Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэх сургалт эхэллээ

Улаанбаатар хотын ногоон байгууламж, үүнтэй холбоотой үйл ажиллагаанд мэргэжлийн цэцэрлэгч, тэдгээрийг сургаж ажиллуулах ажил үндсэндээ 2000-аад оноос хойш огт хийгдээгүй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Олон Улсын Их сургууль, “Эко Монгол Эрдэнэ” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран Цэцэрлэгч бэлтгэх сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн нэгдүгээр сард ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж амжилттай батлуулсан.

Мөн ногоон байгууламжийн ISO стандартыг амжилттай нэвтрүүлээд байгаа бөгөөд гурав дахь томоохон ажлын эхлэл бол мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэх сургалт юм. Энэ онд голчлон анхаарч ажиллах хоёр томоохон ажлын нэг бол нийслэлд буй моддыг стандартын дагуу хэлбэржүүлэх, хороо бүрт бичил цэцэрлэг барих ажил юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлж эхэллээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо. Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өнгөрсөн хугацаанд олон удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, нэрээ сольсон байдаг. Энэ институцийн тогтворгүй байдал нь Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, үйл ажиллагаанд нь саад болдог гэдэг нь тодорхой юм. Иймээс цаашид байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилго бүхий хөрөнгө оруулагчдад үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа нь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд тодорхой ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүй, татварын орчны талаар мэдээлэл зөвлөгөө авах юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад тулгарсан бэрхшээл гомдлыг хүлээн авах, хуулийн этгээдийн бүртгэл, лавлагаа, Монгол Улсын визийн зөвшөөрөл олгох, сунгалт хийх, нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Цогтбаатар Британийн Элчин сайд Ф.Малоныг хүлээн авч уулзав

Монгол Улсад суугаа элчин сайд Ф.Малоныг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

Инфографик: Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай соёрхон батлах тухай хууль

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна.

“ИРГЭНИЙ БОЛОН АЖ АХУЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны нэдүгээр сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Энэхүү гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд манай улсын хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх төв байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын Дээд шүүх байна. Гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.

“Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталснаар хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын иргэний хэрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг хоёр улсын хуулийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжтой болж хууль ёсны эрх ашгаа хамгаалахад нь туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдэнэ.

Хоёр тал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Nokia” брэндийн таван камертай утсыг танилцууллаа

Испанийн Барселона хотод болсон “Дэлхийн гар утасны конгресс”-ын /Mobile World Confress, MWC 2019/ үеэр таван камертай “Nokia 9 PureView” ухаалаг утас танилцуулсан байна.

“Nokia” брэндийн гар утас үйлдвэрлэгч “HMD Global” компанийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, таван камераас зөвхөн хоёр нь өнгөтөөр харин үлдсэн нь хар цагаанаар зураг авдаг байна. Бүх камер зургийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээр авдаг учир илүү нарийвчлалтай буух аж. Камер болгонд 12 мегапикселийн мэдрэгч суурилуулжээ.

Үүнээс гадна, ухаалаг утсаар “RAW” форматаар зураг авах боломжтой. Мөн зураг засварладаг “Lightroom” программ суурилахаар “Adobe” компанитай гэрээ байгуулсан байна.

“The Verge” цахим хуудсанд мэдээлснээр, уг ухаалаг утас нь 6 ГБ-ын санах ойтой бөгөөд “Snapdragon 845” процессор суурилсан байна. “Nokia 9 PureView” нь мөн хурууны хээ болон нүүр царайгаар таних системтэй, 5.9 инчийн OLED дэлгэцтэй юм.

“Nokia”-гийн шинэ загварын ухаалаг утсыг гуравдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 699 ам.долларын үнэтэй байх аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, батлагдсан хууль, тогтоолын талаар иргэдэд танилцуулж, сонгогчидтойгоо уулзалт хийдэг.

Намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд буюу энэ өдрүүдэд УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн гишүүд сонгогчидтойгоо уулзаж, парламентаас баталсан хууль, тогтоол болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хамтарсан тушаал гаргалаа

Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” хамтарсан тушаал гарсан байна.

Тушаалд тухайн аймаг, орон нутгийн цаг уурын нөхцлөөр тогтоосон түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, ойд зорчих иргэн ойн болон байгаль хамгааллын сайн дурын нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, баталгаа гаргуулан хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын үнэлгээ гурав болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутгийн хэмжээнд ойд явуулж буй ой аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хориглох,

-Ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээлэл авах, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүрийг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ажиллуулах,

Ой, хээрийн түймэр гарсан үед аймаг, нйислэлийн Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч хэрэгслийг дайчлах, шуурхай унтраах ажлыг зохион байгуулах зэрэг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлье

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны салбар хоёр зөвлөх, 25 мэргэшсэн инженерээр эгнээгээ өргөтгөв

Газрын тосны салбарын Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг олгох, гэрчилгээ гардуулах арга хэмжээ 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр УУХҮЯ-нд боллоо.

Газрын тосны салбарт мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх тав дахь удаагийн сургалтаар тус салбарт хоёр зөвлөх, 25 мэргэшсэн инженер бэлтгэгдсэн байна.

Үүнээс дөрвөн хүн нь газрын тосны хайгуул- олборлолтын мэргэжлээр, 16 хүн газрын тосны боловсруулалт- хангамжийн мэргэжлээр зэрэг горилж, мөн таван хүний газрын тосны боловсруулалт- хангамжийн мэргэжлээр Мэргэшсэн инженерийн зэрэг сунгагдаж, өнөөдөр гэрчилгээ болон тамгыг гардуулан өгсөн юм.

Гэрчилгээ болон тамгыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай, “Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, уг мэргэжлийн зэрэг олгох сургалтын төвийн захирал зөвлөх профессор, доктор Ж.Цэвээнжав, тус зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай мэргэшсэн инженерүүдэд хандан эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа тууштай зүтгэж, Гэрчилгээ, тамгыг гардан авч байгаад баяр хүргээд, олон улсын болон үндэсний хэмжээнд Мэргэшсэн мэргэжилтний гүйцэтгэх үүргийг сайн биелүүлж, ёс зүйгээ чанд сахин ажиллахыг уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар улс төр, аюулгүй байдлын ерөнхий хорооны хуралдаанд оролцов

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаан Улс төр, аюулгүй байдлын Ерөнхий хорооны хуралдаанаар үргэлжилж байна. Ерөнхий хорооны хуралдаанаар ЕАБХАБ-ын бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын сорилтууд тухайлбал, Украин дахь нөхцөл байдал, бүс нутгийн царцагдмал мөргөлдөөнийг оновчтой, үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэсэн арга замын талаар тусгайлан хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.