Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахуулсан ажлын хэсэг өнөөдөр, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахимаар холбогдож, баярын үеэр эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хангаж ажиллахыг үүрэг болголлоо. Шинэ жилийн баярын өдрүүдэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд 24 цагаар үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн эмч нар хуваарийн дагуу жижүүрлэж ажиллана. Мөн Эрүүл мэндийн яамны 323002 дугаарын утас 24 цаг ажиллаж, санал хүсэлт хүлээн авна.
Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Шаардлагатай тохиолдолд доорхи утсаар холбогдох боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАСНЫ ЖАГСААЛТ

Дүүрэг Утасны дугаар
Баянзүрх 70150049
Баянгол 11-362539
Багануур 7021-103
Багахангай 91074545
Сонгинохайрхан 98188851
Сүхбаатар 11-350793
Хан-Уул 11-345903
Чингэлтэй 70110278
Налайх 7023242
Categories
мэдээ спорт

Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат нар барилдана

Image result for Улсын аварга Н.Батсуурь

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүд өнөөдөр цахимаар бүртгүүлж байна.

Одоогийн байдлаар Улсын аварга Н.Басуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б. Гончигдамба, Улсын харцага Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байна. Цахим бүртгэл 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Барилдаан маргааш Буянт-Ухаа ордонд 14 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины тээшинд тээвэрлэн оруулж ирсэн бялууг хураав

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор зорчиж буй зорчигчдын ачаа тээшинд хяналт шалгалт хийх явцад ОХУ-аас импортоор оруулж ирсэн бялуу нь ямар нэг бичиг баримтгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй нөхцөлд тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул холбогдох хууль, журам, стандартын дагуу хураасан байна.

Мөн аймгийн төвийн худалдааны бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийн хүнсний аюулгүй байдлаа хангаж, дотоод хяналтаар бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэргийг шалгаж, ард иргэдэд эрсдэлгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх зөвлөмжийг хүргүүлжээ. Шалгалтын үеэр хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн 376950 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураав.

Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил гарсаар байгаа тул иргэд ил задгай, цахим сүлжээ, гар дээрх худалдаанаас хүнсээ худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа бүрэн бичигдсэн, хадгалах нөхцөл алдагдаагүй, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” Сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр“Хангарди” ордны хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Тээврийн газар, Цаг Уур орчны шинжилгээний газар, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө Аж ахуйн их сургууль, Эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Ногоон санхүүгийн корпораци, Цаг Уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагууд оролцож улс нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, агаарын чанарын хяналт шинжилгээ, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлын үр ашгийн үнэлгээний судалгаа зэргийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгээс холбогдох байгууллагын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сан үүсгэх, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах саналууд гарсан бөгөөд 5 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх эрдэмтдийн баг байгуулагдсан. Үүнд:

1.Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-эрдэнэ

2.Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Гантуяа

3.Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн багш, доктор О.Энхцолмон

4.Монголын Ногоон санхүүгийн корпорацын техникийн зөвлөх Ж.Золжаргал

5.Нийслэлийн Тээврийн газрын Техник, технологи инновацийн мэргэжилтэн Б.Тамир нар зөвлөх эрдэмтдийн багийн гишүүнээр томилогдлоо гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагууд дэд бүтцийн төвийн ажлын явцтай танилцав

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороо гэр хорооллын суурьшлын бүсэд баригдаж байгаа хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий “Дэд бүтцийн төв”-ийн ажлын гүйцэтгэлтэй танилцав. Тус хороооны айлуудыг хэсэгчилсэн дулаан, бохир, цэвэр усны шугаманд холбох ажил эрчимтэй явагдаж, өнөөдөр дулаанаа өгч эхэлсэн байна. Нийт 221 айлыг холбох байснаас энэ жил 70 айлыг холбоод байгаа аж.

“Гэр хорооллын дахин төлөвлөлт нь хүн бүрийн анхаарлын төвд байгаа асуудал. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 200 гаруй өрхийг байгаа байршил дээр төвийн цэвэр, бохир, дулааны шугамаас ялгаагүй дэд бүтцэд холбож байна. Үүний давуу тал нь иргэд өөрсдийн өмчилсөн газраа үнэ цэнэтэй болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг нь өнөөдөр бодитоор биеллээ олж байна. Бид ирэх жилүүдэд дахин 50 байршилд энэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дэд бүтцийг бүрэн шийдэж чадсанаараа 15 сая төгрөгийн үнэлгээтэй байсан хашаа байшин 100 гаруй сая төгрөгийн үнэ хүрч байх жишээтэй” хэмээн НИТХ-ын дарга С.Амарсайхан ярилаа.

Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Бие даасан бохирыг системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон. Цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүдэг. Элс, өөх тос баригчтай. Насосын станц, идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэй. 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх юм. Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж гаргалгааны худагт нийлнэ. Биологийн уламжлалт цэвэрлэх байгууламжийн дамжлагыг энгийн байдлаар шийдсэн технологи аж. Хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ирж буй бохироос шалтгаалан автоматаар тохируулах юм. Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж удахгүй суурилагдана. Мөн энэ орчмын айлуудын хашааг жишиг байхаар өөрчилсөн бөгөөд уг гудамжны 30 гаруй айлын хашааг жишиг хашаагаар сольжээ. Дэд бүтцийн төвтэй холбогдсон гудамжинд авто зам, гэрэлтүүлэг, дугуйн замыг цогцоор шийднэ.

Иргэдийн оролцоо, төрийн дэмжлэгийг нэг төсөл болгож агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон эерэг өөрчлөлт ирэх төсөл удахгүй үр дүнгээ үзэх гэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууц ашиглалтад орж иргэд түлхүүрээ гардлаа

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилга өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Тэгвэл өнөөдөр дараагийн 60 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдэд түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК нь үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүний дараа хотын удирдлагууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хорооллын Е хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж байгаа Нарт хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. Барилгын ажлыг “Зургаан талт” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай болоод байна. Хүн амын хэт төвлөрлөөс болоод агаар, орчны бохирдол хүндрэлтэй асуудал болоод байна. Үүнийг даван туулахын тулд бид олон төрлийн ажил хийх ёстой. Хамгийн сайн боловч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах ажил бол орон сууцжуулах. Иргэдийг орон сууцжуулахад улсын зүгээс дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээд иргэд хувийн ААН-тэй тохиролцоод явах нь илүү оновчтой шийдэл болж байна. Өнөөдөр бид Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 200 орчим айлын орон сууцны нээлтийг хийлээ. Үүнээс гадна дэд бүтцээс хол байгаа айлуудыг өөрийнх нь амьдарч буй газар дээр цэвэр, бохир, дулаантай холбох төвүүдийг барьж байна. Агаар орчны бохирдлыг бууруулахад бүх төрлийн шийдлийг хэрэглэж байж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангах болно” гэв.

Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууц ашиглалтад орж иргэд түлхүүрээ гардлаа

Categories
мэдээ нийгэм

Б.Жаргалсайхан гавьяат эдийн засагч боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, санхүүгийн удирдлага хариуцсан Тэргүүн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайхан2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат эдийн засагч цол хүртлээ. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээсэн юм. Шинэ оны босгон дээр Монгол Улсынгавьяат эдийн засагч хэмээх эрхэм хүндэт гавьяат цол хүртсэн Б.Жаргалсайхан захирал нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас төрж буй анхны гавьяат юм. Тэрбээр, уул уурхайн салбарт сүүлийн 8 жил, улсад 38 жил ажиллаж буй юм. Гавьяат эдийн засагч Б.Жаргалсайхан ” Төрийн энэхүү эрхэм хүндэт шагнал нь хамт олон та бүхний маань бүгдийн шагнал юм. Монгол Улсын төрд 38 жил ажилласан зүтгэлийг маань үнэлж, энэхүү эрхэм хүндэт төрийн шагналыг олгож буйд талархаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК үндэсний хэмжээний компани болохоо батлан харуулж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулан ажилласаар байх болно. Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн оны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шилдэг төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хамт олон, хөдөлмөрийн аварга, тэргүүний сурагчид өнөөдөр тодорлоо. 2018 оны дүүргийн шилдгүүдийн шагналыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаШ.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Болормаа, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар гардууллаа.

2018 оны дүүргийн шилдэг Төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжээр Цагдаагийн I хэлтэс, Голомт банкны Сансар бизнес төв, Амгалан амаржих газар, дүүргийн НҮГ-1 ОНӨААТҮГ, Хоме плаза ХХК, Мед Монголиа ХХК, 62 дугаар цэцэрлэг шалгарсан бол дүүргийн 27,11,4 дүгээр хороодшилдгээр тодров.

Мөн энэ үеэр 2018 оны дүүргийн Хөдөлмөрийн аваргууд шагналаа гардан авсан юм. Тодруулбал, Цагдаагийн I хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Манлайбаяр, 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, Баялаг салоны үсчин Б.Мөнгөнцэцэг, Серж интернэшнл ХХК-ий менежер Э.Алтанбагана, Эрүүл мэндийн төвийн дотоод шүүрлийн эмч Д.Даваадулам, Дүүргийн хөгжлийн төвийн төсөвчин Г.Батхишиг, НҮГ-3 ОНӨААТҮГ-ын жолооч Д.Майдар болон Соёлын төвийн менежер Б.Цэцэгмаа нар салбар тус бүрийнхээ хөдөлмөрийн аваргаар шалгарсан байна.

Түүнчлэн Шавь цогцолбор сургуулийн О.Мөнхтогтох, Б.Анужин, 102 дугаар сургуулийн Б.Алтантулга, Б.Отгонжаргал, 87 дугаар сургуулийн Д.Энхбаяр, 14 дүгээр сургуулийн Б.Энхмаа, Төгсдэлгэрэх дунд сургуулийн Б.Батхүслэн, Баянзүрх цогцолбор сургуулийн О.Төгөлдөр, 111 дүгээр сургуулийн А.Нандин-Эрдэнэ, Пелхановийн нэрэмжит Улаанбаатар лицей сургуулийн Э.Эрин нар оны шилдэг сурагчаар тус тус тодорч шагналаа гардан авлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Утгын чимэг наадмын шилдэг 10 бүтээл тодорлоо

Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг“Утгын чимэг” наадам энэ удаа МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бөгөөд эхний шатны 10 өгүүллэгийг шалгаруулаад байна. Тухайлбал, М.Уянсүх “Алтан хундага”, Ц.Ганболд “Араатан”, Г.Даваасүрэн ”Байлдааны морьд”, М.Эрдэнэбат “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол”, С.Дамдиндорж “Гурван хэмжээс”, Т.Бум-Эрдэнэ ”Олон болоорой”, П.Батхуяг “Сүүлчийн хүсэл”, С.Оюун “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбат “Эх оронгүй хүн” өгүүллэг тус тус шалгарчээ. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анх удаа зохион байгуулж, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байсан аж. Тус наадам тэр цагаас хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд 21 удаа “Утгын чимэг” наадмыг зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ. Энэ наадамд түрүүлж, айрагдсан эздийн дотор Монгол Улсын Ардын уран зохиолч дөрөв, Төрийн шагналт зохиолч найм, Соёлын гавьяат зүтгэлтэн 14, Д.Нацагдоржийн шагналт зохиолч 12, бусад нь МЗЭ-ийн шагналт зохиолчид багтаж байгаа нь “Утгын чимэг”-ийн чанар чансааг ямар өндөр босготой гэдгийг нотолж байна.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарын шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Боловсролын салбарын шилдгүүдийн шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаШ.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Болормаа, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар оролцлоо.

Дүүргийн тэргүүний сургуулиар 87 дугаар сургууль болон Хишиг дунд сургууль шалгарсан бол тэргүүний цэцэрлэгээр 147 дугаар цэцэрлэг шалгарсан байна. Харин дүүргийн шилдэг захирлаар 48 дугаар сургуулийн Б.Эрдэнэчимэг шалгарсан бол шилдэг эрхлэгчээр 115 дугаар цэцэрлэгийн Б.Гэрэлцэцэг шалгарчээ.

Түүнчлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэгч шилдэг багшаар 122 дугаар цэцэрлэгийн Ц.Баялаг, 120 дугаар цэцэрлэгийн С.Нарантуяа, 84 дүгээр сургуулийн И.Тамир, 82 дугаар цэцэрлэгийн Б.Туяа, 111 дүгээр сургуулийн Г.Туяамандах, 44 дүгээр сургуулийн С.Сарантуяа, 102 дугаар сургуулийн Д.Батдэлгэр, 97 дугаар сургуулийн Х.Баясгалан, Шавь цогцолбор сургуулийн Ц.Цэрэнбат болон Тэмүүжин өрлөг сургуулийн О.Болдсайхан нар шалгарсан байна.

Харин хүүхдийн авъяасыг нээн хөгжүүлэгч багшаар 92 дугаар сургуулийн А.Тэгшбаяр, 88 дугаар сургуулийн Ч.Эрдэнэтуяа, 33 дугаар сургуулийн Э.Болорцэцэг, Шавь цогцолбор сургуулийн Д.Мядагмаа, 147 дугаар цэцэрлэгийн Ж.Сарантуяа нар шалгарч шагналаа гардан авлаа.

Түүнчлэн энэ үеэр дүүргийн 2018 оны анги хамт олныг төлөвшүүлэгч шилдэг арга зүйтэй багшаар 168 дугаар цэцэрлэгийн Л.Төгсзаяа, 87 дугаар сургуулийн Ж.Бурмаа, 32 дугаар цэцэрлэгийн П.Пүрэвсүрэн, 33 дугаар сургуулийн Г.Пүрэвбаяр болон 97 дугаар сургуулийн Д.Бямбаа нар шалгарч шагналаа авлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.