэй найруулагч

Түүнийг “Монголын театрын Брехт” гэх нь ч бий. Дэлхийн жүжгийн урлагт хувьсгал хийсэн хүнтэй эгнэх сэтгэлгээтэн гэсэн утгыг энэ үнэлэлт илэрхийлнэ. Баярцагааны гэж овгоор нь дуудахаасаа илүү мэргэжлээр нь найруулагч Баатар гэхээр урлагийн ертөнцийнхөн андахгүй. Түүнийг амьд ахуйд сайхан хөөрөлдөх сөн гэж их хорхойсовч бэргэж явсаар уулзаж амжаагүйдээ харамсана. Нэгэнтээ Улсын драмын эрдмийн театрын захирал Цэрэнсамбуу ахтай хөөрөлдөхөөр очоод байхад утсаар ярьж байснаа гэнэт “Баатар найруулагч хэцүүдчихжээ” гэж ум хумгүй гарч, ардын жүжигчин Н.Сувдыг дагуулан эмнэлэг рүү зугтах мэт одсон сон. Монголын тайз, дэлгэцийн урлагт жинхэнэ хувьсгал хийсэн тэр их сэтгэгчийг хийж бүтээх идэрхэн насандаа тэнгэрт одохын чинээ хэн санах билээ дээ. Тэр эдүгээ эсэн мэнд сэн бол энэ сарын 29-нд жаран насны босго алхах байв. Хорвоод мэндэлсэн өдрийг нь “Баатар найруулагч сан”, УДЭТ-тай хамтран “Урлагт үнэн амьдар” хэмээх хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Эрдмийн театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Театрыг ариун сүм гэж үзвэл эл сүмийн тэргүүн хамбатнууд нь найруулагчид юм. Монголын театрын урлаг ер шахам жил хөгжихдөө Д.Намдаг, Э.Оюун, Л.Ванган, Гэндэн, Галсанжав, Хо.Нацагдорж, Б.Мөнхдорж, Доржсамбуу нарын их хамбуудын удирдлага дор өдий зэрэгтэй болжээ. Энэ үдэш та биднийг Баатар найруулагч уулзуулж байна. Театрын хамт олон нь Баатар найруулагчаа дурсаж байна. Бас Баатар найруулагчаараа дутаж байна” гэж нэрт найруулагчийн ээж, эдүгээ ная гаруй настай Дулмаа гуайд цэцэг гардуулснаар хүндэтгэлийн ёслолыг нээв.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баярцагааны Баатар 1959 онд Улаанбаатар хотод төрсөн айлын ууган хүү ажээ. Тэр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгсөж ирэн 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монголын үндэсний телевизийн программын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар иржээ. Баатар найруулагчийг стандарт бус сэтгэлгээтэй хэмээдэг нь тайзнаа түүний тавьсан сонгодог болон үндэсний жүжгүүдэд нийгэм цаг үеэ гэсэн уран бүтээлчийн эмзэглэл, ертөнцийг үзэх үзэл нэвт шингэсэн байдагтай холбоотой. Б.Баатар театрын тайзнаа В.Ёжовын “Гургалдайн дуут шөнө”, Э.Оюуны “Гарваа”, А.Дударевын “Босго”, “Цэргүүд”, Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно”, Б.Лхагвасүрэн “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, Д.Урианхайн “Хүн бүгд би”, “Харанхуйд юу ч харагдахгүй 2-1=0”, Д.Мэндсайхан “Ээж ээ”, “Мануухай”, “Худалч эгч”, Ц.Хулангийн “Монгол ардын суут”, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесын “Кихот ноён”, Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд, “Маш нууц”, “Бид ингэж ялав”, “Рин авгай ба аюул”, “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй радио жүжиг, “Хүннү”, “Шагай” зэрэг теле жүжиг, “Икар”, “Соёо”, “Хүйтэн цуст”, “19”, “Тэнгэрийн андгай” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ ард түмэн үзэгч олны мэлмийг баясгаж, сонорыг мялааж ирсэн авьяас төгөлдөр уран бүтээлч байсан юм. Түүний найруулсан Мигель Сервантасын “Кихот ноён” жүжгийн хэсгээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нар толилуулав.

Оюутан ахуйдаа нэгэн өрөөнд амьдарсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Болд “Дөрөв, тавдугаар жаахан пеонерүүд байхдаа нам засгийн илэрхийлэлтийг Төрийн ордны индрээс уншиж байсан тэр мөч саяхан мэт санагдана. Киевийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид таван жил хамт сурч, оюутны байранд шарсан төмсөө хувааж идэж байсан минь ч саяхан мэт бодогдоно. Драмын театрт Баатартайгаа дөрвөн жил хамт ажилласан минь ч саяхан л мэт байна. С.Жаргалсайханы “Тэмүжин” жүжгийг хамт найруулж явлаа. Л.Толстойн “Адууны түүх” жүжгийг тавихад түшмэлийн эрх мэдлээ ашиглаж санхүүг нь зуун хувь хийж чадсандаа баяртай байна. Би зүгээр ч нэг “Цаг хугацаа салхи мэт хийсэн оддог оо” гэж яриагүй. Монголын эртний яруу найрагт “Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно. Нэгэнт өнгөрсөн андаа санахад хүрэл зүрх ч хайлна” гэж гайхалтай сайхан хэлсэн байдаг. Өнөөдөр бидний зүрх хайлж байна. Яагаад гэвэл Баатарыгаа дурсан санаж байна. Хүний амьдралд дурсамж шиг сайхан юм үлддэггүй юм байна. Би юу хэлэх сэн билээ, Баатар минь чамд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэхэд уяхан үзэгчдийн нүдэнд уярлын сувд гялалзан байв. Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү “Намайг хоёр мянгаад оны эхээр дуудан “Хөөе, өндөр өө, чам шиг ийм анатомийн гажиг-дээрэмчин манай театрт хэрэгтэй байна” гэснээр “Кармен” жүжгийн гол дүрд тоглосон. Хамгийн сүүлчийн жүжигт нь ч тоглосон. Найруулагч аа, анатомийн гажиг нь байна аа. Та нэр шигээ миний Баатар, үхэн үхтэл минь миний зүг чиг байх болно” гэж тэнгэрт буй найруулагчийнхаа хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлж явсан алтан тайзан дээр нь баглаа цэцэг өргөлөө.

Нэрт найруулагч Б.Баатарын шавь нар

Баатар найруулагчийг жүжигчдийг төрүүлдэг гэж уран бүтээлч шавь нар нь ихэд сүслэн дээдэлдэг аж. Дурсамжийн завсарт түүний найруулсан “Ану хатан”, “Ээж ээ” жүжгүүдийн хэсгээс соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал, ардын жүжигчин С.Сарантуяа нар амилуулав. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын хорооны гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай их андынхаа тухай “Баатар надад хааяа гайхшрах сэтгэл төрүүлдэг байсан. Баатар их муухай ааштай ш дээ, та нар мэдэж байгаа байх. Уран бүтээлчдээ их хатуу. Монголчууд ааш муутай хүнд дургүй шүү дээ. Муу хэлдэг. Тэгэхэд Баатарт улсууд их сайн байгаад байдагт би гайхна. Зохиолчид, театрын урлагийнхан түүнийг хайрлаад байдаг. Яагаад хайрлаад байдаг юм бол доо гээд бодоод үзэхээр худлаа хэлдэггүй байсан. Дандаа үнэн юм яриад байсан учраас хайрлаад байсан юм бол уу даа гэсэн шалтгааныг би сүүлд бодож олоод байгаа юм. Надтай анх уулзаад “Хоёулаа хэдэн жил хамтарч ажиллая. Зарчмаа тохироё” гэсэн. Би зарчим марчим гэж юу байдаг юм бол доо гэж гайхлаа. “Би тодорхой хэлье, та бид хоёр их урлагаар нөхөрлөнө шүү. Их урлагт алдаа байж болно. Их урлаг тушенка байж болохгүй шүү” гэсэн. Ийм зарчмаар өвгөн, залуу хоёр хүн нөхөрлөсөн. Хамтарч хэдэн жүжиг тавьсан. Энэ жүжгүүд их аюултай мөнгө олдоггүй шүү дээ. Баатар намайг заримдаа “Хулгайч” гэнэ, “дурак аа” гэнэ л дээ. Их дотносч байгаа нь тэр л дээ. “Таны жүжгүүд надад сэтгэлгээний их орон зай хайрладаг. Амархан бичигдсэн жүжгүүд уран бүтээлчийн жаргал эдлүүлдэггүй юм аа, дурак аа. Жүжиг тайзан дээр тавьдаг, уншдаг гэж хоёр янз байдаг. Их урлаг тушёнка биш” гэж надад хэлдэг байсан. Баатарын Монголын театрын урлагт үлдээсэн мөр мөнх орших болтугай” гэж дурссан юм.

Стандарт бус сэтгэлгээтэй билэг танхай найруулагч Б.Баатар агсны найруулсан “Эхнэрээ зээлээч”, “Амьгүй албат”, “Эдит Пиаф”, “Атга нөж”, “Монгол ардын суут”, “Цахлай”, “Эзоп”, “Адууны түүх” жүжгийн хэсгүүдэд ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, төрийн соёрхолт Д.Сосорбарам, соёлын тэргүүний ажилтан Дорждагва, С.Болд-Эрдэнэ, Ж.Пүрэвдорж болон УДЭТ-ын үе үеийн жүжигчид тоглолоо. “Цахлай” жүжигт тоглосон ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Уранчимэг, жүжигчин Ц.Баясгалан нарын эмэгтэй жүжигчид үг хэлэх бүртээ нулимс унагаж, хоолой зангируулж байсан нь найруулагчаа хайрласан сэтгэлийнх нь илрэл байсан бол уу. “Баатар найруулагч сан”-гийн тэргүүн, найруулагч Баатарын хүү, аавынхаа мэргэжлийг өвлөхөөр суралцаж буй Энхжинг “Аав минь цөөхөн хэд наслахдаа тамга атгасан юм шиг гайхамшигтай бардам амьдарсан” гэж нулимс унагахад тайзнаа гарч ирсэн уран бүтээлчид бүгд мэгшин уйлцгааж байсан нь Монголын тайз дэлгэцийн ямархан их авьяас билэгт хүмүүнээ алдсаны гашуудал, түүний их оюуны өмнө мэхийсэн баярыг хослуулсан мэлмэрээ байв. “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Д.Сосорбарам Зүчи хүүгээ алдсан их хаан мэт царай нь барайн зангиран байсан нь их андаа хэчнээн их үгүйлэн санагалзсаны илрэл байлаа. Тэрэн шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бусдын нүднээс далд яаж шаналан гунихыг гадарлаж болохоор байсан. Баярцагааны Баатар найруулагч театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн муза” наадмын шилдэг найруулагчийн шагналыг таван удаа хүртэж БСШУЯ-ны “Мөнгөн мод-2014” оны шилдэг уран бүтээлч, 1996 онд “Хүннү” бүтээлээр “Гоо марал” шагнал, 1989 онд “Сэрүүн зүүд” жүжгээрээ Драмын шилдэг найруулагч, 2014 онд “Би Эдит Пиаф байна” нэг хүний жүжгээр Косова улсад зохион байгуулагдсан моно жүжгийн фестивалиас Гран-При шагнал, Япон улсад 1992 онд зохиогдсон Олон улсын радио жүжгийн наадмын Гран-При шагналыг тус тус хүртсэн агуу уран бүтээлч байлаа. Түүний цээж баримлыг хүндэтгэл ёслолын үеэр гаргасан үзэсгэлэнгийн үеэр үзэгч олонд толилуулсан юм.


Categories
мэдээ нийгэм

Чөлөөт эх одтой, хар морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 14, Бархасбадь гариг. Билгийн тооллын 9, Чөлөөт эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 7:59 цагт мандан, 18:12 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Сандо амбаны “соёлын” довтолгоо” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Сандо амбаны “соёлын” довтолгоо” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх -(1990/01/15-18-ны өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

МАН-ын ахмад гишүүн Д.Бүдрагчаа: Хэн ч танихгүй залуусыг шагнаж урамшуулаад, үлгэрийн баатар аятай яриад байна гэж “Улс төр” нүүрт ярилаа.

Ц.Элбэгдорж: Х.Баттулга бол гаршсан, архаг хулгайч хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэргийг дахин авч үздэг хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Менингитээр өвчилсөн зургаан хүний нэг нь нас баржээ” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлжээ.

МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга: Н.Энхбаяр даргыг нөхөн сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байгаа хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Австралийн үер нүүрсний үнийг 20-30 хувь өсгөх нь” хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлэв.

“Жингийн илүүдэлтэй цэргүүд нь АНУ-ын асуудал болж байна” хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Хагас тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхины нийлүүлэлт Монголд байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Дэлхийн Монголчууд” нүүрт “АНУ-д Морин хуурын наадам болно” гэж бичжээ.

МУСГЗ, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугар: Архидалт нэмэгдэхийн хэрээр мунхрал төөрөгдөл газар авч, шинжлэх ухаанч үйлчилгээ орхигдож байна хэмээн “Багш” нүүрт ярилаа.

“Хэн ч уншихгүй ном буюу гал түлэх цаас” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Автобусны яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүллээ

Бүгд найрамдах Солонгос улсын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газар хамтран нийтийн тээврийн яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч дарга Д.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын дарга болон БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын болон “Котра Улаанбаатар” байгууллагын төлөөлөл оролцлоо.

Агаарын чанарыг сайжруулах хийгээд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлд хамтран ажиллах хүрээнд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг нэвтрүүлж байгаа юм. “Серакомб” компани нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг шүүх технологи бүхий DPF төхөөрөмжийг 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай юм.

Монгол улсад тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулах дээрх төхөөрөмжийг 2008, 2010 онд туршилт судалгааны чиглэлээр суурилуулсан байна. Одоогоор БНСУ, БНХАУ, Иран, Тайланд зэрэг 7 улсад нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн онд “Серакомб” ХХК нь өөрийн хөрөнгөөр том оврын 4 автобусанд уг төхөөрөмжийг суурилуулсан. Төхөөрөмж суурилсан автобусыг тодорхой хуваарийн дагуу туршин, нарийн хэмжилт хийдэг бөгөөд “Сайн” гэсэн үнэлгээг гарчээ.

DPF төхөөрөмжийг нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд суурилуулснаар тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой юм

Categories
мэдээ спорт

Энэ сарын 24-нд автомашины бартаат замын уралдаан болно

Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны анхны тэмцээн “Автохим – Мастеркросс 2019” энэ сарын 24-ний өдөр Морингийн даваанд болно. Одоогоор уг уралдааны бүртгэл явагдаж буй бөгөөд 50 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ. Монголын автомастеруудын холбоог тамирчид өөрсдөө нэгдэн байгуулж, 13 жил тасралтгүй тэмцээн уралдаан зохион байгуулж иржээ. Үүний үр дүнд Монголын авто спортын тамирчдын урд чадвар, техникийн үзүүлэлт сайжирсныг олон улсын тэмцээнд оролцож байгаа амжилтаар харж болно. 2019 оны анхны уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэн явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын өвлийн наадам” ирэх амралтын өдрүүдэд “Скай Резорт” цогцолборт болно

Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” цогцолбортой хамтран энэ сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.

Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд хамрагддаг юм. Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм.

Энэ жилийн “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, цана, сноуборд, рагбигийн тэмцээн, хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийн шалгаруулалт зохион байгуулагдах юм байна

Categories
мэдээ нийгэм

13 настай охиныг хохироосон хэрэгтнүүдийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх хурал маргааш 11.00 цагт Нийслэлийн шүүхэд болох аж.

Categories
мэдээ утга-зоxиол

Зохиолч Д.Урианхайн нэрийг Шведийн Нобелийн хороонд бүртгүүлжээ

Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн Нобелийн хороонд хүргүүлэх ёстой бөгөөд энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл түүний нэрийг албан ёсоор дэвшүүлж, мэдүүлгийг илгээжээ. Ийнхүү 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол Улсаас Д.Урианхай албан ёсоор нэр дэвшихээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох хэргийг хойшлуулав

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн онд гарсан.

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр хэлэлцсэн. Гэвч шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан үндэслэлээр 2019 оны хоёрдугаар сарын 27-ныг хүртэл хойшлуулсан байна.

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм.