Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг байгуулагдсаны хоёр жил, дурангийн мэс засал хийж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 30-ны өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж амаржих газрын дарга Ц.Батболд үг хэлсэн бөгөөд ЭЭЭТ-ийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Л.Долгоржав эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ болон тус тасгийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын ололт амжилт, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т НЭМГ-ын төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, резидент эмч бүхий нийт 120 хүн оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг найман өртөөгөөр зохион байгуулж эмч, мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд зориулсан шинэлэг арга, бүтээлч санааг илтгэсэн өвөрмөц тохижилтыг хийжээ.

Тухайлбал:

·Өртөө 1-Амаржих газрын эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа, амралт чөлөөт цагийг харуулсан түүхэн гэрэл зургийн булан

·Өртөө 2 -Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн зурвасыг дэлгэсэн чөлөөт булан

·Өртөө 3 -Венийн судасны бүдүүрлийг эмчлэх “Veinoplus” төхөөрөмжийн танилцуулга

·Өртөө 4 – Өвчтөнд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан

·Өртөө 5 -“Сайн туршлага-2018” арга хэмжээнд шилдгээр шалгарсан бүтээлүүд

·Өртөө 6 -Стресс менежмент буюу хөдөлгөөн засал, иогийн өрөө

·Өртөө 7 -Зөв зохистой хооллолтын илчлэгийг тооцож, модел байдлаар харуулсан танилцуулга

·Өртөө 8 -Үдийн хоолны хэсэг гэх мэт эмч, мэргэжилтнүүд болон иргэд үйлчлүүлэгчдийн тав тух, тохилог орчинд ажиллаж, үйлчлүүлэх боломжийг бүрэн хангасан томоохон ажлууд хийгдсэн байна.

Амгалан амаржих газрын даргын 2016 оны наймдугаар сарын 08–ны өдрийн А/65 тоот тушаалаар “Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг” байгуулагдсан бөгөөд нийт 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, эмэгтэйчүүдийн мэс засал 439 хагалгаа хийснээс хэвлийн хөндийн нээлттэй мэс засал 376, дурангийн мэс засал 63 тохиолдлыг хийжээ.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд:

  1. 2017 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны хооронд БНЭУ-ын дурангийн мэс заслын эмч, профессоруудаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 хоног хамтран ажилласан. Дурангийн мэс заслын 8 удаагийн сургалт, 10 гаруй эмэгтэйчүүдийн мэс заслыг хамтарч хийсэн.
  2. 2017 оны есдүгээр сарын 14-нд БНСУ-ын “Чэйл” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  3. БНСУ-ын “Элсан” эмнэлэгт туршлага судлах ажлын байрны дагалдан сургалт хийсэн.
  4. БНСУ-ын “Вонгуан” их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Сургалт:

1.Эх барихын яаралтай тусламжийн сургалт- 2 эмч, 1 сургагч багш

2.-Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн эмгэг – 1

3.-Дурангийн мэс заслын гадаад сургалт-1

4.-Төгсөлтийн дараах резидентын сургалтын чиглүүлэгч багш – 1

Шагнал урамшуулал:

2017 оны ШИЛДЭГ ИННОВАЦИ нэвтрүүлсэн тасгаар шалгарсан.

2017 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээний “САЙН ТУРШЛАГА-2017” шалгаруулалтанд идэвхи санаачлагатай оролцон, вазопрессин тариа болон тарилгын ивүүрээр батламж авсан.

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулсан ЭШ-ний бага хуралд “Өндгөвчний уйланхайт эмгэгшлийн үед хийгдсэн дурангийн мэс заслын үр дүн болон эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт” сэдвээр дэд байр эзэлсэн.

2018 онд НЭМГ-ын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “САЙН ТУРШЛАГА-2018” арга хэмжээнд эмэгтэйчүүдийн практикт “Single port аргачлалаар умай авах мэс засал” шилдэг 20 бүтээлд шалгарсан.

Мөн дурангийн мэс заслын үед хэрэглэх мэдрэлийн сүлжээний гэмтлээс сэргийлэх ивүүр, Coffee station, стресс менежментийн өрөө нь тус, тус амжилттай оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Батноров сумын Шаварт хэмээх газарт байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж, олборлож байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Үүгээр дөрвөн машинтай зургаан иргэнийг саатуулан шалгаж, арга хэмжээ авч, хууль бус үйлдлийг таслан зогсоов.

Мөн хууль бусаар өнгөт чулуу түүгч, олборлогч, худалдан авагч иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Батноров сумын Засаг даргын тамгын газартай хамтран ухаж сүйтгэгдсэн газрыг зориулалтын тээврийн хэрэгслээр түрж тэгшлэх, мод бут тарьж нөхөн сэргээх ажлыг хийх аж.

Categories
мэдээ улс-төр

​Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авчээ

ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд ил болсоор байгаа. Тэгвэл өнгөрөгч он буюу 2017 онд ЖДҮХС-ээс зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд дотор Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Надмидын Баяртсайхан багтжээ. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Хархираа Импекс ХХК, Сан ХХК, Жи Пи Эм ХХК, АПУ ХК, Би Ди Сек ХК, Эрдэнэс таван толгой ХК гэсэн долоон компанид хувь эзэмшдэг тухайгаа бичсэн бөгөөд түүний хувь эзэмшдэг Жи Пи Эм ХХК нь 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын жагсаалтад багтсан байна.

2017 онд зээл авсан компанийн нэрсийг мөн бүрэн эхээр нь танилцуулж байна.

1 Хөвших ХХК 2017 69 Монголиан милленниум ХХК 2017
2 Их аян сүлд ХХК 2017 70 АБУ трейд ХХК 2017
3 Дата төв ХХК 2017 71 Ти жи И ХХК 2017
4 Евро вүүд ХХК 2017 72 Монстиль 2017
5 Г.Эрдэнэчимэг 2017 73 Милано энд дизайн монголиа ХХК 2017
6 Дарханзагвар гоёл ХХК 2017 74 Иргэн Д.Батням 2017
7 Хасу энержи интернэшнл ХХК 2017 75 Эм эйч пи ХХК 2017
8 Зүүн сайн ХХК 2017 76 Уул далайн баялаг 2017
9 Д.Оюунчимэг 2017 77 Энх эсэн ХХК 2017
10 Номин тансаг ХХК 2017 78 Унирапропертийз 2017
11 Зуун Наст Эмү 2017 79 Велдресс ХХК 2017
12 Блү голд 2017 80 Тайж гоёл 2017
13 Тэмүүлэнгэсэр ХХК 2017 81 Эм Жи Икс ХХК 2017
14 ЭСУ ХХК 2017 82 Ти Эм Жи сервис ХХК 2017
15 Эрч гранд ХХК 2017 83 Грийн Арт Парк ХХК 2017
16 Хүмэн нэгдэл ХХК 2017 84 Б.Буянжаргал 2017
17 Мах мийт ХХК 2017 85 Инжхами 2017
18 Дээж бэйкери ХХК 2017 86 Дэлгэр түшээт хан ХХК 2017
19 Доктор МИЭК 2017 87 “Талст-Урлан 2017
20 Альфа констракшн ХХК 2017 88 Номин ендэрт ХХК 2017
21 Баялаг булган ХХК 2017 89 А.Алтанзаяа 2017
22 Түгээмэлтүмэн хишиг ХХК 2017 90 Г.Эрдэнэбат 2017
23 Гранд нобел 2017 91 Өлгийн агро ХХК 2017
24 Д.Хашхүү 2017 92 Очир-Өв продакшн 2017
25 Хэста ХХК 2017 93 Батган Агро ХХК 2017
26 Монгол царгас хүрээлэн ХХК 2017 94 Грийнфилд карне ХХК 2017
27 Хөвсгөл тэвхэн 2017 95 Цаст Согоот 2017
28 Шим дөл ХХК 2017 96 Эм Жи Ди ХХК 2017
29 Сайнгазар ХХК 2017 97 Монгол маркет франчайзинг 2017
30 Л.Батболд 2017 98 Норбу агко ХХК 2017
31 Суурь хана ХХК 2017 99 Тэнгэрийн марал ХХК 2017
32 Анивэй ХХК 2017 100 Монгол ван констракшн ХХК 2017
33 Норвав ХХК 2017 101 Бага Өлгий ХХК 2017
34 Кареер март ХХК 2017 102 Хүлгийн дээд ХХК 2017
35 Тайшир -Өргөө ХХК 2017 103 Их бадрах уул ХХК 2017
36 Томми энд Зулаа ХХК 2017 104 Төгс наран ундарга констракшн ХХК 2017
37 Ц.Мөнхбат 2017 105 Д.Тунгалаг 2017
38 З.Цогтсүрэн, Ч.Оюунсүрэн 2017 106 Си Эйч ай эйч юу ХХК 2017
39 Алтан хөхий есөн эрдэнийн оргил 2017 107 Л.Өлзийнаран 2017
40 ЖЛЗС ХХК 2017 108 Жи ПИ Эм ХХК 2017
41 Алтан талын зам 2017 109 Ус-Алтай ХХК 2017
42 Чанд трейд ХХК 2017 110 Урантекстайл 2017
43 Гурван богдын нуруу ХХК 2017 111 Г.Цас 2017
44 Таяа уул ХХК 2017 112 Ш.Чанцалнурмаа 2017
45 Иргэн О.Ананд 2017 113 Дархан мах корпораци ХХК 2017
46 Их улс ХХК 2017 114 Газар агро ХХК 2017
47 Хатиган болор ХХК 2017 115 Дэвшил отгонтэнгэр ХХК 2017
48 Д.Мягмарсүрэн 2017 116 Цайдам ургац ХХК 2017
49 Си эм жи өү ХХК 2017 117 ТИ ЭС ЭМ 2017
50 Монгол гэр хужирт ХХК 2017 118 Монгол женетикс сервис ХХК 2017
51 Тайгын нарс ХХК 2017 119 Сөдөт оргил ХХК 2017
52 Соёмбо Пресс ХХК 2017 120 Эс Эм Констейнер байг ХХК 2017
53 Виндзор ХХК 2017 121 Спа цогцолбор ХХК 2017
54 Т.Баасан-Очир 2017 122 Хархираан хөгжил ХХК 2017
55 Төгс төгөлдөрийн эзэд ХХК 2017 123 Иргэн Х.Цагаанхүү 2017
56 Сэвүүн уудам тал ХХК 2017 124 Төв түшээ ХХК 2017
57 ШБНТ ХХК 2017 125 Арвайн гранд ХХК 2017
58 Хатан энхрий ХХК 2017 126 Дөрвөн туг ХХК 2017
59 Г.Амарбуянт 2017 127 Голден лийф ХХК 2017
60 С.Баасанхүү 2017 128 Мөнххаан Мөнх ХХК 2017
61 Давхар Өртөө ХХК 2017 129 Фейриланд констракшн ХХК 2017
62 Загасан нүд загастай ХХК 2017 130 Башага 2017
63 Алтан трейд ХХК 2017 131 Дархангэрэл ХХК 2017
64 Иргэн Ш.Ариунтуяа 2017 132 Энх ариун ундарга ХХК 2017
65 М.Ундрах 2017 133 Цахим Гал ХХК 2017
66 Жэй Эй Эйч ХХК 2017 134 Ти Эс Ти косметикс ХХК 2017
67 Тэмүүн оргил ХХК 2017 135 Намудэвжих ХХК 2017
68 Зууны интерьер ХХК 2017 136 Иргэн Ш.Бэлэг 2017

Н.Баяртсайханы хөрөнгө орлогын мэдүүлгийн хэсгээс:

Categories
мэдээ нийгэм

Иргэд төрийн үйлчилгээг лавлагаа шаардахгүй, зөвхөн цахим үнэмлэхээрээ авдаг болно

Улсын бүртгэлийн багц хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинээр хэрэгжиж эхлэх уг багц хуульд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайн хууль зэрэг нь хамаарах аж. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 175 дугаар тогтоолоор Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан юм.

Тус байгууллага иргэний 48, эд хөрөнгийн 49 болон хуулийн этгээдэд 27, архивын 34 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг аж. Багц хуулийн тухайд “Улсын бүртгэлийн дөрвөн багц хууль хэрэгжиж эхэлснээр бүртгэлийн байгууллага иргэнээс ямар ч мэдээлэл шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ. Мөн тоон гарын үсэг гэх шинэ зүйлийг нэвтрүүлж байгаа аж. Үүнийгээ ашиглан иргэд бүртгэлийн газраас 148 төрлийн үйлчилгээг авах боломжтой болно. Ирэх сараас цахим системээр дамжуулах бүртгэлийн арван лавлагаа, хоёр төрлийн бие давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээрээ хүссэн лавлагаагаа авч, бүртгэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, цахим системээр дамжуулан төрийн бүх байгууллагуудаар тухайн иргэн бичиг баримтгүй үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү багц хууль хэрэгжсэнээр цахим үнэмлэхний хэрэглээ нэмэгдэхээс гадна, иргэд бүртгэлийн мэдээллийгтүргэн шуурхай авч, цаг хугацаагаа хэмнэх боломжтой аж. Мөн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа сайжирч, үл ойлголцлоос үүдсэн бүртгэлийн зөрүүтэй тоон мэдээг цэгцлэх юм байна.

Бүртгэлийн дөрвөн багц хууль хэрэгжиж эхэлснээр 100 айлд байрлалтай Улсын бүртгэлийн ерөнхий газрын ачааллыг жижиг нэгжүүд рүү шилжүүлж, ачааллыг бууруулах аж. Иргэний гадаад паспортыг нэг болон таван жилээр олгодог байсан бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэдэд арван жилийн хугацаатай гадаад паспортыг олгодог болно.

Categories
мэдээ нийгэм

“Магнай Трейд” ХХК-ийн ШТС-аас зөрчил илрүүлжээ

Магнай Трейд” компанийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-д авто машины банкинд шатахуун дүүргүүлэхэд гадуур хальж асгарсан бензиний төлбөрийг иргэнээр төлүүлсэн тухай гомдлын дагуу шалгалт хийжээ. Иргэний гомдлын дагуу МХЕГ-аас шалгахад тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй, банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгарах гэх мэт зөрчлийг илрүүлэн, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас ​ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалын хариуцлага алдсан буюу өөрийн яамны хариуцдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр сайдын тушаалаас огцруулах улстөрийн шийдвэрийг дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргажээ.

Энэхүү саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулж цаашид ЖДҮХС-г ил тод нээлттэй, шилэн болгох, энэ сангаас зээл авсан улстөрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь зарлах улмаар хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл өгчээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ ээлжит хуралдаан эхэллээ

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсон, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална.Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөвлөхдөө үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн үр ашигтай төслүүдийг сурталчлан дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоог эрчимжүүлэх, ажлын байр орлого нэмэгдүүлэхэд анхаарчээ. Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2017 оны биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц, 2019 оны төлөвлөлтийн талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх юм.

НИТХ-ын 2016 оны 11 сард батлагдсан эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 334 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлаас 265 арга хэмжээ үр дүнд хүрсэн 100 хувьтай, 32 ажил тодорхой үр дүнд хүрсэн 70 хувьтай, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувьтай 4 арга хэмжээ, одоогоор үнэлэх боломжгүй 33 арга хэмжээ байна. Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 96 хувьтай байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар энэ сарын даваа гарагт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Зөвшилцөх саналыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхийлөгчийн саналд 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй хэмээн үзэж, өөрөө тарах шийдвэр гаргах асуудлыг тусгасан бөгөөд өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар уг саналыг дэмжих эсэхээ шийдвэрлэнэ.

Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн Зөвшилцөх саналыг УИХ ажлын тав хоногийн дотор хэлэлцэх ёстой.

Мөн өнөөдөр үдээс хойш АН-ын бүлэг хуралдахаар товлоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрний замын хөдөлгөөнийг ирэх сарын 2-нд нээнэ

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлт 2018 оны ирэх сарын 2-нд болох гэж байна.

Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп хийгджээ. Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт, 20.5м өргөн, 4 эгнээтэй. Шинэ гүүрний шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан юм. Гүүр Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртгөөр боссон. “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллажээ.

Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдсан байна. Хуучин гүүрний засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил, явган замын бетон бүтээц гээд төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг дуусгасан байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцох аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ДЭМБ-ын төлөөлөлтэй уулзав

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэ, лепрозын хэлтсийн зохицуулагч Таухид Ислам, ДЭМБ-ын Женев дахь төвийн мэргэжилтэн Нобуюки Нишикиори тэргүүтэй төлөөлөгчдийг “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” УИХ-ын лобби бүлгийн ахлагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын зүгээс Монгол Улс сүрьеэгийн асуудлыг өндөрт авч үзэж, Ерөнхий сайд болон УИХ онцгой анхааран УИХ-ын лобби бүлэг байгуулсанд талархаж, цаашид тус бүлэг идэвхтэй байж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллана гэдэгт итгэж байгаагаа уламжиллаа.Халдварт өвчний сэргийлэлт, хяналтын тухай хуулийг санаачлах, сүрьеэтэй тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар бус бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны хариуцлагын баримт бичиг боловсруулж, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болохыг ДЭМБ-ын төлөөлөгчид онцолсон юм.

“СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” УИХ-ын лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг 2020-2021 онд сүрьеэгийн эмнэлэгтэй болох зорилго тавьж, энэ төрлийн өвчний тухай хууль эрх зүйн орчинг сайжруулах тухайд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, лобби бүлэг онцгой анхааран ажиллаж байгаа гэлээ. Мөн тэрбээр, ДЭМБ-тай сүрьеэгийн асуудлаар санамж бичиг байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний энэ хүсэлтийг ДЭМБ-ын төлөөлөгчид дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.